Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2019/ШЦТ/158

 

                            

 

 

 

 

                                

                                          

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Золзаяа

Улсын яллагч Э.Ууганзаяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг

Шүүгдэгч Г.*******  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй  явуулсан  шүүх хуралдаанаар  

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2.1, .4 дүгээр зүйлийн 1-д  зааснаар   яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 193600000018 дугаартай, 8/2019/011/Э/ индекстэй хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан  хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

Монгол улсын иргэн,  ******* оны 03 сарын *******-ны өдөр Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт төрсөн, ******* настай, эрэгтэй, яс үндэс-халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл-3, эх, дүүгийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн *******-******* тоотод оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******2 дугаар зүйлийн *******2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 08 дугаар сарын 2-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялаас 1 сарын хорих ял дээр 2 сарын баривчлах ялыг нэмж нэгтгээд 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан гэх, УУ8903*******14 дугаарын регистртэй,  ******* овогт *******ын ******* 

            Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/     

Шүүгдэгч Г.******* нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн - тоотод байрлах иргэн О.гийн гэрт буюу байнга хүн амьдрах орон байранд 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хууль бусаар нэвтэрч 32 инчийн Хитачи маркийн зурагт хулгайлж, 0.000 төгрөгний хохирол,

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт 2019 оны 07 дугаар сарын  -ны өдөр иргэн Д.-ийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийн эрх буюу ХААН банкны дугаартай харилцах дансны картыг ашиглан уг данснаас нийт 1067000 төгрөгийг гарган авч завшсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3–т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Хэргийн газар үзлэг хийсэн... Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт - тоот хашаа байв.Хашаан дотор нэг гэр байх ба гомдол гаргасан О.гийн зурагт алдагдсан гэх гэрт ороход зурагт байсан гэх газар нь бор өнгийн тавиур байв.Хулгай орсон гэх гэрийн цоожийг газарт хаясан байдалтай байсан ба уг цоож болон хаалганы бариулаас гарын мөр илэрсэнгүй.. ... гэх тэмдэглэл, гэрэл зураг/ хэргийн 6-9 дугаар хуудас/

Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн... хар өнгийн 32 инчийн марк нь тодорхойгүй, нимгэн зурагт унтраалгатай байв. Уг зурагтыг унтраалгатай чигээр нь О.д хүлээлгэн өгөв... гэх тэмдэглэл / хэргийн 10-р хуудас/

Хохирогч овогт ын гийн / БЕ6803201 регистрийн дугаартай, 1 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, -р цэцэрлэгт тогооч/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай дүү Н.Батжаргал над руу залгаад “ танай гэрт хулгай орсон байна, зурагт чинь алга” гэхээр нь цагдаад мэдэгдсэн. Манай гэрийн цоожийг эвдээд орсон байсан гэсэн.Би тухайн үед Баян-Өлгий аймагт амарч байсан.Уг зурагт нь 32 инчийн лед зурагт байсан... гэх мэдүүлэг / хэргийн *******-р хуудас/

Гэрч Н.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Манай эгч О. Баян-Өлгий аймаг руу амрахаар явсан байсан.Миний 9-92 УБЧ улсын дугаартай тээврийн хэрэгсэл эгч О.гийн хашаанд байдаг юм. 2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би машинаа эргэчихээд эгчийн гэр рүү харахад үүдний цоожийг нь газарт аваад хаясан байдалтай байхаар гэрт нь ороход 32 инчийн Хитачи маркийн зурагт нь алга болсон байсан.Тэгээд цагдаагийн газарт мэдэгдсэн... гэх мэдүүлэг / хэргийн -р хуудас/

Гэрч Б.Дөлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Баяраа, Г.******* бид гурав архи уугаад сууж байтал Г.******* “ манай зурагт шатчихсан. Би эмээтэй ярьчихлаа,очоод зурагтыг нь аваад ирье” гээд явсан. Удалгүй Г.******* над руу яриад би зурагтаа аваад ирлээ, чи Баяраагийн дэлгүүрт аваачаад “ миний зурагт гээд барьцаанд тавьчих” гэсэн. Би уг зурагтыг авч яваад Содзул хүнсний дэлгүүрт очоод 1 шил 0.7-н Тайга архи, 2 шил Соёрхол архи, 2 хайрцаг тамхи, 2 том ундаа, таксиний 10000 төгрөг гээд нийт 79000 төгрөгөнд барьцаанд тавьсан. Бид дурав архиа гол дээр очиж хувааж уугаад би харьсан... гэх мэдүүлэг / хэргийн 21-22-р хуудас/

Гэрч Т.Тлеубекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... би 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Г.Нямтулгынд очиход Б.Дөл, Г.Баяраа, Г.******* гурав архи уугаад сууж байсан. Г.******* утсаар ярьж байснаа гараад явсан. Удалгүй нэг хар зурагт тэврээд ороод ирсэн. Эмээгийн зурагт аваад ирлээ гэсэн.Уг зурагтыг Б.Дөл авч яваад Баяраагийн дэлгүүрт 79000 төгрөгний юм авсан барьцаанд тавиад ирсэн.Бид дурав гол дээр очиж архи уугаад 20 цагийн үед харьсан... гэх мэдүүлэг / хэргийн 34-3-р хуудас/

Гэрч Д.Булгаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.Дөл нэг хар зурагт авч ирээд “ хотооос хоёр найз ирсэн, мөнгөний хэрэг гараад байна, энэ миний зурагт ” гээд барьцаанд тавиад 2 шил архи, 2 хайрцаг тамхи, 1 шил Тайга архи, 2 ундаа зэрэг 79000 төгрөгний юм аваад 3 хоногийн дараа ирж авна гээд явсан.Г.Баярсайхан манай хүүхэд, Б.Дөлийн аав ээжтэй нь найзууд юм... гэх мэдүүлэг / хэргийн 27-р хуудас/

Гэрч Г.Баярсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Б.Дөл, Т.Тлеубек бид нар Г.Нямтулгынд архи уусан.Тэгтэл Г.******* утсаар ярьж байснаа би яваад эмээгийн зурагтыг аваад ирье гээд гарч явснаа удалгүй нэг хар зурагт аваад ирсэн.Тэгээд Г.******* манай дэлгүүрт өртэй болохоор Г.Баярааг дэлгүүрт аваачаад тавьчих гээд явуулсан.Дэлгүүрээс ундаа, архи тамхи авчраад бид дөрөв гол дээр архиа уугаад тарсан... гэх мэдүүлэг / хэргийн 28-р хуудас/

Эд хөрөнгө үнэлсэн тухай шинжээчийн ... 32 инчийн лед зурагт 1 ширхэг-0000 төгрөг... гэх дүгнэлт / хэргийн 32-р хуудас/

Шүүгдэгч Г.*******ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дөл, Баяраа, Тлеубек бид дөрөв манайд архи ууж байгаад би тэр гурвыг үлдээчихээд гараад О. эгчийнд очоод монгол гэрийн цоожийг нь эвдэж ороод зурагтыг нь авсан. Манай эмээгийн зурагт гэртээ хэд хоног тавих гэж байгаа юм гэж тэд нарт хэлээд Баяраагийн дэлгүүрт барьцаанд тавихаар болоод Дөлийг явуулаад архи тамхи, ундаа зэрэг 79000 төгрөгөнд тавьчихаад ирсэн... гэх мэдүүлэг / хэргийн 38-39-р хуудас/

2. Хохирогч овогт гийн -ийн / ЦЖ101014 регистрийн дугаартай, 64 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тэтгэвэрт / мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын *******-ны өдөр лагерт найзтайгаа архи уучихаад 36-айлын орон сууцны гадна ирээд хэдэн залуучуудтай танилцаад бас архи уусан. Би нэлээд муудсан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Тлеубек гэдэг залуутай танилцсан.Маргааш нь мөн гол дээр очиж бас архи уусан , ******* буюу Уугий гэх залуутай бас танилцсан. Бөртэ дэлгүүр орж архи, тамхи ундаа аваад гол дээр архиа уусан. Би бас нэлээд муудсан болохоор санахгүй байна.Гол дээр архи ууж байгаад ******* намайг буудал оръё гэж байснаа хүлээгээд сууж бай гэсэн, бодвол буудал согтуу хүн авахгүй гэсэн байх.Би нэг мэдэхэд гол дээр сэрсэн. 2019 оны 07 дугаар сарын 18-ны өглөө ХААН банкин дээр очоод дансны хуулгаа авахад 2019 оны 07 дугаар сарын -ны өдөр миний ХААН банкны тоот данснаас удаа дараа гүйлгээ хийгдэж сая гаран төгрөг алдсан байхаар нь цагдаад хандсан. Эмнэлгийн тэнд байрлах АТМ-д картаа уншуулах гээд кодоо буруу хийгээд байхаар нь *******д өгөөд кодоо хэлээд 60000 төгрөг авчих гэж хэлж байсан.АТМ-ийн гадна Тлеубек таксинд л байх шиг байсан. Тэгээд надад ХААН банкны картыг буцааж өгсөн.Би сайн мэдэхгүй байна, би таксин дотор тасарчихсан байсан... гэх мэдүүлэг / хэргийн 3-4-р хуудас/

