Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2026/00744

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10747 дугаар шийдвэртэй,

 

*******ийн нэхэмжлэлтэй,

******* ХХК-д холбогдох,

 

*******дүүргийн*******дүгээр хороо,*******,*******дүгээр хороололд байрлах *******-ийн барилгын*******732.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, ******* ХХК-иас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо, шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг, мөн *******ийг тус компанийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчийн хурал зарлаж, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, хариуцагчийн өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Би, өөрийн нөхөр тэй 2000 онд гэр бүлээ батлуулсан. Бид *******дүүргийн*******,*******дүгээр хороололд байрлах ******* нэртэй барилгыг барих төслийг хамтдаа 2009 онд эхлүүлж, мөн 2011 онд ******* ХХК-ийг хамгийн анх үүсгэн байгуулахад оролцсон болно. Миний бие *******-ийг санаачлан бариулж, өөрийн хөрөнгө мөнгө, залуу насаа зориулсан, амьдралынхаа олон жилийг зарцуулсан хүний хувьд, ******* ХХК-ийн нийт хувьцааны 45 хувийг хууль ёсны дагуу эзэмшдэг хувьцаа эзэмшигчийн болохын хувьд тус компанийн өмчилдөг*******732.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн хууль ёсны өмчлөгч нь яах аргагүй мөн гэж үзэж байна.

Хариуцагч болон нар тус компанийн өмч хөрөнгийг хувьдаа захиран зарцуулж, хууль бусаар банкны өр төлбөрт тооцож өгсөөр талбайн хэмжээ багасаж байгаа нь тухайн нэхэмжлэлийг гаргах үндэслэл болсон.

Тодруулбал, ХХК нь Худалдаа хөгжлийн банк ХК-аас авсан зээлийг үйл ажиллагааны цэвэр ашгаар, үгүй бол хөрөнгийнхөө зарим хэсгээр төлөх бүрэн боломжтой байхад ******* ХХК-ийн байгаа ганц хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг барагдуулж байгаа нь ******* нь ******* ХХК-ийн 45 хувийн хувьцаа эзэмшигч болсонтой холбоотой гэж үзэж байна. Цаашлаад хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүй, хувьцаа эзэмшигчид мэдэгдэлгүйгээр их хэмжээний хэлцэл хийж банканд тус барилгын 1527,17 м.кв талбайг шилжүүлэхээр тохиролцож, 741.6 м.кв талбайг шилжүүлэн өгсөн байгаа нь Компанийн тухай хуулийн 89 дугаар зүйлийн 87.1.1, 88 дугаар зүйлийн 88.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчжээ.

Иймд, нэхэмжлэгч ******* намайг "*******" ХХК-ийн өмчилдөг Улаанбаатар хот, *******дүүрэг,*******дүгээр хороо,*******,*******дугаар хороололд байрлах *******-ийн барилгын*******732.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн хууль ёсны өмчлөгч мөн болохыг тогтоож өгнө үү.

Түүнээс гадна миний бие ******* ХХК-ийн 45 хувийн хувьцаа эзэмшигч болохын хувьд тус компанийн холбогдох баримт бичгүүдтэй танилцах эрхтэй бөгөөд уг компаниас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо болон шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах, мөн намайг тус компанийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн одоог болтол ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчийн хурал зарлаж, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ. 

  

2. Хариуцагчийн тайлбар татгалзлын агуулга:

ХХК нь 2009-2011 оны хугацаанд Төрийн банк ХХК-ийн зээлийн эх үүсвэрээр,*******,*******дүгээр хороололд байрлах өөрийн эзэмшлийн барилгын зарим хэсгийг буулгаж оронд нь худалдаа, үйлчилгээний зориулалттай 7 давхар барилгыг барьж, 2011 оны 8 дугаар сарын 28-ны өдөр ашиглалтад оруулан, 2012 оны 05 дугаар сарын*******0-ны өдөр уг барилгыг ХХК-ийн балансад бүртгэн авсан.

******* нь ХХК-ийн хувьцаа эзэмшигч хэзээ ч байгаагүй. Нэхэмжлэгч болон нар 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд нэхэмжлэгч нь анх гэр бүл болох үед өөрийн гэх ямар ч өмч хөрөнгө, бизнес байгаагүй ба ******* ХХК болон *******-ийн барилгыг барьж ашиглалтад оруулах үйл ажиллагаанд аливаа хэлбэрээр оролцоогүй, аливаа хөрөнгө оруулалтыг хийгээгүй, барилгыг барих санаачилгыг гаргаагүй болно.

Компанийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.1-т зааснаар хувьцаа эзэмшигчид компанийн хөрөнгийг шууд өмчлөх эрхийг олгоогүй тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ компанийн 45 хувийн хувьцааг эзэмшиж байгаа л бол уг үл хөдлөх хөрөнгийн 45 хувийг өмчилнө гэх тайлбарыг үндэслэх хуулийн заалтыг бичиж чадаагүй байна.

