Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 773

 

   2019        10          09                                   2019/ШЦТ/773

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,

  шүүгдэгч Б.Б  /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шаахүү овгийн Б.Б ид холбогдох эрүүгийн 1911016570855 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шаахүү овгийн Б.Б , 2000 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 7, аав, ээж, 4 дүүгийн хамт Баянгол дүүргийн 22 дугаар хороо, 13-145а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар 

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 06 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-137 тоотод оршин суух иргэн Г.Төвшинтөрийн гэрт түүний хамт архи ууж байхдаа гэрийн эзэн болох Г.Төшинтөрийг согтоод унтсан байх хогуур нь гэрт нь байсан хувцас, бугуйн цаг, нүдний шил, гар цүнх, гар утас зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Төвшинтөр манай захирлын найз нь миний ажилладаг Амрита гэх бааранд орж ирж шоуддаг надад их сайн ханддаг байсан. Тухайн өдөр би ажлаа тарчхаад явах гэж байхад манай ажлынхан Лакс бааранд байна гэхээр нь би очсон. Гэтэл Төвшинтөр ах 2 хүнтэй маргалдаж байхад нь би салгасан. Тэгээд Төвшинтөр ах би одоо архи уумаар байна гээд намайг цуг явъя, хамт архи ууя гэсэн. Надад мөнгө байхгүй гэхэд зүгээр гэсэн. Тэгээд бид 2 таксинд сууж 3, 4 дүгээр хороолол орж Таац гэх дэлгүүрээс архи авсан. Түвшинтөр манай гэр рүү явъя гэхээр нь би хэрэггүй зочид буудал оръё чи манайд очоод ууж байгаад унтчих, тэгээд харсан нүдний шилээ авч яв гэж хэлсэн. Бид 2 такси барьж явсан надад 20.000 төгрөг үлдсэн байсан. Би харихад мөнгө хэрэгтэй гэж бодоод мөнгөө гаргаагүй түрийвчиндээ далд хийсэн байсан. Гэрт нь ирэхэд таксины мөнгө байхгүй гээд миний 500.000 төгрөгийн үнэтэй цагийг таксинд өгсөн. Тэр үед зүгээрээ ахын дүү хоёулаа өглөө сэрчхээд олоод авчихна, эсвэл одоо манай найз хүүхэн ирнэ тэгэхээр нь авчихъя гэсэн. Би намайг авч болно гэсэн зарим эд зүйлсийг авсан. Дээр нь нэмж эд зүйлс авчихсан...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

            Шүүгдэгч Б.Б ийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-22/,

Хулгайд алдагдсан гэх гар утсыг иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөншүүдрээс хураан авч, хохирол болох 129.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөншүүдэрт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 9/,

Хулгайд алдагдсан гэх эд зүйл, гар утсыг хохирогч Г.Төвшинтөрд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 41, 42/,

Дамно хөрөнгийн үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЧД2-19-378, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЧД-19-478 дугаар үнэлгээний тайлангууд /хх 44-48, 83-84/,

            Хохирогч Г.Төвшинтөр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 2-137 тоотод оршин суудаг бөгөөд 2019 оны 05 дугаар 30-ны өдөр би Чингисийн талбайн урд байх Лакс нэртэй бааранд ороод тэндээ архи уугаад нэлээн согтоод өглөө тэндээсээ гарсан. Тэгсэн чинь өглөө үүрээр намайг гарах гэж байхад нэг залуу ирээд “ахаа би хүргээд өгье, та гайгүй юу” гэх зэргээр надтай яриа өдөөд байсан. Би өөрөө хувиараа шоу энтертайнмент хийдэг болохоор намайг таньдаг юм болов уу гэж бодсон. Тэгээд намайг нэг таксинд суулгаад бид хоёр хамт манай гэрт очсон. Би таксины мөнгө өгөх гэсэн чинь тэр залуу хэрэггүй гэсэн. Тэгээд би түрүүлж гэртээ ороод тэр залуу араас орж ирсэн ба бид хоёр замдаа 0.5 граммын Экс нэртэй архи авсан байсан би тэрнээсээ ганц татаад нойр хүрээд унтаад өгсөн. Тэгээд би 12.00 цаг өнгөрч байхад сэрсэн чинь гэртээ ганцаараа байсан ба нөгөө залуу ч байхгүй байхаар нь гайхаад гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд цагаан өнгийн яак, хар өнгийн яак, сааран өнгийн цув, алчуур, саарал өнгийн хантааз, хар өнгийн савхин куртик, ориг нүдний шил, цүнх, бугуйн цаг 2 ширхэг, хар өнгийн жижиг цүнх, цагаан өнгийн футболк, цагаан өнгийн цамц, хар өнгийн нүдний шил, улаан өнгийн нүдний шил, 2 ширхэг малгай, Хувай-6 загварын утас зэрэг эд зүйлс байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 24-26/,

            Иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөншүүдэр нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Энхчимэг гэх эмэгтэй над руу залгаад Баасандорж гэх залуу Ү-6 гэх утас тавих гэсэн юмаа гэж хэлж байна 150.000 төгрөгт тавина гэж байна гэхээр нь би худалдагчдаа 120.000 төгрөгөөр аваарай гэсэн. Харин манай худалдагч уг гар утсыг 7 хоногийн хугацаатай хүлээлгийн 1 хоногтой зээлийн гэрээ байгуулан тухайн гар утсыг авсан байсан...” гэх мэдүүлэг /хх 28-29/,

Гэрч Б.Энхчимэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Б.Б  гэх залуу нь манай ломбардаар гар утас тавиад аваад явж байдаг зүс таних залуу байгаа юм. 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн өглөө уг залуу 2 эмэгтэйн хамт манай ломбардад орж ирээд Huwai Ү-6 маркийн 2018 оны гар утсыг 7 хоногийн хугацаатай 120.000 төгрөгөөр тавьсан юм. Уг хугацаандаа гар утсыг ирж аваагүй бөгөөд хугацаа хэтэрсэн тул гар утас одоо хураагдсан байгаа. Хохирлоо барагдуулсан тохиолдолд гар утсыг өгнө. Гар утсыг намайг байхад өөрөө тавьсан...” гэх мэдүүлэг /хх 36- 37/,

Шүүгдэгч Б.Б  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...хувцас, бусад хэрэгсэл зэрэг эд зүйл нь надад таалагдаад байсан. Харин гар утсыг нь зарж борлуулан мөнгө болгох зорилгоор авсан. Би хохирлыг нөхөн төлсөн харин бусад эд зүйлийг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 59-60/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 66/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 62/, ломбардны бичиг /хх 30/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Б  нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний өглөө 06 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 1-137 тоотод оршин суух иргэн Г.Төвшинтөрийн гэрт түүний хамт архи ууж байхдаа гэрийн эзэн болох Г.Төшинтөрийг согтоод унтсан байх хогуур нь гэрт нь байсан хувцас, бугуйн цаг, нүдний шил, гар цүнх, гар утас зэрэг эд зүйлийг нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн шүүгдэгч Б.Б ийн гэрт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-22/, хулгайд алдагдсан гэх гар утсыг иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөншүүдэрээс хураан авч, хохирол болох 129.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөншүүдэрт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 9/, хулгайд алдагдсан гэх эд зүйл, гар утсыг хохирогч Г.Төвшинтөрд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 41, 42/, дамно хөрөнгийн үнэлгээний компанийн хөрөнгийн үнэлгээний 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЧД2-19-378, 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн ЧД-19-478 дугаар үнэлгээний тайлангууд /хх 44-48, 83-84/, хохирогч Г.Төвшинтөрийн “...Тэгээд би 12.00 цаг өнгөрч байхад сэрсэн чинь гэртээ ганцаараа байсан ба нөгөө залуу ч байхгүй байхаар нь гайхаад гэрийнхээ эд зүйлийг бүртгэж үзэхэд цагаан өнгийн яак, хар өнгийн яак, сааран өнгийн цув, алчуур, саарал өнгийн хантааз, хар өнгийн савхин куртик, ориг нүдний шил, цүнх, бугуйн цаг 2 ширхэг, хар өнгийн жижиг цүнх, цагаан өнгийн футболк, цагаан өнгийн цамц, хар өнгийн нүдний шил, улаан өнгийн нүдний шил, 2 ширхэг малгай, Хувай-6 загварын утас зэрэг эд зүйлс байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 24-26/, иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөншүүдэрийн “...Энхчимэг гэх эмэгтэй над руу залгаад Баасандорж гэх залуу Ү-6 гэх утас тавих гэсэн юмаа гэж хэлж байна 150.000 төгрөгт тавина гэж байна гэхээр нь би худалдагчдаа 120.000 төгрөгөөр аваарай гэсэн...” гэх мэдүүлэг /хх 28-29/, гэрч Б.Энхчимэгийн “...Б.Б  гэх залуу нь манай ломбардаар гар утас тавиад аваад явж байдаг зүс таних залуу байгаа юм. 2019 оны 06 дугаар сарын 04-ны өдрийн өглөө уг залуу 2 эмэгтэйн хамт манай ломбардад орж ирээд Huwai Ү-6 маркийн 2018 оны гар утсыг 7 хоногийн хугацаатай 120.000 төгрөгөөр тавьсан юм...” гэх мэдүүлэг /хх 36- 37/, шүүгдэгч Б.Б ийн “...хувцас, бусад хэрэгсэл зэрэг эд зүйл нь надад таалагдаад байсан. Харин гар утсыг нь зарж борлуулан мөнгө болгох зорилгоор авсан. Би хохирлыг нөхөн төлсөн харин бусад эд зүйлийг буцааж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 59-60/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх боломжтой гэж дүгнэв.

Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулав.

Хохирогч Г.Төвшинтөрд хулгайд алдагдсан эд зүйл, гар утсыг буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Б.Мөнгөншүүдэр нь “...гомдол саналгүй...” тул шүүгдэгч Б.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Б  нь 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.

Шүүгдэгч Б.Б ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Шаахүү овгийн Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Б  нь бусдад төлөх төлбөргүй, 2 /хоёр/ хоног цагдан хоригдсон, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б ид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Б.Б ийг шүүх хуралдааны танхимаас сулласугай. 

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ХАЛИУН