| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/0931/И |
| Дугаар | 932 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 932
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 10 дугаар хороолол 6 дугаар хороо 45а байрны 33 тоотод оршин суух Боржигин овогт Дамбын Батжаргал /РД:ЙК83090713, утас:91995545/-ын нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Бүрэн сумын 5 дугаар багт оршин суух Боржигон овогт Пунцагбалжирын Эрдэнэмандал /РД:НК93071514, утас:95111316/-д холбогдох
Орон сууц хөлслөх гэрээний үүргийн гүйцэтгэл 780 918 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 26-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Батжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: П.Эрдэнэмандал Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хотхоны 48б байрны 2 өрөө байрыг 2016 оны 03 сарын 05-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулж 3 сарын хугацаатай сарын 350 000 төгрөгөөр хөлсөлж суусан. Гэрээний хугацаа дуусахад П.Эрдэнэмандал нь байрны төлбөрийг дутуу төлсөн, түлхүүрийг хүлээлгэж өгөлгүй утсаа салган алга болсон. Миний бие байрныхаа цоожийг эвдэж голыг нь солиулсан. Иймд П.Эрдэнэмандалаас байрны үндсэн төлбөр болон гэрээний дагуу алданги тооцож нийт 780 918 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байсан. Бид харилцан ярилцаад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 250 000 төгрөгийг нэхэмжилж бид эвлэрч байна гэжээ.
Хариуцагч П.Эрдэнэмандал шүүхэд гаргасан тайлбартаа: Би Д.Батжаргалтай гэрээ байгуулан Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо Залуус хотхоны 2 өрөө байрыг хөлсөлж байсан нь үнэн. Гэрээний хугацаа 2016 оны 07 сарын 05-нд дуусахад Д.Батжаргал нь ирж байраа хүлээж аваагүй, очих боломжгүй байна гэсэн учраас 2 хоног хүлээсэн. Надаас нэмж 2 хоногийн төлбөрийг авна гэсэн учраас би байраа суллаж, түлхүүрийг нь хүнд үлдээсэн байсан боловч нөгөө хүн маань түлхүүрийг гээчихсэн гэж хэлсэн. Иймээс Д.Батжаргал байрын цоожийг эвдэж голыг нь солиулсан. Бид харилцан ярилцаад миний бие 250 000 төгрөгийг 2016 оны 10 сарын 07-ны дотор төлж барагдуулахаар тохиролцож, бид эвлэрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Батжаргал нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч П.Эрдэнэмандалаас 250 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, уг төлбөрийг 2016 оны 10 сарын 07-ны дотор төлж барагдуулахаар зохигчид эвлэрч, шүүхэд бичгээр тайлбараа ирүүлсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д заасан “... хариуцагч хүлээн зөвшөөрч талууд нэхэмжлэлийн тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрч болно. Гэрээний агуулгыг талууд бичгээр гарган хоёр тал хүлээн зөвшөөрч гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болно, талууд Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байна” гэсэн хуулийг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 23 300 төгрөгийн тал хувь болох 11 650 төгрөгийг улсын орлогоос, 11 650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид тус тус олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Батжаргалын нэхэмжилсэн 250 000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгийг , хариуцагч П.Эрдэнэмандал нь 2016 оны 10 сарын 07-ны дотор бүрэн төлж барагдуулахаар зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 11 650 төгрөгийг улсын орлогоос, 11 650 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