Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 211/МА2026/00008

 

 

 

 

                           

 

 

 

                                                                    211/МА2026/00008

 

                                        

                             

Ч.Зын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр даргалж, ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 301/ШШ2026/00042 дугаартай шийдвэртэй,

Нэхэмжлэгч:  хот С дүүрэг 0 дугаар хороо Бэлх 0-0тоотод оршин суух Б овогт Чын З нэхэмжлэлтэй,

Хариуцагч: А аймгийн Т сумын Ц багт оршин суух Б овогт Гын Ут холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох” үндсэн нэхэмжлэлтэй, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгийг тогтоолгож, өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг, хуваарьт хөрөнгө 9 тооны сарлагийн үхрийг биет байдлаар гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч Ч.З эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн өмгөөлөгч Э.Мөнх-Эрдэнэ

Хариуцагч 0-0

Нарийн бичгийн дарга Г.Гүн-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч 0-0нь хариуцагч Гхолбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох, хариуцагч Г.Унь Ч.Зт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгийг тогтоолгож, өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг, хуваарьт хөрөнгө 9 тооны сарлагийн үхрийг биет байдлаар гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

Үндсэн нэхэмжлэлийн үндэслэл: Ч.З миний бие 0-0той 2017 оны 3 дугаар сард танилцаж, 2017 оны 07 сарын 21-нд хуримаа хийж гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас охин Зын Гэгээлэн 2017 оны 11 сарын 27-нд төрсөн. 2022 оны 10 сараас хойш тусдаа амьдарч байна. 2023 онд өөр нөхөртэй, өөр айлын бэр болж “хадаг тавих” ёс хийгдсэн байсан. Тэгээд салахаар шийдсэн. Эвлэрэх боломжгүй. Эд хөрөнгийн маргаангүй. Г.Уөөрийн гэсэн бүх зүйлээ аваад явсан. Цаашид бид нэг гэр бүлд хамтран амьдрах боломжгүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаас охин Гөөрийн асрамжид авах хэсгээс татгалзаж байна. Гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг төлнө. Хүүхдээ асрамждаа авах нэхэмжлэлээс татгалзаж байгаа шалтгаан нь охин маань сүүлийн 2 жил эхийнхээ асрамжид эхтэйгээ амьдарч байгаа ба охин ээжтэйгээ амьдрах санал өгсөн байдлыг харгалзан охиныхоо эрх ашгийг дээдэлж байна. Харин 0-0оос охинтой минь хүссэн үед утсаар яриулж, уулзуулж, сурагчийн амралтын үеэр над руу очуулж, ойр дотно байлгахыг хүсэж байна гэжээ.

Үндсэн нэхэмжлэлийн хариуцагч Гтатгалзал: Ч.З бид хоёр 200 онд танилцаж, дотносон 2017 оны 07 сарын 21-ний өдөр хуримаа хийж,  гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2017 оны 11 сарын 27-нд охин З.Гэгээлэн төрсөн.

2019 оноос эхлэн нөхөр Ч.Зын ааш зан хувирч архи, согтууруулах ундаа хэрэглэж, надад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхэлсэн бөгөөд толгой тархигүй цохиж зодоод, ажил дээр хүртэл ирж зодож, дарамтлаад цагдаагийн байгууллагаар шалгагдаж байсан. Тэгээд 2020 оноос хойш олон хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа тогтоож, надад баригдаж, гэртээ ирэхээ больсон. Хамгийн сүүлд 2022 оны 10 сард намайг гэртээ байхад согтуу ирээд намайг доромжилж, арчуур норгон шавхуурдаж, гэрээс хөөсөн. Би 17 настайгаасаа энэ хүнд итгэж, бие сэтгэл, бүх зүйлээ зориулж эцэст нь бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртөж, ийм байдалд хүрсэн. Миний хувьд эвлэрэх саналыг тавьсан ч Ч.З нь өөр хүнтэй гэр бүлийн амьдрал зохиосон учраас эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болсон. Ч.Зын эрс шийдсэн нөхцөл байдал болон хамтран амьдрах хугацаанд өөр хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаа тогтоож байсан, мөн надад гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан зэргээс шалтгаалж гэрлэлт цуцлахыг хүлээн зөвшөөрч байна. Охин Гэцгийнх нь асрамжид өгөхгүй гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлтийг цуцалж охин Гминий асрамжид үлдээн, эцэг Ч.Заас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү. Улаанбаатар хот С дүүрэг, 0 дугаар хороо,  0-0тоотод байрлах 4 өрөө амины орон сууцыг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, түүний үнэ 40,000,000 төгрөгөөс надад болон охин З.Гэгээлэнд ногдох хэсэг 26,666,666 төгрөгийг, мөн хуваарьт хөрөнгө сувай үнээ 2 тооны, шүдлэн 3 тооны, бяруу 2 тооны, тугал 2 тооны нийт 9 тооны сарлагийн үхрийг хариуцагч Ч.Заас биет байдлаар гаргуулж өгнө үү.” гэв.

Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл: Ч.З нь охин бид хоёртой хамт амьдарч байхдаа бидэнтэй дотно харилцаатай байгаагүй. Хөндий хоосон байдаг байсан. Тусдаа амьдарч эхэлснээс хойш ч өөрийн санаачилгаар холбогдож утсаар ярьдаггүй. Хүүхдээ тэжээн, тэтгэх талаар санал санаачилга гаргаж, өгч байгаагүй. Бид хуримаа хийх үед манай талаас 11 үхэр өгсөн бөгөөд үүнээс хоёр хайнагийн үхэр гүйгээд ирчихсэн, үлдэгдэл 9 тооны үхрээ авъя гэхэд өгөхгүй одоог хүрсэн. Би тухайн малынхаа төлүүдийг нэхээгүй. Мөн биднийг гэр бүл болж хотод амьдрахад зориулж хадам талаас болон Зын цалинг оролцуулж Улаанбаатар хот, С дүүрэг, 0 дугаар хороо, Бэлх 0-0тоотод байрлах 4 өрөө амины орон сууцыг худалдаж аваад, би цалингийн зээл авч дотор тавилгыг нь авсан гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ч.Зын татгалзал, түүний үндэслэл: Хүүхдийг ээжийнх нь асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Эд хөрөнгө гаргуулах тухай сөрөг нэхмэжлэлийн тухайд хамт амьдарч байх хугацаанд эдгээр үхэрнүүд дууссан гэсэн. Маргаж байгаа амины орон сууц нь өөр хүний өмч тул гэр бүлийн гишүүдэд хуваах боломжгүй гэжээ.

