Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 103

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, нарийн бичгийн дарга Т.Ган-Эрдэнэ, улсын яллагч Б.Баярхүү, орчуулагч Т.Билгүүн, шүүгдэгч /хохирогч/ Ө.Ц-, түүний өмгөөлөгч Д.Ганхуяг, шүүгдэгч /хохирогч/ Т-Ю-Ч-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт Ө-ын Ц, Т овогт Ю-Чнарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 1810029450070 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, “........” ХХК-нд үйлдвэрийн туслах ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, ......... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1  дэх хэсэгт зааснаар 02 жил, 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 3 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 10 сар 19 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн сулласан, Х овогт Ө-ын Ц.

Бүгд найрамдах Хятад ард улсын иргэн, 1967 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр БНХАУ-ын Си Чуан мужид төрсөн, 52 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, арьсны технологич мэргэжилтэй, “...........” ХХК-д технологич ажилтай, ам бүл 3, Хан-Уул дүүргийн .... дугаар хороо, “..........” ХХК-ийн үйлдвэрийн хашаанд түр оршин суух хаягтай, Т овогт Ю Ч /гадаад паспортын дугаар ........./.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...............” ХХК-ийн арьс ширний үйлдвэрт БНХАУ-ын иргэн  тэй маргалдаж, улмаар түүнийг заамдан авч газарт унагааж биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч БНХАУ-ын иргэн Т овогт Ю-Чнь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...............” ХХК-ийн арьс ширний үйлдвэрт Монгол Улсын иргэн Ө.Ц-тай маргалдаж, улмаар түүний зүүн чихнээс хазаж эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнгийн 1/3 хүртэл хэсгийн тасрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт  хэрэгт тус тус холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч /хохирогч/ нарын мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч /хохирогч/ Ө.Ц-: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ажил дээрээ өөр нэг хятад ажилтантай маргалдсанаас болж Т-Ю-Ч-тэй муудалцаж энэ хэрэг гарсан. Бид хоёр маргалдаад газарт унах үед Т-Ю-Чтолгойдоо гэмтэл авсан гэж бодож байна, хохиролд 2 сая төгрөг авсан, бид эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдолгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Т овогт Ю-Ч-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хохиролд 2 сая төгрөг төлсөн, миний биед учирсан гэмтэлтэй холбоотой хохирол нэхэмжлэхгүй, бид эвлэрсэн, гомдолгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Т-Ю-Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед Ли А-К над руу залгаад Монгол ажилтан намайг цохичихлоо гэж хэлэхээр нь би юу болсон талаар тодруулахад намайг арьс асга гэхээр нь би чадахгүй гэхэд намайг цохисон гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ц-ид ажиллахгүй машинаас болж Хятад хүнийг битгий дээрэлхээд бай гэж хэлээд явахад Ц миний араас барьж аваад цалин өгөхгүй байна гээд миний нүүрэнд цохихоор нь би айсандаа Ц-ийн зүүн чихнээс хазсан. Ц орилоод ажилчид бид хоёрыг салгасан...” /хх-ийн 23-26/ гэсэн,

 

Хохирогч Ө.Ц мөрдөн шалгах ажиллагаааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр арьс угаадаг машин ажиллахгүй гацчихаар нь Хятад ажилтанд хандаж арьсыг асгаад өг гэж хэлэхэд гар утсаараа хятадаар яриад байхаар нь дахин асгаад өг гэж хэлэхэд тэр хүн монголоор “чадахгүй, пизда минь” гээд над руу салаавч гаргасан. Удалгүй гаднаас Өнөрөө /Т-Ю-Ч-/ орж ирээд арьс угаадаг машиныг харснаа яагаад Хятад ажилтанд томроод байгаа юм бэ гээд нэг удаа алгадахаар нь бид хоёр барилцаж аваад газарт унасан. Өнөрөө миний зүүн чихнээс хазаад тасалчихсан...” /хх-ийн 29-32/ гэсэн,

 

Гэрч Б.Э- мөрдөн шалгах ажиллагаааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018  оны 12 дугаар сарын 20-ны өдөр цайны цагийн дараа арьсаа асгах гэхэд тог цохисон. Ц надад “арьс асгах машин ажиллахгүй болохоор хятад технологич Өнөрөөгийн туслахад хэлэхэд өөдөөс нь салаавч өгөөд байна” гэж хэлээд зөрж өнгөрсөн. Удалгүй хүн орилохоор нь харахад Өнөрөө гээд хятад ажилчин Ц нар газарт уначихсан байхаар нь очиж салгахад Ц-ийн чихнээс цус гарчихсан, Өнөрөөгийн ам цус болчихсон байсан...” /хх-ийн 35/ гэсэн,

 