Гэрч Т.Тлеубекийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 07 дугаар сарын *******-ны өдөр 36 айлын саравчинд байж байтал Өөш гэх казак залуу над дээр нэг ахыг авчирч танилцуулсан. - гэж байсан. Бид гурав тэднийд орж архи ууж байгаад тэндээ тасраад унтсан. Маргааш нь Бөртэ дэлгүүр ороод архи, тамхи ундаа аваад манай найз Г.******* гол дээр байсан болохоор - ах бид хоёр тийшээ очсон.Гол дээр Г.******* Эрка гэх бүсгүйтэй байсан ба бид дөрөв гол дээр архиа ууж дуусгаад Эркаг майханд нь хүргэж өгөөд бид гурав ХААН банкны АТМ орсон. - согтуу мөнгөө авч чадахгүй байсан болохоор Г.*******д картаа өгөөд кодоо хэлж 60000 төгрөг авхуулсан.Тэндээсээ Боорж буудал орох гэсэн боловч согтуу хүмүүст үйлчлэхгүй гээд аваагүй.Тэгээд би таксинд сууж яваад сангийн хэрмийн тэнд буусан -, Г.******* хоёр явсан... гэх мэдүүлэг / хэргийн 66-67-р хуудас/

Шүүгдэгч Г.Нямтулгын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 07 дугаар сарын -ны өглөө гол дээр байж байхад Т.Тлеубек - гэдэг хүн дагуулж ирээд танилцсан.Бид нар архи ууж байгаад Эрка майханаа хүнд буцааж өгнө гээд явсан, бид гурав таксидаад ХААН банкны АТМ орсон. Гэтэл - мөнгө авч чадахгүй байна гээд надад кодоо хэлээд АТМ-ээс 60000 төгрөг авхуулаад би картыг нь буцааж өгсөн. Бид нар явж байгаад Т.Тлеубекийг буулгаад Д.- ах таксинаас буухдаа картаа унагаачихаар нь би аваад картнаас нь 00.000 төгрөг, *******0000 төгрөг тус тус уншуулаад авсан. Уг мөнгөөрөө ганцаараа Хишиг орж хоол идээд үлдсэн мөнгөөр нь архи авч уугаад дуусгасан...гэх мэдүүлэг / хэргийн 62-63-р хуудас/ зэрэг баримт болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг мөрдөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь  өөр хорондоо агуулгын зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудыг үнэлж үзэхэд:

Шүүгдэгч Г.******* нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн - тоотод байрлах О.гийн гэрт буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч 32 инчийн зурагт авсан, мөн 2019 оны 07 дугаар сарын -ны өдөр Д.-ийн итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгө буюу ХААН банкны картыг ашиглан 1067000 төгрөг авч завшсан хэргийн бодит байдал, үйл баримт тогтоогдсон.

Хулгайлах гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуульд ... бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан ... бол гэж тодорхойлсон байх ба Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн - тоот хашаанд байрлах монгол гэр нь хүн байнга амьдрах зориулалттай орон байр мөн болох нь хохирогч О.гийн... намайг Баян-Өлгийд амраад явж байх хооронд манай гэрт хулгай орж зурагт алга болсон ... гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул   Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр  зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг,

Мөн хохирогч Д.- нь шүүгдэгч Г.*******д  ХААН банкны картны кодоо хэлж картаа өгч АТМ-ээс мөнгө авхуулснаас картыг нь ашиглан данснаас нь илүү мөнгө авсан үйлдэл нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.******* нь бусдын орон байранд хууль бусаар, нууцаар нэвтэрч 32 инчийн зурагт авсан нь О.гийн мэдүүлэг, гэрч Б.Дөл, Д.Булгаа, Н.Батжаргал,Г.Баярсайхан,Т.Тлеубек нарын мэдүүлэг, эд хөрөнгө үнэлсэн шинжээчийн дүгнэлт, эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зэргийн үзүүлэлт, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан  нь хохирогч Д.-ийн мэдүүлэг,гэрч Т.Тлеубекийн мэдүүлэг, шүүгдэгч Г.Нямтулгын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.******* нь амар хялбар аргаар мөнгө олж, архи согтууруулах ундаа хэрэглэх зорилгоор бусдын эд хөрөнгийг хулгайлж, хохирогчийн биеэ хянах чадваргүй буюу согтсон байдлыг далимдуулан гэм буруугийн санаатайгаар, шунахайн сэдэлтээр хүсч  гэмт хэрэг үйлдсэн  гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад хохирогч нарын хэт хайхрамжгүй, орон байрны болон хувийн аюулгүй байдлыг хангаагүй байдал гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна. 

Иймд шүүгдэгч Г.Нямтулгыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр  зүйлийн 2.1-д заасан хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч,  бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын  итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн  гэм  буруутайд  тус тус тооцов. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.Нямтулгын хохирогч О.гийн гэрээс хулгайлж авсан 32 инчийн Хитачи маркийн зурагтыг  хураан авч, эд зүйлийг хүлээлгэн өгөх тэмдэглэн үйлдэж, хохирогч О.д хүлээлгэн өгсөн байх тул  бодит  байдлаар 79.000 төгрөгний хохирлыг төлсөн, мөн хохирогч Д.-ийн ...хохирол төлбөрөө барагдуулж авсан, одоо хохирол гомдол байхгүй.. гэх хүсэлт зэргээр бусдад төлөх хохирол төлбөргүй  гэж үзнэ.

                Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Г.******* нь урьд Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын *******-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******2 дугаар зүйлийн *******2.1-д зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 201 оны 08 дугаар сарын 2-ны өдрийн 78 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.1-д зааснаар 2 сарын баривчлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасныг журамлан өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 1 сар 10 хоногийн хорих ялаас 1 сарын хорих ял дээр 2 сарын баривчлах ялыг нэмж нэгтгээд 3 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан нь хэргийн 87 дугаар хуудсан дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, шийтгэх тогтоолын хуулбаруудаар  тогтоогдож байна.

Шүүгдэгч Г.Нямтулгын хувийн байдлын талаар Г.Одмаагийн гэрчээр өгсөн...Г.******* айлын 3 дахь хүүхэд, дээрээ 2 эгчтэй, дороо 2 дүүтэй. Дунд сургуулийн 9 дүгээр анги төгссөн.Говь-Алтай аймагт цэргийн алба хаасан. Хар бор ажилд сайн...гэх мэдүүлэг , П.Чулуунхүүгийн  гэрчээр өгсөн  ... Миний хүү Г.******* нь сэргэлэн цовоо, хүмүүсийн арга эвийг их сайн олдог,найз нөхөд олонтой, хааяа архи уухаараа болж бүтэхгүй юм сонсогддог, 201 онд цөсний хагалгаанд орсон... гэх мэдүүлгүүд хэрэгт авагдсан байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар шүүгдэгч Г.Нямтулгыг бусдад  учирсан хохирлоо  төлснийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн  1.2-т зааснаар  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон байна.

 Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Г.Нямтулгын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэг авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлгээр нотлогдож байх тул  Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2.1, .4 дүгээр зүйлийн 1--д зааснаар тус тус гэм буруутайд тооцсон тул , Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 2 жил 3 сарын хорих ял, мөн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 6 сарын хорих ял тус тус оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 3-т зааснаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй,  шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 4-д зааснаар хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 79000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгуулах гэх дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: Шүүгдэгч Г.******* нь учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа ойлгон хүлээн зөвшөөрч байгаа, эрүүгийн хуульд зааснаар ял шийтгэлгүйд тооцох хугацаа өнгөрсөн байх тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж тооцож ял шийтгэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2.1-д заасан  хорих ялын доод хэмжээ болох хоёр жилийн  хорих ялын  хоёрны нэгээс багагүй хорих ял оногдуулж өгнө үү, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү ... гэх дүгнэлт, тайлбар гаргаж байна гэв.

Шүүхээс шүүгдэгч Г.Нямтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр  зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт гэм буруутай болохыг тогтоосон тул  Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн улсын яллагчаас гаргасан дүгнэлт тайлбар,  шүүгдэгчийн  өмгөөлөгчийн   дүгнэлт  тайлбар, шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргээ  хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг  зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг  бодит  байдлаар төлсөн, эх, дүүгийн хамт амьдардаг, тогтсон ажилгүй зэрэг шүүгдэгчийн хувийн байдлыг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  шүүгдэгч Г.*******д 02 жилийн  хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар  оногдуулсан 02 жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгээд 02 жил 06 сарын хорих ял оногдуулж,  хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4-д зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс  хэрэг тус бүрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан “ энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн...” байх тул хорих ялыг хөнгөрүүлэх арга хэмжээ хэрэглэх үндэслэлгүй болно.

Эрүүгийн 193600000018 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 1.4-д зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 79000 төгрөгийг шүүгдэгч Г.*******ас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь   зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1, 36.2, 36.6- 36.8  дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын Нямтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2.1-д заасан хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нууцаар, хууль бусаар нэвтэрч  хулгайлах гэмт хэрэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын Нямтулгыг 02 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 06 /зургаа/ сарын хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн .1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар оногдуулсан 02 /хоёр/  жилийн хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн .4 дүгээр зүйлийн 1-д зааснаар оногдуулсан 06 сарын хорих ялыг нэмж нэгтгээд нийт 02/хоёр/  жил 06/зургаа/  сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 02 /хоёр/  жил 06 /зургаа/  сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

. Эрүүгийн 193600000018 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс  гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй,  хохирогчид төлөх хохирол төлбөргүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7. дугаар зүйлийн 1.4-д зааснаар хулгайн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 79000 төгрөгийг шүүгдэгч Г.*******ас гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ГАНТӨГС