Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 834

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Э хөтлөн

улсын яллагч С.Э

шүүгдэгч М.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн .......... дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -нд төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, уул уурхайн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 6; эцэг, эх, ах, эгч, дүүгийн хамт дүүргийн -р хороо, дугаар хороолол, дугаар байр, тоотод оршин суух,

ял шийтгэл: 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

........... дугаарын регистртэй, Ж овогт М-ын Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч М.Э 2019 оны 8 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 12 дугаар хороо, “Кастел” баарны бүжгийн талбай дээр хохирогч С.З-ийн нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч М.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцоно. Энэ талаар бичиж өгсөн байгаа. Хүн зодсон нь бүгд миний буруу учраас дахин ярих зүйл байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйлгүй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч С-ын З “… 2019 оны 8 дугаар сарын 16-ны өдөр найз Т-ийн төрсөн өдрийг тэмдэглэхээр Их дэлгүүрийн замын урд 18 цагийн үед Т, Б бид гурав уулзаад 02 цагийн үед бүжгийн талбай дээр бүжиглэж байтал Э голд ороод бүжиглээд байсан. Дараа нь уг эрэгтэй над руу харснаа миний чихэнд би чамайг зодохгүй хөгшөөн гэж хэлсэн. Чи юу яриад байгаа юм бэ гээд түлхсэн чинь гараараа нэг удаа зүүн хацар руу цохиод авсан. Би зөрүүлээд нүүр рүү нь гараараа 1 удаа цохисон. Баарны хамгаалагч ирээд болиулаад салгасан. Хамгаалагч болиулсан болохоор зодоон хийхгүй болиод байж байтал намайг уг эрэгтэй дахин ирээд шүд рүу гараараа нэг удаа цохисон. Миний бие цаашид нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 16, 80/ гэж,

гэрч Г-ын Г “... найзуудаараа тойрог үүсгээд бүжиглэж байсан чинь нэг эрэгтэй бидний дунд орж ирээд голд бүжиглээд байсан. Тэгэхээр нь З яах гээд байгаа юм бэ гээд тойргоос түлхээд гаргасан чинь гараараа нүүр рүү нь нэг удаа цохисон. Араас нь гарсан чинь З-ийн шүд унасан байсан” /хх-н 24/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч С.З-ийн гэмтэлтэй холбоотойгоор “С.З-ийн биед дээд зүүн 1-р шүдний булгарал, буйланд цус хуралт, уруулд шарх, зүүн нүдний дээд зовхи, зүүн эгэмд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн 9936 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 42/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч М.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч М.Э-д ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

Тухайлбал, хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч М.Эурьд өмнө нь буюу 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байжээ.

 

Өөрөөр хэлбэл тэрээр нэг төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэн байх тул түүнд торгох ял оногдуулах нь зохимжгүй гэж үзээд нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв.

 

Шүүгдэгч М.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.З гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-н 80/, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч М.Э шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ж овогт М-ын Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Э-г 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. М.Э нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. М.Э цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.З гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдаж,

эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Э-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