Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 210/МА2026/00732

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Оюунтуяа даргалж, шүүгч Г.Нямсүрэн, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 27-ны өдрийн 197/ШШ2026/04231 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

Гэрээний үүрэг болон гэм хор учруулсны төлбөрт 10,923,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд заасан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан зээлийн гэрээний зээлийн гэрээний үүрэгт 6,600,000 төгрөг, гэм хор учруулсны төлбөрт 4,323,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь үндсэн төлбөр 6,100,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* нь өөрийн Хаан банк дахь ******* тоот данснаас хариуцагч *******ийн ******* тоот данс руу 4 удаагийн гүйлгээгээр нийт 6,600,000 төгрөгийг шилжүүлснээр зээлийн гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ./хх-68-71/

 

Хариуцагч нь анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэлийн 6,600,000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаагүй тул дэлгэрэнгүй эрх зүйн дүгнэлт өгөхгүй.

4. Анхан шатны шүүх гэм хорын хохиролд 4,323,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч уг шаардлагыг эцэслэн шийдвэрлээгүй атлаа дахин нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарласан алдаа гаргасныг давж заалдах шатны шүүх залруулах боломжтой.

 

4.1. Нэхэмжлэгч нь 4,323,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... автомашины засварын зардалд 4,060,000 төгрөг, автомашин ачуулсны төлбөрт 120,000 төгрөг, автомашины торгуульд 170,000 төгрөг гаргуулна ... гэж, хариуцагч нь *******ийн аав *******тай 17 жил хамт амьдарсан ... ******* нь 2025 оны 05 сарын 05-ны өдөр зуурдаар нас барсан ... Уг машин өнөөдөртөө миний эзэмшилд байгаа гэж ойлгож байна. Учир нь өв залгамжлалын эрх нээгдээгүй байгаа ... гэж тус тус тайлбар гаргажээ.

 

4.2. Хэргийн баримтаар маргаан бүхий тээврийн хэрэгслийн өмчлөгч ******* нь 2025 оны 05 сарын 05-ны өдөр нас барсан байна. /хх-60/

 

4.3. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т зааснаар ******* нь талийгаач *******ын төрсөн хүү бөгөөд маргаан бүхий тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд байгаа талаар маргаангүй.

 

4.4. Зохигч талууд тээврийн хэрэгслийн өмчлөл, эзэмшлийн талаар үлэмж маргаантай, мөн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байх ба нэхэмжлэгч Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн өв залгамжлалын асуудал шийдвэрлэгдсэний дараа гэм хорын хохирол шаардах боломжтой.

 

4.5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 751 дугаар зүйлийн 751.5 дахь хэсэгт зааснаар өв залгамжлалын маргаантай асуудал нь тусгайлсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх журамд хамаарахгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар гэм хорын хохиролд 4,323,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

4.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт 2 дахь заалтын нэмж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх зааснаар хариуцагч *******т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 4,323,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 сарын 27-ны өдрийн 197/ШШ2026/04231 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******аас 6,600,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгосугай. гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******т холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 4,323,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж, 3 дахь заалтыг 4 гэж дугаарлан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Н.ОЮУНТУЯА

 

 

ШҮҮГЧИД  Г.НЯМСҮРЭН

 

 

С.ЭНХБАЯР