| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/0999/И |
| Дугаар | 938 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 938
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Сургуулийн 1693 тоотод оршин суух Боржигон овогт Даваагийн Удвал /РД:ЗЙ70021800, утас:88047193/-ын нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Зуунмод сумын 3 дугаар баг 4-13 тоотод оршин суух Боржигон овогт Сэрээдоржийн Алтанбаяр /РД:НЮ79031870, утас:88183474/-т холбогдох,
Зээлийн төлбөр нийт 2 500 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 сарын 31-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие С.Алтанбаярт 2016 оны 01 сарын 20-ны өдөр 2 000 000 төгрөгийг 2016 оны 04 сарын 15-ныг хүртэл зээлсэн. 2016 оны 03 сард 270 000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл мөнгийг өгөхийг удаа шаардсан боловч өнөөдрийг хүртэл өгөөгүй, 2016 оны 06 арын 29-ний өдөр уулзахад надад 2 500 000 төгрөгийг төлнө гэж бичгээр тайлбар өгсөн. Иймд С.Алтанбаяраас 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Алтанбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Д.Удвалын нэхэмжилж байгаа 2 500 000 төгрөгийг төлөхийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. Би уг мөнгийг 2016 оны 10 сарын 15-нд 1 000 000 төгрөг, 2016 оны 11 сарын 15-нд 1 500 000 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Удвалын нэхэмжлэлтэй С.Алтанбаярт холбогдох 2 500 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна. С.Алтанбаяр нь хэлцлийн дагуу үүрэг зөрчсөнөө хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага болох 2 500 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 15-ны дотор төлөхөөр хүлээн зөвшөөрч байх тул түүний зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 54 950 төгрөг төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27 475 төгрөгийг улсын орлогоос, 27 475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Удвалын нэхэмжилсэн 2 500 000 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг хариуцагч С.Алтанбаяр нь 1 000 000 төгрөгийг 2016 оны 10 сарын 15-ны дотор, 1 500 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 15-ны дотор тус тус төлөхөөр бүрэн хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 27 475 төгрөгийг улсын орлогоос, 27 475 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