Нэхэмжлэгчийн зүгээс ямар нэг байдлаар компанийн үйл ажиллагаанд оролцох болоод санхүү татварын тайлантай танилцах талаар хүсэлт, шаардлагыг хувьцаа эзэмшигчээр бүртгүүлснээс хойш огт тавьж байгаагүй болно. Уг нэмэгдүүлсэн шаардлагыг ямар зорилгоор, ямар эрх ашиг нь хөндөгдсөний улмаас гаргаж байгаа нь тодорхойгүй нөгөө талаар шаардлагатай баримт бичиг гэдэг нь яг юу болох талаар тодорхойгүй байна.

Бэлэглэлийн гэрээний тусгай нөхцөлд *******-ийн барилга барьцаанд байгаа тухай тодорхойлж уг үүрэг дуусах хүртэл хугацаанд ногдол ашиг хуваарилахгүй байх талаар талууд тохиролцсон. Мөн талууд харилцан тохиролцож компанийн дүрмийг 2019 онд шинэчлэн баталсан байх бөгөөд уг дүрмийн 6 дугаар зүйлд компанийн эд хөрөнгө барьцаанд байгааг дурдаж барьцаанаас чөлөөлөгдөх хүртэл хугацаанд ногдол ашиг хуваарилахгүй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч дүрэмд гарын үсгээ зурж баталгаажуулсан болно. Иймд, дээр дурдсан үндэслэл, хавтаст хэрэгт авагдсан баримтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, татгалзлын агуулга:

Хариуцагчийн гаргасан тайлбартай санал нэг байна. Нэхэмжлэгч 1679 м.кв хууль ёсны өмчлөгч мөн гэсэн агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Компанийн тухай хуульд компанийн өөрийн хөрөнгө болон хувьцаа эзэмшигчийн хөрөнгө гэдэг нь ялгаатай гэсэн байгаа. Үүн дээр 45 хувийн хувьцааг эзэмшдэг гэдгээрээ шууд компанийн 45 хувийн хөрөнгийг эзэмшинэ гэсэн үг биш. Өмчлөгчөөр тогтоолгох шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй юм. 2,******* дугаар шаардлагын хувьд 45 хувийн хувьцааг эзэмшиж байгаа бол компанийн хөрөнгийг өмчлөх гээд байгаа юм уу өрийг бас хариуцах гээд байгаа юм уу гэдэг асуудал яригдана. Хуульд зааснаар хувьцаа эзэмшиж байгаа бол хуралд оролцох, ноогдол ашиг авах гэсэн тодорхой эрхүүдийг эдэлдэг гэсэн үг. Тодорхой яг хэдэн оны хэдэн сарын ямар хурал дээр эрх нь зөрчигдөөд байгаа юм бэ энэ агуулга огт харагдахгүй байгаа. Ноогдол ашиг хуваарилах нь компанийн хувьцаа эзэмшигчдийн эрх юм. Шүүхээс эсвэл хэн нэгэн хөндлөнгийн этгээдээс тогтоох, тогтоохыг даалгах зүйл байхгүй юм. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Худалдаа хөгжлийн банк ХК-аас тайлбар гаргаагүй.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Компанийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д хувьцаа эзэмшигчийн хурал зарлан хуралдуулахыг даалгаж, *******дүүргийн*******дүгээр хороо,*******,*******дүгээр хороололд байрлах *******-ийн барилгын*******732.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, ******* ХХК-аас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо, шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг даалгах, *******ийг ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, холбогдох ногдол ашиг хуваарилахыг даалгах тухай нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

1. Хариуцагч ******* ХХК нь 45 хувийн хувьцаа эзэмшигч ******* миний ямар ч зөвшөөрөлгүйгээр дур мэдэж компанийн 1700.7 м.кв талбайтай, нийт 7,061,769,050 төгрөгийн үнэлгээтэй үл хөдлөх эд хөрөнгийг Худалдаа хөгжийн банк ХК-нд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогддог. Энэ нь хувьцаа эзэмшигч миний эрхийг маш ноцтой зөрчиж байгаа болно.

Дээр дурдсанчлан компанийн тухай хууль болон бусад хууль тогтоомжуудыг шууд зөрчсөн хариуцагчийн илт хууль бус үйлдлүүдийг таслан зогсоох эрх зүйн ганц хамгаалалт нь тухайн үл хөдлөх эд хөрөнгөнүүдийн өмчлөгчөөр тогтоолгох юм.

Иймээс анхан шатны шүүх нь хариуцагч ******* ХХК-ийн өмчлөх эрхийг хангасан атлаа нэхэмжлэгч миний хуулиар хамгаалагдсан хувьцаа эзэмшигчийн эрх, түүнийг зөрчсөн хариуцагчийн үйлдэлд огт дүгнэлт өгөлгүйгээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь илтэд үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.

...Компанийн тухай хуулийн 87, 88 дугаар зүйлүүдэд зааж өгсөн зохицуулалтууд нь хувьцаа эзэмшигчийн эрхийг хамгаалах гол зохицуулалт юм. Гэтэл энэхүү зохицуулалтуудыг шууд зөрчиж хариуцагч ******* ХХК нь их хэмжээний хэлцэлд тооцогдох үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг хувьцаа эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсоор байтал анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлаж шийдсэн байна.

