Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 261

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч С.Оюунжаргал, шүүгдэгч Г.А-, нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б овогт Г-ын А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1903000180096 дугаартай хэргийг 2019 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “........” ХХК-д сантехникч ажилтай, Хан-Уул дүүргийн ...... дугаар хороо, ..... дугаар байрны .......тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Б овогт Г-ын А.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн зам буюу Буянт-Ухаа 1 хорооллын урд замд 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 10 минутын орчим Субару Форестер маркийн **-** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5 дахь заалт “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна гэж,

3.7-д Жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглана гэж,

12 дугаар зүйлийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг тус тус зөрчсөний улмаас “Ниссан Икс Трайл” маркийн **-** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгслээс буугаад зогсож байсан зорчигч Ж.Т-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан зам тээврийн осол гаргаж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Г.А-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Ж.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1, хотхоны урд замд охиныхоо машинаас буугаад ээж нь үнсье гээд машины жолооч талын цонхооор үнсэх гэж байхад гэнэт ар талаас хүчтэй чимээ гарч манай машины араас өөр машин мөргөсөн. Тэр үед би гадаа зогсож байсан болохоор машин мөргөх үед газарт унасан. Тухайн үед би юу болж байгааг сайн мэдэхгүй, машинаас чимээ гараад байхаар нь явган хүний гарц руу мөлхсөн. Тухайн машины марк, өнгийг нь хараагүй. Тухайн үед зам гэрэлтэй, үзэгдэх орчин чөлөөтэй. Би явган хүний зам дээр зогсоод охиноо үнсэх гэж байсан...” /хх-ийн 29-32/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Д.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 10 минутын үед миний эзэмшлийн 87-76 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай эхнэр Р.С- жолоодоод, хадам аав, ээж, охин, дүү бид нар явж байгаад Буянт-Ухаа 1 хорооллын урд замд хадам аав, ээж хоёрыг буулгаад ээж охиноо үнсэнэ гээд жолоочийн урд цонхон дээр зогсож байхад гэнэт ар талд түс тас хийх чимээ гарсан. Тэр үед явган хүний зам дээр зогсож байсан хадам ээж жолооч талын баганад цохигдоод зам дээр унаж, тухайн машин дахин араас мөргөөд манай машиныг засмал замын хашлага давуулчихаад хажуугаар нь гараад явсан. Тухайн үед зам орчны нөхцөл, үзэгдэх орчин чөлөөлтэй, гэрэлтүүлэгтэй, хөдөлгөөний ачаалалгүй, замын түгжрэлгүй, цас бороо ороогүй, зорчих хэсэг хуурай байсан...” /хх-ийн 69-71/ гэсэн,

 

Иргэний хариуцагч Г.Б- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...**-** УБУ улсын дугаартай Субару Форестор маркийн машин  манай дүү Г.А-ын машин бөгөөд миний нэр дээр бүртгэлтэй байдаг. Тухайн машиныг Г.А жолоодож хөдөлгөөнд оролцдог...” /хх-ийн 66-67/ гэсэн,

 

Гэрч Р.С- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 20 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хотхоны урд замд **-** УБУ улсын дугаартай автомашиныг жолоодоод Нисэх орох гээд аав, ээж, нөхөр, охин, дүүгийн хамт явж байгаад аав, ээжийгээ буулгахаар 1 дүгээр эгнээд зогссон. Ээж жолооч талын цонхоор намайг үнсэх гэж байх үед гэнэт араас машин мөргөсөн, ээж мөргөлтөнд газар унасан. Анх мөргөсний дараа дахин мөргөсөн. Тухайн үед юу болоод байгааг сайн ойлгохгүй, машинаа хөдөлгөөд баруун тал руугаа замаас гарах үед нөгөө араас мөргөсөн машин хажуугаар гараад явсан...” /хх-ийн 35-36/ гэсэн,

 

Гэрч Б.Д- мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед найз Г.А над руу залгаад найз нь Буянт-Ухаа хорооллын урд машины араас мөргөчихлөө, машинаа танай хашаанд оруулаад тавьчихья гэхээр нь би “тэг, хүн амьтан нь зүгээр үү” гэхэд хүнгүй машин байх шиг байсан, байрны гадаа эвдэрсэн машин тавилтай биш гээд санаа зовоод байна гэсэн. Тэгээд гарч харахад машины урд талын хамар нь эвдэрчихсэн байсан. Би Г.А-аас чи уучихсан юм уу гэхэд жоохон уусан, тэгээд зогсож байсан авто машины араас мөргөчихсөн, тэгээд айж сандраад шууд танай гэрийн гадаа хүрээд ирлээ гэж хэлсэн...” /хх-ийн 50-52/ гэсэн,