Гэрч Б.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр цайны цагийн дараа ажлын байрлуугаа орж ирэхэд арьс асгуулахаар нэг залуу яваад байсан. Удалгүй хятад технологич ирээд хуруу, гараараа зааж ярьж байгаад яваад өгсөн. Тэгээд нөгөө залуу бас алга болсон байхаар нь эргэн тойрноо харахад хятад технологичтой зууралдчихсан газар уначихсан байсан. ...Босч ирэхэд нь чих нь унжчихсан, хятад технологичийн ам цус болчихсон байдалтай байсан...” /хх-ийн 36/ гэсэн,

 

Гэрч Л овогт А-К- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед Ц машин гацчихлаа арьс асга гэхээр нь би чадахгүй гэхэд намайг алгадсан. Тэгэхээр нь би Т-Ю-Ч-д монгол ажилтан намайг цохичихлоо гэж хэлэхэд Т-Ю-Ч Ц-ид хандаж битгий хятад ажилтанг цохиорой гэсэн. Ц за за гээд явсан боловч буцаж ирээд Т-Ю-Ч-ийг цохиж аваад тэр хоёр газар унаад зодолдсон...” /хх-ийн 37-39/ гэсэн,

 

 Шинжээч Т.Номинцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Дүгнэлт гаргахдаа 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн толгойн компьютер томографийн зургийг үндэслэн хариуг гаргасан.  Толгойнд нь ил харагдах гэмтэлгүй байсан. Тархи доргилт нь цохилт болон доргилтоос үүснэ. Уг гэмтэл нь хэзээ үүссэнийг нарийн тогтоох боломжгүй, 7-14 хоногийн хугацаанд шинж тэмдэг нь арилна...” /хх-ийн 48-49/ гэсэн,

 

Гэрч Г.Х- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15 цаг 40 минутын үед ажил дээрээ байх үед хүмүүс орилоод эхлэхээр нь очиж харахад манай нөхрийн зүүн талын чих нь тасарчихсан газраас босч ирсэн. Би юу болсон талаар тодруулахад Өнөрөө, Өндрөө гэж хоёр янзаар дуудаад байдаг Хятад улсын иргэн манай нөхрийн чихийг хазсан гэсэн...” /хх-ийн 50-52/ гэсэн,

 

Шүүгдэгч Т овогт Ю-Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед Ли А-К над руу залгаад Монгол ажилтан намайг цохичихлоо гэхээр нь юу болсон талаар тодруулахад намайг арьс асга гэж хэлэхээр нь би чадахгүй гэсэн чинь намайг цохичихлоо гэсэн. Би Ц дээр очиж асахгүй байгаа машинаас болоод Хятад хүнийг дээрэлхэж болохгүй, дахин ийм асуудал гарвал надад хэлээрэй гэж хэлэхэд Ц за гэж хэлээд ажлаа хийхээр явсан. Тэгтэл Ц миний араас гэнэт барьж авахаар нь би бас Ц-ийг барьж аваад бид хоёр газарт унасан. Ц чи дарга байж цалин өгөхгүй байна гээд миний нүүр рүү цохихоор нь би Ц-ийн зүүн чихнээс нь хазсан...” /хх-ийн 60-63/ гэсэн,

 

Шүүгдэгч Ө.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед арьс угаадаг машин гэнэт гацчихаар нь А-К-д хандаж машин гацчихлаа, арьс асгаад өг гэхэд намайг тоохгүй утсаар яриад байхаар нь би дахин хэлсэн боловч над руу салаавч гаргаад чадахгүй пизда минь гэж хэлсэн. Тэгэхээр нь би салаавч руу нь цохиод цааш явсан. Удалгүй 3-5 минутын дараа Т-Ю-Ч ирээд яагаад Хятад ажилтанд томроод байгаа юм бэ гээд миний баруун хацар руу нэг удаа алгадсан. Би яасан юм бэ гээд Т-Ю-Ч-ийг бариад авахад намайг зөрүүлж заамдаж аваад газарт унахдаа миний зүүн чихнээс хазсан...” /хх-ийн 71-74/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №460 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.Т-Ю-Ч--ий биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна...” /хх-ийн 41/ гэсэн,

 

Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн №484  тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ө.Ц-ийн биед зүүн чихний дэлбэнгийн 1/3 хүртэл хэсгийн тасрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги 5 хувь алдуулна...” /хх-ийн 44/ гэсэн дүгнэлтүүд,

- Өргөдөл /хх-ийн 3/,

- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/,

- Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-10/,

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 57-59, 68-70/,

- Шүүгдэгч Ө.Ц-ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 75-87/,

- Шүүгдэгч Т овогт Ю-Ч-ий урьд ял шийтгэгдэсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 88-93/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Т-Ю-Ч, Ө.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

                                                                                                                              

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

Шүүгдэгч Ө.Ц нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...............” ХХК-ийн арьс ширний үйлдвэрт БНХАУ-ын иргэн Т овогт Ю-Ч-тэй маргалдаж, улмаар түүнийг заамдан авч газарт унагааж биед нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч БНХАУ-ын иргэн Т овогт Ю-Ч нь 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...............” ХХК-ийн арьс ширний үйлдвэрт Монгол Улсын иргэн Ө.Ц-тай маргалдаж, улмаар түүний зүүн чихнээс хазаж эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнгийн 1/3 хүртэл хэсгийн тасрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Т овогт Ю-Ч-ий: “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 15 цагийн үед Л-А-К над руу залгаад Монгол ажилтан намайг цохичихлоо гэхээр нь ...би Ц-ид ажиллахгүй машинаас болж Хятад хүнийг битгий дээрэлхээд бай гэж хэлэээд явахад Ц миний араас барьж аваад цалин өгөхгүй байна гээд миний нүүрэнд цохихоор нь би айсандаа Ц-ийн зүүн чихнээс хазсан...” /хх-ийн 23-26/ гэсэн, хохирогч Ө.Ц-ийн “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр арьс угаадаг машин ажиллахгүй гацчихаар нь Хятад ажилтанд хандаж арьсыг асгаад өг гэж хэлэхэд ...монголоор “чадахгүй, пизда минь” гээд над руу салаавч гаргасан. Удалгүй гаднаас Өнөрөө /Т овогт Ю-Ч-/ орж ирээд арьс угаадаг машиныг харснаа яагаад Хятад ажилтанд томроод байгаа юм бэ гээд нэг удаа алгадахаар нь бид хоёр барилцаж аваад газарт унасан. Өнөрөө миний зүүн чихнээс хазаад тасалчихсан...” /хх-ийн 29-32/ гэсэн, гэрч Б.Э-ын “...2018  оны 12 дугаар сарын 20-ны өдөр цайны цагийн дараа арьсаа асгах гэхэд тог цохисон. Ц надад “арьс асгах машин ажиллахгүй болохоор хятад технологич Өнөрөөгийн туслахад хэлэхэд өөдөөс нь салаавч өгөөд байна” гэж хэлээд зөрж өнгөрсөн. Удалгүй хүн орилохоор нь харахад Өнөрөө гээд хятад ажилчин Ц нар газарт уначихсан байхаар нь очиж салгахад Ц-ийн чихнээс цус гарчихсан, Өнөрөөгийн ам цус болчихсон байсан...” /хх-ийн 35/ гэсэн, гэрч Ли А-Кгийн “...2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчим Ц машин гацчихлаа, арьс асга гэхээр нь би чадахгүй гэхэд намайг алгадсан. Тэгэхээр нь би Юн Чүэнд монгол ажилтан намайг цохичихлоо гэж хэлэхэд Юн Чүэн Ц-ид хандаж битгий хятад ажилтанг цохиорой гэсэн. Ц за за гээд явсан боловч буцаж ирээд Юн Чүэнийг цохиж аваад тэр хоёр газар унаад зодолдсон...” /хх-ийн 37-39/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №460 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.Т-Ю-Ч--ий биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” /хх-ийн 41/ гэсэн, Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №484  тоот шинжээчийн дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Ө.Ц-ийн биед зүүн чихний дэлбэнгийн 1/3 хүртэл хэсгийн тасрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 44/ гэсэн дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-7/, хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 8-10/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хэрэгт авсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Ц-, Т овогт Ю-Ч нарт тус бүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ө.Ц-, Т овогт Ю-Ч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ө.Ц-ийн эрүүл мэндэд зүүн чихний дэлбэнгийн 1/3 хүртэл хэсгийн тасрал, хохирогч Т овогт Ю-Ч-ий эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан, шүүгдэгч Т овогт Ю-Чнь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардал 2,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч Ө.Ц гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 101/ гэсэн, хохирогч Т овогт Ю-Ч нь хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч, хохирогч нар сайн дурын үндсэн дээр эвлэрсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

Шүүгдэгч Т овогт Ю-Ч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Шүүгдэгч Ө.Ц-ийн үйлдэлд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүх шүүгдэгч Т овогт Ю-Ч-, Ө.Ц нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд прокурорын саналын хүрээнд торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

 

Эрүүгийн 1810029450070 дугаартай хэрэгт хамт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ө.Ц-, Т овогт Ю-Чнар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Х овогт Ө-ын Ц, Т овогт Ю-Ч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө-ын Ц-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Т овогт Ю-Ч-ийг 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Ө.Ц-ид оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял, Т овогт Ю-Ч-д оногдуулсан 1200 /нэг мянга хоёр зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Ц-, Т овогт Ю-Ч нар торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн 1810029450070 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Т овогт Ю-Ч-, Ө.Ц нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ө.Ц-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Т овогт Ю-Ч-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Ц-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, Т овогт Ю-Ч-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР