Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 805

 

   2019        10          23                                   2019/ШЦТ/805

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл, 

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Э.Ш , түүний өмгөөлөгч Ю.Тогмид нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Э.Ш т холбогдох эрүүгийн 1911019680938 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Э.Ш , 1997 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бага боловсролтой /бичиг үсэг мэдэхгүй/, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашаантын 4-259 тоотод түр оршин суух,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 260 цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан нийт эдлэх ялыг 500 цагийн хугацаагаар тогтоосон,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 237 дугаар шийтгэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан нийт эдлэх ялыг  нийт эдлэх ялыг 1 жилийн хугацаагаар тогтоож, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 37 хоногийн хорих ялд шилжүүлэн нэмж нэгтгэн, 1 жил 37 хоногийн хорих ял оногдуулсан,  регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Э.Ш  нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 12-230 тоотод О.Отгонцэцэгийн эзэмшлийн 02-93 УНУ улсын дугаартай, Хонда-Фит маркийн тээврийн хэрэгслийг “машинаар чинь ээжтэйгээ юманд яваад ирье” гэж хуурч аван, бусдад 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Э.Ш  нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирлыг бүрэн төлж барагдуулсан...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/,

Эд зүйл, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 11/,

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-16/,

“Ашид Билгүүн” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1000171 дугаартай тайлан /хх 35-36 /,

Хохирогч О.Отгонцэцэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Э.Ш  нь эхний 2 хоног ямар ч асуудалгүй орой нь миний авто машиныг авч явчхаад өглөө нь намайг гараад ирээч гэж дуудахаар нь гараад очсон чинь Э.Ш  нь надад 19.000 төгрөг автомашин түрээсэлсэн хөлс шүү гэж өгснөө шууд эгчээ таны машинаар чинь ээжтэйгээ юманд явчхаад ирье гээд гуйгаад байхаар нь би за чи битгий удаарай гээд өгөөд явуулчихсан юм... Би уул нь Э.Ш т итгээд нээрээ л ээжтэйгээ хамт юманд явах гэж байгаа юм байлгүйдээ гэж бодсон чинь худлаа байсан юм байна лээ. ...Миний мэдэж байгаагаар Э.Ш  нь миний автомашиныг унаж явж байгаад Баясгалан гэх хүнтэй өөр автомашинаар солиод зарчихсан юм байна лээ. Тэгээд тэр хүнийг нь унаад явж байхад манай дүү таарсан...” гэх мэдүүлэг /хх 19-21/,

Иргэний нэхэмжлэгч Б.Баясгалан нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Намайг ойртоод очиход уг машины гадаа нэг өндөр туранхай залуу зогсож байсан бөгөөд ахаа машин холбоод асаагаад өгчих тэгэх үү гэхээр нь би өөрийн унаж явж байсан 53-43 УНЯ гэсэн улсын дугаартай Хьюундай Эксел маркийн машинаар машиныг нь асааж өгсөн тэгсэн чинь уг залуу харин миний бензин дуусчхаад аккумлятор суучихлаа гэж байснаа надаас таны машин чинь харин аятайхан тоноглоод янзалчихсан юм байна зарах уу? гэхээр зарна гэсэн чинь хоёулаа энэ машинаар таны машиныг солих уу гэсэн тэгэхээр нь би машины яаж өгөх юм бэ чиний өөрийн чинь машин мөн юм уу гэхэд манай эгчийн машин ...Та өөрийн машинаа өгөөд дээрээс нь хэдэн төгрөг өгчихгүй юу гэсэн юм. Тэгэхээр нь би надад мөнгө алга шууд соливол болж байна уу гэсэн чинь тэр залуу миний өмсөж байсан саарал өнгийн хавирган шокос пүүзийг, Самсунг Жи-7 маркийн гар утас хоёрыг нэмээд өгчих гэсэн юм... тэгээд би уг машиныг унаад 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 21 цагийн үед явж байсан чинь нэг цэнхэр өнгийн микротой залуу намайг зогсоогоод наад машин чинь хулгайд алдагдсан автомашин байгаа юм, машинаа авъя гэсэн... би өөрийн авто машиныг Э.Ш аас бүрэн бүтэн хүлээж авсан бөгөөд надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг  /хх 23-25/,

Гэрч Г.Эрдэнэбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...миний хүү Э.Ш  нь надтай хамт ямар нэг газар луу машинтай болон явган явсан зүйл байхгүй ээ. Хамгийн сүүлд 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр манай гэрт нэг саарал өнгийн жижиг машинтай ирээд Улаанаа ахын машиныг унаад явж байна гэж хэлээд гэртээ орж хэвтэж байгаад гараад явсан...” гэх мэдүүлэг /хх 30-31/,

