| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/01013/И |
| Дугаар | 961 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 961
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатын шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 20 дугаар хороо Үйлдвэрийн баруун бүс ХД-50 өөрийн байранд байрлах Дөрвөн-Өлзий ХХК, итгэмжлэгдсэн төлөөөлөгч П.Батжаргал /РД:2056488, утас:75752525/-ын нэхэмжлэлтэй,
Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг 8д-5 тоотод оршин суух Боржигон овогт Эрдэнэбаатарын Нармандах /РД:НЭ90062225, утас:99604912/-д холбогдох,
Зээлийн төлбөр нийт 303 650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Э.Нармандах нь Дөрвөн-Өлзий ХХК-ийн нөөшилсөн бүтээгдэхүүний төлбөрийг тухайн өдөр дансаар хийхээр борлуулагчтай тохиролцож 2016 оны 05 сарын 16-ны өдөр хүлээн авсан. Төлбөр тооцоог хийхийг удаа дараа шаардсан боловч өгөхгүй өдийг хүрлээ. Иймд барааны төлбөр 303 650 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Нармандах шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
Миний бие Дөрвөн-Өлзий ХХК-иас барааг зээлээр худалдан авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 303 650 төгрөгийг төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дөрвөн-Өлзий ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргалын нэхэмжлэлтэй Э.Нармандахад холбогдох зээлээр худалдан авсан барааны үнэ 303 650 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.
Хариуцагч Э.Нармандах нь хэлцлийн дагуу үүргээ зөрчсөнөө хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлага болох 303 650 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр тайлбар гаргасан байх тул түүний зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 9 760 төгрөг төлсөн ба улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4 880 төгрөгийг улсын орлогоос, 4 880 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч Дөрвөн-Өлзий ХХК, итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батжаргалын нэхэмжилсэн 303 650 /гурван зуун гурван мянга зургаан зуун тавин/ төгрөгийг хариуцагч Э.Нармандах бүрэн төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 4 880 төгрөгийг улсын орлогоос, 4 880 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