| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0276/Э |
| Дугаар | 286 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 286
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С овогт Б.Б-д холбогдох эрүүгийн ...02000500000 дугаартай хэргийг 20... оны 0... дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Б нь 20... оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Морингийн давааны “МТ” шатахуун түгээх станц-ын ойролцоо байрлах газраас “Нэгдсэн Үндэсний байгууллагын” ...71 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта 9 тетрагидроканнабинол” –ийн агууламжтай /Өвс/ гэх нэршилтэй ургамал /бодис/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 20... оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Арьс ширний ... дүгээр байрны ... тоот гэртээ болон мөн дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “R” интернет тоглоомын газарт биедээ хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Б.Б-с: “ Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Гэрч Н.Н-н “...Одоогоос 4 хоногийн өмнө нь Б-тэй Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ПС тоглоомын газар таарч уулзаад хамт ярьж утаат тамхи татаж байх үедээ байрны орцонд Б нь өөрөөсөө баримлын шавар шиг зүйл гаргаж ирээд тугалган цаасан дээр тавьж доороос нь галаар халааж гарсан утааг нь хуйлсан мөнгөөр сорж хэрэглэж байх үед нь би өөрөө сонирхож хэрэглэж үзмээр санагдаад би үзье гээд нэг удаа утааг нь сорж хэрэглэж үзсэн. Ингээд тухайн орой нь бид нар найз нартайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба тухайн үедээ Б-н байрны орцонд хэрэглэсэн зүйлсийг хэрэглээгүй харин өнөөдөр тухайн пс тоглоомын газарт Б болон найз Я, Ч нарын хамтаар тоглоом тоглож байх үед цагдаа нар орж ирээд бид нарыг авч ирсэн. .... Өнөөдөр түүний биед тухайн бодис нь байсан талаар мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 67-68/,
Гэрч Х.Я:“...Б-н биед шавар гэх нэршилтэй бодис байсан талаар мэдээгүй түүнийг хэрэглэдэг талаар нь ч мэдэхгүй. Бид нар байр ойрхон амьдардаг учраас найзалдаг цөөхүүлээ таарсан үедээ биллъяард пс тоглож зугаагаа гаргадаг ба олуулаа нийлсэн үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан. Өчигдрийн тухайд пс тоглоомын газар тоглож байгаад орой болчихоор гарч архи согтууруулах ундааны, зүйл ууж хэрэглэхээр ярилцаж байсан. Б нь бид нарт өөртөө хар тамхи байгаа талаар хэлээгүй болохоор ямар байдлаар өөртөө авч хадгалж байсан талаар нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,
Гэрч Б.Ч: “...Би Я, Б нартай найзлаад 7-8 жил болж байгаа. Харин Н-тай 1 дүгээр ангиасаа хойш найзалсан багын найзууд байгаа юм. Бид нарын амьдардаг дүүрэг нэг, гэр ойрхон учраас уулзаж хамт биллъяард, пс тоглох үе олон байдаг. 20... оны 01 дүгээр сарын 24-ний орой 17 цагийн үед би өөрийн найз Я руу залгаж биллъяард тоглох талаар санал болгоход тэгье гэсэн тул гэрийн ойролцоо байх биллъяардны газар орсон тухайн үед мөн Н-д хэлсэн байсан учраас ...-уулаа цаг биллъяард тоглоод тэндээсээ гарч шинээр нээгдээд удаагүй байгаа гэх “R” нэртэй пс тоглоомын газар газар руу ороод тоглох үед Н руу Б залгаад хаана байгаа талаар мэдээд тоглоод удаагүй байх үед араас орж ирээд хамт суугаад тоглож байх үед цагдаа нар орж ирээд Б-г барьж авсан ингээд хэн хэнтэй хамт явж байгаа талаар асуухаар нь бид нар хамт явж байна гэхэд цагдаагийн байгууллага дээр араас ирээрэй гэж хэлээд явсан. Цагдаагийн байгууллага дээр ирэхэд маргааш ирж мэдүүлэг өгөөрэй гэсэн тул өнеөдер ирж байгаа юмаа. Харин манай найз Б, Н нарыг хар тамхи хэрэглэсэн гэж саатуулсан байгаа. Б-н биед шавар гэх нэршилтэй бодис байсан талаар мэдээгүй. Бид нар дээр орж ирээд тоглож байгаа тоглоомыг харчихаад хамт тоглоё гээд суугаад тоглож эхэлж байх үед цагдаа нар орж ирсэн болохоор биед нь юу байгаа талаар мэдээгүй харин цагдаа нарт баригдсаныхаа дараа өөрийнхөө биед шавар байгаа талаар хэлж цагдаа руу хамт явсан. Бид нар уулзаад хамт пс тоглож байгаад л цагдаад баригдсан. Би өөрөө хувиараа оройн цагаар халтуур хийдэг учраас пс тоглоомын газраас гараад халтуур хийх гэж байсан. Түүнээс бол хар тамхи мансууруулах бодис хэрэглэх гэж уулзсан зүйл байхгүй. Би урьд өмнө нь хар тамхи мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Тэр хоёрыг хар тамхи хэрэглэсэн талаар нь ч мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/
Хэргийн талаар бусад нотлох баримтууд
-Б.Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 8-16/
-Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тест ашгилгасан тухай тэмдэглэл /хх-ийн 17-.../
