| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 183/2022/03508/И |
| Дугаар | 210/МА2026/00799 |
| Огноо | 2026-04-13 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00799
*******, ******* нарын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******, ******* нарын нэхэмжлэлтэй,
*******, ******* нарт холбогдох,
*******ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, ******* дүүрэг,*******дугаар хороо,******* хотхон,*******дугаар байр, 108 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 79.56 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц, Мобиком корпораци ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний , , , , дугаарууд, мөн Хаан банк ХК дахь харилцах дансанд байсан 120,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгөөс тус тус өөрт ногдох хэсгийг гаргуулах, нотариатч *******гийн нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ийн өмгөөлөгч , нэхэмжлэгч нарын өмгөөлөгч , хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч , өмгөөлөгч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
Нэхэмжлэгч *******ын хууль ёсны нөхөр, ийн төрсөн эцэг ******* нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр өөд болсон тул Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар түүний эхнэр, охин нар хууль ёсны өвлөгчид болно. Нотариатч ******* нь хууль зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээг буруу олгосноос үүдэн *******, ******* нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой хохирч байна. 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр олгосон 0068 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд өвлөгч биш этгээд *******д өвлүүлэгч *******ын өмчлөлд байсан ******* дүүрэг,*******дугаар хороо,******* хотхон,*******дугаар байр, 108 тоот хаягт байрлах 79.56 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн хөрөнгийг өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээ олгож, өвийг өвлөгч биш түүнд ганцаараа авах боломж олгосон. Мөн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр олгосон 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд мөн адил өвлөгч биш этгээд *******д өвлүүлэгчийн ашиглалтад байсан гэх Мобиком корпораци ХХК-ийн , , 99088110, 99998110, дугааруудыг тус тус өвлүүлэхээр өвлөх эрхийн гэрчилгээг олгосон. Түүнчлэн нотариатч нь 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.5, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.6 дахь хэсэгт заасныг зөрчиж, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын төрөл садангийн лавлагааг үндэслэн харж олгохдоо өвлүүлэх хөрөнгө болох утасны дугааруудаас аль дугаарыг өв нээгдсэнээс хойш хэн эзэмдэж авсан буюу эрхлэн удирдсан талаар тодруулалгүйгээр гэрчилгээг олгосноос өвлөгч ийн хууль ёсны өвлөх эрх ноцтой зөрчигдсөн.
Учир нь, ******* нь аав *******ыг нас барсных нь дараа түүний эзэмшиж байсан Мобиком корпораци ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний дугаарыг Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-д заасны дагуу эзэмдэн авч эрхлэн удирдан өөрийн бизнесийн түнш болон бусад иргэд аж ахуйн нэгж байгууллагатай энэ дугаараар харилцаж үйл ажиллагаагаа тасралтгүй явуулдаг байсан төдийгүй ашиглалтын төлбөрийг төлж байсан болох нь дугаарын хууль ёсны өвлөгчөөр тогтоох хууль зүйн үндэслэл тогтоогдож байна. Тэрээр энэхүү дугаарыг 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс одоог хүртэл барьж ашиглаж байгаа болно.
Нэхэмжлэгч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөрдүүргийн тойргийн нотариатч дээр өв хүлээн авах хүсэлтээ илэрхийлэн очиход өвийн маргаантай гэдэг үндэслэлээр өв хүлээн авах хүсэлтийг хүлээн аваагүй байдаг. Учир нь, 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ******* нас барсны дараагаар түүний хэрэглэж байсан банкны картыг ******* нь авч АТМ-аас 5 удаагийн гүйлгээгээр нийт 120,000,000 төгрөгийг авсан байсан. *******, ******* нар 1986 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болсон тухай 1989 оны 10 дугаар сарын 19-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний 086 дугаарт бүртгүүлж, гэрчилгээ авсан. Энэхүү гэрлэлтийн гэрчилгээ одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр байна. *******, ******* нарын дундаас 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин ******* төрсөн. Гэвч ******* нь 2006 онд *******тай хамтран амьдарч, тэдний дундаас 2016 онд охин М., 2008 онд охин нар мэндэлсэн хэдий ч ******* нь хоёр хүүхдээ талийгаач *******ад үлдээгээд өөр хүнтэй гэр бүл болсон байдаг. Харамсалтай нь ******* нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр зуурдаар нас барж, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсны бүртгэлийн 4512 гэрчилгээ олгосон.