 

Шүүгдэгч Г.А мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 31-ний орой ...найз Болортөгстэй тааралдаад 0,5 литрийн нэг шил архи хувааж уучихаад 20 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харихаар өөрийн эзэмшлийн Субару Форестер маркийн **-** УБУ улсын дугаартай автомашиныг жолоодоод Нисэхийн тойрог өнгөрөөд зүүнээс баруун чиглэлтэй хоёрдугаар эгнээгээр явж байхдаа гар утсаараа оролдож яваад анхаарал сарниж урд талын машин гэнэт тоормоз гишгэхээр нь нэгдүгээр эгнээ рүү дарж ороход 1 дүгээр эгнээнд зогсож байсан Ниссан Х-Трэйл маркийн автомашиныг араас нь мөргөсөн. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор айсандаа хэргийн газарт зогсолгүй цааш явж найз Д-ийн гэрт очсон. Тэгээд Д-ийн хашаанд өөрийн унаж явсан машинаа оруулж тавьчихаад гэр рүүгээ явсан...” /хх-ийн 115-116/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн №882 тоот дүгнэлтэд “...1. Ж.Т-ын биед эрүү яс, хамар ясны далд хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхины дотор булан, хамрын нуруу, доод уруул, эрүү, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 76-78/ гэсэн,

 

“Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн №5828 тоот шинжээчийн дүгнэлтэд: “...1. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ -1.4 мм автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.5 кН, баруун талдаа 2.5 кН, зөрүү нь 0.00% /стандарт<20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.8 кН, баруун талдаа 1.7 кН, зөрүү нь 5.88 /стандарт <30%/ автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 21200 cd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 17500 cd, /стандарт 10000-22500cd/ байна. Хол болон ойрон гэрлийн тусгалын тохиргоо алдагдаагүй, үзлэгийн төвийн тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлт нь автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь ерөнхий байдал өнгө үзэмжийн хувьд техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Ерөнхий байдал өнгө үзэмж муу, салхины шил цуурсан, хойд хаалга /багаж/ доод хормой цөмөрч чихэгдсэн, хойд буфер чихэгдэж алга болсон, кузов зүүн хойд талын доод хэсгээрээ чихэгдсэн, зүүн хойд амартизатор тос гоожсон, зүүн хойд гэрлүүд сууриараа байхгүй, яндан цоорсон, банкны шүүх тасарч унасан зэрэг эвдрэл, гэмтэл байна.

3. Дээрх эвдрэл гэмтэл нь уг зам тээврийн осол хэрэг болох үед үүссэн тул зам тээврийн осолд нөлөөлөхгүй. Урд салхины шил цуурсан нь осол болохоос өмнө ашиглалтын үед үүссэн гэмтэл.

4. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай, ABS тоормосны системтэй. Уг тээврийн хэрэгслийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2.5 кН, баруун талдаа 2.5 кН, зөрүү нь 0.00% /стандарт<20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.8 кН, баруун талдаа 1.7 кН, зөрүү нь 5.88 /стандарт <30%/ автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон.

5. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай, АBS тоормосны системтэй ба тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүснэ.

6. Уг автотээврийн хэрэгслийн спидометрийн ажиллагаа хэвийн байна...” /хх-ийн 91-98/ гэсэн,

 

2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №37 дугаартай мөрдөгчийн магадлагаанд: “...1. Ниссан Х-Трайл маркийн **-** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Рэгдэндагва овогтой С- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэлгүй байна.