Мөн миний зүгээс 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг Худалдаа хөгжлийн банк ХК-нд шилжүүлсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулах нэхэмжлэлийг тус шүүхэд гаргаж байсан. Нэхэмжлэлийг гаргахдаа хуульд заасан бүрдүүлбэр хангуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байсан. Гэтэл анхан шатны шүүх нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваагүй, өөрөөр хэлбэл миний эрх зүйн хамгаалалт хүссэн шаардлагыг үндэслэлгүйгээр хүлээж авалгүй хязгаарласан атлаа ...*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагад хамаарахгүй байна... гэсэн нь агуулгын хувьд зөрчилтэй, цаашлаад миний шүүхээр хамгаалуулах эрхийг ноцтой зөрчсөн байна.

Дээрх бүгдээс нэгтгэн дүгнэхэд хувьцаа эзэмшигчийн зөрчигдсөн эрхийг сэргээж, цаашид зөрчигдөхөөс хамгаалж ******* намайг ******* ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн 45 хувь болох 1679 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож өгнө үү.

2. ...хариуцагч нарын зүгээс ******* миний компанийн тухай хууль болон компанийн дүрмээр олгогдсон бүрэн эрхийг ноцтой зөрчиж, компанийн үйл ажиллагаанд огт оролцуулдаггүй бөгөөд аливаа төрлийн баримт бичгүүдтэй огт танилцуулдаггүй болно. Миний зүгээс удаа дараа хариуцагчид шаардлага хүргүүлж байсан бөгөөд хамгийн сүүлд 2024 оны 12 дугаар 24-ний өдөр шаардлага хүргүүлсэн боловч хариуцагч нь 2025 оны 02 дугаар 25-ны өдөр гардаж аваад өнөөдрийг хүртэл огт хариу өгөөгүй болно. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэртээ дурдаад буй ...компанийн мэдээ тайлан, бичиг баримтуудтай танилцуулдаггүй талаарх баримтыг ирүүлээгүй... гax үндэслэл нь Монгол Шуудан ХХК-ийн албан бичгээр үгүйсгэн няцаагддаг.

Тодруулбал, миний зүгээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25,*******8 дугаар зүйлд зааснаар өөрийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Монгол Шуудан ХХК-ийн албан бичгээр бүрэн нотолсон болно.

Иймд, ******* ХХК-иас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо болон шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү.

3. Иргэний хуулийн 41.1 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэг болон 198 дугаар зүйлд зааснаар хүсэл зоригийн агуулга болон гэрээг тайлбарлахдаа үгийн шууд анхаарна гэж зааж өгсөн билээ. ******* ХХК-ийн дүрмийн 6.1 дэх хэсэгт ... үл хөдлөх эд хөрөнгө нь банкны зээлийн барьцаанд байгаа бөгөөд зээлийн бүрэн төлж, объектыг барьцаанаас суллахаас өмнө хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй гэж зааж өгсөн.

Дүрмийн дээрх зохицуулалтаас үзэхэд ******* ХХК-ийн түрээсийн орлогоор зээлийг төлж барьцаанд байгаа үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг суллах бөгөөд энэ хугацаанд ногдол ашиг хуваарилахгүй талаар дүрэмд салаа утгагүй эргэлзээгүй байдлаар зааж өгсөн. Гэтэл хариуцагч ******* ХХК нь түрээсийн орлогоор бус компанийн хөрөнгө буюу үл хөдлөх эд хөрөнгөнүүдээр зээлийг төлж барагдуулсан байна. Тэгвэл компанийн үйл ажиллагаанаас олсон орлого, цаашлаад ашиг нь хаачсан бэ анхан шатны шүүх үүнд огт үнэлэлт дүгнэлт өгөөгүй.

Мөн нэхэмжлэгч ******* миний бие болон өмгөөлөгч нарын зүгээс үйл ажиллагааны орлого, ашгийг тодорхойлох үүднээс *******дүүргийн татварын газар, Татварын ерөнхий газруудаас ******* ХХК-ийн тайланг гаргуулах хүсэлтийг шүүхэд удаа дараа гаргаж байсан боловч огт хүлээж аваагүй.

Компанийн тухай хуулийн*******4 дүгээр зүйл*******4.1.1 дэх хэсэг,*******4.1.2 дах хэсэг, мөн хуулийн 46 дугаар зүйлд тус тус зааснаар ******* миний бие ногдол ашиг авах бүрэн эрхтэй билээ.

Иймд, хариуцагч ******* ХХК-ийн ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж ногдол ашиг хуваарилахыг хариуцагч ******* ХХК-нд даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Компанийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.2 дахь хэсэгт хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй гэж заасан. Иймд, нэхэмжлэгчийн дурдсанчлан би энэ компанийн 45 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд компанийн ямар нэгэн үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгийн 45 хувийн өмчлөгчөөр автоматаар тогтоогдох ёстой гэх агуулга бүхий шаардлага нь Компанийн тухай хуульд нийцэхгүй. Энэ хүрээнд анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлтэй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч нь компанийн баримт бичигтэй танилцуулахгүй байсан гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгч нь ямар бичиг баримтын талаар ярьж байгаа нь тодорхойгүй буюу санхүүгийн тайлан эсхүл компаниас гарч байгаа аливаа тушаал шийдвэрийг хэлж байгаа эсэх нь тодорхойгүй нөхцөл байдалтай байсан. ******* нь компанийн бичиг баримттай танилцъя гэхэд нь бидний зүгээс татгалзах ямар нэгэн нөхцөл байдал байхгүй. Нэхэмжлэгч тайлбарлахдаа миний бие Сангийн яам болон бусад холбогдох төрийн байгууллагуудаас нотлох баримтуудыг гаргуулж авсан гэж тайлбарладаг бөгөөд энэ талаарх 5 хавтас баримтууд хэрэгт авагдсан. Иймд, тухайн шаардлага хангагдсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлд дурдагдсан хугацаанд санхүүгийн болон татвартай холбоотой баримт бичгүүдийг нотлох баримт гаргуулах замаар авсан байгаа учраас тус шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

Компанийн тухай хуульд заасны дагуу ногдол ашиг хуваарилах үед Төлөөлөн удирдах зөвлөл байхгүй тохиолдолд тухайн санхүүгийн жилийн 02 дугаар сарын 05-ны дотор хувьцаа эзэмшигчдийн хурал шийдвэрлэнэ. Харин шийдвэрлэсэн ногдол ашгийг тухайн хувьцаа эзэмшигчид өгөхгүй тохиолдолд даалгах шаардлага гаргана. Өнгөрсөн хугацаанд ногдол ашиг хуваарилах талаар шийдвэр бичгээр гарч байсан зүйл байхгүй. Иймд, ногдол ашгийг шүүхээр тогтоолгоно гэсэн ойлголт байхгүй. Хэрэв ногдол ашиг хуваарилсан шийдвэр гарч тухайн ногдол ашгийг компанийн зүгээс өгөхгүй байгаа тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа тодорхой тодорхойлох ёстой. Гэтэл нэхэмжлэгч нь аль оны ямар ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгаж байгаа нь тодорхойгүй бөгөөд энэ хүрээнд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь хэдэн оны хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй. Тэрээр 2022 онд нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 болон 2023 оны хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлага гаргасан эсэх эсхүл 2020, 2021 оны хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах шаардлага гаргаж байгаа нь тодорхойгүй. Нэхэмжлэгч нь би удаа дараа шаардлага тавьж байсан гэж тайлбарлаж байна. Энэ хэрэг давж заалдах журмаар шийдвэрлэгдэж анхан шатны шүүх рүү буцсаны дараа буюу 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж өгнө үү гэх агуулгатай бичгийг шууданд өгсөн талаарх баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнээс өөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг хийж өгнө үү гэх агуулгатай баримт хэрэгт авагдаагүй. Энэ хүрээнд хувьцаа эзэмшигчдийн хурал хийлгэхийг даалгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гарсан. Нэхэмжлэгч нь компанийн 45 хувийн хувьцаа эзэмшигчийнхээ хувьд хувьцаа эзэмшигчийн эрхээ хэрэгжүүлэх эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа бол ээлжит бус хурлаа зохих журмын дагуу хуралдуулах, ногдол ашиг хуваарилахгүй, өөрт нь мэдэгдэлгүйгээр шийдвэр гаргасан гэж үзвэл тус эрхээ хэрэгжүүлэх боломж нь байгаа. Энэ хүрээнд нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэв.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

******* нь 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр *******ийг *******" ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн одоог болтол ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлаж, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүхийн шийдвэрээр тус шаардлагын зарим хэсгийг буюу хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах хэсгийг хангаж, ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоолгох, ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь, *******ийн хувьцаа эзэмшигчдийн хурал зарлуулж, ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоолгож, ногдол ашиг хуваарилахыг даалгах шаардлага нь нэг үйл баримттай холбоотой нэг нэхэмжлэлийн шаардлага байтал үүнийг салгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг дараах байдлаар зөрчсөн байна.

******* нь ногдол ашиг тараагаагүйтэй холбоотойгоор үүнийг хууль бус гэж үзэж хурал зарлуулж ногдол ашиг тараахыг даалгаж, үүнтэй холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн хурал зарлуулах хүсэл сонирхолтой байснаас биш, компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлуулах тухай тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байсан. Хэрэв энэ талаар тусдаа нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзвэл тус шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж төлөх ёстой боловч компанийн ногдол ашиг тараалгах нэг үйл баримттай холбоотой учир 70,200 төгрөгийн буюу нэг шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж тушаасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлд дурдсан үйл баримтын талаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан нь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл болдог байтал дээрх шүүхийн шийдвэрт хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахыг даалгаж шийдсэн нь энэхүү хуулийн заалттай зөрчилдөж байна. Тодруулбал, шүүхээс ногдол ашиг хуваарилах боломжгүй гэж шийдсэн байхад ******* уг асуудлаар дахин хурал зарлуулж шийдвэрлүүлэх боломжгүй юм.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

...Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйл болон компанийн дүрмийн 7.2-т санхүүгийн жил дууссанаас хойш*******сарын дотор хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулна... гэж заасан. 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл 7 жилийн хугацаанд хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлаагүй бөгөөд хурал зарласантай холбоотой баримтыг шүүхэд өгөөгүй... Иймд, анхан шатны шүүх тус шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан *******дүүргийн*******дүгээр хороо,*******,*******дүгээр хороололд байрлах *******-ийн барилгын*******732.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, ******* ХХК-иас гаргасан тушаал, шийдвэрүүд, санхүүгийн болон татварын тайлан тооцоо, шаардлагатай баримт бичгүүдийг гаргаж өгөхийг, мөн *******ийг тус компанийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчийн хурал зарлаж, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ХХК нь хариуцагч талыг дэмжиж оролцсон бол Худалдаа хөгжлийн банк ХК нь хариу тайлбар гаргаагүй байна.

 

3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:

 

3.1. Нэхэмжлэгч ******* нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр ээс ******* ХХК-ийн 20 хувийн хувьцааг, /1.х.х-ийн 48-49/,

 

3.2. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн бэлэглэлийн гэрээ болон компанийн эрх шилжүүлэх гэрээгээр мөн ээс ******* ХХК-ийн 25 хувийн хувьцааг тус тус шилжүүлэн авч, улмаар тус компанийн 45 хувьцаа эзэмшигч болжээ. /1.х.х-ийн 50-51/

 

3.3. *******дүүрэг*******дүгээр хороо,*******дүгээр хороолол, ийн өргөн чөлөө гудамж, тоот хаягт байрлах, үйлчилгээ, оффисын зориулалтай 4,728.6 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр анх 2012 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ХХК-ийг бүртгэж, /1.х.х-ийн 120/

 

3.4. ХХК нь өөрийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгөөс д*******6. м.кв талбайг, т*******6.4 м.кв талбайг, т*******6.2 м.кв талбайг, т*******6.4 м.кв талбайг, д*******6.4 м.кв талбайг, ХХК-д 535.1 м.кв талбайг, т*******7.2 м.кв талбайг, д*******0 м.кв талбайг, , нарт нийт 71 м.кв талбайг тус тус шилжүүлж, үлдэх*******,873.4 м.кв талбайг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр ******* ХХК-д шилжүүлжээ. /1.х.х-ийн 127-128, 131-133, 137-174/

 

3.5. Үүний дараа ХХК нь Худалдаа хөгжлийн банк ХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 540,000 ам.долларын зээлийн эрх нээх гэрээ, 2014 оны 05 дугаар сарын 09-ний өдөр 2,700,000,000 төгрөгийн зээлийн гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 02-ны өдөр*******,836,400,000 төгрөгийн зээлийн гэрээ тус тус байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулахаар ******* ХХК-ийн өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, /1.х.х-ийн 154-192/

 

3.6. Улмаар ХХК нь зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй учир барьцаа хөрөнгөөс 1,806.46 м.кв талбайг Худалдаа хөгжлийн банк ХК-ийн өмчлөлд шилжүүлж, одоо ******* ХХК-ийн өмчлөлд 2,031.94 м.кв талбай үлджээ. /4.х.х-ийн 9-73/

 

Зохигч нэхэмжлэгч *******ийг хариуцагч ******* ХХК-ийн 45 хувьцаа эзэмшигч мөн эсэх талаар маргаагүй, харин нэхэмжлэгч нь өөрийн эзэмших хувьцааны хэмжээгээр компанийн хөрөнгийг өмчлөх эрхтэй эсэх, хариуцагч нь компанийн эрх бүхий этгээдийн гаргасан тушаал, шийдвэр, санхүүгийн, татварын тайлан тооцоо, шаардлагатай баримт бичгүүдийг нэхэмжлэгчид гаргаж өгөх, хувьцаа эзэмшигчдийн хурал зарлах болон ногдол ашиг хуваарилах үүрэгтэй эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.

 

4. Компанийн тухай хуулийн******* дугаар зүйлийн 3.3-т Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ гэж заасан.

 

Тодруулбал, компанийн хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигч болохын хувьд эдийн засгийн эрх /ногдол ашиг авах/, удирдлагын үйл ажиллагаанд оролцох /хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцох/, мэдээлэл авах /санхүүгийн тайлан баланс, бүртгэл, шийдвэр үйл ажиллагааны талаар мэдээлэл авах/, өөрийн болон компанийн эрх ашиг зөрчигдсөн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргах гэх зэрэг эрхийг эдэлнэ.

 

Энэ талаар дээр дурдсан хуулийн 6 дугаар зүйлийн 6.7-д ... компанид учирсан хохирлыг толгой компаниар нөхөн төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй... гэж,*******4 дүгээр зүйлийн 34.1.1-д хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хурлаар хэлэлцэж байгаа бүх асуудлаар өөрийн эзэмшлийн хувьцааны тоотой хувь тэнцүүлэн санал өгөх гэж,*******4.1.2-т ...компанийн төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-өөс тогтоосон хэмжээгээр ногдол ашиг авах гэж,

 

мөн 98 дугаар зүйлийн 98.2-т Компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга нь анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, компанийн гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэр болон хууль тогтоомжоор нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад баримт бичигтэй танилцах, үнэ төлбөртэй хуулбарлан авах бололцоог хувьцаа эзэмшигчид олгох үүрэг хүлээнэ гэж тус тус заажээ.

 

5. Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар нэхэмжлэгч *******ийг 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч болсноос хойш тус компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит болон ээлжит бус хурал зарлан хуралдуулж байгаагүй, нэхэмжлэгчид компанийн эрх бүхий этгээдийн тушаал, шийдвэр, тайлан баланс зэрэгтэй танилцуулж байгаагүй, ногдол ашиг хуваарилж байгаагүй болох нь тус тус тогтоогдсон.

 

Тиймээс нэхэмжлэгч буюу хувьцаа эзэмшигч *******ийн эдгээр эрхүүд зөрчигдсөн эсэхийг тогтоох шаардлагатай.

 

5.1. Компанийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Дараах тохиолдолд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулна гээд 61.1.2-т төлөөлөн удирдах зөвлөлийн хоёр буюу түүнээс дээш тооны хараат бус гишүүн, саналын эрх бүхий хувьцааны 10 буюу түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшигч санал, шаардлага гаргасан гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн 45 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд тодорхой асуудлыг шийдвэрлүүлэхээр хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах санал, шаардлагыг төлөөлөн удирдах зөвлөл, аль эсхүл гүйцэтгэх захиралд гаргах эрхтэй.

 

Хэрэв хувьцаа эзэмшигч түүний уг санал, шаардлагын дагуу эрх бүхий этгээд компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулахаас татгалзсан тохиолдолд нэхэмжлэгч нь дээр дурдсан хуулийн 61 дүгээр зүйлийн 61.6-д Энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахаас татгалзсан төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргаж болно гэж зааснаар шүүхэд гомдол гаргахыг хориглоогүй.

 

Харин эрх бүхий этгээд тийнхүү санал, шаардлагыг хүлээн авсан хэдий ч тодорхой шийдвэр гаргахгүй бол мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.7-д Энэ хуулийн 61.4-т заасан хугацаанд төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ шийдвэр гаргаагүй тохиолдолд энэ хуулийн 61.2-т заасны дагуу санал, шаардлага гаргасан хувьцаа эзэмшигч, эсхүл төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах тухай шийдвэрийг бие даан гаргаж болно гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрөө бие даан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг зарлан хуралдуулах тухай шийдвэр гаргах эрхтэй.

 

5.2. Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах талаар хариуцагч ******* ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл, эсхүл гүйцэтгэх захиралд санал, шаардлага гаргаж байгаагүй байна.

 

Хэдийгээр нэхэмжлэгч нь иргэний хэрэг үүсгэсэн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хариуцагчид мэдэгдэл өгсөн байх боловч уг мэдэгдэлд ээлжит бус хурлыг хуралдуулах талаар тодорхой дурдаагүй, харин шүүхэд өгсөн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан санхүүгийн тайлантай танилцах, ногдол ашиг хуваарилах, мөн аудитын шалгалт оруулах болон өөрийн эзэмшлийн хувьцааг худалдах тухай санал, шаардлага гаргажээ. /5.х.х-ийн 168-170/

 

Үүнээс үзвэл нэхэмжлэгчийг хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах талаар эрх бүхий этгээдэд санал, шаардлага гаргасан гэж үзэх боломжгүй байх тул хуульд заасан компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал хуралдуулах нөхцөл журам бүрдсэн гэж үзэх үндэслэлгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг хуралдуулах хүсэлтэй байна гэсэн тул ээлжит бус хурлыг хуралдуулахыг хариуцагчид даалгах боломжгүй.

 

6. Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4-т Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/-ийн шийдвэрээр санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулна гэж заажээ.

Тус магадлалын 5 дугаарт дурдсанаар нэхэмжлэгчийг хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч болсноос хойш уг компани хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулж байгаагүй байна.

 

Энэ хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана гэж зааснаар эрх бүхий этгээд санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор зарлан хуралдуулах ёстой.

 

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зөвхөн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх асуудлын талаар тухайлан зохицуулсан бөгөөд хариуцагч компани нь 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс хойш хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагч компанийн удирдлагын үйл ажиллагаанд оролцох эрхийн хэрэгжилттэй холбоотойгоор хувьцаа эзэмшигчдийн хурлаар заавал хэлэлцэх тухайн асуудлын талаар түүний эрх нь зөрчигдсөн гэж үзэх үндэстэй.

 

Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрт хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулахыг даалгах гэдгийг ээлжит гэж тодруулсан өөрчлөлт оруулна.

 

7. Нэхэмжлэгч ******* нь ******* ХХК-ийн 45 хувийн хувьцаа эзэмшигч тул мэдээлэл авах эрхийн хүрээнд компанийн тайлан баланс /санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайлан/, компанийн гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэртэй танилцах эрхтэй.

 

Компанийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6-д Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал хуралдах үед хувьцаа эзэмшигчид дараах баримт бичигтэй танилцах бололцоог олгоно гээд 65.6.1-д компанийн санхүүгийн жилийн тайлан, 65.6.2-т санхүүгийн жилийн тайлангийн талаарх аудитын байгууллагын дүгнэлт, 65.6.3-т тайлангийн жилд хийгдсэн сонирхлын зөрчилтэй хэлцэл, түүнийг энэ хуулийн арван хоёрдугаар бүлэгт заасан журмын дагуу хийсэн эсэх тухай аудитын байгууллагын дүгнэлт гэж тус тус заасан.

 

Түүнчлэн Компанийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.2, 98 дугаар зүйлийн 98.2-т тус тус зааснаар компани холбогдох бичиг баримтыг хадгалж, эрх бүхий этгээдэд танилцуулах, хуулбарлан өгөх үүрэг хүлээдэг.

 

Хариуцагч ******* ХХК нь ээлжит хурлыг зарлан хуралдуулаагүйтэй холбоотойгоор нэхэмжлэгч *******ийг дээрх хуульд заасан компанийн санхүүгийн жилийн тайлан болон бусад баримт бичигтэй танилцсан гэж үзэх боломжгүй, мөн үүнээс үл хамааран компани нэхэмжлэгчид холбогдох бичиг баримтыг танилцуулж байгаагүй байх тул нэхэмжлэгчийн санхүүгийн болон татварын тайлан тооцоо, эрх бүхий этгээдээс гаргасан тушаал, шийдвэр, шаардлагатай баримт бичгүүдтэй танилцуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэнэ.

 

Анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлыг олон жил зарлан хуралдуулаагүй, үүнтэй холбоотойгоор нэхэмжлэгч *******ийн тус компанийн удирдлагын үйл ажиллагаанд оролцох, нягтлан бодох бүртгэл, компанийн гүйцэтгэх удирдлагын хурлын тэмдэглэл, тушаал, шийдвэртэй танилцах эрх нь тус тус зөрчигдсөн байхад энэ талаар үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт өгөөгүй байна. 

 

8. Компанийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д Компанийн дүрэмд өөрөөр заагаагүй бол төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/ ногдол ашиг хуваарилах эсэх тухай шийдвэрийг гаргах бөгөөд уг шийдвэрт хувьцаа бүрд ногдох ашгийн хэмжээ, ногдол ашиг авах эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах өдөр болон ногдол ашиг төлөх өдөр зэргийг заана гэж заасан.

 

Тодруулбал, ногдол ашиг хуваарилах эсэх нь гагцхүү төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-ийн эрх бөгөөд компани санхүүгийн хувьд боломжтой байх тохиолдолд хуваарилах эсэхийг дээрх эрх бүхий этгээд шийдвэрлэнэ.

 

Энэ талаар Компанийн тухай хуулийн 47 дугаар зүйлд ногдол ашиг төлсний дараа компани төлбөрийн чадвартай байх, компанийн өөрийн хөрөнгийн хэмжээ нь энэ хуулийн*******0.5-д заасан хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, давуу эрхийн хувьцааны төлөгдөөгүй ногдол ашиг, түүний татан буулгалтын үнэ зэргийн нийлбэрээс их байх, компани нь эргүүлэн худалдаж авах үүрэгтэй үнэт цаасаа бүрэн авсан байх гэж тодорхой зохицуулжээ.

 

9. Түүнчлэн ******* ХХК-ийн 2019 оны 12 дугаар 11-ний өдрийн дүрмийн 6 дугаар зүйлийн 6.1-д ******* ХХК-ийн үл хөдлөх хөрөнгө нь банкны зээлийн барьцаанд байгаа бөгөөд зээлийг бүрэн төлж, объектыг барьцаанаас суллахаас өмнө хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилахгүй гэж, /2.х.х-ийн 142/

 

мөн 2019 оны 11 дүгээр 29-ний өдрийн компанийн хувьцаа бэлэглэлийн гэрээний******* дугаар зүйлийн*******.3-т ...тус компанийн өмчлөлд байдаг дэлгүүрийн барилга нь банкны зээлийн барьцаанд байгаа бөгөөд зээлийг бүрэн төлж, объектыг барьцаанаас суллахаас өмнө талуудад ногдол ашиг хуваарилахгүй бөгөөд энэ хүртэлх хугацаанд компанийн санхүү, өр төлбөр, эд хөрөнгө худалдах, барьцаалах болон захиран зарцуулахтай холбоотой асуудлыг зөвхөн бэлэглэгч тал хариуцан зохион байгуулна... гэж тус тус заасан. /1.х.х-ийн 50/

 

Аливаа этгээд компанийн хувьцаа эзэмшихийн нэг зорилго нь ашиг хүртэх буюу ногдол ашиг авах хэдий боловч зохигч /хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаа эзэмшигч/ анхнаасаа тухайн компанийн санхүүгийн нөхцөл байдалтай холбогдуулан тодорхой хугацаагаар ногдол ашиг хуваарилахгүй байхаар тохирсон энэхүү тохиролцоог хууль зөрчсөн гэж дүгнэх боломжгүй.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагч компанид ногдол ашиг хуваарилаагүй нь хууль бус болохыг тогтоож, ногдол ашиг хуваарилахыг даалгах тухай гомдлыг хүлээн авахгүй.

