| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/0978/И |
| Дугаар | 895 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 895
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж хийсэн иргэний шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харъяа Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрын хүсэлттэй “өвчтөн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо 11-06 тоотолд оршин суух Жамсрангийн Энхболдыг эмчилгээний үр дүнг харгалзан албадан эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгуулах тухай” иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Төв аймгийн Баян суман дахь Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газрыг төлөөлж тус газрын их эмч Б.Энхболд, өвчтөн Ж.Энхболд, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нарыг оролцуулан хийв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Согтуурах мансуурах донтой өвчтөнг албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх газар шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Өвчтөн Ж.Энхболд нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 03-ны өдрийн 3913 дугаартай шийдвэрээр тус газарт ирж эмчлэгдэж, эмчилгээний үр дүнд зовиур шаналгаа арилж, засрал авч архи уух дур хүсэлгүй болж, биеийн байдал сайжирсан тул Ж.Энхболдыг эмчилгээг нь хугацаанаас нь өмнө зогсоох хүсэлтэй байна” гэв.
Өвчтөн Ж.Энхболд нь шүүхэд болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: “Би тус эмнэлэгт 2016 оны 05 сарын 03-ны өдөр ирж, эмчилгээ, сувилгаа, сургалтанд хамрагдаж биеийн байдал сайжирсан тул эмчилгээг хугацаанаас нь өмнө дуусгавар болгож өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Ж.Энхболдыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 сарын 03-ны өдрийн 3913 дугаартай шийдвэрээр захиргааны журмаар албадан эмчлэхээр шийдвэрлэсэн байна.
Өвчтөн Ж.Энхболд нь тус газарт ирж 117 хоног эмчлүүлжээ. Архинд донтох дур хүслийг бууруулах эмчилгээний үр дүнд Ж.Энхболдын архинд донтох өвчин нь эдгэрсэн, эмчилгээ бүрэн хийгдсэн болох нь шүүх хуралдаан дээр гаргаж буй нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн тайлбар, эмч нарын комиссын дүгнэлт, өвчтөний тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт зэргээр нотлогдож байх тул түүний албадан эмчилгээний хугацааг дуусгавар болгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1.Согтуурах мансуурах донтой өвчтэй этгээдийг Захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т заасныг баримтлан Ж.Энхболдыг албадан эмчлэх хугацааг дуусгавар болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч байгууллага нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