2. Явган зорчигч Жамбалжав овогтой Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.11 дэх заалт “Чиглэлийн тээврийн хэрэгсэл, таксигаар үйлчлүүлэх хүмүүс болон замын дагуух тээврийн хэрэгслээр зорчих хүмүүс зориулалтын хүлээлгийн талбай дээр, ийм талбай байхгүй бол зорчих хэсгийн хашлаганы гадна талд /явган хүний зам дээр буюу хөвөөний гадна захад/, хайс хашилтгүй хэсэгт хүлээх бөгөөд тээврийн хэрэгсэл ирж бүрэн гүйцэд зогссон үед зорчих хэсэг рүү орохыг зөвшөөрнө. Тээврийн хэрэгслээс буусны дараа зорчих хэсгийг нэн даруй чөлөөлөнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Субару Форестор маркийн **-** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г- овогтой А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5-д зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/. тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/. осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, в/. осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх, г/. тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах,

Тайлбар: Зам тээврийн ослыг харсан гэрч нь осолд өртсөн хүнд яаралтай тусламж үзүүлэх, цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэх, эмнэлгийн түргэн тусламж дуудах, мөн боломжтой бол ослыг гэрчлэх бусад хүний овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж авах, цагдаагийн ажилтанг иртэл хэргийн газраас явахгүй байх үүрэг хүлээнэ,

3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно: д/ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглах,

12 дугаар бүлгийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

4. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг, тэмдэглэл болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна...” /хх-ийн 102-103/ гэсэн дүгнэлтүүд,

 

- Зам тээвийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-13/,

- Бичиг баримт хураан авах тухай тогтоол /хх-ийн 14/,

- Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-25/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 26/,

- Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /хх-ийн 40-43/,

- Шүүгдэгч Г.А-ын хувийн байдалтай холбоотой гэрч Г.Батбаяр, Г.Чингүнбаяр нарын мэдүүлэг /хх-ийн 61-64/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 73/,

- Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 126-132/,

- Түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 136/,

- Осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 138/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 144-146/,

- Хохирол төлсөн тухай баримт /хх-ийн 142, 148/,

- Шүүгдэгч Г.А-ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /хх-ийн 117-124/ зэрэг болно.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч, гэрч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу Тээврийн прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Г.А-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Г.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 20 цаг 10 минутын орчим Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн зам буюу Буянт-Ухаа 1 хорооллын урд замд Субару Форестер маркийн **-** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хэсгийн 3.5-д зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: а/. тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас хөдөлгөхгүй байна гэж,

б/. осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт (иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт), тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж, өөрийн овог нэр, утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирнэ гэж,

в/. осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөнө гэж,

г/. тухайн ослын талаар цагдаагийн байгууллага (ажилтан)-д яаралтай мэдэгдэж, ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтанг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, ул мөрийг хамгаалах, бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авна гэж,

3.7-д жолоочид дараах зүйлийг хориглоно: д/. тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утас болон түүнтэй ижил төстэй төхөөрөмж, хэрэгслийг гарны оролцоотойгоор ашиглах гэсэн,