Сөрөг нэхэмжлэлийн хариуцагч Ч.Зын өмгөөлөгчийн татгалзлын үндэслэл: “Иргэний хуулийн 125 дугаар зүйлд зааснаар уг маргаан бүхий хашаа байшин нь гэрлэгчийн гэр бүлийн дундын эд хөрөнгө биш юм. Г.З гэдэг хүний нэр дээр Улсын бүртгэлийн гэрчилгээ нь гарчихсан үл хөдлөх хөрөнгийг тухайн гэр бүлийн дундын эд хөрөнгөөр тооцуулах шаардлага гаргаж байгаа нь тодорхой бус байна. Гэр бүл болсноос хойш гэрлэгчид өөрсдийн хүч хөдөлмөрөөр бий болгосон хөрөнгө байвал гэрлэгчдийн хэн алины нэр дээр бүртгүүлснээс эс хамаарч дундын эд хөрөнгө гэж тооцно. Гэтэл уг хөрөнгө гэрлэгчдийн эд хөрөнгө биш юм. Уг хашаа байшингийн өмчлөгч нь Г.З гэж хүн байгаа тул уг хашаа байшинг хуваах боломжгүй. 11 тооны үхэр өгөөд 2 тооны үхэр авсан гэж тайлбарлалаа. Хэдэн тооны үхэр өгсөн болохоо бусад нотлох баримтаар нотлох боломжтой байсан. Жишээлбэл, 11 тооны үхрийг бонго маркийн автомашинд ачсан гэж мэдүүлсэн тул тухайн машинд 11 тооны үхэр багтах эсэх асуудал дээр туршилт хийх боломжтой байсан. Гэвч бонго маркийн автомашинд жижиг, том нийлээд 6-7 тооны үхэр багтах боломжтой. Нөгөө талаас дээрх тооны үхэр бодитоор байгаа бол зүсээр нь хараад буцааж авах боломжтой байсан. Гэвч өнөөдрийн байдлаар дээрх тооны үхэр бодитой байхгүй учраас 11 тооны үхэр гаргуулна гээд тоо хэмжээгээр нь нэхэмжлээд байгаа үндэслэлгүй. Ч.З энэ талаар тайлбарлахдаа манайд өгсөн үхэрнээс нь 1 үхрийг идшиндээ хэрэглэсэн, 1 үхэр нь зуднаар үрэгдсэн гэж сонсогдож байсан. Бусад үхрийг бүгдийг нь өгчихсөн гэж аав нь ярьж байсан. Бусдаар би зүсэлж хэлж мэдэхгүй гэж хэлсэн байдаг. Ч.З малгүй учраас үүнийг биет байдлаар нь гаргаж өгөх боломжгүй. Дээрх 11 тооны үхрийг харж, хариулж, бүрэн бүтэн буцааж өгөх үүргийг Ч.З болон түүний аав хүлээгээгүй. Малын А дансаар малын шилжилт хөдөлгөөн харагдана гэх боловч Гмалын А данс, Гантулгын малын А данс гээд хооронд нь харьцуулан судлах боломжтой баримт хэрэгт авагдаагүй. Тийм учраас гэр бүлийн дундын эд хөрөнгө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Зийн тайлбарын агуулга: Улаанбаатар хотын С дүүргийн 0 дугаар хорооны Б 0-0тоотод байрлалтай амины орон сууц нь миний өмч. Би өөрийн өмч хөрөнгөөс бусдад өгөх боломжгүй гэжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Б овогт Чын З, Б овогт Гын Унарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн охин Гэх Гасрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-т зааснаар охин Г11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-0 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Ч.Заар тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Заас сувай үнээ 2 тооны, шүдлэн 3 тооны, бяруу 2 тооны, тугал 2 тооны буюу нийт 9 тооны сарлагийн үхрийг гаргуулж, хариуцагч Голгож, Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 126.2-т заасныг баримтлан хариуцагч ГНийслэлийн С дүүргийн 0-р хороо, Б 0гудамж 0 тоот хаягт байршилтай 72,51 м.кв талбайтай, Хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцож, түүний үнэ 40,000,000 төгрөгөөс өөрт болон охин З.Гэгээлэнд ногдох хэсэг 26,666,666 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч Ч.З давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Гсувай үнээ 2 тооны, шүдлэн 3 тооны, бяруу 2 тооны, тугал 2 тооны буюу нийт 9 тооны сарлагийн үхрийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Би 0-0оос эдгээр малыг хүлээж аваагүй. Манай аавынд 7 үхэр аваачаад идшинд хэрэглэж, үхэж, үрэгдсэнээс үлдсэнийг нь буцааж өгсөн талаар миний аав, ээж ярьдаг. Би бол үхэр мал аваагүй, өөрөө ч үхэр малгүй. Энэ талаар мэдэхгүй. Иймд надаас 9 үхэр гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй тул хэргийг хянаж өгнө үү гэжээ.

Үндсэн нэхэмжлэлийн хариуцагч Гөмгөөлөгч Э.Мөнх-Эрдэний давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбарын агуулга: “Г.Унь Ч.Зтай гэр бүл болж 11 тооны үхэр авч очиж Чулуунбаатарын малд нийлүүлж байсан. Тухайн малаа гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгөд тооцуулах талаар зохигчдын хооронд ямар нэгэн байдлаар ярилцсан үйл баримт, нотлох баримт хэрэгт авагдаагүй байдаг. Тиймээс хуваарьт эд хөрөнгө гэдэг утгаар анх авч очсон 11 тооны үхэрнээс буцаж гүйж ирсэн 2 тооны хайнаг үхрийг хасаад, нийт 9 тооны сарлагийн үхрээ хариуцагчаас нэхэмжилснийг анхан шатны шүүх хангаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талаас 11 тооны үхэр ирээгүй, 7 тооны үхэр ирсэн талаар маргадаг боловч нэхэмжлэгчийн эцэг Чын 200-2022 оны малын А дансанд 2017 оноос түүний малд 10 гаруй тооны мал нэмэгдэж ирсэн. Өөрөөр хэлбэл 9 тооны сарлаг, 2 тооны хайнаг нэмэгдсэн байдлаар тоологдсон. Мал зүй бусаар хорогдсон, хулгайд алдагдсан гэдгийг Ч.З нотлоогүй

Мөн анхан шатны шүүх 4 өрөө амины орон сууцыг гэр бүлийн гишүүдийн дундын өмчид тооцуулж, түүний үнэ 40.000.000 төгрөгөөс сөрөг нэхэмжлэгч болон өөрийн хүүхэд З.Гэгээлэнд ноогдох хэсэг 26.000.000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Гэрлэгчид 2017 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, гэрчилгээ авсан. Хамтын амьдарлаа 2017 оноос эхлүүлээд 2019 оноос Улаанбаатар хотод айлын хашаанд амьдарч байхад, 2020 оны үед нэхэмжлэгч, хариуцагч нарыг гэрт амьдраад яах вэ гэдэг байдлаар нэхэмжлэгчийн эцэг Чулуунбаатар болон хэрэгт гуравдагч этгээдээр татагдсан эх Г.З нарын зүгээс өөрийн төрсөн дүү Г.Гийн тус хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийг худалдаж авч өгсөн. 2019 оноос эхлээд тухайн хашаа байшинд нэхэмжлэгч, хариуцагч 2 хамт амьдарч байсан. Нэхэмжлэгч Ч.Зын хувьд 2020.09.17-ны өдөр Хас банкнаас цалингийн зээл 10.000.000 төгрөг авч АТМ-ээс бэлнээр авч Г.Гт аваачиж өгсөн байдаг. Шүүхээс нэхэмжлэгчийн хэлсэн энэ тайлбарыг нягтлаагүй, үгүйсгээгүй үндэслэлээ шийдвэртээ тусгаагүй. Энэ талаар манайхаас холбогдох ажиллагааг хийлгэе гэсэн хүсэлтийг гаргасан боловч шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн. Мөн гэрч Г.Гийг асуулгая, Г.Гт 8.000.000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн юм уу, үгүй юу гэдгийг тодруулъя гэдэг байдлаар хүсэлт гаргасан. Өмнө нь нэхэмжлэгч талаас өөрт байгаа нотлох баримтуудаа нуусаар байгаад 2026.01.12-ны өдөр болсон шүүх хуралдаанд тухайн Г.Г гэх хүний оршин суугаа хаяг, утасны дугаар, овог нэр байгаа баримтыг гаргаж өгсөн. Үүнээс өмнө манай зүгээс мэдэх боломжгүй байгаад тодорхой хэмжээний ажиллагаа хийлье гэсэн хүсэлтийг гаргасан боловч харамсалтай нь хүсэлтийг хангахаас татгалзаж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн. Үүгээр өмгөөлөгчийн зүгээс юуг хэлэх гээд байна гэхээр нэгэнт анхан шатны шүүх маргаан бүхий зүйлд үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаад байгаа хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэлийг нотлохоор гаргаж байгаа баримтыг хэрэгт ач холбогдолтой, хамааралтай талаас нь үнэлж үзсэнгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хариуцагчийн гаргаж байгаа тайлбар, санал, дүгнэлт нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх боломжтой. Манай гаргаж байгаа тайлбар, санал дүгнэлтийг нөгөө тал хариу тайлбар, баримтаар няцаах үүрэгтэй няцааж чадахгүй байгаад дүгнэлт хийлгүйгээр хэргийг эцэслэн шийдсэнд манай зүгээс гомдолтой байдаг. Давж заалдах шатны шүүхээс өөрийн бүрэн эрхээ эдэлж, хэргийг тал бүрээс хянах байх гэж итгэж, гомдол гаргаагүй. Хэрэгт авагдсан 2026.01.12-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн бэлэглэлийн гэрээнд тухайн маргаж байгаа үл хөдлөх хөрөнгийн үнийг 20.000.000, 20.000.000 төгрөгөөр буюу 40.000.000 төгрөгөөр тодорхойлсон нь Г.Убэлэглэлийн гэрээг мэдээгүй, үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ гараагүй байхад сөрөг нэхэмжлэлдээ хашаа байшинг 40.000.000 төгрөгөөр авч байсан тухай тайлбарласан нь бодит байдалд нийцсэн, үнэн зөв байсан болохыг нотлож байна.

