Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 17 өдөр

Дугаар 44

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Амарзаяа даргалж, тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар Б.гийн нэхэмжлэлтэй тус аймгийн ,******* *******ний газрын даргад холбогдох 2017 оны 1 дүгээр сарын 26 -ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Завханмандал сумын , халамж *******ний газрын мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах шаардлагууд бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., хариуцагчийн өмгөөлөгч О., нарийн бичгийн даргаар Д.Ганчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ,******* *******ний газрын Завханмандал сумын мэргэжилтнээр ажиллаж байгаад 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар ажлаас халагдсан тул уг тушаалыг үндэслэлгүй гэж үзэж байна. 1.Төрийн албаны тухай хуулийн 13.1.9 дэх заалт, 6.4 дэх заалтыг үндэслэлгүй гэж үзэж байна. Би төрийн захиргааны албан хаагч учир улс төрийн албан хаагч биш. 2.Төрийн албанд 1 жил орохгүй халагдах үндэслэл байхгүй. 3.Албан тушаалтан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд үйлчлүүлэгч хамтран ажиллагсадтайгаа эелдэг адил тэгш, хүлээцтэй хандаж, иргэдэд төрийн *******г чирэгдэл ялгаваргүйгээр хөнгөн шуурхай үйлчилж ажиллаж ирсэн. 4. Дотоод хяналт, ёс зүйн хороогоор өөрийн биеэр ороогүй, ямар шалтгаанаар Ёс зүйн хороо-оор орж байгааг мэдээгүй. Ёс зүйн хорооны дүгнэлт, хурлын тэмдэглэл албан ёсоор надад ирээгүй. Мөн уг асуудалтай танилцах гээд дотоод ажилтан, нарийн бичиг нараас асуухад байхгүй гэсэн. Намайг ээлжийн амралттай байх хугацаанд компани нь үйл ажиллагаагаа явуулсан. Тийм учраас хэдэн хүн амарч, ямар ******* авсан гэдгийг мэдэх боломжгүй. Намайг явцын дунд нэг ирж үзэхэд *******гээ явуулж байсан. Тэгээд би ээлжийн амралтаа дуусгаад ажилдаа ороход 13 хүн нөхөн сэргээх *******нд хамрагдсан гээд бичиг баримтаа өгсөн. Миний тухайд анхан шатны бичиг баримтыг бүрдүүлэх үүрэгтэй. Түүнээс биш санхүүжилт хийгээд мөнгө олгодоггүй. Миний бүрдүүлсэн баримтыг дээшээ гурван шатны хүн хянадаг байгаа.

Нэхэмжлэлийн шаардлага: , халамж *******ний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, Завханмандал сумын , халамж *******ний газрын мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулах гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийг ажлаас халсан үндэслэл нь тодорхой бус байсан. Яагаад гэвэл удаа дараа шаардсаны дагуу ёс зүйн хорооны тэмдэглэлийг захиргааны хэрэг үүсгэсний дараа гаргуулсан байгаа. компани нь ганцхан манай суманд очоод ******* явуулаагүй. Учир нь ******* *******ний газартай гэрээ байгуулсныхаа дараа манай суманд очиж үйл ажиллагаагаа явуулсан байдаг. Гэтэл дээрх компанийн баримт бичгийг хуурамч байна гэдэг асуудал яригдсан. Нэхэмжлэгч нь анхан шатны баримтыг бүрдүүлээд, дээшээ явуулсан байдаг. Гэтэл компанийн баримт бичиг анхнаасаа хуурамч байсан бол сангийн мэргэжилтэн нь хянаж үзээд буцаахгүй ямар учраас хэлтсийн дарга хүртэл, санхүүжилт орох хүртэл явуулсан юм бэ? ингэсэн мөртлөө яагаад нэхэмжлэгчийг ажлаас халах үндэслэл болгоод байгаа юм бэ? гэдэг асуудал байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь тайлбараа гаргахдаа хариуцагчаа буруу тодорхойлсон, учир нь иргэнийг хариуцагчаар татсан учраас нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой гэсэн байдаг. Нэхэмжлэгч нь шүүхээс гаргасан хэвлэмэл загвар дээр нэхэмжлэлээ бичихдээ гэж алдаа гаргасан байсан. Гэтэл үүнийг шүүхээс зөв тодорхойлж захиргааны хэрэг үүсгэж, ******* *******ний газрын даргыг хариуцагчаар татсан байгаа. Иймд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах хууль зүйн үндэслэлгүй. Маргаан бүхий захиргааны актад үндэслэсэн хуулийн заалтууд нь ямар ч үндэслэлгүй байна. ******* *******ний газрын даргын А/11 дүгээр тушаалын утга бол техникийн алдаа гаргасан гэж үзээд өмнөх тушаалдаа засвар оруулсан байсан. Гэхдээ маргаан бүхий тушаалд баримталсан гол хуулийн заалт бол Төрийн албаны тухай хуулийн 13.1.9 дэх заалт байгаа. Энэ хуулийн заалтанд албан тушаалтны хууль бус, шударга бус явдалд эвлэршгүй байх гэж заасан. Гэтэл албан тушаалтны хууль бус, шударга бус явдалд эвлэршгүй байх гэдгийг юу гэж ойлгоод байгаа юм бэ? Үүнийг хариуцагч тал нотолж чадсангүй. Дээрх байдал тогтоогдоогүй байхад нэхэмжлэгчийг үндэслэлгүйгээр ажлаас халсан байна.

