| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/0526/И |
| Дугаар | 831 |
| Огноо | 2015-08-31 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2015 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 831
Эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр байгуулсан
эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би эвлэрүүлэн зуучлагч Н.Түвшинжаргалын дэмжлэгтэйгээр байгуулсан:
Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо Ж.Самбуугийн гудамж 18/1 байрлах НЭСЮ ХХК, захирал М.Мөнхбаатар /утас:91119449/,
Хариуцагч: Төв аймгийн Сүмбэр сумын засаг дарга Р.Билэгсайхан /утас:99150025/, /түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуяа, утас:99941543/ нарын эвлэрлийн гэрээг хүлээн аваад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Мөнхбаатар нь хариуцагч Төв аймгийн Сүмбэр сумын засаг даргын тамгын газарт холбогдуулж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... НЭСЮ ХХК нь харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхэлдэг ба тус сумын засаг дарга Р.Билэгсайханы хүсэлтээр хууль бусаар алт олборлогч нараас газар нутгаа хамгаалах зорилгоор харуул хамгаалалтын үйлчилгээг 6 сарын хугацаатай авах тухай хүсэлт ирүүлсний дагуу манай байгууллага ажиллах хүн хүч, хүн цаг, ажиллах горим, төлбөр тооцооны талаарх гэрээний саналыг 2014 оны 8 сарын 10-нд хүргүүлж талуудын хооронд 2014 оны 8 сарын 13-нд №14/02 дугаар бүхий хамтран ажиллах гэрээ байгуулагдан ажил эхэлсэн. ... Нийт 76 алба хаагч 190 хоног ажилласан.
Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант багийн нутагт орших Тахилгат уулын энгэрт 1 500 гаруй хууль бусаар алт олборлогч нар газар нутаг сүйтгэж 175 нүх, цооног үүсгэн байгаль орчныг сүйтгэсэн байдаг. Иймд бид дээрх гэрээний дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн тул ажил гүйцэтгэх гэрээний үнэ 198 000 000 төгрөг, алданги 65 490 500 төгрөг, нийт 263 490 500 төгрөгийг нэхэмжилж байсан харилцан ярилцаад алдангиас татгалзаж 198 000 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Р.Билэгсайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч байгууллагатай 2014 оны 08 сарын 13-нд гэрээ байгуулан хамтран ажиллаж хууль бусаар алт олборлогч нараас байгаль орчноо хамгаалсан. Тухайн хамгаалалтад авсан газрыг эзэмшиж байсан Алтриа гоулд ХХК-тай холбогдож чадахгүй байна. Энэ компани тухайн газрыг хамгаалах үүрэгтэй байсан учраас энэ компанийг шүүхэд өгч асуудлыг шийдвэрлүүлэх болно. Одоо нэхэмжлэгч НЭСЮ ХХК, захирал М.Мөнхбаатар нэхэмжлэлийн шаарлагаас алданги 65 490 500 төгрөгийг хасч үлдэх 198 000 000 төгрөгийг нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрч, бид эвлэрч байна гэжээ.
Талууд эвлэрүүлэн зуучлагчийн тусламжтайгаар байгуулсан эвлэрлийн гэрээндээ: харилцан тохиролцож дорх эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Үүнд:
“Маргаж буй 263 490 500 төгрөгөөс 65 490 500 төгрөгийг хасч үлдэх 198 000 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Мөнхбаатар нь Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д зааснаар эвлэрүүлэн зуучлах журмаар маргаанаа зохицуулах талаар өөрийн хүсэл зоригийг аливаа дарамт, шахалтгүйгээр чөлөөтэй илэрхийлэн, эвлэрүүлэн зуучлах ажиллагаагаар маргаанаа шийдвэрлүүлэхийг зөвшөөрөн эвлэрэлд уригдаж байгаа Төв аймгийн Сүмбэр сумын засаг даргын тамгын газарт холбогдуулж гэрээний үүргийн гүйцэтгэл ”... 198 000 000 төгрөг гаргуулах”-ыг эвлэрүүлэн зуучлах ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг гаргажээ.
Талууд эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад тохиролцох асуудлын хүрээг чөлөөтэй сонгон “... 2016 оны 07 сарын 08-ны өдөр байгуулсан 189 тоот эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгч М.Мөнхбаатар нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 198 000 000 төгрөг нэхэмжилж байгааг “Сүмбэр” сумын засаг дарга Р.Билэгсайхан, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Орхонтуяа нар 2016 оны 11 сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохиролцов...” гэж эвлэрүүлэн зуучлагчийн дэмжлэгтэйгээр эвлэрэн эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Дээрх эвлэрлийн гэрээнд маргааны агуулга, түүний талаарх талуудын байр суурь, тохиролцсон зүйлс болон бусад асуудлыг ойлгомжтой, тодорхой тусгаж, талууд болон зуучлагч гарын үсэг зурж баталгаажуулан, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны үр дүнд хийгдсэн эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-д зааснаар баталгаажуулж захирамж гаргах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.7-д зааснаар М.Мөнхбаатар, Р.Билэгсайхан нарын
“263 490 500 төгрөгөөс 63 490 500 төгрөгийг хасч үлдэх 198 000 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 15-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулав” гэснийг баталсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч НЭСЮ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 475 403 төгрөгийн тал хувь болох 737 001 төгрөгийг улсын орлогоос, 737 001 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 741 дүгээр зүйлийн 741.8-д зааснаар талууд энэхүү гэрээг сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