Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 864

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Оюунцэцэг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар:

нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Баруун зуунмод 8а гудамжны 6 тоотод оршин суух Далай ээж овогт Төгсбаярын Чимэддулам /РД:НГ90092765, утас:99946881/-ын нэхэмжлэлтэй,       

хариуцагч: Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг 6-23 тоотод оршин суух Боржигон овогт Батмөнхийн Батжаргал /РД:НЭ89090339, утас:99258662/-д холбогдох “эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.Чимэддулам, хариуцагч Б.Батжаргал, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.

 

                                                   ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч Т.Чимэддулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие Б.Батжаргалтай 2013 оны хавар танилцан үерхэж байгаад жирэмсэн болсон тухайгаа хэлэхэд миний хүүхэд биш гэж доромжилсон. Би 2014 оны 07 сарын 30-нд амаржиж хүү Тэмүүлэнг төрүүлсэн.  Б.Батжаргалыг  буцаад ирэх юм болов уу гэж хүлээсэн боловч  ирээгүй. Хүүхэд  төрснөөс хойш нэг ч удаа эргэж тойрч  байгаагүй, эмнэлэгт хэвтээд бие нь муу эмчлүүлж байхад ч ирээгүй, утсаар ч яриагүй. Иймд хүүхдийн эрх ашиг зөрчигдөж байх тул Тэмүүлэнгийн эцэг нь Б.Батжаргал мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Б.Батжаргал шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т.Чимэддуламын ярьж байгаа үнэн, бид хоёр 2013 оны хавар танилцаж дотно харьцаатай байсан. 2013 оны өвөл надад жирэмсэн болсон гэж хэлэхэд нь би итгээгүй, би хүүхэд төрснийг мэдэж байсан. Миний бие хүү Ч.Тэмүүлэнгийн төрсөн эцэг мөн эсэхэд эргэлзэж шинжээч томилуулж шинжилгээ хийлгэсэн. Хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Эрүүл мэндийн төвийн эмчийн хүүхэд “эрүүл бойжиж байгаа тухай” тодорхойлолт,  шинжээчийн дүгнэлт, зохигчдын бичгээр ирүүлсэн тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Чимэддулам, хариуцагч Б.Батжаргалаас хүү Ч.Тэмүүлэнгийн эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Батжаргал нь Ч.Тэмүүлэнг өөрийн хүүхэд мөн эсэхэд эргэлзэж шинжээчийн дүгнэлт гаргуулахыг хүссэн байна.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээч томилуулж, дүгнэлтийг 2016 оны 07 сарын 28-ний өдөр ирүүлсэн байна. Тус хүрээлэнгээс ирүүлсэн шинжээчийн 2016 оны 07 сарын 06-ны өдрийн 5470 тоот дүгнэлтэнд “Хүний геномын микросаттеллитын D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар Б.Батжаргал нь Тэмүүлэнгийн биологийн эцэг байх боломжтой, эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99,9%-ийн магадлалтай байна” гэжээ.

Зохигчид 2013 оноос эхлэн үерхэж гэр бүлийн харилцаатай байсан ба тэдний  дундаас 2014 оны 07 сарын 30-ны өдөр хүү Ч.Тэмүүлэн төрсөн болох нь зохигчдын  өөрсдийн тайлбар, хүүхэд төрсний гэрчилгээний хуулбар, Сумын эрүүл мэндийн төвийн тодорхойлолт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. Иймд Ч.Тэмүүлэнгийн эцэг нь Б.Батжаргал мөн болохыг тогтоож, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг дурдаж, хариуцагч Б.Батжаргалаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28 209 төгрөг тус тус гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд  заасныг ныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд  хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  135 дугаар  зүйлийн  135.2.7-д зааснаар 2014 оны 07 сарын 30-ны өдөр төрсөн хүү Ч.Тэмүүлэнгийн эцэг Б.Батжаргал мөн болохыг тогтоосугай.

      

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Ч.Тэмүүлэнг 11 нас хүртэл тухайн бүс нутгийн амжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Батжаргалаас тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг мэдэгдсүгэй. 

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 28 209 төгрөг гаргуулж улсын орлогод тус тус оруулсугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                      

 

     

  

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Л.ОЮУНЦЭЦЭГ