Нэхэмжлэгч ******* нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтээ илэрхийлж байсан нь үйл баримтаар мөн нотлогдоно. ...Иймд, талийгаач *******ыг хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, ******* дүүрэг,*******дугаар хороо,******* хотхон,*******дугаар байр, 108 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 79.56 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Мобиком корпораци ХХК-ийн , , , , дугаарууд, Хаан банк ХК дахь харилцах дансанд байсан 120,000,000 төгрөг зэрэг эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, нотариатч ******* нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2.1. Хариуцагч *******гийн татгалзал, тайлбарын агуулга:
******* нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан бөгөөд түүний төрсөн хүүхэд болох *******, хууль ёсны эхнэр ******* нар хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргасан эсэхийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монголын нотариатчидын танхимын өвийн нэгдсэн сангаас шүүж үзэхэд өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага болон этгээдэд гаргаагүй, өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байсан учир Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3-т зааснаар өв хүлээн авахаас татгалзсанд тооцсон юм.
Ингээд өвлүүлэгч *******ын хууль ёсны өвлөгчид болох төрсөн хүүхдүүд М., нарыг төлөөлж эх ******* нь 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч д өв хүлээн авах хүсэлт гаргасныг 187 дугаарт бүртгэсэн байсан. Талийгаач *******ын эзэмшдэг байсан Мобиком корпораци ХХК-ийн , 99998110, 99088110, , 95114466 гэсэн дугаарыг хууль ёсны өвлөгч болох төрсөн охин г төлөөлж эх ******* нь 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан. Иймд, Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг д олгосон болно. Мөн Нийслэлийн ******* дүүргийн дүүрэг,*******дугаар хороо,******* хотхон,*******дугаар байр,108 тоот хаягт байрлах 79.56 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны өмчлөгч нь ******* болон ******* байсан бөгөөд өвлүүлэгчид ногдох хэсгийг хууль ёсны өвлөгчид болох , нарт өвлүүлэхээр 0068 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. Миний хийсэн үйлдэл хуульд нийцсэн гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
2.2. Хариуцагч *******ын татгалзал, тайлбарын агуулга:
Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийг хариуцагчийн хувьд Монгол Улсын хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийн хүрээнд өөрийн болон өөрийнхөө насан хүрээгүй хүүхдүүдийнхээ нэр дээр өвлөх эрхийн хүрээнд олж явсан. Би, нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байдаггүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдуулан Талийгаач *******ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, ******* дүүрэг,*******дугаар хороо,******* хотхон,*******байр, 108 тоот, Ү- улсын бүртгэлийн дугаартай 79.56 м.кв 3 өрөө байр, Мобикомын , , , , дугаарууд, Хаан банкны харилцах дансанд байсан 120 000 000 төгрөг зэрэг эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, ******* нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******, ******* нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 581 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
...Хэрэгт авагдсан ******* дүүргийн Прокурорын газрын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4146 дугаар хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын тогтоол, холбогдох эд хөрөнгийн маргаан үүсгэсэн талаарх баримтуудаас үзвэл талууд өвлөгдөх эд хөрөнгийн талаар маргаантай энэ талаар шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэл бүрдсэн гэж ойлгогдохоор байна.
Иргэний хуулийн 74.1-д Хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна гэж, мөн хуулийн 75.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна гэж зааснаар өвлөх эрхийн гэрчилгээ гарсан эсэхээс үл хамааран өвлөгдөх эд хөрөнгийн талаар маргаан өрнүүлэх, өвд ногдох хэсгээс бусад өвлөгчөөс шаардах эрхтэй гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагын хууль ёсны өвлөгчөөр тогтоох шаардлагын үндэслэл нь хариуцагчаас өвд ногдох хэсгээ мөнгөн хэлбэрээр гаргуулах шаардлага юм.
Нотариатчийн зүгээс өвлөх эрхийн гэрчилгээ олгосон 0068 болон 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.1.1, 42 дугаар зүйлийн 42.2, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.6, 8.2, 8.2.9, 8.2.11, 8.2.13-д тус тус заасныг зөрчсөн.
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/01375 дугаар шийдвэрээр *******ыг талийгаач *******тай 2003 оны 11 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр cap хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосон байх бөгөөд нас барах хүртлээ түүнтэй амьдарч байсан гэх ******* дүүргийн*******дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт нь нотариатын үйлдэл хийх үед бодит байдалд нийцэхгүй, эргэлзээтэй байжээ. Энэ нь Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.1 дэх хэсэгт зааснаар үйлчлүүлэгчийн батлуулах баримт бичиг нь хуульд харшилсан тохиолдолд түүнийг батлахгүй байх үндэслэл болох бөгөөд Засаг даргын тодорхойлолт нь Нотариатын үйлдэл хийх зааврын 8.2.11-д заасан өвлүүлэгч нас барах үедээ хэн хэнтэй амьдарч байсан, одоо уг хаягт хэн, хэн амьдарч байгаа, тухайн хаягт амьдарч байгаа хугацааг тодруулсан Засаг даргын тодорхойлолт байна гэсэн бичиг баримтын шаардлагыг хангахгүй байна.
Өвлөгчөөс өв залгамжлах хүсэлтээ илэрхийлсэн атал Нотариатын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-д зааснаар банк эрх бүхий этгээдээс хадгаламж, харилцах дансны хуулгыг авах, түүнийг хамгаалах арга хэмжээг нотариатын зүгээс авч хэрэгжүүлээгүй. Үүний улмаас өвлүүлэгчийн харилцах хугацаагүй хадгаламжийн данс дахь мөнгөн хөрөнгө үргүйдэх, түүнтэй холбоотой маргаан гарах үндсэн шалтгаан болсон.
...Анхан шатны шүүх ...нэхэмжлэгчийн зүгээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2025 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нотариатч ийн *******ын өвлөх эрхийн хүсэлтийг бүртгээгүй эс үйлдэхүйг тогтоолгож, өв хүлээн авах хугацааг сунгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасныг нэхэмжлэлийг шаардлагад хамааралгүй гэж үзэн тус шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 192/Ш32025/44774 дугаар захирамжаар хүлээн авахаас татгалзсан. Мөн нотариатч ийг гэрчээр оролцуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хүлээн авахаас татгалзсан.
Энэ нь нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, тайлбар, татгалзлаа нотлох эрхийг ноцтойгоор зөрчсөн үйлдэл бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй гэж үзсэн атлаа шүүхийн шийдвэртээ дүгнэн бичсэн нь хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн үйл баримт юм.
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь хууль ёсны өвлөгч мөн бөгөөд өвд ногдох хэсгээс өв залгамжлалын гэрчилгээгээр эд хөрөнгө хүлээн авсан өвлөгч нараас ХХК-ийн үнэлгээг үндэслэн эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээгээр тооцож 193,228,188.5 төгрөгийг гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.
5. Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Баярмаагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт буюу Засаг даргын тодорхойлолтод ******* нь нас барах хүртлээ *******тай хамт амьдарч байсан гэх агуулга дурдагдсан. Хариуцагч ******* нь *******тай 2014 онд хамтын амьдрал дуусгавар болсон бөгөөд үүнээс хойш хамт амьдраагүй гэж тайлбарласан. Мөн шүүхийн шийдвэрээр 2014 он хүртэл хамтран амьдарч байсныг тогтоосон. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт нь хариуцагч нарын тайлбарлаж байгаа хугацаанаас зөрүүтэй байна. 2014 он хүртэл хамт амьдарч байсан гэх асуудлаар талууд маргаагүй байхад агуулгын алдаатай баримтыг үндэслэн шүүх хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Дээр дурдсанчлан, ******* нь өөрийн аав *******тай хамт амьдарч байсантай холбоотой баримтад шүүх дүгнэлт хийлгүй орхигдуулсан нь үндэслэлгүй.
******* нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан. Нотариатч лавтай мэдэж байгаа баримтыг цуглуулсны үндсэн дээр нотариатын үйлдэл хийх үүрэгтэй. Гэтэл лавтай мэдэж байгаа баримтуудыг төрийн мэдээллийн сангаас татахад хамгийн түрүүнд гэрлэлтийн гэрчилгээ гарч ирсэн. Өөрөөр хэлбэл, тусдаа амьдралтай байсан эсэх талаарх эргэлзээ бүхий нөхцөл байдлуудыг тодруулах шаардлага үүссэн. Гэтэл нотариатч өөрийн хүлээсэн үүргийг биелүүлээгүй гэв.
6. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
Хариуцагч ******* нь талийгаачтай хамтран амьдрах хугацаанд төрсөн 2 хүүхдэдээ өв нээлгэх хүсэлтийг хуульд заасан журмын дагуу нэг жилийн хугацаа болохоос өмнө буюу 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр гэх нотариатчид хандаж хүсэлт гаргасан. Мөн оны 07 дугаар сарын 19-ний өдөр тойргийн нотариатч *******д өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан. Тэрээр Монголын Нотариатчидын Танхимын цахим хуудас руу орж, талийгаачтай холбоотой этгээдүүдээс өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасан эсэхийг шалгаж үзсэний үндсэн дээр өвлөх эрхийн гэрчилгээ олгосон. 07 дугаар сарын 19-ний өдөр талийгаачийн бусадтай хамтран өмчлөх, дундын эд хөрөнгө буюу хамтран амьдарч байсан ******* нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс насанд хүрээгүй хүүхдүүд буюу талийгаачийн хүүхдүүдэд өвлөх эрх нээгдсэн. Үүний дараа 07 дугаар сарын 20-ны өдөр Мобиком корпорацын үйлчилгээ үзүүлэх гэрээнд дурдагдсан 5 утасны дугаарт өвлөх эрхийн гэрчилгээ нээгдсэн.
