| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2019/0178/Э |
| Дугаар | 195 |
| Огноо | 2019-03-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Мижиддорж |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 195
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Т.Мижиддорж, шүүгдэгч Э.А, нарийн бичгийн дарга Б.Мөнхбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Э-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1710008950007 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1989 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэдээлэл технологийн инженер мэргэжилтэй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Хан-Уул дүүргийн .... дугаар хороо оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь:
Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2, 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж, 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Э.А
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.А нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 7 дугаар гудамжинд өсвөр насны М.Бг “найз Жыг зодлоо” гэх шалтгаанаар баруун чихэнд нь алгадаж биед нь баруун чихний хэнгэрэг хальс цооролт, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан,
Мөн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Г-ийг утас хулгайллаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:
Шүүгдэгч Э.А: “...Хохирогч Б-г алгадсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Б найз нарын хамтаар архи уухдаа манай найз Жы гэрт очиж хэвтэрт ортол нь зодсонд миний уур хүрээд Б-г хоёр, гурван удаа алгадсан. Харин Г нь миний утсыг хулгайлсан учраас барьж аваад зодсон...” гэв.
Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:
Насанд хүрээгүй хохирогч М.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед найз Г, М хоёрын хамт дэлгүүр рүү явж байхад С, А, Н нар машин дотроо архи уугаад сууж байсан. Тэгээд А намайг машинд суулгаад “дүү ах нарыгаа зодож, томордог болсон уу” гэхээр нь “өөрсдөө эхэлж цохисон учраас зөрүүлээд цохисон” гэж хэлэхэд зүүн гараараа миний баруун шанаа хэсэгт хоёр удаа алгадаад, дараа нь зүүн гараа атгаж байгаад шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд хоёр гараараа миний куртикны захнаас бариад хоолой боосон. Тэр үед нь би эвээр ярья гэж хэлсэн боловч миний баруун чих рүү дахин алгадсан. Тухайн үед Н манай хоёр найз М, Г хоёрыг машинд суулгаад Шувууны 7 дугаар хэсгийн урд байдаг тал руу очиж зогссон. Тэгээд машинаас буулгаад ...А хүрч ирээд миний эмзэг эрхтний хажуу талд өшиглөөд, толгойны орой хэсэг рүү нэг удаа алгадсан. ...Дараа нь Атай тааралдаад та миний баруун чих рүү алгадсаны улмаас баруун чихний хэнгэрэг цоорсон байна, та хэнгэрэгийг эмчлүүлээд өгчих гэж хэлэхэд “битгий хуцаад байгаарай, хохь чинь, битгий хэрхэрээд байгаарай пизда минь” гэж хэлсэн...” /хх-ийн 7-11/ гэсэн,
Гэрч Г.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр найз Ж, А хоёртой 0,5 литрийн архи аваад гудамжны үзүүрт ууж байхад Ж цээж хөндүүр байна гэхээр нь юу болсон талаар асуухад хоёр хоногийн өмнө Эгийн дүү Б найзуудтайгаа нийлээд зодсон гэхээр нь яахаараа дүү нар нь ах нарыгаа зоддог юм бэ гээд ярилцаж байхад Б найзуудынхаа хамт явж байсан. Тэгэхээр нь А Б-г найз Г-гийн хамт машинд суулгаад намайг машинаа урагшлуулаадах гэхээр нь хоёр гудамжны урд айлгүй газар очиж зогссон. Тэгээд машинаас буугаад А Б-гийн толгой руу зүүн гараараа нэг удаа алгадсан. Энэ үед Б “...Н-аа ах аа А ахыг болиулаад өгөөч” гэхээр нь би тэр хоёрыг салгасан...” /хх-ийн 22-24/ гэсэн,