12 дугаар хэсгийн 12.3-т жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэж заасныг тус тус зөрчсөний улмаас Ниссан Икс Трайл маркийн **-** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, тээврийн хэрэгслээс буугаад зогсож байсан зорчигч Ж.Т-ын эрүүл мэндэд эрүү яс, хамар ясны далд хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхины дотор булан, хамрын нуруу, доод уруул, эрүү, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал хүндэвтэр хохирол учруулсан, мөн авто тээврийн гэмт хэргийг үйлдээд хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь хохирогч Ж.Т-ын “...2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 20 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хотхоны урд замд охиныхоо машинаас буугаад ээж нь үнсье гээд машины жолооч талын цонхооор үнсэх гэж байхад гэнэт ар талаас хүчтэй чимээ гарч манай машины араас өөр машин мөргөсөн. Тэр үед би гадаа зогсож байсан болохоор машин мөргөх үед газарт унасан. Тухайн үед би юу болж байгааг сайн мэдэхгүй, машинаас чимээ гараад байхаар нь явган хүний гарц руу мөлхсөн...” /хх-ийн 29-32/ гэсэн, иргэний нэхэмжлэгч Д.Б-ын “...2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 20 цаг 10 минутын үед миний эзэмшлийн 87-76 УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай эхнэр Р.С- жолоодоод, хадам аав, ээж, охин, дүү бид нар явж байгаад Буянт-Ухаа 1 хорооллын урд замд хадам аав, ээж хоёрыг буулгаад ээж охиноо үнсэнэ гээд жолоочийн урд цонхон дээр зогсож байхад гэнэт ар талд түс тас хийх чимээ гарсан. Тэр үед явган хүний зам дээр зогсож байсан хадам ээж жолооч талын баганад цохигдоод зам дээр унаж, тухайн машин дахин араас мөргөөд манай машиныг засмал замын хашлага давуулчихаад хажуугаар гараад явсан...” /хх-ийн 69-71/ гэсэн, гэрч Р.С-гийн “...2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 20 цаг 10 минутын үед Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 1 хотхоны урд замд **-** УБУ улсын дугаартай автомашиныг жолоодоод Нисэх орох гээд аав, ээж, нөхөр, охин, дүүгийн хамт явж байгаад аав, ээжийгээ буулгахаар 1 дүгээр эгнээд зогссон. Ээж жолооч талын цонхоор намайг үнсэх гэж байх үед гэнэт араас машин мөргөсөн, ээж мөргөлтөнд газар унасан. Анх мөргөсний дараа дахин мөргөсөн. Тухайн үед юу болоод байгааг сайн ойлгохгүй, машинаа хөдөлгөөд баруун тал руугаа замаас гарах үед нөгөө араас мөргөсөн машин хажуугаар гараад явсан...” /хх-ийн 35-36/ гэсэн, гэрч Б.Д-ийн “...2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 21 цагийн үед найз Г.А над руу залгаад найз нь Буянт-Ухаа хорооллын урд машины араас мөргөчихлөө, машинаа танай хашаанд оруулаад тавьчихья гэхээр нь би “тэг, хүн амьтан нь зүгээр үү” гэхэд “хүнгүй машин байх шиг байсан, байрны гадаа эвдэрсэн машин тавилтай биш” гээд санаа зовоод байна гэсэн. Тэгээд гарч харахад машины урд талын хамар нь эвдэрчихсэн байсан. Би Г.А-аас “чи уучихсан юм уу” гэхэд “жоохон уусан” гэж хэлсэн...” /хх-ийн 50-52/ гэсэн, шүүгдэгч Г.А-ын “...2018 оны 12 дугаар сарын 31-ний орой ...найз Болортөгстэй тааралдаад 0,5 литрийн нэг шил архи хувааж уучихаад 20 цаг өнгөрч байхад гэр рүүгээ харихаар өөрийн эзэмшлийн Субару Форестер маркийн **-** УБУ улсын дугаартай автомашиныг жолоодоод Нисэхийн тойрог өнгөрөөд зүүнээс баруун чиглэлтэй хоёрдугаар эгнээгээр явж байхдаа гар утсаараа оролдож яваад анхаарал сарниж урд талын машин гэнэт тоормоз гишгэхээр нь нэгдүгээр эгнээ рүү дарж ороод 1 дүгээр эгнээнд зогсож байсан Ниссан Х-Трэйл маркийн автомашиныг араас нь мөргөсөн. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор айсандаа хэргийн газарт зогсолгүй цааш явж найз Д-ийн гэрт очсон. Тэгээд Д-ийн хашаанд өөрийн унаж явсан машинаа оруулж тавьчихаад гэр рүүгээ явсан...” /хх-ийн 115-116/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны №882 тоот дүгнэлтэд “...1. Ж.Т-ын биед эрүү яс, хамар ясны далд хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхины дотор булан, хамрын нуруу, доод уруул, эрүү, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” /хх-ийн 76-78/ гэсэн,

- Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №37 дугаартай магадлагаанд: “...1. Ниссан Х-Трайл маркийн **-** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Рэгдэндагва овогтой С- нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн үндэслэлгүй байна.

2. Явган зорчигч Жамбалжав овогтой Т нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5 дугаар бүлгийн 5.11 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Субару Форестор маркийн **-** УБУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Г- овогтой А нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар бүлгийн 3.5-д заасан зам тээврийн осолд холбогдсон жолоочийн хүлээх үүргийг, 3.7-д заасан жолоочид хориглох зүйлийг, 12 дугаар хэсгийн 12.3-т тээврийн хэрэгслийн хурдыг тохируулж явах талаарх зохицуулалтыг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна...” /хх-ийн 102-103/ гэсэн дүгнэлтүүд, зам тээвийн осол хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургйийн үзүүлэлт /хх-ийн 3-13/, автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 19-25/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 26/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, жолоочийн лавлагаа, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт /хх-ийн 40-43/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 73/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 126-132/, түргэн тусламжийн дуудлагын хуудас /хх-ийн 136/, осол гэмтлийн тохиолдлыг бүртгэх хуудас /хх-ийн 138/, “Автотээврийн үндэсний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 02 дугаар сарын 11-ний  №5828 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 91-98/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Г.А-ын дээрх үйлдлүүдэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1,  27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д “энэ гэмт хэргийг согтуурсан мансуурсан үедээ” үйлдсэн бол гэж тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг тусгажээ.

