| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхагваагийн Оюунцэцэг |
| Хэргийн индекс | 151/2016/0997/И |
| Дугаар | 962 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 962
Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр хороо 2 дугаар хороолол 5А байр 31 тоотод оршин суух Харчин овогт Цэндийн Цолмон /РД:УС78082531, утас:98194998/-гийн хүсэлттэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Марал-Эрдэнийг эрэн сурвалжлуулахыг хүссэн хүсэлтийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Цолмон, нарийн бичгийн дарга Г.Сугармаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цолмон шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
иргэн Балжирын Марал-Эрдэнэ нь 2015 оны 2 сарын 07-ны өдөр 900 000 төгрөгийг, үүнээс өмнө 1 000 000 төгрөг, нийт 1 900 000 төгрөгийг 10%-ийн хүүтэй 2 сарын хугацаатай зээлж авсан. Зээлийн хугацаа дууссан, зээлсэн мөнгөө нэхэхээр одоо мөнгө алга, удахгүй өгнө гэсээр өдийг хүрсэн учраас Б.Марал-Эрдэнээс зээлийн төлбөр нийт 4 000 000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Баруун зуунмод 11 дүгээр гудамж 5 тоотод оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй байна.
Шүүхээс Б.Марал-Эрдэнийг дуудсан боловч хаягтаа байдаггүй тухай багийн даргын тодорхойлолт, гэрийнхэн нь түүнийг “хаана байгааг мэдэхгүй, бид өөрсдөө Б.Марал-Эрдэнийг хаана байгааг олж мэдмээр байна, ээжийн минь бие нь тааруу байгаа учраас бид эгчийнхээ талаар ээждээ хэлж чадахгүй байна” гэсэн тайлбарыг гаргасан байна.
Б.Марал-Эрдэний 86901991, 88008686, 96091200 дугаарын утсаар холбогдож байсан боловч одоо залгахаар утсаа авахгүй, авахаараа тийм хүн байхгүй, холбогдохгүй байна. Иймд миний бие хариуцагч Б.Марал-Эрдэний хаягийг тодруулж дараа нь шүүхэд нэхэмжлэлээ гаргах тул түүнийг эрэн сурвалжилж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Цолмон нь иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Б.Марал-Эрдэнэ нь Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Баруун зуунмод 11 дүгээр гудамж 5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч уг хаягтаа байнга оршин суудаггүй болох нь багийн засаг даргын тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Иймд хариуцагчаар оролцвол зохих этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, түүний оршин суугаа газар нь тодорхойгүй байх тул Б.Марал-Эрдэнийг эрэн сурвалжлуулах тухай Ц.Цолмонгийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Балжирын Марал-Эрдэнэ нь РД:НЮ75112006, холбоо барих утасны дугаар нь 86901991, 88008686, 96091200 байна.
Б.Марал-Эрдэнийг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Цагдаагийн байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Ц.Цолмон нь улсын тэмдэгтийн хураамжид 78 950 төгрөгийг төлснийг дурдаж, нэхэмжлэгчээс хариуцагчийн эрэн сурвалжлуулах тухай нэхэмлэлийн шаардлагад төлвөл зохих 70 200 төгрөгийг улсын орлогод үлдээж, 8 750 төгрөгийг төрийн сан Хасбанкны 5001196835 тоот данс /2016 оны 08 сарын 30-ны өдөр төлсөн/-наас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Төв аймгийн Зуунмод сумын 6 дугаар баг Баруун зуунмод 11 дүгээр гудамж 5 тоотод оршин суух бүртгэлтэй, Гүжир овогт Балжирын Марал-Эрдэнэ /НЮ75112006/-ийг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг төрийн сангийн орлогод үлдээж, 8 750 төгрөгийг төрийн сан Хасбанкны 5001196835 тоот данс /2016 оны 08 сарын 30-ны өдөр төлсөн/-наас гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлах, түүний оршин байгаа газрыг тогтоож нэхэмжлэгч Ц.Цолмонд мэдэгдэх /утас:98194998/ ажиллагааг гүйцэтгэхийг Цагдаагийн байгууллагад даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ , ШҮҮГЧ Л.ОЮУНЦЭЦЭГ