Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 280

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,

улсын яллагч Г.Эсэн,

шүүгдэгч Э.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э овогт Э.М-д холбогдох 1910004270000  дугаартай хэргийг 2019 оны 0... дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Э.М нь Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны гадна 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнө Н.Б-г таксины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Э.М-с: “...Би хэрэг гарсан шөнө таксинд явж байсан. Тэгээд дуудлагын жолоочоор Яармаг руу хүн хүргэж өгөх байсан.Тэгээд таньдаг ахаа дуудаад Яармагт хүргэж өгчихөөд явж байтал нэг ах гараа өргөөд Кабинетийн ... байрны үүдэнд буугаад зугтаасан. Тэгээд алга болчихоор нь машинаа тавьчихаад араас нь гүйтэл байхгүй байсан. Гэтэл машины доор хэвтэж байгаад босоод ирсэн. Тэгэхээр нь цагдаагийн байгууллагад хүргэж өгөөд таксиныхаа мөнгийг өгөхгүй байна гэдгийг нь хэлсэн. Гэтэл цагдаа одоо мөнгийг чинь өгнө гэж байна, наад хүнээ аваад гар гэсэн. Би гараад хохирогчийг “Маршал таун”-ы буудал дээр буулгаад явсан...” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:

Хохирогч Н.Б-н “...Би 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн ... дугаар хороо Яармагт байдаг эгч М-н гэрээс ... дугаар хороо ... байранд байх эхнэр С-н гэр лүү явах гээд Яармагийн ард талаас .... УБР улсын дугаартай цагаан өнгийн Приус 20 маркийн таксинд сууж явсан. Суухад ...0 орчим насны 2 залуу байсан. Жолоочийг нь би харж чадаагүй, жолоочийн хажуу талын суудалд суусан залуу нь хар өнгийн саравчтай малгайтай туранхай залуу байсан. Тэгээд би эхнэрийн гэрийн гадаа зогсоолд ирээд би жолоочид хандан би эхнэрийнхээ гэрлүү ороод мөнгө аваад гараад ирье гэж хэлээд гэр лүү нь орох гээд булан тойроход /уг нь байр нь 1 орцтой, машины зогсоол нь тухайн байрны хойд талд байрладаг учираас/ намайг мөнгө өгөхгүй зугтаах гэж байна гэж бодоод малгайтай залуу /харанхуйд царай нь сайн харагдаагүй/ нь гүйж гарч ирээд эргэж харж амжилгүй миний хоолойноос боогоод, хамар луу гараараа цохиод  машин руугаа чирээд суулгасан. Би тухайн үед би мөнгийг чинь өгнө, гэр лүү ороод аваад ирье гэж хэлсээр байсан. Тэгээд чамайг цагдаа руу дагуулж яваад 100 мянган төгрөгөөр торгуулна гэж хэлээд ХУД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү авч ирээд нөгөө 2 залуу цагдаад энэ залуу мөнгөө өгөхгүй байна гэж хэлэхэд цагдаа нь за за энэ залуу чинь мөнгийг чинь өгнө гэж байна гэрээс нь ороод авчих гэсэн. Тэгэхэд нь би хамар руугаа цохиулчихсан байсан болохоор цагдаад хандаж ахаа миний хамар руу цохичихсон гэж хэлэхэд хажуу талаас нэг залуу нь наад залуу чинь бүдрээд унасан юм гэсэн. Тэгээд за за явья гээд намайг дагуулаад гараад намайг  чи матдаг ямар овоо гар вэ гэж хэлээд толгой руу зөөлхөн цохиод байхаар нь ахаа би мөнгийг чинь өгнө гэж хэлэхэд чиний мөнгөөр чинь яадаг юм чамайг хол аваачиж хаяна гэж хэлээд “Маршал Таун”-ы буудал дээр буулгасан. Үүний дараа би гэрлүүгээ харих гээд дахин такси барих гэхэд миний хамарнаас цус гойжчихсон байсан болохоор машин ерөөсөө зогсохгүй байсан. Тухайн үед хүйтэн байсан болохоор би эхнэрийнхээ гэр лүү 1 цаг гаруй алхаж хүрээд амарсан...Би шүүх эмнэлэгт үзүүлж, гэмтлийн эмнэлэг дээр очиж хамарны зураг авахуулсан. Дүүргийн нэгдсэн эмнэлэгийн чих хамар хоолойны эмчид үзүүлсэн чинь миний хамар хугарсан байна. Хамраа тэгшлүүлэхэд ...00.000 төгрөг болно гэсэн. Мөн тархины томографикт зураг авахуул гэж хэлсэн тэр нь 1...0.000 төгрөг болно гэсэн. Хувийн эмнэлэгт үзүүлж байж баримт өгдөг гэсэн. Надад мөнгө байхгүй учраас би үзүүлж чадаагүй. ...00.000 төгрөг нэхэмжилж байгаа. Би энэ хүнээс эмчилгээний зардлын мөнгө авчихвал хамраа эмчлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-7, 8-9 дугаар хуудас/

Гэрч Б.С-н “...2019 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Б найз Б-н хамт гэрээс 21 цагийн орчим гарсан. Шөнө 00 цагийн орчим Б залгаад Б бид 2 хорооллын буудал дээр байна таксигаар Б-г хүргэж өгчихөөд гэртээ харина чи таксины мөнгө өгчихөөрэй сэрүүн байж байгаарай гэсэн. Тэгээд над руу ярихгүй байхаар нь утас руу нь залгахад утас нь унтраастай байсан. 04 цагийн орчим хамар нь хавдчихсан, хувцас нь цус болчихсон нилээн даарчихсан байдалтай гаднаас орж ирээд би такси барьсан чинь таксины жолооч намайг зодчихлоо. Миний хамар өвдөөд байна би Дүнжингараваас алхаад ирлээ гэсэн.” /хх-ийн 26 дугаар хуудас/

          Гэрч О.Б-н “...2019 оны 02 дугаар сард Б-тэй Хан-Уул дүүргийн ... дугаар хороо ... байранд уулзсан. Бид 2 нэг шил архи хувааж уугаад Б намайг хүргэж өгнө гээд цуг явсан. Таксигаар намайг хамаатны эгчийнд хүргэж өгөөд тэр такси буцаж явахгүй гэхээр нь дахин такси барихаар зам руу явсан. Би Б-с чи таксины мөнгөө яаж өгөх гэж байгаа юм гэхэд эхнэрээсээ авчихна санаа зоволтгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/

Гэрч В.М-н мэдүүлэг “...2019 оны 02 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Яармагаас 21 орчим насны туранхай залуу гар өргөж үйлдвэр комбинат орьё гээд ... байрны гадаа ирээд байраа тойроод зугтахад М араас нь гараад нөгөө залууг энэ машин доогуур нуугдчихсан байна гээд зууралдсан байдалтай гарч ирсэн. Ирэхдээ нөгөө залуугийн хамраас нь цус гарсан байдалтай байсан тухайн үед юу болсоныг би хараагүй араас нь очиход л ийм байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/

 

Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №2248 дугаартай дүгнэлт /хх-ийн ...... дугаар хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-1... дугаар хуудас/

 

Камерийн хяналтын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд

Шүүгдэгч Э.М нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Араас очиход уг залуу байхгүй байсан ба цагаан өнгийн приүс 20 маркийн автомашины дуут дохиолол дуугарч доороос нь уг залуу гарч ирэхээр нь би цамцных нь захаас нь 2 гараараа бариад машин руу 10-1... метр орчим газар чирч оруулаад “чи мөнгөө өгөхөд яадаг юм” гэж хэлээд уг залуугийн зүүн шанаа руу баруун гараараа 2 удаа нудраад 1 удаа зүүн хацар руу нь алгадсан. Тэрнээс өөрөөр хүрсэн зүйл байхгүй. Би тухайн үед хар өнгийн курткатай, саравчтай алаг өнгийн малгайтай, биеийн тамирын саарал өнгийн хувцастай явж байсан. Тухайн үед би уг залууг хөөгөөд араас нь очиход цагаан өнгийн приус-20 маркийн автомашины дуут дохиолол нь дуугараад тэр залуу 2 автомашины дундаас нь гараад ирсэн. Хойноос М машинаараа ... байрыг тойроод ирсэн. Уг залууг машинд нь суулгаад харахад хамарнаас нь цус гарчихсан байхаар нь би цусаа арч гээд алчуур өгсөн. Уг залуугийн хамарнаас гарч буй цус нь ямар шалтгааны улмаас гарсан эсэхийг нь би сайн мэдэхгүй байна. Би тэр залууд гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд:

-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа  /хх-ийн 47 дугаар хуудас/,

-Эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 48 дугаар хуудас/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн ...1 дүгээр хуудас/,

-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 49 дүгээр хуудас/,

-Гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн ...0 дугаар хуудас/, зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

       Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч,  хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй байх тул хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж Э.М-д  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:

Шүүгдэгч Э.М нь Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... байрны гадна 2019 оны 02 дугаар сарын 09-ний шөнө Н.Б таксины мөнгө өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдан зодож түүний биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад  мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/, хохирогч Н.Б-н мэдүүлэг /хх-ийн 4-7, 8-9 дугаар хуудас/, гэрч Б.С-н мэдүүлэг /хх-ийн 24-2... дугаар хуудас/,гэрч В.М-н мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/, камерийн хяналтын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №2248 дугаартай:

  1. Н.Б-н биед хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн ...... дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

      Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Э.Мнь хохирогч Н.Б-н биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн хэмээн яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.

     Иймд шүүгдэгч Э.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Хохирогч Н.Б нь эмчилгээний зардал, хохиролд ...00.000 /таван зуун мянга/ төгрөг нэхэмжилсэн боловч нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул шийдвэрлэх боломжгүй байна. Хохирогч Н.Б нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг СД-г хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.М нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдах нь зүйтэй.      

     

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6.2 дугаар зүйлийн 4, ...6.6, ...6.7, ...6.8, ...6.10, ...6.1... дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  

1.Э овогт Э.М-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Мг ...00 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

....Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн ....4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

           4.Хохирогч Н.Б нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 ....Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг бүхий 1 ширхэг СД-г хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, иргэний баримт бичиггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Э.М нь цагдан хоригдсон хоноггүй  болохыг тус тус дурьдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6.10 дугаар зүйлийн 4, ...8.1 дүгээр зүйлийн 1, ...8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй болохыг дурдсугай.

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Э.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             П.ТУЯАТ