Гэрч О.Золбоо нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2019 оны 07 дугаар сарын 26-ны орой Халдвартын уулзварын хажууд О.Отгонцэцэг эгчийн машиныг нэг өөр залуу унаад явж байхад нь таараад зогсоож цагдаад барьж өгсөн юм. Тэр машиныг унаж явсан Баясгалан гэх залуу нь О.Отгонцэцэг эгчийн машиныг өөрийн машинаар сольж Э.Ш  гэх залуугаас авсан гэж хэлсэн юм. Тэгээд би тэр шөнө Баясгалан гэх залуутай хамт Э.Ш ыг хайж байгаад Шоко гэх баарны гаднаас Э.Ш ыг олж аваад уулзсан Э.Ш  нь Баясгалангийн машиныг Дарь-Эхэд орхиод явсан байсныг бид нар очиж аваад Баясгаланд хүлээлгэж өгсөн. Тэгээд маргааш нь Ширмэнбаатарыг цагдаад барьж өгсөн...” гэх мэдүүлэг /хх 33/,

Гэрч Э.Анхтунгалаг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Манай хадам эгч О.Отгонцэцэг нь өөрөө машин сайн барьдаггүй болохоор машинаа унахгүй хашаандаа байлгаж байдаг байсан юм. Тэгээд Ширмэнбаатар нь тэрийг нь анзаарчхаад хадам эгч О.Отгонцэцэгээс ээжтэйгээ хамт машинаар чинь юманд яваад ирье гэж хэлээд авч яваад авч ирж өгөөгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 34/,

Шүүгдэгч Э.Ш  нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Баясгалан гэх ахтай санаандгүй таараад тэр ахад О.Отгонцэцэг эгчийн машиныг өгөөд оронд нь Баясгалан ахын машиныг сольж аваад явчихсан. ...Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Би дахиж ийм хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг /хх 44-45/,

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 49/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх 47/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 75/, шүүгдэгч Э.Ш т холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 54-67/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх 92/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 93/, хохирогч О.Отгонцэцэгийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх 109/, иргэний нэхэмжлэгч Б.Баясгалангийн гомдол саналгүй гэх хүсэлт /хх 110/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Э.Ш  нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо, Хайлаастын 12-230 тоотод О.Отгонцэцэгийн эзэмшлийн 02-93 УНУ улсын дугаартай, Хонда-Фит маркийн тээврийн хэрэгслийг “машинаар чинь ээжтэйгээ юманд яваад ирье” гэж хуурч аван, бусдад 2.000.000 /хоёр сая/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, эд зүйл, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 11/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 12-16/, “Ашид Билгүүн” хөрөнгийн үнэлгээний ХХК-ийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1000171 дугаартай тайлан /хх 35-36 /, хохирогч О.Отгонцэцэгийн “...Э.Ш  нь надад 19.000 төгрөг автомашин түрээсэлсэн хөлс шүү гэж өгснөө шууд эгчээ таны машинаар чинь ээжтэйгээ юманд явчхаад ирье гээд гуйгаад байхаар нь би за чи битгий удаарай гээд өгөөд явуулчихсан юм...” гэх мэдүүлэг /хх 19-21/, иргэний нэхэмжлэгч Б.Баясгалангийн “...Та өөрийн машинаа өгөөд дээрээс нь хэдэн төгрөг өгчихгүй юу гэсэн юм. Тэгэхээр нь би надад мөнгө алга шууд соливол болж байна уу гэсэн чинь тэр залуу миний өмсөж байсан саарал өнгийн хавирган шокос пүүзийг, Самсунг Жи-7 маркийн гар утас хоёрыг нэмээд өгчих гэсэн юм... “ гэх мэдүүлэг /хх 23-25/, гэрч Г.Эрдэнэбилэгийн “...миний хүү Э.Ш  нь надтай хамт ямар нэг газар луу машинтай болон явган явсан зүйл байхгүй ээ...” гэх мэдүүлэг /хх 30-31/, гэрч О.Золбоогийн “...2019 оны 07 дугаар сарын 26-ны орой Халдвартын уулзварын хажууд О.Отгонцэцэг эгчийн машиныг нэг өөр залуу унаад явж байхад нь таараад зогсоож цагдаад барьж өгсөн юм. Тэр машиныг унаж явсан Баясгалан гэх залуу нь О.Отгонцэцэг эгчийн машиныг өөрийн машинаар сольж Э.Ш  гэх залуугаас авсан гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хх 33/, гэрч Э.Анхтунгалагийн “...Манай хадам эгч О.Отгонцэцэг нь өөрөө машин сайн барьдаггүй болохоор машинаа унахгүй хашаандаа байлгаж байдаг байсан юм. Тэгээд Ширмэнбаатар нь тэрийг нь анзаарчхаад хадам эгч О.Отгонцэцэгээс ээжтэйгээ хамт машинаар чинь юманд яваад ирье гэж хэлээд авч яваад авч ирж өгөөгүй байсан...” гэх мэдүүлэг /хх 34/, шүүгдэгч Э.Ш ын “...Би өөрийн үйлдсэн хэргийг хүлээн зөвшөөрч байна. Би дахиж ийм хэрэг хийхгүй...” гэх мэдүүлэг /хх 44-45/ зэрэг хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Э.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 Шүүх шүүгдэгч Э.Ш т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хувь хүний байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч О.Отгонцэцэг нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...”, иргэний нэхэмжлэгч Б.Баясгалан нь “...машинаа буцаан авсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул шүүгдэгч Э.Ш ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Ш т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ш  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овгийн Э.Ш ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эд хөрөнгийг нь залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш т 6 /зургаа/ сарын  хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ш т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ш  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 

 5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ш т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 7. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ш т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Б.ХАЛИУН