Гэрч Н.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Н, А нарын хамтаар 0,5 литрийн архи хувааж уусан. Тэгэж байхад хоёр гурав хоногийн өмнө надтай маргалдсан гурван залуу машины урдуур өнгөрөхөөр нь тэдний нэг нь болох Бтэй маргалдсан талаараа Н, А нарт хэлэхэд А Б-г дуудаад машиндаа суулгасан. Тэгээд А надтай яагаад маргалдсан талаар ярьж байгаад Бгийн толгой хэсэг рүү зүүн гараараа алгадахаар нь Н бид хоёр болиулсан...” /хх-ийн 26-27/ гэсэн,
Гэрч Ц.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр М, Б бид гурав дэлгүүр рүү явж байхад ...машин дотроос А дуудахаар нь очиход Н, Ж нарын хамтаар архи ууж байсан. Тэгээд Б, М хоёрыг дуудаад Бг машины хойно суулгаад М бид хоёрыг буулгасан. М бид хоёр машинаас буугаад ойрхон зогсож байхад чанга дуугарах чимээ гарахаар нь машины хаалгыг онгойлгоход А, Б-г цохиж байхаар нь би болиулсан. Тэгээд Н, М, Б бид гурав чимээгүй газарт очьё гэж хэлээд урд зүг рүү уулын энгэрт очиж зогсоход А Б-д “ахын дүү хоёулаа эр хүн шиг үзье” гэхэд Б “тэгье” гээд А би чамайг нэг алгадчихья гэхээр нь болиулсан. ...А Б-гийн баруун талын шанаа, нүүр рүү 1-2 удаа цохисон, хээр очсоны дараа нүүр рүү 5-аас дээш удаа цохиод, өвдөг рүү нь өшиглөх гээд байсан...” /хх-ийн 35-37/ гэсэн,
Гэрч А.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Г, Б нарын хамтаар явж байхад машин дотроос А, Н хоёр дуудахаар нь очиход А Г бид хоёрыг цаанаа байж бай гэж хэлээд Б-г машины хойно суулгасан. Тэгээд машин дотроос хүн цохиж байгаа юм шиг чимээ гарахаар нь Г бид хоёр гүйж очоод машины хаалгыг онгойлгоход А, Н хоёр Б-г дундаа суулгасан байсан. Тэр үед Бгийн нүд нь улайгаад цохиулсан юм шиг харагдсан. Тэгээд А бид нарыг машиндаа суулгаад хүнгүй, уулын энгэрт очиж зогссон. ...Н Бг “чи А ахтайгаа зодолд” гэхэд Б “би зодолдож чадахгүй” гэсэн боловч А Б рүү дайраад байсан. ...А зүүн гараараа Бгийн шанаа хэсэг рүү алгадаж, эмзэг эрхтэн рүү нь өшиглөхөөр нь бид нар салгасан...” /хх-ийн 38-40/ гэсэн,
Хохирогч Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн үед Мтай хамт ...Ашийн гэрээс гараад гэр лүүгээ явж байхад А тааралдаад “утас аваад ир” гээд намайг тохойгоороо цохиод, гар мушгиад өшиглөөд байсан. Энэ үед М “боль” гэхэд А ойртвол ална шүү гээд байсан. Тэгээд А намайг дэлгүүр рүү авч ороод 0,5 литрийн архи, ундаа, тамхи аваад гэр рүүгээ дагуулж яваад хүчээр архи уулгаад хөлөөрөө өшиглөөд байсан...” /хх-ийн 145-146/ гэсэн,
Гэрч Н.М мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Г бид хоёр Ашийн гэрээс гараад худаг орох гээд явж байхад Та өөдөөс гарч ирээд Гийг тохойлдож унагаад “утас авчихлаа” гээд нуруу руу өшиглөхөд нь би “больцгоо” гэхэд Та “зүгээр явж бай” гээд тэр хоёр ноцолдоод байсан. Тэгэхээр нь би Гийн эгч Оэд очиж болсон явдлын талаар хэлчихээд буцаад ирэхэд Та, Г хоёр 0,5 литрийн савалгаатай архи, ундаа авч гарч ирэхээр та хоёр учраа олсон уу гэж хэлэхэд гайгүй, та үлд, үлд гэж хэлээд тэр хоёр Тагийн гэр рүү явсан...” /хх-ийн 153-154/ гэсэн,
Шүүгдэгч Э.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны орой Н, Ж нарын хамт машин дотор юм яриад 0,5 литрийн архи уугаад сууж байхад Ж гэртээ байхад Б хашаанд орж ирээд зодсон гэж хэлэх үед Б хоёр найзын хамт явж байхаар нь Бг дуудсан. Тэгээд Бг машинд суулгаад зүүн гараараа баруун шанаа хэсэгт нь алгадсан. ...Дараа нь зүүн гараараа баруун хацар руу нэг удаа алгадсан. ...2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байхад Г орж ирэхээр нь 12500 төгрөг өгч дэлгүүр рүү архинд явуулаад 0,75 литрийн архи авч ирэхээр нь 1, 2 хундагыг уучихаад Г яваад би унтахаар хэвтсэн. Тэгээд толгойныхоо хажууд гар утсаа тавиад 40-50 минут унтаад сэрэхэд утас байхгүй байсан. ...Би Гийн нүүр рүү 2-3 удаа алгадсан...” /хх-ийн 52-54, 129-132, 164-167/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №13864 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Бгийн биед баруун чихний хэнгэрэг хальс цооролт, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 42/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн №7791 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Гийн биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, хамрын нуруу, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна...” /хх-ийн 156/ гэсэн дүгнэлтүүд,