Тиймээс Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т заасан үндэслэлээр Улаанбаатар хотын С дүүрэг, 0 дугаар хороо, Б 33-4-0 тоот хаягт байршилтай, 72 м2 хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтын өмчлөл, дундын эд хөрөнгөд тооцож, түүний үнэ болох 40.000.000 төгрөгөөс хариуцагч болон түүний охин З.Гэгээлэн нарт ногдох 26.666.000 төгрөг гаргуулж өгнө үү.” гэжээ.

Үндсэн нэхэмжлэлийн хариуцагч, сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч Гдавж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбарын агуулга: Намайг бага байхад аав, ээж 2 маань 2 үнээ тасалж өгч байсан. Тэр нь өссөөр байгаад 11 тооны үхэр болсон. 2017 онд би тусдаа гарсан. 2019 оны 10 сар гэхэд энэ үхэрнүүд маань өссөөр байгаад нийт 11 тооны үхэр болсныг авч очсон. Одоо 9 тооны үхрээ авмаар байна. Ч.З өөрөө цуг байж ачиж явсан. Ч.Зын аав, ээж нь биднийг гэрт амьдраад яах вэ гээд 40.000.000 төгрөгөөр хашаа байшин авч өгсөн. Ч.Заас 10.00.000 төгрөгийн цалингийн зээл авхуулж хашаа байшингийн үнэнд өгсөн. Надаар 3.000.000 төгрөгийн зээл авхуулаад, би хашаа байшингийнхаа доторх тавилгануудыг авсан. Манай аав, ээж 1.000.000 төгрөг өгсөн. Гэтэл өөрсдийнхөө нэр дээр болгоод авсан байгааг гайхаж байна. Мөн хашаа байшингийнхаа өөрт ногдох хэсгийг авмаар байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 06 дугаар зүйлийн 06.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

2. Зохигч сөрөг нэхэмжлэлийн үнийн талаар буюу нэхэмжилж буй үхрийн үнийн талаар мэтгэлцээгүй, Ч.Уранболорын нэхэмжилж байгаа үхрийн үнэ тодорхойгүйгээс шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг тодорхойлж, энэ талаар эрх зүйн дүгнэлт хийх нөхцөл бүрдээгүй байна.

 

3. Эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлд нэхэмжилж байгаа эд хөрөнгийн үнэ, шинж чанар тодорхойгүй байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д заасан ажиллагааг хийхдээ нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, үнэ зэргийг тодруулах нь мэтгэлцэх зарчмыг хангах, шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргах, шүүхийн шийдвэр ойлгомжтой, тодорхой, биелүүлэхэд саадгүй байх шаардлагын хүрээнд хийгдэж байгаагийн хувьд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талуудын зарчмыг хөндөхгүй.

 

4. Мөн Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 1523 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн улсын бүртгэлийн газрын, С дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Совгийн Гын Зт Нийслэлийн С дүүргийн 0 дугаар хороо, Б 0гудамж 0 тоот хаягт байршилтай 1462502936 нэгж талбарын дугаартай, 638 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн 0000000000дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон тухай 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 000580240 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

            Нийслэлийн улсын бүртгэлийн газрын, С дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс Совгийн Гын Зт Нийслэлийн С дүүргийн 0 дугаар хороо, Б 0гудамж 0 тоот хаягт байршилтай 72,51 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул  эрхийн улсын бүртгэлийн 0000000000дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон тухай 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0000000000 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ,

            Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн: Улсын бүртгэлийн 0000000000дугаартай, Нэгж талбарын 1462502936 дугаартай, Нийслэлийн С дүүргийн 0 дугаар хороо, Б 0гудамж 0 тоот хаягт байршилтай, 638 м.кв талбайтай, 20,000,000 төгрөгийн үнэтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг Совогт Гын Гээс бэлэглэх гэрээгээр 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Гын Зийн өмчлөлд шилжсэн тухай эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа зэргийг гаргаж ирүүлжээ.

