Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 832

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Б хөтлөн

улсын яллагч Ц.Б

шүүгдэгч Ч.Э

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1905037131004 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын -нд аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй. дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй. ам бүл 5; эхнэр, хүүхдүүдийн хамт дүүргийн 3 дугаар хороо дүгээр байрны  тоот орон сууцыг түрээслэн амьдардаг, аймаг, сум, дугаар баг, гудамж  тоотод хаягийн бүртгэлтэй, ялгүй, ........... дугаарын регистртэй, Б овогт Ч Э

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Ч.Э 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах дүгээр байрны  тоотод гэр бүлийн маргааны улмаас өөрийн эхнэр Ц.Э-ын толгой руу хоолны халбага шидэж, нуруунд нь цохиж зулайн хуйханд шарх, нуруунд цус хуралт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Ч.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Эхнэрээ зодсон нь миний буруу. Ер нь бол манай эхнэр намайг хөдөө явъя энэ тэр гэхлээр өдөж ямар нэгэн маргаан үүсгэдэг. Надаас ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Бид хоёр одоо эвлэрсэн, хамтдаа амьдарч байгаа. Цаашид би өөртөө анхаарах болно гэв.

 

        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Ц-ийн Э “... 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө -н -р хороо хорооллын тоот гэртээ байхад өөрийн дунд охин У-д яагаад усанд ороогүй юм гэхэд манай нөхөр Э чи өөрөө ирж усанд оруулахгүй яасан гээд над руу уурлаад модон дэр шидсэн. 13 цагийн үед гэртээ ирээд хоолоо хийчихээд идэх гээд ширээн дээр сууж байхад манай нөхөр Э бага охиныг Зүүнхараа хот руу ээж рүүгээ авч явлаа гэхээр нь тэг тэг гэж хэлсэн. Тэгэхэд манай дунд охин хичээлээсээ ирээд хамт хоол идэж байхад Уянгад хандаж аав нь дүүг чинь аваад Зүүнхараа явна гэнэ чи яах юм, өгч явуулах юм уу, гэртээ ганцаараа байхаас айхгүй юу гэхэд манай нөхөр Э хажуунаас уурлаад чи хүнийг явах гэхэд олон юм ярилаа гээд над руу хоол идэж байсан халбагаа аваад миний толгой руу шидсэн. Тэгэхэд миний толгой дух хэсгээс цус гараад толгой хагарсан байсан. Тэгээд хүүхдүүд уйлаад би цусаа тогтоогоод сууж байхад манай нөхөр Э ирээд над руу дайраад алаад хаясан ч яадаг юм гээд миний зүүн хавирга мөр рүү өшиглөөд байсан. Тэгээд би цусаа угаагаад Гэмтлийн эмнэлэг рүү очиж оёдол тавиулаад буцаад цагдаад гомдол гаргасан” /хх-н 17/ гэж,

яллагдагч Ч Э “... сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Өөрийн эхнэр Ц.Э-аас уучлалт гуйж эвлэрсэн тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Ц.Э-ын гэмтэлтэй холбоотойгоор Ц.Э-ын биед зулайн хуйханд шарх, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн 11277 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 24/ бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ч.Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ч.Э-т ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч Ч.Э бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Ц.Э “... миний бие өөрийн нөхөр Эрдэнэбаатартай эвлэрсэн, ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ. /хх-н 51/

 

Шүүгдэгч Ч.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураадсан зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ч.Э шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ч Э-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Э-ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Ч.Э торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Ч.Э цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ч.Э-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