 

10. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн *******дүүрэг,*******дүгээр хороо,*******,*******дүгээр хороололд байрлах ******* -ийн барилгын*******732.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

 

Компанийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.2-т Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй гэж зааснаар хувьцаа эзэмшигчид компанийн хөрөнгийг өөрийн хувьцааны хэмжээгээр өмчлөх эрхийг олгоогүй.

 

Тодруулбал, тус хуулийн*******2 дугаар зүйлийн 32.1-д Компанийн хувьцаа нь компанид хөрөнгө оруулж, түүнийг үндэслэн санал өгөх, ногдол ашиг авах, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг хувьцаа эзэмшигчийн эрхийг гэрчилнэ гэж зааснаар хувьцаа нь компанийн үйл ажиллагааг явуулахад зориулсан хувь нийлүүлсэн хөрөнгө бөгөөд хувьцаа эзэмшигчийг компанийн тухайлсан нэг хөрөнгийн өмчлөгч гэж үзэх эрх биш болно.

 

Хэдийгээр хариуцагч ******* ХХК нь тухайн компанийн 45 хувийн хувьцаа эзэмшигч *******ийн зөвшөөрөлгүйгээр компанийн өмчлөлийн хөрөнгөөс 1700.7 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Худалдаа хөгжийн банк ХК-нд шилжүүлсэн гэх боловч энэ нь нэхэмжлэгчийг тухайн хөрөнгийн өмчлөгчөөр тогтоох үндэслэл болохгүй.

 

11. Нэхэмжлэгчийн үл хөдлөх эд хөрөнгөнүүдийг Худалдаа хөгжлийн банк ХК-нд шилжүүлсэн хэлцлүүдийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж аваагүй нь шүүхээр хамгаалуулах эрхийг ноцтой зөрчсөн гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь,

 

Анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 192/ШЗ2025/34658 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан ******* ХХК болон Худалдаа хөгжлийн банк ХК нарын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр байгуулагдсан зээлийн өр төлбөрт тооцож үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг хэсэгчлэн шилжүүлэн авах гэхээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, гэрээний дагуу шилжүүлсэн 457.8 м.кв талбайг буцаан авахыг даалгах тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг ...нэхэмжлэлээ тусад нь тухайн хариуцагч нарт холбогдуулан гаргаж шийдвэрлүүлэх нь зүйтэй, ...нэмэгдүүлсэн шаардлагад дурдсан маргаан бүхий үйл баримт нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үүссэн маргаан бүхий асуудалтай холбоотойн дээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож байгаа Худалдаа хөгжлийн банк ХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй... гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. /4.х.х-ийн 211-214/

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь түүний нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах эрхийг хязгаарласан гэж үзэхээргүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн гаргасан хариуцагч ******* ХХК нь Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигч /*******/-ийн эрхийг зөрчсөн талаарх гомдлын дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд үүнд хариуцагч компанийн бусад үйл ажиллагаа /бусдад төлөх өр төлбөр/-тай холбоотой гомдол хамааралгүй.

 

12. Энэхүү магадлалын 6 дахь хэсэгт анхан шатны шүүх хариуцагч ******* ХХК-д хувьцаа эзэмшигчийн ээлжит хурал зарлан хуралдуулахыг даалгаж шийдвэрлэсэн тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192/ШШ2025/10747 дугаар шийдвэрийн

 

1 дэх заалтыг Компанийн тухай хуулийн******* дугаар зүйлийн*******.3, 46 дугаар зүйлийн 46.1, 59 дүгээр зүйлийн 59.4, 97 дугаар зүйлийн 97.2-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-д хувьцаа эзэмшигчийн ээлжит хурал зарлан хуралдуулах, санхүүгийн болон татварын тайлан тооцоо, эрх бүхий этгээдээс гаргасан тушаал, шийдвэрүүд, шаардлагатай баримт бичгүүдтэй танилцуулахыг тус тус даалгаж,

 

нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх *******дүүргийн*******дүгээр хороо,*******,*******дүгээр хороололд байрлах *******-ийн барилгын*******732.64 м.кв талбайн 45 хувь болох 1679 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох, нэхэмжлэгч *******ийг тус компанийн хувьцаа эзэмшигч болсон цагаас эхлэн ногдол ашиг хуваарилахгүй байгааг хууль бус болохыг тогтоож, хувьцаа эзэмшигчийн хурал зарлаж, холбогдох ногдол ашиг хуваарилахыг хариуцагчид даалгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

2 дахь заалтад ...56.1 гэснийг 56.2 гэж, ...үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагчаас 140,400 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4-т тус тус зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 210,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш*******хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож,*******хоног өнгөрснөөс хойш*******хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД  Н.ГЭРЭЛТУЯА

 

Б.МАНДАЛБАЯР