           

5. Гэтэл бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.З нь 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр  Нийслэлийн С дүүргийн 00 дугаар хороо, Бийн 0гудамж 0 тоот хаягт байршилтай, 638 м.кв талбайтай, 20,000,000 төгрөгийн үнэтэй, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, мөн хаягт байршилтай 72,51 м.кв талбайтай, 20,000,000 төгрөгийн үнэтэй хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгө зэргийг тус тус Г.Гээс шилжүүлэн авсан бэлэглэлийн гэрээнүүдийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

           

6. Тухайн үл хөдлөх эд хөрөнгийг газрын хамт Ч.З, Г.Унарын гэр бүлд зориулж 40,000,000 төгрөгөөр худалдан авч өгсөн, Ч.З 10,000,000 төгрөгийн цалингийн зээл авч тухайн эд хөрөнгийн үнэд тооцож Г.Гт бэлнээр өгсөн учраас Г.Гээс тухайн эд хөрөнгийг хариу төлбөртэй шилжүүлсэн эсэх, ямар үндэслэлээр бэлэглэлийн гэрээ байгуулсан болохыг тодруулахаар Г.Утүүний өмгөөлөгч нараас хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй байна.

           

7. Маргаан бүхий хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг Г.Гээс Г.Зт шилжүүлсэн тухай мэдээллийг агуулсан бэлэглэлийн гэрээг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүх хуралдаанд гаргасан байх бөгөөд үүнтэй холбоотойгоор нэмэлт нотлох баримтыг урьд нь гаргах, буюу цуглуулах талаар хүсэлт гаргах боломж Г.Уболон түүний өмгөөлөгчийн хувьд байсан эсэх талаар анхан шатны шүүх дүгнээгүй байна.

 

8. Шүүх хуралдаанд гаргасан энэ бэлэглэлийн гэрээтэй холбоотой нэмэлт тайлбар, нотлох баримтыг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан эсэх, шүүх хуралдааны үед энэ талаар нэмэлт нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаантай эсэх талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийн үйл баримтыг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэг хэрэгжүүлэх зарчимд нийцэхгүй.

 

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байхаар заасан бөгөөд шүүхийн аливаа шийдвэр үндэслэл бүхий байна гэдэгт шүүх хэрэгт хамааралтай бөгөөд хуульд заасан арга хэрэгслээр олж авсан нотлох баримтаар хэргийн үйл баримт, ач холбогдол бүхий бүх нөхцөл байдлыг бүрэн тогтоож,  шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр хууль зүйн үнэлэлт, дүгнэлт өгсөн байхыг ойлгоно.

 

10. Маргааны үйл баримт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудаас хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар бодитой тогтоогдоогүй байхад, хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүхээс нотлох баримт бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 08 дугаар зүйлийн 08.1.7 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарч байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  тухайн шүүхэр хэргийг дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй байна.

 

11. Анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тул давж заалдах шатны шүүх хуралдаанаас талуудын хооронд үүссэн маргааны талаар, хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд эрх зүйн дүгнэлт өгөөгүй бөгөөд Ч.Зын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгох үндэслэлтэй гэж үзсэн болно. 

 

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 07 дугаар зүйлийн 07.1.5, 08 дугаар зүйлийн 08.1.7, 08.3-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

 1. Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 301/ШШ2026/00042 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Зын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

   3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 07 дугаар зүйлийн 07.3, 07.5 дахь хэсэг, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.ЭНХТӨР

 

                               ШҮҮГЧИД                             В.ЦЭЦЭНБИЛЭГ

           

                                                                                        Ч.БАЯРЦЭНГЭЛ