Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 33

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн дарга Тайж овогт *******гийн ******* Улсын яллагч ******* овогт *******ын ******* Шүүгдэгч ******* овогт Ба-ын Мө- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Мө-д холбогдох 1823001280017 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хөвсгөл аймгийн ******* суманд 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, ******* боловсролтой, мэргэжилгүй, Завхан аймгийн Улиастай сумын ******* худалдааны төвд худалдагч ажилтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 2, эхийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Богдын гол багийн хэсгийн тоотод оршин суух хаягтай ******* овогт Ба-ын Мө- РД/РС********/ Шүүгдэгч Б.Мө- нь Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Мө- нь гэм буруугаа сайн дураараа хүлээн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн хооронд Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг ХХК-ны Завхан аймаг дахь давуу эрхт гэрээт борлуулагч ХХК-д үйлчилгээний ажилтнаар ажиллаж байх хугацаандаа орлогын бэлэн мөнгө болон бараа материалаас завшиж 8.790.200 төгрөгний хохирол учруулсан гэдгээ мэдүүлжээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М. дээрх үйл баримтын талаар мөрдөн байцаалтын шатанд “...Манай ХХК нь 2017 оны 07 сарын 01-ний өдрөөс эхлэн ХХК-ны Завхан аймаг дахь давуу эрхт гэрээт борлуулагчийн үйл ажиллагаа явуулж эхэлсэн юм. Ингээд үйл ажиллагаа явуулж эхэлснээсээ хойш 6 сарын дараа буюу 2017 оны 12 сарын 15-ны өдрөөс эхлэн Б. гэдэг залууг үйлчилгээний ажилтнаар авч ажиллуулж эхэлсэн юм. Энэ залуу манай компанид ажиллаж байх хугацаандаа 2018 оны 05 сарын 06-ны өдрийн байдлаар нийт 12 сая 4 мянга 200 төгрөгний дутагдал гаргасан, манайх ХХК-наас бараа бүтээгдэхүүнээ сар бүр татан авалтаа хийгээд борлуулалт, үлдэгдлээ тооцоод программаараа тулгаад явчихдаг юм. Би өөрөө сар бүр тооллогоо хийгээд бараа бүтээгдэхүүнээ тулгаж үзээд явдаг байсан чинь 4- сард л ийм дутагдал гаргасан. Тэгэхээр нь би Мө-д өөрт нь энэ талаар хэлээд яагаад ийм асуудал гаргасан талаар нь асуухад “эхлээд хулгайд алдсан байна” гэж худлаа хэлж хяналтын камер шүүлгээд, дараа нь хүнд өгчихсөн гэж хэлсэн, тэгэхээр нь би ын эгч ийг дуудаж ирүүлээд энэ болсон асуудлын талаар нь хэлээд ыг цаашид ажиллуулахгүй гэтэл надад “Өөрийг нь цааш үргэлжлүүлэн ажиллуулаад дээрх төлбөрийг нь цалингаар нь төлүүлье, үргэлжлүүлэн ажиллуулж өгөөч” гэхээр нь Мө-ас эгчийнх нь хажууд дахин ийм дутагдал гаргахгүй ажиллах хугацааныхаа цалингаар дутагдлаа төлж барагдуулъя гэдэг амлалт аваад, өөрөөр нь баталгаа бичүүлж аваад ажиллуулсан. Тэгээд ыг дахин ажиллуулсан, дахин ажиллаж байх хугацаандаа 1 сая 950 мянган төгрөг, 400 мянган төгрөг төлсөн, ингээд 2018 оны 07 сарын сүүлчээр дахин зөрчил дутагдал гаргаад байхаар нь 2018 оны 08 сарын эхээр ажлаас нь чөлөөлөөд гаргасан дутагдлаа төлж барагдуулах хугацаа өгсөн. Үргэлжлүүлэн ажилласан 2 сарын цалин болох 864 мянган төгрөгийг суутгаад нийт үлдэгдэл 8 сая 790 мянга 200 төгрөг үлдсэн, энэ төлбөрөө одоог болтол төлж барагдуулаагүй байгаа, би түүнд тодорхой хугацаа өгөөд төлж барагдуулах байх гэж хэсэг харсан. Харин сүүлийн үед манай бараанаас дахин дутагдал гарч ирээд байгаа, тэр нь юу вэ гэхээр хайрцагтай ком барааны дотроос нь удирдлага, утас, дуран, залгуур гэх мэт жижиг зүйлүүдийг нь аваад зарчихсан асуудал гарсан. Мөн хэрэглэгч иргэн ирээд ийн эрхээ 3 сараар сунгуулахаар мөнгө өгөхөөр Мө- тэр хүний сунгалтыг 1 сараар хийгээд 2 сарынх нь мөнгийг өөртөө авчихсан тохиолдлууд хэд хэд гарсан. 3 хүний хохирлыг өөрөөр нь барагдуулсан, одоо цаашид хичнээн ийм тохиолдол гарч ирэхийг мэдэхгүй байна...” гэж мэдүүлжээ. Шүүгдэгч Б.Мө- мөрдөн байцаалтын шатанд “...Би 2017 оны 05 сарын 15-нд Ивээлт хайрхан долгион ХХК-нд ийн борлуулагч үйлчилгээний ажилтнаар ажилд орсон юм. Ажиллаж байх хугацаандаа иргэдийн картаа сунгуулсан мөнгөнөөс картыг нь дутуу сараар сунгаж өгч илүү гарсан мөнгөнүүдийг нь өөрөө авч хэрэглэдэг байсан. Мөн хүлээн авагч төхөөрөмжийг иргэд картгүй авсан тохиолдолд зарсан хүлээн авагчныхаа мөнгийг өөрөө авч хэрэглэдэг байсан. Бас 2018 оны 02 сараас 05 сарын хооронд хэрэглэдэг бүх иргэд ийн дурангаа солиулсан юм. Надтай манай компани тооцоо хийхдээ нэг дуранг 9.000 төгрөгөөр тооцож тооцоо хийж байсан. Би тухайн үед иргэдийн хуучин дуранг авалгүй шинэ дуранг нь өгч ажлын хариуцлага алдаснаас би өрөнд орсон юм. Өдөр тутмын хэрэглээний мөнгөө цувуулж авдаг байсан. Яг хэзээ, хэдэн төгрөг авч юунд хэрэглэж байснаа одоо санахгүй байна. Санаж байгаагаас шинэ жил болох гээд 2 хүлээн авагч зарсны 236.000 төгрөг авч шинэ жилд хэрэглэж байснаа тод санаж байна. Би ХХК-нд 8.790.200 төгрөгний хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэж мэдүүлжээ. Мөн мөрдөн шалгах ажиллагааны үед шинжээч томилж дүгнэлт гаргуулахад Б.Мө- нь өөрийн хариуцан борлуулж байсан бараа болон борлуулалтын орлогоос 8.790.200 төгрөгийг дансанд тушаалгүй дутаасан талаар талууд маргаагүй байна. Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг давхар нотлогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Иймд түүнийг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч болон гэрчүүдийн мэдүүлэг хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, хоорондоо зөрүүгүй, харилцан бие биенээ нотолсон, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв гэж үнэлэн шийдвэрийн үндэслэл болголоо. Шүүгдэгч Б.Мө- нь учруулсан хохирлоосоо 4.000.000 төгрөгийг нөхөн төлсөн. Үлдсэн 4.792.200 төгрөгийг төлөхөө бичгээр илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн байна. Шүүгдэгч Б.Мө- нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан бөгөөд шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байх тул түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, өөрт нь хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн гэж үзэх үндэстэй байна. Улсын яллагч шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар тэнсэж, тодорхой үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдааны үед дээрх саналаа дэмжжээ. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзах хөнгөрүүлэх болон хүндрүүлэх хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй болно. Иймд түүнд улсын яллагчийн саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4, 1.5, 1.7, 1.8, 1.9 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. ******* овогт Ба-ын ыг Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт заасныг баримтлан Б.ыг 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэж энэ хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

3. Шүүгдэгч Б.Мө- шүүхээс хүлээлгэсэн дээрх үүргийг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах журамтай болохыг дурдсугай.

4. Шүүгдэгч Б.Мө- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай.

5. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан 4.790.200/дөрвөн сая долоон зуун ерэн мянга хоёр зуун/ төгрөгийг гаргаж “” ХХК-нд олгосугай.

6. Шүүгдэгч Б.Мө-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Д.НЯМ