- Эрүүгийн хэргийн нэгтгэх тогтоол /хх-ийн 134/,
- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 168-171/,
- Шүүгдэгч Э.Агын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 172-181/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Э.Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
Шүүгдэгч Э.А нь 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 21 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны 7 дугаар гудамжинд өсвөр насны М.Бг “найз Жыг зодлоо” гэх шалтгаанаар баруун чихэнд нь алгадаж эрүүл мэндэд нь баруун чихний хэнгэрэг хальс цооролт, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн хохирол, 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Д.Гийг утас хулгайллаа гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, хамрын нуруу, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч М.Бгийн “...А намайг машинд суулгаад “дүү ах нарыгаа зодож, томордог болсон уу” гэхээр нь “өөрсдөө эхэлж цохисон учраас зөрүүлээд цохисон” гэж хэлэхэд зүүн гараараа миний баруун шанаа хэсэгт хоёр удаа алгадаад, дараа нь зүүн гараа атгаж байгаад шанаа руу нэг удаа цохисон. Тэгээд хоёр гараараа миний куртикны захнаас бариад хоолой боосон. Тэр үед нь би эвээр ярья гэж хэлсэн боловч миний баруун чих рүү дахин алгадсан...” /хх-ийн 7-11/ гэсэн, гэрч Г.Нийн “...А Бг найз Ггийн хамт машинд суулгаад намайг машинаа урагшлуулаадах гэхээр нь хоёр гудамжны урд айлгүй газар очиж зогссон. Тэгээд машинаас буугаад А Бгийн толгой руу зүүн гараараа нэг удаа алгадсан...” /хх-ийн 22-24/ гэсэн, гэрч Н.Жы “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны ...А Бг дуудаад машиндаа суулгасан. Тэгээд А надтай яагаад маргалдсан талаар ярьж байгаад Бгийн толгой хэсэг рүү зүүн гараараа алгадахаар нь Н бид хоёр болиулсан...” /хх-ийн 26-27/ гэсэн, гэрч Ц.Гы “...М бид хоёр машинаас буугаад ойрхон зогсож байхад чанга дуугарах чимээ гарахаар нь машины хаалгыг онгойлгоход А, Бг цохиж байхаар нь би болиулсан. Тэгээд Н, М, Б бид гурав чимээгүй газарт очьё гэж хэлээд урд зүг рүү уулын энгэрт очиж зогсоход А Бд “ахын дүү хоёулаа эр хүн шиг үзье” гэхэд Б “тэгье” гээд А би чамайг нэг алгадчихья гэхээр нь болиулсан. ...А Бгийн баруун талын шанаа, нүүр рүү 1-2 удаа цохисон, хээр очсоны дараа нүүр рүү 5-аас дээш удаа цохиод, өвдөг рүү нь өшиглөх гээд байсан...” /хх-ийн 35-37/ гэсэн, гэрч А.Мий “...2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Г, Б нарын хамтаар явж байхад машин дотроос А, Н хоёр дуудахаар нь очиход А Г бид хоёрыг цаанаа байж бай гэж хэлээд Бг машины хойно суулгасан. Тэгээд машин дотроос хүн цохиж байгаа юм шиг чимээ гарахаар нь Г бид хоёр гүйж очоод машины хаалгыг онгойлгоход А, Н хоёр Бг дундаа суулгасан байсан. Тэр үед Бгийн нүд нь улайгаад цохиулсан юм шиг харагдсан. ...А зүүн гараараа Бгийн шанаа хэсэг рүү алгадаж, эмзэг эрхтэн рүү нь өшиглөхөөр нь бид нар салгасан...” /хх-ийн 38-40/ гэсэн, хохирогч Д.Гийн “...2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн үед Мтай хамт ...Аийн гэрээс гараад гэр лүүгээ явж байхад А тааралдаад “утас аваад ир” гээд намайг тохойгоороо цохиод, гар мушгиад өшиглөөд байсан. Энэ үед М “боль” гэхэд А ойртвол ална шүү гээд байсан. Тэгээд А намайг дэлгүүр рүү авч ороод 0,5 литрийн архи, ундаа, тамхи аваад гэр рүүгээ дагуулж яваад хүчээр архи уулгаад хөлөөрөө өшиглөөд байсан...” /хх-ийн 145-146/ гэсэн, гэрч Н.