Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 863

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигч эвлэрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                          

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 12-23 тоотод оршин суух Арнай овогт Батдоржийн Тунгалаг /РД:НЭ57052565, утас:99869136/-ийн нэхэмжлэлтэй,

Төв аймгийн Зуунмод сумын 2 дугаар баг 5-5 тоотод оршин суух Онход овогт Дугарсүрэнгийн Бямбасүрэн /РД:НЭ62092902, утас:88668653/-д холбогдох

Зээлийн төлбөр 3 060 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Тунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  

Иргэн Д.Бямбасүрэн 2015 оны 12 сарын 01-нд 1 700 000 төгрөгийг 10%-ийн хүүтэй зээлж авсан. Одоо үндсэн мөнгө болон хүүг өгөхгүй байгаа тул түүнээс гэрээний дагуу нийт 3 060 000 төгрөгийг Д.Бямбасүрэнгээс нэхэмжилж байсан. Анх  надаас өөр хүн зээлээд Д.Бямбасүрэнд дамжуулж өгсөн байсныг дараа нь мэдсэн. Тэр хүн маань нас барсан юм. Д.Бямбасүрэнтэй уулзаж 1 700 000  төгрөгийг авсан гэж хэлцэл нөхөж хийсэн юм. Бид харилцан ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 000 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 21 000 төгрөг, нийт 1 021 000 төгрөгийг нэхэмжилж бид эвлэрч байна гэжээ.

 

Хариуцагч Д.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Би Б.Тунгалагаас 1 700 000 төгрөгийг 1 сарын хугацаатай 10%-ийн хүүтэй зээлж авсан гэж хэлцэл хийсэн нь  үнэн. Гэхдээ Б.Тунгалагийн гараас мөнгө зээлж байгаагүй. Хамт лангуун дээр наймаа хийдэг залуугаас зээлж аваад түүнд зээлийн хүү өгч байсан. Тэр хүн нь нас барсан юм. Бид харилцан ярилцаж ойлголцоод Б.Тунгалаг нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 1 000 000 төгрөг нэхэмжилж байгааг миний бие хүлээн зөвшөөрч, бид эвлэрч байна гэжээ.  

 

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Б.Тунгалаг, Д.Бямбасүрэн нарын хооронд 1 700 000 төгрөг зээлсэн тухай   хэлцэл хийсэн байна. Шүүх хуралдааны өмнө зохигчид ярилцаж бие биенээсээ 1 700 000 төгрөгийг өгч авалцсан тухай үйл явдал болоогүй гэдгийг хүлээн зөвшөөрч  маргахгүй байна. Харин хариуцагч Д.Бямбасүрэн Б.Тунгалагийн мөнгийг бусдаас дамжуулж зээлсэн гэдгийг ойлголцсон байна.      

 

Нэхэмжлэгч Б.Тунгалаг нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Д.Бямбасүрэнгээс 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, зохигчид харилцан ойлголцож Д.Бямбасүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч тэд эвлэрч шүүхэд бичгээр тайлбараа ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан “... хариуцагч хүлээн зөвшөөрч талууд нэхэмжлэлийн тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрч болно. Гэрээний агуулгыг талууд бичгээр гарган хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно, талууд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна” гэсэн хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 42 150 төгрөг төлснийг дурдаж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21 075 төгрөгийг улсын орлогоос, 21 075 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Тунгалаг, хариуцагч Д.Бямбасүрэн нар 1 000 000 /нэг сая/ төгрөгийг өгч, авахаар харилцан тохиролцож зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 21 075 төгрөгийг улсын орлогоос, 21 075 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                    Л.ОЮУНЦЭЦЭГ