Шүүгдэгч Г.А нь зам тээврийн осол гаргаж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, улмаар 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газрын Эрүүгийн цагдаагийн хэлтэст очиж мэдүүлэг өгсөн байх тул түүний согтолтын зэргийг хуульд заасны дагуу шалгаж тодруулаагүй боловч гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тодорхой хэмжээнд согтуу байсан нь гэрч Б.Д-ийн “...Би Г.А-аас чи уучихсан юм уу гэхэд жоохон уусан гэж хэлсэн...” гэсэн /хх-ийн 50-52/, шүүгдэгч Г.А-ын “...Нутгын буян хорооллын гадаа өөрийн найз Болортөгстэй тааралдсан, тэгээд бид хоёр мэнд мэдэлцээд миний машинд сууж юм ярьж байгаад 0,5 литрын нэг шил архи хувааж уусан. Тухайн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан болохоор айсандаа хэргийн газарт зогсолгүй цааш явж найз Д-ийн гэрт очсон...” гэсэн /хх-ийн 115-116/ мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул шүүгдэгч Г.А-ын согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч Г.А-ын найз Болортөгс гэгчийг гэрчээр мэдүүлэг авах зорилгоор цагдаагийн байгууллага ажиллагаа явуулсан боловч олж тогтоож чадаагүй /хх-ийн 153-154/ болохыг тэмдэглэж байна.

Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.А-ын үйлдсэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Т-ын эрүүл мэндэд эрүү яс, хамар ясны далд хугарал, дух, зүүн хөмсөг, зүүн нүдний зовхины дотор булан, хамрын нуруу, доод уруул, эрүү, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Д.Б-ын эд хөрөнгөд 3,743,500 төгрөгийн хохирол тус тус учирсан, шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ж.Т-д эмчилгээний зардалтай холбоотой хохирол 361,000 төгрөг /хх-ийн 32/, иргэний нэхэмжлэгч Д.Б-од 3,961,500 /хх-ийн 72, 142, 148/ төлж барагдуулсан, хохирогч Ж.Т-, иргэний нэхэмжлэгч Д.Б- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Г.А нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан хорих болон торгуулийн ялуудыг тус тусад нь эдлүүлэх боломжтой гэж үзэв.

Хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.А-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр зааж, шүүгдэгч нь хорих ялыг биечлэн эдлэж байхдаа торгуулийн ялыг биелүүлэх боломжтой бөгөөд хэрэв хорих ялыг биечлэн эдлэж байхдаа торгуулийн ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялыг биечлэн эдэлж дууссаны дараа биелүүлэх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэснийг шүүх хүлээн авах боломжгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн... бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй...” гэж тус тус заажээ.

Шүүгдэгчийн үйлдсэн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь хэдгийгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг боловч тухайн хэргийн нөхцөлд шүүгдэгч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д жолооч согтууруулах ундаа... хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний үед гар утсыг гарны оролцоотойгоор ашиглахгүй гэсэн заалтуудыг мэдсээр байж санаатай зөрчиж, тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа осол гаргаж, ослын газрыг санаатай орхиж зугтаасан байх тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн 1903000180096 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Субару маркийн автомашины эвдэрсэн эмблем 1 ширхэг, баруун талын толины мөнгөлөг саарал өнгийн хүрээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хураагдан ирсэн Г.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №93**** дугаартай эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж, тээврийн хэрэгслийн №0200**** дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.А-т буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Т-, иргэний нэхэмжлэгч Д.Б- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

      

1. Шүүгдэгч Б овогт Г-ын А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.1-д заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн,  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар авто тээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Г-ын А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г-ын А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т оногдуулсан 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.А-т оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.А-т торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг хорих ялыг эдэлж дууссан өдрөөс эхлэн тоолсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Субару маркийн автомашины эвдэрсэн эмблем 1 ширхэг, баруун талын толины мөнгөлөг саарал өнгийн хүрээ 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хураагдан ирсэн Г.А-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн №93**** дугаартай эрхийн үнэмлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн ерөнхий газарт хүргүүлж, тээврийн хэрэгслийн №0200**** дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.А-т буцаан олгосугай.

 

9. Эрүүгийн 1903000180096 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ж.Т-, иргэний нэхэмжлэгч Д.Б- нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж түүний эдлэх ялыг 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.А-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  Д.АЛТАНЖИГҮҮР