Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 635

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                          

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Энхтайваны өргөн чөлөө 16А Хүнс хөдөө аж ахуйн яам, Мал хамгаалах сан, захирал П.Мөнхбаяр /утас:453233/-ын нэхэмжлэлтэй, Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр баг 7-5 тоотод байрлах Хангарьд шувуу ХХК, захирал М.Ганхуяг /РД:99858847, 86991187/-д холбогдох,

Үндсэн зээл 13   384 000 төгрөг, хүү 267 680 төгрөг, алданги 6 692 000 төгрөг, нийт 20 343 680 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Мөнхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хангарьд шувуу ХХК, захирал М.Ганхуяг нь “Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд 2011 оны 07 сарын 25-ны өдөр ЭМААХДХ-2011/20 тоот гэрээг байгуулан 140 000 000 төгрөгийн зээл авсан байна. Зээлийн гэрээний хугацаа 2014 оны 07 сарын 25-нд дууссан бөгөөд зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна. Иймд Хангарьд шувуу ХХК, захирал М.Ганхуягаас үндсэн зээл 13 384 000 төгрөг, хүү 267 680 төгрөг, алданги 6 692 000 төгрөг, нийт 20 343 680 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Мал хамгаалах сан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Хангарьд шувуу ХХК, М.Ганхуягийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхтуяа нар шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: Мал хамгаалах сангийн нэхэмжилсэн 20 343 680 төгрөгөөс 4 959 680 төгрөгийг хасч үлдэх 15 384 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрлийн гэрээ байгуулж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч байгууллагыг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 13 384 000 төгрөг, хүү 267 680 төгрөг, алданги 6 692 000 төгрөг, нийт 20 343 680 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагаа 4 959 680 төгрөгөөр багасгаж үлдэх 15 384 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хариуцагч Хангарьд шувуу ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Мөнхтуяа хүлээн зөвшөөрч зохигчид эвлэрч дээрх гэрээг байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй бөгөөд эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан “... Зохигчид эвлэрсэн тохиолдолд зохигч талууд нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болно. Гэрээний  агуулгыг талууд бичгээр гарган хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ  хүчин төгөлдөр болно, талууд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна” гэсэн хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуулиар чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Мал хамгаалах санг төлөөлж , итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнх-Эрдэнэ, хариуцагч Хангарьд шувуу ХХК, Ч.Мөнхтуяа нар 15 384 000 /арван таван сая гурван зуун наян дөрвөн мянган/ төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    Л.ОЮУНЦЭЦЭГ