| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжид Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 197/2025/13625/И |
| Дугаар | 210/МА2026/00624 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Гүйцэтгэгчийн эд хөрөнгө үнэлсэн маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/00624
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ж.Лхагвасүрэн илтгэснээр хянан хэлэлцэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ үл хөдлөх хөрөнгийг зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэснийг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдсан гэж маргажээ.
3. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 02-ны өдрийн 181/ШШ2024/00431 дугаартай шийдвэрээр хариуцагч ******* ХХК, ******* нараас 1,099,400,197 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Жижиг, дунд үйлдвэрийн газарт олгож, ******* ХХК, ******* нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох *******, ******* нарын өмчлөлийн ******* дүүргийн *******р байр, ******* хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үйлчилгээний зориулалттай 324.95 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө, *******, ******* нарын өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* байр, ******* хаягт байршилтай үйлчилгээний зориулалттай 355 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг *******т даалгаж шийдвэрлэжээ. /хх-16-21/
3.1. Хариуцагч нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 07 сарын 09-ний өдрийн 181/ШЗ2024/13629 дугаар захирамж, 181/ГХ2024/00843 дугаар гүйцэтгэх хуудас зэргийг үндэслэн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох ******* дүүргийн ******* байр, ******* байрлах 324.95 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, тус байрны *******, 355 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгүүдийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг тус тус явуулсан байна.
3.2. ******* нь төлбөр төлөгч, төлбөр авагч, өмчлөгч нарт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн доод үнийн талаар саналаа ирүүлэх ажиллагааг явуулсан боловч талууд үнийн саналын талаар харилцан тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 04 сарын 21-ний өдрийн 4/89 дугаар тогтоолоор барьцаа хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоолгох шинжээчээр *******-ийн үнэлгээчин *******, *******-ийн үнэлгээчин ******* нарыг тус тус томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т нийцсэн, дээрх ажиллагааг хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-94/
4. Шинжээч *******-ийн үнэлгээчин ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* байрны ******* тоот хаягт байрлах, 355 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 1,798,486,800 төгрөгөөр, *******-ийн үнэлгээчин ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүргийн ******* байр, ******* байрлах 324.95 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 1,874,055,000 төгрөгөөр тус тус тогтоожээ. /хх-24-60/
5. Шинжээч *******-ийн үнэлгээчин ******* үнэлгээ хийхдээ зах зээлийн, орлогын, өртгийн хандлагын аргуудыг, шинжээч *******-ийн үнэлгээчин ******* нь үнэлгээ хийхдээ зах зээлийн, орлогын хандлагын аргуудыг тус тус ашиглаж, зах зээлд худалдагдаж байгаа жишиг үл хөдлөх эд хөрөнгүүдтэй харьцуулсны үндсэн дээр зах зээлийн үнэлгээг ач холбогдолтой гэж дүгнээд эд хөрөнгийн эцсийн үнэлгээг дээрх байдлаар тогтоосон нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг шинжээч зөрчсөн гэж үзэхгүй.
6. Шинжээч нар нь үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, тооцоолол, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, үндэслэлийг нэг бүрчлэн тодорхой тайлбарласан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагуудыг хангасан, хөрөнгийн үнэлгээний байгууллага, шинжээч үнэлгээ тогтоохдоо хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдсонгүй.
Мөн шинжээч нарын гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээс доогуур гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.
7. Шүүх, хэргийн баримтыг үндэслэн нэхэмжлэгч ******* нь шүүхэд үнэлгээний талаар гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж зөв дүгнэжээ.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 09-ний өдрийн 197/ШШ2026/00899 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ
Ж.ЛХАГВАСҮРЭН