| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пагамын Туяат |
| Хэргийн индекс | 187/2019/0449/Э |
| Дугаар | 459 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 459
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтлөн,
улсын яллагч Т.Мижиддорж,
шүүгдэгч Л.Х-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Л-гийн Х-д холбогдох 1910007690000 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 6 дугаар хороо, Нүхт 14 дүгээр гудамж 000 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Б овогт Л-гийн Х- / /,
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Л.Х- нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам” центрийн “Номин” супермаркетийн няравын өрөөнөөс хохирогч Б.Н-ийн Самсунг эс-6 эйдж плас маркийн гар утсыг хулгайлж 303.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Л.Х-гаас: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж хэлэх зүйлгүй...” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч, гэрч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд:
Хохирогч Б.Н-ийн: “...Би Наадам центрийн Номин супер маркет дэлгүүрт няраваар ажилладаг юм. 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдөр өөрийн ажил дээрээ ажиллаж байгаад ажлын өрөөний ширээн дээр гар утсаа тавьчихсан байсан. Тэгээд дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн ирээд бараа хүлээн авч өрөөгөө онгорхой орхисон байсан. Би 16 цагийн үед өрөөнд ороод гар утсаа авах гэсэн чинь миний гар утас байхгүй байхаар нь би өөрийн гар утас руу хүний утсаар залгаж үзтэл дуудаад байсан. Тэгээд би тухайн үед хэн нэгэн тоглоод нуучихсан юм байна гэж бодож байсан ч орой ажлын цаг дуусч тарцгаасан чинь миний утсыг гаргаж өгөөгүй. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хяналтын камер шүүж үзэхэд манай дэлгүүрт ачигчаар ажиллаж байсан Х- миний өрөөнд орж сандал дээр сууж байснаа ширээн дээр байсан миний гар утсыг авч байгаа бичлэг байсан. Намайг камер шүүхийн өмнө Х- баримт нягтланд хүргэж өгнө гээд явсан байсан. Тэгээд камер шүүсний дараа Х-г ирэх байх гэсэн чинь ирэхгүй, харин зохион байгуулагчаас чөлөө авчихсан байсан. Х-г чөлөө аваад гарч байхад нь камерын хяналтын хүн үүдэнд таараад “..Х- чи хамт ажилладаг хүнийхээ гар утсыг авсан байна, авчирч өг гэсэн чинь за гэж хэлсэн...” гэсэн. Тэрнээс хойш Х- ажилдаа ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтууд
-Ашид Билгүүн ХХКомпани Хөрөнгийн үнэлгээний тайлан / хх-ийн 16 дугаар хуудас/
-Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-31 дүгээр хуудас/
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нараас мэдүүлсэн мэдүүлгүүд
Яллагдагч Л.Х-н: “...Би 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Наадам центрийн Номин супермаркетад ачигчаар ажилд орсон. 2019 оны 03 дугаар сарын 13-ны үед би бараа хүлээн авах агуулахад няравын өрөөнд орсон. Тэгээд няравын ширээн дээр байсан нярав Наранчимэгийн гар утсыг аваад гарсан. Тэгээд би тэр өдөр ажлаа хийж байгаад орой ажлаасаа тараад “Тэди” төв дээр явуулын хүнд 80.000 төгрөгөөр зарчихсан. Тэгээд маргааш нь уг мөнгөөр банкны зээлээ тушаасан. Би зээлээ төлөх гээд хулгай хийчихсэн юм. Тухайн үед би нягтлангийн ширээн дээр сууж байхад дэлгүүрт бараа нийлүүлж байсан өөр байгууллагын хүн бараагаа тулгаад байж байсан. Гэхдээ намайг гар утас авсныг анзаарч хараагүй байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/,
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой баримтууд:
-Монгол улсын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 35 дугаар хуудас/,
-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40 дүгээр хуудас/,
-“Номин Тав Трэйд” ХХК-ний ажилтантай байгуулсан “Хөдөлмөрийн гэрээ”-ний хуулбар /хх-ийн 67-70 дугаар хуудас/,
-Оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 71 дүгээр хуудас/ зэрэг бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, яллагдагч, гэрч нарыг болон хохирогчийг байцаах мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байдал тогтоогдоогүй байна.
Шүүх хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч Л.Х- нь 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Наадам” центрийн Номин супермаркетийн няравын өрөөнөөс хохирогч Б.Н-ийн Самсунг эс-6 эйдж плас маркийн гар утсыг хулгайлж 303.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг /хх-ийн 23 дугаар хуудас/, хохирогч Б.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр хуудас/, -Ашид Билгүүн ХХКомпани Хөрөнгийн үнэлгээний тайлан: “...Самсунг эйдж 6 плас 303.000 төгрөг...” / хх-ийн 16 дугаар хуудас/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-31 дүгээр хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
“Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” шууд санаатай гэмт үйлдлийг “Хулгайлах” гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчилан тогтоосон.
Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Л.Х-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Л.Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Л.Х- нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хавтаст хэргийн 40 дүгээр талд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон бөгөөд анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар нөхөн төлж, гэм хорыг арилгасан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцогдоно.
Шүүгдэгч Л.Х- нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буцааж өгсөн, нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан, хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх заалтад заасан ялын төрөл хэмжээний дотор шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Хохирол төлбөрийн хувьд:
Хохирогч Б.Н- нь хохирол, мөнгөө бүрэн төлж барагдуулсан гомдолгүй /хх-ийн 74 дүгээр хуудас/ байх тул шүүгдэгч Л.Х-г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг СД-г хавтаст хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.
Энэ хэрэгт ирүүлсэн иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, Л.Х- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Л-гийн Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Х-г 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Х- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар камерийн бичлэгтэй СД 1 ширхэгийг хавтаст хэрэгт хавсарган үлдээсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, Л.Х- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоолыг биелүүлэх хүртэл Л.Х-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ТУЯАТ