Мгийн “...2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Г бид хоёр Аийн гэрээс гараад худаг орох гээд явж байхад Та өөдөөс гарч ирээд Гийг тохойлдож унагаад “утас авчихлаа” гээд нуруу руу өшиглөхөд нь би “больцгоо” гэхэд Та “зүгээр явж бай” гээд тэр хоёр ноцолдоод байсан...” /хх-ийн 153-154/ гэсэн, шүүгдэгч Э.А-ын “...Тэгээд Бг машинд суулгаад зүүн гараараа баруун шанаа хэсэгт нь алгадсан. ...Дараа нь зүүн гараараа баруун хацар руу нэг удаа алгадсан. ...2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ...Гийн нүүр рүү 2-3 удаа алгадсан...” /хх-ийн 52-54, 129-132, 164-167/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны №13864 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Бгийн биед баруун чихний хэнгэрэг хальс цооролт, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.
2.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмлтийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 42/ гэсэн,
Мөн хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны №7791 тоот дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Д.Гийн биед зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал, баруун зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, хамрын нуруу, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /хх-ийн 156/ гэсэн дүгнэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 168-171/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Э.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнийг заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хоёр буюу түүнээс дээш хүнийг” гэж заажээ.
Шүүгдэгч Э.А нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хоёр буюу түүнээс дээш хүнийг” гэх тухайн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.
Гэмт хэргийн улмаас хохирогч М.Бгийн эрүүл мэндэд баруун чихний хэнгэрэг хальс цооролт, цус хуралт, хүзүүний зулгаралт бүхий хөнгөн, хохирогч Д.Гийн эрүүл мэндэд зовхи, хацар, шанаанд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, цээжинд цус хуралт, хамрын нуруу, нуруунд зулгаралт бүхий хөнгөн тус тус хохирол учирсан, хохирогч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний зардалаа нэхэмжилнэ гэж мэдүүлсэн боловч энэ талаар гаргасан баримтгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.А-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаасаа гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хуульд зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг 38 /гучин найм/ хоног цагдан хоригдсон бөгөөд 1 хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 төгрөгөөр тооцож 570 нэгж /15,000х38=570,000/ буюу 570,000 төгрөгийг түүнд оногдуулсан торгуулийн ялаас хасч тооцох хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн 1710008950007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ын цагдан хоригдсон 38 /гучин найм/ хоногийн нэг хоногийг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож, таван зуун далан нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 570,000 /таван зуун далан мянга/ төгрөгийг түүнд оногдуулсан 700,000 /долоон зуун мянга/ төгрөгийн торгуулийн ялаас хасч 130,000 /нэг зуун гучин мянга/ төгрөгийн /700,000-570,000=130,000/ торгох ялаар тогтоосугай.
4. Шүүгдэгч Э.А-д оногдуулсан 130,000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахьхэсэгт зааснаар Э.А оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван тав нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн 1710008950007 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг дурдаж, хохирогч М.Б нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР