Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 244

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Б.Баярхүү,

хохирогч Б.Ү,түүний өмгөөлөгч М.Э,

шүүгдэгч Н.Б, түүний өмгөөлөгч Б.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ... дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я овогт Н.Б-т холбогдох 18100...7050000 дугаартай хэргийг ...019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...018 оны 11 дугээр сарын ...0-ноос ...1-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Туул Гарден хотхоны ... дугаар байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Б.Ү-тай “миний төрсөн өдрийг тэмдэглэсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үстэх, гараа атгаж байгаад баруун хацар, шанаа, эрүү, дагз, цээжний баруун хэсэг, баруун дал орчим руу цохих зэргээр зодож биед нь тархи доргилт, зулайн орой хэсэг, баруун хацар, шанаа орчмын зөөлөн эд, баруун эгэмний доор, баруун даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

           

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Н.Б-с: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэв.

Хохирогч Б.Ү-с: “...Би Б-тай ...009 онд гэр бүл болсон. Б бид хоёр ... болон ... настай ... хүүхэдтэй. Б намайг удаа дараа зодож байсан нь үнэн. Б надаас уучлалт гуйгаад өөрийн гэм буруугаа ойлгож байгаа юм шиг санагдсан. Бид ... хүүхэдтэй учраас ... хүүхдийнхээ төлөө өөрсдийн үүрэг хариуцлагаа хүлээж байгаа. Надад гомдол санал байхгүй...” гэв.

 

    Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

            Хохирогч Б.Ү-н “......018 оны 11 дүгээр сарын ...0-ны шөнө 04 цаг 30 минутын үед Б нь Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Туул гарден хотхоны ...-... тоот дахь гэртээ согтуу ирснээ “миний төрсөн өдрийг тэмдэглэсэнгүй” гээд шкафны хаалгыг татаж салгаад, марк тодорхойгүй индукцин плиткыг цохиж хагалаад, аяга тавагнуудыг шидэж хагалсан. Тэгсэнээ намайг жижиг өрөөнд байж байхад орж ирээд миний үснээс зулгааж биеийг маань хэдэн тийш нь шидлээд, чирсэн. Тухайн үед нэг хэсэг ухаан балартсан. Мөн баруун хацар, шанаа, дагз, баруун эрүү, цээжний баруун хэсэг, баруун дал орчимд гараа атгаж байгаад нилээн олон удаа цохиж зодсон...хэсэг байж байгаад Б унтчихаар нь би хоёр хүүхдээ аваад гараад явсан. Ингээд орой нь Цагдаагийн байгууллага дээр ирсэн. Б-т зодуулсаны улмаас баруун шанаа, цээжний баруун хэсэг, баруун дал орчмоор бага хөхөрсөн. Үснээс зулгааж чирээд, толгой руу цохисоны улмаас ар дагз, зулай хэсгээр хөндүүрлэж өвдөөд, зулай хэсгийн үс бага зэрэг халцарсан. Б-т зодуулсандаа гомдолтой байна. Би Н эмнэлэгт 1...0.000 төгрөгөөр толгойны томографи зураг авахуулсан. Мөн “Т” эмнэлэгт 100.000 орчим төгрөгний эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний зардлын баримтыг дараа хэрэгт хавсаргана. Бас эмчилгээний зардлыг нэхэмжилнэ....” гэх мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/,

        Гэрч Б.О-н: “......018 оны 11 дүгээр сарын ......-ны өдөр би Ү руу ярьтал түүний дуу хоолой нь их сонин байхаар нь юу болсон тухай асуутал тэрээр “Б намайг ... хоногийн өмнө зодоод, үснээс зулгааж чирээд, ам руу гараа чихээд толгойгоор нь хана мөргүүлсэн...” талаар хэлсэн...Одоогоор миний охины баруун шанаа орчим нь бага зэрэг хөхрөөд хавдсан, зулай хэсгээрээ үс нь халцарсан харагдаж байна. Охиныг минь зодож цохисон Б-т гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 1...-13 дугаар хуудас/

Гэрч Ё.Э-н: “...Б 19.. оны ... дүгээр сарын ...-ний өдөр Ховд аймгийн ... суманд төрсөн. Тэрээр арван жилийн сургуулиа төгсөөд ...005-...009 онд Шинжлэх ухаан техникийн их сургуульд суралцаж, Авто замын инженер мэргэжил эзэмшсэн. ...009 оноос хойш Б авто замын зураг төслийн “Г” ХХК-г үүсгэн байгуулж, захиралаар нь ажиллаж байна. Найз маань уурлахаараа огцом уурладаг боловч бусад үед тогтуун дөлгөөн зантай. Гэхдээ Б шалихгүй зүйл дээр уурлаад байдаггүй, зарим зүйлийг хурааж байгаад л гэнэтхэн уурладаг юм шиг санагддаг. Б бусдад тусархуу, ажилчиддаа бодитой тусламж дэмжлэг үзүүлдэг, амьдрал ахуйг нь дэмждэг. Бизнес сэтгэлгээ сайтай...” гэх мэдүүлэг /хх-ийн 50 дугаар хуудас/

Гэрч Э.Б-н: “...Б-тай ...016 оны эхээр ажил хэргийн шугамаар танилцаж байсан. Түүнээс хойш Б-тай найз нөхдийн холбоотой болж, гэр орноор нь орж гарч, эхнэр хүүхдийг нь таньж мэддэг болсон. Б нь замын зураг төслийн ажил гүйцэтгэдэг “Г” ХХК-ний захиралаар ажилладаг юм. Би Б-н гэрээр зөндөө л орж гарч байсан. Б нь эхнэр хүүхдүүдтэйгээ эелдэг харьцдаг, хүүхдүүдтэйгээ шуугилдаад л байж байдаг. Б-н эхнэр Ү нь хоол унд сайтай, зочломтгой зантай. Б ч гэсэн эелдэг, уриалгахан зантай, хоорондоо эелдэг л харьцаатай байгаа харагддаг. Б-г эхнэр, хүүхэдтэйгээ маргалдлаа, муудалцлаа гэсэн зүйл сонсож байгаагүй. Би Б-тай зөндөө л архи ууж байсан, тэрээр согтуудаа ... зүйл ярьдаг. Аавыгаа алдсандаа харамсдаг, сайн ханьтай ханилсан гэж ярьж байдаг. Тэрээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ширүүн догшин зангүй, гэхдээ дуу нь бага зэрэг чангардаг боловч янз бүрийн буруу зөрүү зан гаргадаггүй. Түүнийг согтуурсан үедээ бусадтай хэрэлдэж маргалдаж, зодоон хийж байхыг огт хараагүй. Найз маань хүний эвийг олдог, гэр бүлсэг, эхнэрээ байнга магтдаг, цагаан цайлган сэтгэлтэй, хүнлэг, хүн чанартай, бусадтай эв зүйтэй, соёлтой харьцдаг, амьдралынхаа төлөө бүх зүйлээ зориулдаг хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 51 дүгээр хуудас/

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ...018 оны 11 дүгээр сарын ......-ны өдрийн шинжээчийн №1388... дугаартай дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ...019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн №1...4 дугаартай дүгнэлт /хх-ийн 71-7... дугаар хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 3...-38 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Н.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрчээр мэдүүлэхдээ: “...Тэгтэл Ү гэртээ ирсэн байхаар нь би түүнд “миний төрсөн өдөр болж байхад хоол хийгээд тавьчихаж болдоггүй юм уу” гэтэл тэрээр “би чиний зарц юм уу” гээд намайг маажиж малтаад байхаар нь би гараад явсан. Тухайн үед гэрт миний төрсөн эгч У байсан болохоор тэрээр болсон асуудлыг харсан. У эгч Ховд аймгийн ... суманд амьдардаг. Тэрээр тухайн үед хотод түр ирсэн байсан юм. Ү-н өргөдөл дээр дурьдагдсан шиг асуудал болоогүй, тухайн өдөр би түүнийг болон хүүхдүүдээ цохиж зодсон зүйл байхгүй. Би урьд нь Ү-г цохиж зодож байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 дугаар хуудас/

 

Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 54 дүгээр хуудас/,

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77дугаар хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 5... дугаар хуудас/,

-Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 53 дугаар хуудас/,

-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хх-ийн 55 дугаар хуудас/,

-Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56 дугаар хуудас/,

-Боловсролын талаарх баримт /хх-ийн 80-83 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Н.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна. 

 

        Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

   Шүүгдэгч Н.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ...018 оны 11 дугээр сарын ...0-ноос ...1-нд шилжих шөнө 04 цаг 30 минутын орчим Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Туул Гарден хотхоны ... дугаар байрны ... тоотод гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох Б.Ү-тай “миний төрсөн өдрийг тэмдэглэсэнгүй” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар түүнийг үстэх, гараа атгаж байгаад баруун хацар, шанаа, эрүү, дагз, цээжний баруун хэсэг, баруун дал орчим руу цохих зэргээр зодож биед нь тархи доргилт, зулайн орой хэсэг, баруун хацар, шанаа орчмын зөөлөн эд, баруун эгэмний доор, баруун даланд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 49 дүгээр хуудас/, хохирогч Б.Ү-н мэдүүлэг /хх-ийн 7-8 дугаар хуудас/, гэрч Б.О-н мэдүүлэг /хх-ийн 1...-13 дугаар хуудас/, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-ийн 3...-38 дугаар хуудас/

         Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ...018 оны 11 дүгээр сарын ......-ны өдрийн шинжээчийн №1388... дугаартай:

  1. Б.Ү-н биед тархи доргилт, зулайн орой хэсэг, баруун хацар шанаа орчмын зөөлөн эд, баруун эгэмний доор, баруун даланд цус хуралт тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
  3. Шүүх эмнэлэгт гэмтлийн зэрэг тогтоох журмын ....4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/,

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн ...019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шинжээчийн №1...4 дугаартай:

  1. Б.Ү-н биед тархи доргилт, зулайн оройн хэсэг, баруун хацар шанаа орчмын зөөлөн эд, баруун эгэмний доор, баруун даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын ....4.1-д зааснаар эрүүл мэндийн түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Урьд гаргасан №1388... тоот дүгнэлт үндэслэлтэй байна.
  4. Б.Ү-н биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна гэсэн тул дээрх дүгнэлт үндэслэлтэй байна  гэх дүгнэлт /хх-ийн 7... дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

        Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, төрүүлсэн хүүхэд зэргийг хамааруулан ойлгох ба, хамтран амьдрагч гэж “гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байгаа этгээдийг” ойлгох юм.

         Мөн дээрх хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж гэр бүлийн хамаарал бүхий хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэхээр, гэр бүлийн хүчирхийллийн “хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбодь, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж хуульчилсан байна.

         Шүүгдэгч Н.Б хохирогч Б.Ү нар нь  албан ёсны гэр бүл болох нь  хавтаст хэргийн 53 дугаар талд авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх тул дээрх хуулинд заасан гэр бүлийн хамаарал бүхий этгээд байна.

         Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтээс шүүгдэгч Н.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн ... дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналыг хүлээн авч, түүнийг дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

         Энэ хэргийн шүүгдэгч Н.Б нь гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн, өөрийн гэм буруу болоод хэргийн үйл баримтын талаар маргаагүй, мөн хохирогч Б.Ү нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдав.

   Дээр дурьдсан үндэслэлээр шүүгдэгч Н.Б нь гэр бүлийн хүчирийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ... дахь хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэв.

        

           Гэмт хэргийн хохирол, хор уршиг, бусад байдал

Хохирогч Б.Ү нь  эмчилгээний зардалд ......0.000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг нэхэмжилсэн нь нөхөн төлөгдсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

            Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг  дурдаж байна.

 

                   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.... дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

  

1. Я овогт Н.Б-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

.... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн ... дахь хэсэгт зааснаар Н.Б-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б-н хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Н.Б-т мэдэгдсүгэй

           5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.... дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн ... дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