Нэхэмжлэгч тал хорооны тодорхойлолт эргэлзээтэй гэх асуудлын талаар маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны явцад уг асуудлаар мэтгэлцээгүй. Өөрөөр хэлбэл, хууль ёсоор өвлөх ёстой насанд хүрээгүй 2 охин өв нээгдэх үед аавтайгаа амьдарч байсан гэх үйл баримтад талууд маргадаггүй. Охидын ээж ******* тухайн үед хамт амьдарч байгаагүй гэх асуудал дурдагдаж байгаа боловч *******ыг хууль ёсны өвлөгчөөр тооцож, өвлөх эрхийн гэрчилгээ гарсан зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, 2 охин насанд хүрээгүй учраас хүүхдүүдээ төлөөлөн өвлөх эрхийн гэрчилгээг хүлээж авсан.
Нотариатч ийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй буюу нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг шүүх хүлээн аваагүй гэх асуудал гомдолд дурдагдсан. нь Хас банк ХК болон Худалдаа хөгжлийн банк ХК руу дансны мэдээлэл авах албан бичиг хүргүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдсан. Мөн шүүх уг асуудлын талаар шүүхийн шийдвэрт дүгнэсэн. Дансны хуулга гаргуулах тухай албан бичгийг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1, Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан бичгээр гаргасан хүсэлт гэж хүлээн авах боломжгүй бөгөөд шүүх уг асуудлаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар нотариатч ******* нь нотариатын танхимын нэгдсэн сангаас шүүлт хийж үзэхэд нэхэмжлэгч нараас өв хүлээн авах хүсэлт гаргаагүй буюу нэгдсэн санд бүртгэгдээгүй байсан. Үүний дагуу нэг жилийн дотор хүсэлтээ гаргасан хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгсөн нь хууль зөрчөөгүй бөгөөд шүүх тус байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй буюу шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******, ******* нарт холбогдуулан *******ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоолгох, ******* дүүрэг,*******дугаар хороо,******* хотхон,*******дугаар байр, 108 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 79.56 м.кв талбайтай 3 өрөө орон сууц, Мобиком корпораци ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний , , , , дугаарууд, мөн Хаан банк ХК дахь харилцах дансанд байсан 120,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах, нотариатч *******гийн нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал,
нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...*******, ******* нар 1986 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэр бүл болсон тухай 1989 оны 10 дугаар сарын 19-ны өдөр гэрлэлтийн 086 дугаарт бүртгүүлж авсан гэрлэлтийн гэрчилгээ одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээр. Тэдгээрийн дундаас 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр охин ******* төрсөн. ... ******* нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр зуурдаар нас барж, 2021 оны 07 дугаар сарын 21-ний өдөр нас барсны 4512 тоот гэрчилгээ олгогдсон. ...******* нь 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ гаргуулах хүсэлтээ илэрхийлж байсан үйл баримт нотлогдоно. *******, ******* нар *******ын хууль ёсны өвлөгч учир өвлөгдөх хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулна... гэсэн бол,
хариуцагч ******* нь ...хуульд заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээгээр өөрийн болон өөрийнхөө насан хүрээгүй хүүхдүүдийн нэр дээр өв хүлээж авсан, миний зүгээс нэхэмжлэгч нарын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн зүйл байхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэж,
хариуцагч ******* нь ...******* нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан бөгөөд түүний төрсөн хүүхэд болох *******, хууль ёсны эхнэр ******* нар хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтээ гаргасан эсэхийг 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар Монголын Нотариатчидын танхимын өвийн нэгдсэн сангаас шүүж үзэхэд өв хүлээн авах хүсэлтээ зохих байгууллага болон этгээдэд гаргаагүй, өвийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй байсан тул өв хүлээн авахаас татгалзсанд тооцож, улмаар *******ын хууль ёсны өвлөгчид болох М., нарыг төлөөлж эх *******д 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн тойргийн нотариатч д өв хүлээн авах хүсэлт гаргаж 187 дугаарт бүртгэсэн байсныг үндэслэн 0068, 0072 тоот өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хуульд нийцсэн ... гэжээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. ******* болон ******* нар 1986 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 1991 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ******* төрсөн, /2.х.х-ийн 4-5/
3.2. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2022/01375 тоот шийдвэрээр ******* болон ******* нарыг 2003 оны 11 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан, тэдний дундаас 2006 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин М., 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр охин нар төрсөн болохыг тогтоож шийдвэрлэсэн, /1.х.х-ийн 22-р талын ард тал, 23, 29-30/
3.3. ******* нь 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нас барсан, /1.х.х-ийн 7-р хуудасны ард тал/
3.4. Нийслэлийн тойргийн нотариатч ******* нь 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 0068 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр ******* дүүрэг,*******дугаар хороо,******* хотхон,*******дугаар байр, 108 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 79.56 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны өвлүүлэгч *******ын ногдох хэсгийг М., нарт,
3.5. Мөн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээгээр Мобиком корпораци ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний , 99088110, , 99998110, дугааруудыг өвлөгч д өвлүүлэхээр түүний эх *******д өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна. /1.х.х-ийн 8-9/
4. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх гэж тус тус заажээ.
Хэргийн баримтаар *******, М., нар талийгаач *******ын төрсөн хүүхдүүд болох нь тогтоогдож байх тул тэд өвлүүлэгчийн өвлөгдвөл зохих эд хөрөнгийг тэнцүү хэмжээгээр өвлөн авах эрхтэй.
Харин хариуцагч ******* нь *******тай 2003 оны 11 дүгээр сараас 2014 оны 11 дүгээр сар хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсныг шүүхийн шийдвэрээр тогтоосон нь энэ хэрэгт ач холбогдолтой биш бөгөөд тэрээр талийгаачтай гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй буюу хууль ёсны эхнэр нь биш тул өвлөгч этгээдэд тооцогдох боломжгүй ба зохигч түүнийг өвлөгч мөн эсэх талаар маргаагүй байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т гэрлэгчид гэж гэрлэлтээр холбогдсон харилцан тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх нөхөр, эхнэрийг хэлнэ гэж, 11 дүгээр зүйлийн 11.2-т Гэрлэлтийг захиргааны буюу шүүхийн журмаар цуцалсан, эсхүл хүчин төгөлдөр бус гэж тооцсон бол гэрлэлт дуусгавар болно гэж тус тус заасан.
Хэдийгээр нэхэмжлэгч ******* нь *******тай 2003 оны 11 дүгээр сараас хойш түүнийг нас барах хүртэлх хугацаанд хамт амьдарч байгаагүй боловч гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулаагүй байх тул тэдгээрийг эхнэр, нөхөр хэвээр байсан гэж үзэх ба тусдаа амьдарч байсан гэрлэгч нарын хэн нэг нь хожим нас барсан нь гэрлэлтийн харилцаатай байсныг үгүйсгэх үндэслэл болохгүй.
Тиймээс нэхэмжлэгч *******, ******* нар бусад өвлөгч болох М., нарын хууль ёсны төлөөлөгч /төрсөн эх/ хариуцагч *******, нотариатч ******* нарт холбогдуулан өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгохыг шаардах эрхтэй.
6. Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж, 528.2-т Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ гэж тус тус заасан.
Тайлбарлавал, талийгаач *******ыг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч М., нар дээр дурдсан хуулийн 518 дугаар зүйлийн 518.1-д Өвлүүлэгч нас барсан өдрөөс, түүнчлэн иргэнийг нас барсан гэж зарласан бол энэ хуулийн 24 дүгээр зүйлд заасан өдрөөс өв нээгдэнэ гэж зааснаар эцгийгээ нас барсан 2021 оны 07 дугаар сарын 15-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор өв хүлээн авахаас татгалзах хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргаагүй бол тэдгээрийг өвийг хүлээн авсанд тооцох бол,
хамт амьдраагүй бусад өвлөгч *******, ******* нарын хувьд 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор өв хүлээн авах хүсэлтээ эрх бүхий этгээдэд гаргасан бол өвлөх эрхээсээ татгалзаагүй гэж үзнэ.
Өөрөөр хэлбэл, өв хүлээн авах нь өвлөх эрхийн гэрчилгээ олгохоос ялгаатай ойлголт бөгөөд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-д Хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох хүсэлтийг өв нээгдсэн газрын нотариат, нотариатгүй газар баг, сумын Засаг даргад гаргана гэж зааснаар өвлөх эрхийн гэрчилгээг нотариатч олгоно.
7. Зохигч өвлөгч М., нарыг өвлүүлэгч *******ыг нас барах хүртэл хамт амьдарч байсан болон өв хүлээн авахаас татгалзсан эсэх талаар маргаагүй, харин *******, ******* нарыг өвлөх эрхээсээ татгалзсан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
Хэрэгт авагдсан баримтаар нотариатч *******гийн өвлөгч М., нарт 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр, мөн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдөр 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл нь Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т Хууль ёсны өвлөгчид өвлөх эрхийн гэрчилгээг өв нээгдсэнээс хойш нэг жил өнгөрсний дараа олгоно гэж заасантай нийцсэн.
Харин хариуцагч *******, нотариатч ******* нарын ...*******, ******* нарыг өвлөх эрхээсээ татгалзсан гэж үзсэн... гэсэн тайлбар үндэслэлгүй байна.
7.1 Хэргийн баримтаар өвлөгч ******* нь нотариатч ид хандаж өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлт гаргасныг тус нотариатч 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Худалдаа хөгжлийн банк ХК болон Хас банк ХК-д ...*******ын өвлөгч ******* нь өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтэй байгаа тул *******ын эзэмшиж байгаа дансны дугаарууд болон үлдэгдэл, дансны хуулгын талаарх мэдээллийг ирүүлнэ үү... гэх бичгийг хүргүүлж байжээ. /1.х.х-ийн 233-234/
7.2. Мөн гэрчээр оролцсон нотариатч ийн ...******* нь наадмын олон хоногийн амралт дуусаад эхний өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдөр байна уу, 18-ны өдөр ирсэн, өвлөх эрхийн гэрчилгээ авна гэж ирснээс биш хүсэлтээ бүртгүүлнэ гэж ирээгүй... гэсэн мэдүүлгээс тус тус үзвэл нэхэмжлэгч *******, ******* нар өвлүүлэгч *******ын өвлөгдвөл зохих эд хөрөнгийг өвлөн авах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байх тул тэдгээрийг өв хүлээн авахаас татгалзсан гэж шууд дүгнэхэд учир дутагдалтай болно.
7.3. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараахь өдөр, цагаас эхлэн тоолно гэж, 72.2-т Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна гэж тус тус заажээ.
Нотариатч ийн мэдүүлгээр нэхэмжлэгч ******* нь түүнд 2022 оны наадмын дараа ажлын эхний өдөр ирж өвлөх эрхийн гэрчилгээ авах тухай хүсэлт гаргасан гэсэн.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Нийтээр тэмдэглэх баярын өдөр гээд, 4.1.1. Хуульд өөрөөр заагаагүй бол Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр: 7 дугаар сарын 10, 11, 12, 13, 14, 15 гэж заасан.
Үүнээс үзвэл өвлөгч ******* нь дээр дурдсанаар өвлүүлэгч *******ыг нас барсан өдөр /2021.07.15/-өөс нэг жилийн дотор буюу 2021 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нотариатч ид хандсан бол, ******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр нь Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдөр буюу Баасан гараг байсан тул дараагийн ажлын эхний өдөр буюу 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нотариатч эд өв хүлээн авах хүсэлт гаргасан нь хуульд заасан 1 /нэг/ жилийн хугацааг хэтрүүлээгүй гэж үзэхээр байна.
8. Түүнчлэн хариуцагч *******, ******* нар нэхэмжлэгч *******, ******* нарыг ...өвлөх эрхийн гэрчилгээ авна гэсэн болохоос өвлөх хүсэлтээ бүртгүүлээгүй учир өвлөх эрхээсээ татгалзсан гэж... маргажээ.
Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-т Нотариатч нь төрийн нэрийн өмнөөс хөндлөнгийн гэрчийн үүрэг гүйцэтгэж, эд хөрөнгийн болон түүнтэй холбоотой эд хөрөнгийн бус харилцаанд оролцож байгаа этгээдэд эрх зүйн зөвлөгөө өгөх үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ гэж, 21 дүгээр зүйлийн 21.2-т Нотариатч дараахь үүрэг хүлээнэ гээд 21.2.1-д үйлчлүүлэгчид эрх, үүргийг нь тайлбарлан, тухайн үйлдлийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж байгаа эсэхийг тодруулан, эрх зүйн үр дагавар, хууль зүйн ач холбогдлыг тайлбарлаж зөвлөгөө өгөх гэж тус тус заасан.
Тодруулбал, нотариатч нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг этгээд болохын хувьд үйлчлүүлэгчид иргэний эрх зүйн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус шинжтэй харилцаанд ороход зөвлөх үүрэгтэй бөгөөд үүнтэй холбоотойгоор үйлчлүүлэгчийн хүлээх эрх, үүрэг, хариуцлага, гарч болох эрсдэлийн талаар тайлбарлаж, таниулах учиртай.
9. Гэтэл өвлөгч *******, ******* нараас нотариатч э, нарт тус тус хандаж өвлөх эрхийн гэрчилгээ авах хүсэлтэй байгаагаа тодорхой илэрхийлсэн байхад эдгээр нотариатч нар тийнхүү өвлөх эрхийн гэрчилгээ олгоход Монголын Нотариатчидын танхимын өвийн нэгдсэн санд бүртгэх ажиллагаа хийгддэг талаар тайлбарлаж, ойлгуулаагүй эс үйлдэхүйд өвлөгч нарыг буруутай гэж дүгнэж болохгүй.
Энэ тохиолдолд өвлөгч нар өв хүлээн авах хүсэл зоригтой байгаагаа эрх бүхий этгээд /нотариатч/-д илэрхийлсэн байх нь хангалттай бөгөөд нэхэмжлэгч нарын өвлөх эрхийн гэрчилгээ авна гэсэн нь өвлөх хүсэлтээ бүртгүүлэх агуулгыг давхар илэрхийлнэ.
Энэ талаар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т ...өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ... гэж тодорхой заажээ.
Иймд, нэхэмжлэгч *******, ******* нар өв хүлээн авах эрхээсээ татгалзаагүй, хуульд заасан өв хүлээн авах хүсэлт гаргах хугацааг хэтрүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн энэ талаарх дүгнэлтийг дээрх байдлаар залруулна.
10. Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1-д Өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөнө гэж заасан.
10.1. Хэргийн баримтаар ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр *******ад бэлэглэлийн гэрээгээр ******* дүүрэг,*******дугаар хороо,******* хотхон,*******дугаар байр, 108 тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй, 79.56 м.кв талбайтай 3 өрөө орон сууцны 50 хувийг бэлэглэжээ. /1.х.х-ийн 197-201/
******* болон ******* нар гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй тул Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн гэж зааснаар дээрх үл хөдлөх хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцох боломжгүй.
Мөн энэ тохиолдолд тус хуулийн 520 дугаар зүйлийн 520.6-д Гэр бүлийн гишүүдийн дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн гишүүнд оногдох хэсгийг гагцхүү энэ хуулийн 520.1.1-д заасан этгээд биет байдлаар буюу мөнгөн хэлбэрээр өвлөх эрхтэй гэсэн зохицуулалт үйлчлэхгүй.
Тиймээс талийгаач *******ын ногдох хувийг 50 хувь гэж тооцож, үүнээс түүний өвлөгч нарт тэнцүү хэмжээгээр ногдох хэсэг 4/1-ийг хуваарилна.
10.2. Зохигч *******ын Хаан банк ХК-ийн тоот харилцах дансанд 125,374,577.71 төгрөг байсан, үүнийг хариуцагч ******* нь авсан талаар маргаагүй.
Хэргийн баримтаар тухайн данс дахь мөнгөн хөрөнгийг хуульд зааснаар гэр бүлийн гишүүдийн /Иргэний хуулийн 126.1/, аль эсхүл тодорхой гэрээ, хэлэлцээр /Иргэний хуулийн 108.1/-ийн үндсэн дээр *******, ******* нарын хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцох үндэслэл тогтоогдохгүй байх тул 120,000,000 төгрөгөөс өвлөгч нарт тэнцүү хэмжээгээр ногдох хэсэг 4/1-ийг хуваарилна.
10.3. Хэрэгт авагдсан Мобиком корпораци ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн албан бичгээс үзвэл ******* нь , , , , дугааруудыг эзэмшиж байсан болох нь тогтоогдсон. /1.х.х-ийн 33/
Харилцааны холбооны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.12, Харилцааны холбооны зохицуулах хорооны 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 74 тоот тогтоолоор баталсан Харилцаа холбооны сүлжээний дугаарын ашиглалт, үйлчилгээг бүртгэлтэй холбогдсон журмын 3 дугаар зүйлийн 3.1.4-т тус тус зааснаар утасны дугаар нь хэрэглэгчийн таних код болохын хувьд эзэмших эрхэд хамаарна.
Түүнээс гадна Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т захидал харилцааны мэдээлэл гэж захидал, илгээмж, цахим шуудан, харилцаа холбоо, мэдээллийн технологи ашиглан солилцож байгаа мэдээллийг хэлнэ гэж зааснаар утасны дугаар нь хувь хүний хувийн захидал харилцааны мэдээллийг дамжуулахад ашиглагдах хэрэгсэл болохын хувьд гагцхүү *******ыг эзэмшдэг байсан гэж үзнэ.
Тиймээс маргаан бүхий гар утасны дугааруудын үнэлгээнээс өвлөгч нарт тэнцүү хэмжээгээр ногдох хэсэг 4/1-ийг хуваарилна.
11. Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1-д Өвлөгдсөн эд хөрөнгийг өв залгамжлалд оролцсон бүх өвлөгчид хэлэлцэн зөвшөөрөлцөж, хууль ёсны буюу гэрээслэлээр өвлөгч бүрт оногдвол зохих хэмжээгээр хуваарилах бөгөөд энэ талаар маргаан гарвал шүүх шийдвэрлэнэ гэж заасан.
Өвлөгч *******, *******, М., нар өвлүүлэгч *******ын эд хөрөнгө, эрхийг тэнцүү хэмжээгээр өвлөн авах эрхтэй хэдий ч утасны дугаарын хэрэглээний онцлогоос хамаарч хамтран ашиглах боломжгүй, орон сууцыг хамтран өмчлөх /хэсгээр өмчлөх/ боломжтой бол хариуцагч ******* нь талийгаач *******ын данс дахь мөнгөн хөрөнгийг захиран зарцуулжээ.
Түүнээс гадна нэхэмжлэгч *******, ******* нар өөрт ногдох хэсгийг мөнгөөр гаргуулахыг шаардсан учир өвлөгч М., нарт 79.56 м.кв талбайтай 3 өрөө орон сууц болон Мобиком корпораци ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний дугааруудыг үлдээнэ.
Энэ нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8-д Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасантай нийцнэ.
12. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Хөрөнгө эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар ******* дүүрэгт байрлах 79.56 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг 315,363,600 төгрөгөөр, Мобиком корпораци ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний дугааруудыг нийт 103,400,000 төгрөг / дугаарыг 95,000,000 төгрөгөөр, дугаарыг 3,000,000 төгрөгөөр, дугаарыг 1,200,000 төгрөгөөр, 99998110 дугаарыг 1,200,000 төгрөгөөр, дугаарыг 3,000,000 төгрөг/-өөр тус тус үнэлсэн байна. /2.х.х-ийн 112-132/
Үүнээс:
12.1. ******* дүүрэгт байрлах 79.56 м.кв талбайтай 3 өрөө орон сууцнаас *******ын ногдох хэсэг болох 157,818,300 төгрөг /315,363,600 : 2/-ийг хууль ёсны өвлөгч нарт хуваахад нэг хүнд ногдох хэсэг 39,454,575 төгрөг /157,818,300 : 4/ болох бөгөөд нэхэмжлэгч *******, ******* нарт ногдох хэсэг 78,909,150 төгрөг /39,454,575 х 2/ байна. /1.х.х-ийн 201/
12.2. Мобиком корпораци ХХК-ийн дараа төлбөрт үйлчилгээний дугааруудын үнэлгээгээр тогтоогдсон 103,400,000 төгрөгийг 4 өвлөгчид хуваахад нэг хүний 25,850,000 төгрөг /103,400,000 : 4/ болох ба нэхэмжлэгч *******, ******* нарт ногдох хэсэг 51,700,000 төгрөг болно. /1.х.х-ийн 33/
12.3. Зохигч *******ын Хаан банк ХК дахь тоот дансны үлдэгдлийг 120,000,000 төгрөг гэж тодорхойлсон учир 4 өвлөгчид тэнцүү хуваахад нэг хүний 30,000,000 төгрөг /120,000,000 : 4/ болох бөгөөд үүнээс *******, ******* нарт ногдох хэсэг 60,000,000 төгрөг болж байна.
Дээрхийг нэгтгээд хариуцагч *******аас 190,609,150 төгрөг /78,909,150 + 51,700,000 + 60,000,000/-ийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
13. Нотариатч *******гийн өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд хэдийгээр тэрээр нотариатч э, нар өвлөгч *******, ******* нарт өв хүлээн авах хүсэлтээ бүртгүүлэх талаар зөвлөгөө, тайлбар өгөөгүйд буруугүй боловч Нотариатын тухай хууль, Нотариатын үйлдэл хийх зааварт заасан шалгах, нягтлах үүргээ биелүүлээгүй байна. Учир нь,
Хэргийн баримтаар нотариатч ******* нь өвлөгч М., нараас гадна талийгаач *******ад хууль ёсны өөр өвлөгч байдаг эсэхийг тодруулах ажиллагааг хийгээгүй болох нь тогтоогдсон, ийнхүү лавлах, шалгах үүргээ биелүүлэхгүйгээр бусад өвлөгч нарыг өвлөх эрхээсээ татгалзсан гэж шууд үзэж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь үндэслэлгүй.
Энэ нь Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2-т нотариатын үйлдэл хийхэд зайлшгүй шаардлагатай баримт бичиг, түүний хуулбар, шаардлагатай мэдээллийг иргэн, хуулийн этгээдээс шаардан авах, холбогдох байгууллагын цахим мэдээллийн санг хууль, журам, гэрээнд зааснаар ашиглах гэж, Нотариатын үйлдэл хийх зааврын 8 дугаар зүйлийн 8.2.1-д өвлүүлэгчийн эхнэр /нөхөр/ болох тухай гэрлэлтийн гэрчилгээ эсхүл гэрлэлт бүртгэлийн лавлагаа, 8.2.2-т төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагаа -г үндэслэн өвлөх эрхийн гэрчилгээ олгох гэсэнтэй нийцээгүй.
Түүнчлэн нотариатч *******гийн М., нарт 2022 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд олгосон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ нь эрх зүйн үр дагавар үүсгэсэн хэвээр байгаа тул өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 192/ШШ2026/01428 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 108 дугаар зүйлийн 108.8, Нотариатын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т тус тус заасныг баримтлан Нийслэлийн тойргийн нотариатч *******гийн 2022 оны 07 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатын үйлдэл болон 0068, 0072 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч *******, ******* нарыг *******ын хууль ёсны өвлөгч болохыг тогтоож, хариуцагч *******аас 190,609,150 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******, ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,619,038.5 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,581,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 1,110,996 төгрөг, хариуцагч *******гээс 70,200 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,124,091 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ
Б.МАНДАЛБАЯР