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 47-50/
-Эд мөрийн баримтаар тооцох тогтоол, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /ХХ-ийн 51-54/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20... оны 02 дугаар сарын ...-ны өдрийн 907 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20... оны 02 дугаар сарын ...-ны өдрийн 907 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85 дугаар хуудас/,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлгүүд
Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “...7 сарын сүүлээр санагдаж байна хамтдаа ПС тоглож байх үед хажууд тоглож байх үед хажууд тоглож байсан хүмүүс хоорондоо Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нисэхт байх Морингийн давааны хажуу талын МТ колонкийн баруун талаас өвс гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй ургамал ургадаг гэж ярьж байхыг хажуугаас нь сонсоод өнгөрч байсан. Үүнийхээ дагуу интернетэд хандалт хийж өвс буюу каннабис ургамал ямар шинж байдалтай ургадаг талаар нь мэдэж авч байсан. Харин 20... оны 12 дугаар сарын эхээр санагдаж байна ганцаараа Морингийн давааны хажуу талд байрладаг МТ колонкийн хажууд очиж үзэхэд интернетэд харж байсан ижил төстэй ургамал хатаж шарласан өвсөө бутлаж нунтаглаад шавар гэх бодис болгож үзмээр санагдаад нунтагласан өвсөө бохьтой хольж хатаахад миний биед байсан шиг баримлын шавар мэт бор бараан өнгөтэй болсон. Үүнийгээ гэртээ байх үедээ хоёр удаа сорж хэрэглэж үзсэн. Өвс бага хэмжээтэй түүсэн учраас бөх өвсөө бохьтой хольж шавар болгосон байсан биедээ авч явдаг байсан. Харин 20... оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гэрээсээ гараад хажуу талд байх ПС тоглоомын газарт орох үед ... жилийн найз Я, Чинбаатар болон зүс таньдаг байсан Н нар ПС тоглож байхаар нь хамт тоглох гэж суугаад байж байх үед цагдаа нар ирж намайг барьж авсан....Миний биед үзлэг хийхэд би өөрөө сайн дураараа өөрийн биедээ хадгалж байсан шавар гэх нэршилтэй мансууруулах бодисыг гаргаж хураалгасан....Нд шавар гэх нэршилтэй мансууруулах бодисыг худалдан борлуулсан зүйл байхгүй... Би өвс ургамлыг түүх үеэрээ ганцаараа явсан хэн нэгэнтэй хамт явсан зүйл байхгүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 дугаар хуудас/
Шүүгдэгч хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 1...7 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 156 дугаар хуудас/,
-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 667 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 159-160 дугаар хуудас/
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1...0 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагчийг байцаах, мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байдал тогтоогдохгүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Б.Б нь 20... оны 12 дугаар сард Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Морингийн давааны “МТ” шатахуун түгээх станц-ын ойролцоо байрлах газраас “Нэгдсэн Үндэсний байгууллагын” ...71 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтанд багтсан “дельта 9 тетрагидроканнабинол” –ийн агууламжтай /Өвс/ гэх нэршилтэй ургамал /бодис/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн 20... оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн ... дугаар хороо, Арьс ширний ... дүгээр байрны ... тоот гэртээ болон мөн дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “R” интернет тоглоомын газарт биедээ хадгалсан гэмт хэрэгийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг/хх-ийн 69-70 дугаар хуудас/, гэрч Н.Н-н мэдүүлэг /ХХ-ийн 67-68/, гэрч Х.Я-н мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/, гэрч Б.Ч-н мэдүүлэг /хх-ийн 58 дугаар хуудас/, Б.Б-н биед үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн хх-ийн 8-16 дугаар хуудас/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах сэтгэцэд нөлөөт эм бодис хэрэглэсэн эсэхийг тест ашигласан тухай тэмдэглэл, /хх-ийн 17-.../, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 47-50/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 51-54/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20... оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 908 дугаартай:
1.Шинжилгээнд ирүүлсэн “Н Н 20....01.24. ...:59” гэж хаягласан шээс, “Б.Б 20....01.24 РД:УЗ.............” гэж хаягласан шээс тус бүр шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Н Н 20....01.24. ...:59” гэж хаягласан шээс, “Б.Б 20....01.24 РД:УЗ................” гэж хаягласан шээс тус бүр тетрагидроканнабинол илэрч байна.
....Шинжилгээнд илэрсэн тетрагидроканнабинол нь НҮБ-ын “Сэтгэцэт нөлөөт бодисын тухай” конвенцид багтдаг болно гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 77-78 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20... оны 02 дугаар сарын ...-ны өдрийн 907 дугаартай:
Монгол улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын ...71 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 1, 2, ..., 4 дүгээр жагсаалтад орсон байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд “Бэлдмэл” гэж сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодис агуулж байгаа физикийн ямар ч байдалд байгаа аливаа уусмал буюу холимогийг, эсхүл тунгийн хэлбэрт байгаа сэтгэцэд нөлөөлөх нэг буюу хэд хэдэн бодисыг ойлгох ба энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг хориглож олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцож хуульчилсан байна.
Иймээс энэ төрлийн эм, бэлдмэл, бодисыг хууль ёсны буюу зөвхөн зохих байгууллагаас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн дээр нийлүүлэх, онцгой тохиолдолд хувь хүмүүст эмнэлэгийн зорилгоор хэрэглэхэд зориулж эмчийн жороор, эрүүл мэндийг хариуцдаг эрх бүхий байгууллагаас томилсон тусгай зөвшөөрөл бүхий зөвхөн эмийн сан, эмнэлгийн байгууллагаар дамжуулан олж авахаас бусад аргаар олж аван өөрийн эзэмшлийнх болгож буй аливаа үйлдлийг “хууль бусаар олж авсан” гэж, түүнчлэн сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү эмчийн заавраар хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур өөрийн бие, эд зүйл, цүнх сав, тээврийн хэрэгсэл, орон байр, агуулах, тусгай бэлтгэсэн нуувч зэрэгт сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодис байлгахыг “хууль бусаар хадгалсан” гэж тус тус үзэх юм.
Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ...71 оны Нэгдсэн Үндэсний байгууллагын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидро-каннабинолын агууламжтай каннабис өвс, шавар гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэргийн шүүгдэгч Б.Б болон түүний өмгөөлөгч нараас гэмт хэргийн үйл баримт, хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн байдалд тус тус маргаж, мэтгэлцээгүй болно.
Шүүх, шүүгдэгч Б.Б нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчид хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж ял эдлэх хугацааг 20... оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохыг дурдаж байна.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 дугаартай гялгар уутны хамт 0.... грамм жинтэй жижиг гялгар уутанд ороосон шавар мэт бодис, /шинжилгээнээс илэрсний дараа уутны хамт 0.... грамм/ 2 дугаартай гялгар уутны хамт 0.4 грамм жинтэй, гялгар уутанд хийсэн шавар мэт бодис, /шинжилгээнээс ирсэний дараа уутны хамт 0.4 грамм/ , ... дугаартай гялгар уутны хамт 0.5 грамм жинтэй шавар мэт бодис /шинжилгээнээс ирсэний дараа уутны хамт 0.4 грамм/, 4 дугаартай хөх цэнхэр өнгийн капустай эм мэт зүйл /Шинжилгээгээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агуулмж илрээгүй/, Шавар мэт бодис наасан байсан цэнхэр өнгийн асаагуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хураагдсан ирсэн иргэний бичиг баримтгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6.2 дугаар зүйлийн 4, ...6...., ...6.6, ...6.7, ...6.8, ...6...., ...6.12, ...6.1... дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. С овогт Б.Б-г Нэгдсэн Үндэсний Байгууллагын ...71 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий “өвс” гэх нэршилтэй мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодис, шавар мэт зүйлийг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
.... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн ...,4 дэх хэсэгт зааснаар Б.Б-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 дугаартай гялгар уутны хамт 0.... грамм жинтэй жижиг гялгар уутанд ороосон шавар мэт бодис, /шинжилгээнээс илэрсний дараа уутны хамт 0.... грамм/ 2 дугаартай гялгар уутны хамт 0.4 грамм жинтэй, гялгар уутанд хийсэн шавар мэт бодис, /шинжилгээнээс ирсэний дараа уутны хамт 0.4 грамм/ , ... дугаартай гялгар уутны хамт 0.5 грамм жинтэй шавар мэт бодис /шинжилгээнээс ирсэний дараа уутны хамт 0.4 грамм/ , 4 дугаартай хөх цэнхэр өнгийн капустай эм мэт зүйл /Шинжилгээгээр мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агуулмж илрээгүй/, Шавар мэт бодис наасан байсан цэнхэр өнгийн асаагуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн энэ өдрөөс эхлэн цагдан хорьж ял эдлэх хугацааг 20... оны 04 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай
6. Эрүүгийн хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...6.... дугаар зүйлийн 4, ...8.1 дүгээр зүйлийн 1, ...8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ...7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