Хариуцагч нь маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг огт хийгээгүй. Дээрх хууль нь 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Энэ хуулийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа иргэн, албан тушаалтан, байгууллагууд мөрдөх ёстой. Дээрх хуульд зааснаар захиргааны акт гаргахын өмнө эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээдийг сонсох ажиллагааг хийдэг.

Хуульч хүний хувьд Захиргааны ерөнхий хууль батлагдсанд баяртай байгаа. Өмнө нь захиргааны байгууллага, албан тушаалтан өөрсдийн дур зоргоороо халж, чөлөөлдөг байсан. Дээрх байдлыг зогсоож заавал сонсох ажиллагаа хийсний дараа захиргааны акт гаргахаар зохицуулсан байгаа. Тэгэхээр маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан ажиллагааг хийгээгүй гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч тал маргаан бүхий захиргааны актад засвар оруулахдаа Төрийн албаны тухай хуулийн 6.4-т гэж техникийн алдаа гаргасан байна. Гэтэл Төрийн албаны тухай хуулийн 26.4-т гэж бичигдэх ёстой гэж дурдсан байдаг. Тэгэхээр Төрийн албаны тухай хуулийн 26.4-т зөрчил гарснаас хойш зургаан сар өнгөрсөн, зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулахгүй гэж заасан. Хэрэгт авагдсан баримтуудаас харахад зөрчлийг илрүүлснээс хойш нэг сар өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Тодруулбал нийгмийн******* *******ний хэлтсийн дарга Ө.*******ийн Цагдаагийн газарт гаргаж өгсөн баримтаар тогтоогддог. Нэхэмжлэгч нь зөрчил гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэрвээ зөрчил гаргасан байлаа гэхэд сахилгын хариуцлага хүлээлгэх нэг сарын хугацаа өнгөрсөн байна. Ийнхүү сахилгын хариуцлага хүлээлгэх хуулийн хугацаа өнгөрсөн байхад маргаан бүхий актыг гаргажээ. Эцэст нь хэлэхэд сахилгын шийтгэл бол тухайн зөрчлийнхөө шинж байдалд тохирсон байх ёстой. Гэтэл маргаан бүхий захиргааны актаар ногдуулсан сахилгын шийтгэл нь Б.гийн гаргасан гээд байгаа зөрчилд огт нийцээгүй байна. Энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байгаа. Дээрх үндэслэлүүдээр маргаан бүхий захиргааны акт хууль бус болох нь тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Завхан аймгийн Завханмандал сумын эрхлэлт,******* асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Б.гийн танай шүүхэд гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах хариутайлбарыг гаргаж байна. Үүнд:

Монгол улсын Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Захиргааны ерөнхий хуулиудад зааснаар захиргааны байгууллагын гаргасан шийдвэр нь хууль ёсны эрх ашгийг нь хөндөж байгаа тохиолдолд эрх ашиг нь зөрчигдөж байгаа этгээд шүүхэд нэхэмжлэл гаргах бөгөөд хариуцагч нь захиргааны байгууллага байх ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хэдий нэхэмжлэлийн шаардлага нь захиргааны байгууллагын шийдвэртэй холбоотой боловч Мишиг овогтой гэдэг хувь хүнийг хариуцагчаар тодорхойлсон байна. М. гэдэг хувь хүн нь захиргааны байгууллага биш учраас Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Нэхэмжлэгч Б. нь Завханмандал сумын эрхлэлт,******* асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа Завхан аймгийн ,******* *******ний газартай сэргээн засах ******* үзүүлэх гэрээ байгуулаагүй Баса УмбаажТББ нь сумын 13 иргэнд 5 хоногийн ******* үзүүлснийг 10 хоногийн эмчилгээ, ******* хийсэн мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж 2 322 500 төгрөг нэхэмжилж ирүүлсэн материалыг программд шивж баталгаажуулж, төлбөрийг шилжүүлэхэд бэлэн болсон байна. Дээрх асуудалд Б. нь ажлын байрны тодорхойлолт болон ажлын чиг үүргийн хувьд хяналт тавьж ажиллах ёстой байтал хяналт тавиагүй ба мөнгийг шилжүүлэхэд бэлэн болсон зөрчлийг аймгийн ******* *******ний газрын дотоод хяналт шалгалтаар илрүүлж төлбөрийг шилжүүлэхийг зогсоосон. Энэ нь ноцтой зөрчил учраас төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-д заасан ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан. Б.гийн гаргасан зөрчил байгууллагын дотоод хяналт шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, ёс зүйн хорооны дүгнэлтээр тус тус нотлогдсон болно. Завхан аймгийн ******* *******ний газрын даргын сахилгын шийтгэл ногдуулах тухай 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаал нь техникийн алдааны улмаас төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4 гэсэн заалтыг бичихдээ 6 дугаар зүйлийн 6.4 гэж бичигдсэн алдаатай тушаал гарсан бөгөөд үүнийг Завхан аймгийн ,******* *******ний газрын даргын 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн тушаалд өөрчлөлт оруулах тухай А/11 дүгээр тушаалаар 6 дугаар зүйлийн 6.4 заалтыг хассан. Иймд Б.гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус аймгийн ******* *******ний газрын даргын 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалд баримталсан Төрийн албаны тухай хуулийн 6.4 дэх заалтыг техникийн алдаа гэж үзээд, дараа нь зассан байгаа. Энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан учраас Төрийн албаны тухай хуулийн 6.4 дэх заалтын талаар ярих нь илүүц байх. Тийм учраас Б/11 дүгээр тушаалын үндэслэлийн талаар тайлбарлая. Дээрх тушаалд Төрийн албаны тухай хуулийн 13.1.9 дэх заалтыг баримталсан байгаа. Тэгэхээр нэхэмжлэгч нь албан тушаалтны хууль бус, шударга бус явдалд эвлэршгүй байх гэсэн заалтыг зөрчсөн. Энэ хуулийн заалтыг яагаад зөрчсөн юм бэ? гэхээр нэхэмжлэгч өөрөө тайлбартаа хэллээ. Учир нь компанийн захирал нь ******* хэлтсийн дарга байсан. ******* дарга Б. руу яриад Ахмадуудын эдэлсэн хөнгөлөлтийг хуурамчаар программд шив гэж үүрэг болгосон. Улмаар хэлтсийн дарга үүрэг болгосон учраас би программд шивсэн гэж түрүүн тайлбартаа хэллээ. Ийм учраас Б. нь шударга бус явдалтай эвлэрсэн байна. WAIS гэдэг программыг Монгол орон даяар******* *******г түргэн шуурхай явуулахын тулд ашиглаж байгаа. Энэхүү программ дээр шивэгдсэн баримттай мэдээлэл болгон санхүүжих ёстой. Тэгэхээр компанийн нэхэмжилсэн баримтуудыг Б. шивснээр санхүүжилт нь ордог. Өөрөөр хэлбэл санхүүжилт орох алхамыг Б. хийсэн гэсэн үг. Үүнийг үндэслэж санхүүжилтийн нягтлан гүйлгээ хийгээд, дарга гарын үсэг зураад, компанид мөнгө орох ёстой. Хэрвээ энэ санхүүжилт орсон бол эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зүйл болж хувирна. Ийнхүү эрүүгийн гэмт хэрэгт холбогдох гэж байсныг наана нь таслан зогсоогоод, сахилгын арга хэмжээ авсан байгаа. Нэхэмжлэгч түрүүн тайлбарлахдаа хоёр мэргэжилтэндээ хянуулаад гэж хэллээ. Гэтэл Завханмандал суманд Б.гаас өөр хянах хүн байхгүй. Яагаад гэвэл Завханмандал сумын******* асуудлыг хариуцсан мэргэжилтэн бол Б. юм. WAIS программ руу шивэлт хийхэд Б.гийн бүрэн хяналтан дор байсан. Ийм учраас Б. бол албан тушаалтны шударга бус явдалтай эвлэрсэн гэдэг нь тогтоогдож байна. Нэхэмжлэгч Б. нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийг ноцтой зөрчсөн тул уг хуулийн 26.1.3-т зааснаар төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орохгүйгээр сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болсон. Ийм учраас тус байгууллагын орон тооны бус ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэслээд Б/11 дүгээр тушаалыг гаргасан байдаг. Дээрх ёс зүйн хорооны дүгнэлт хавтаст хэрэгт байгаа. Энэхүү дүгнэлтийг дараа нь нөхөж бичсэн мэтээр тайлбарладаг. Гэтэл маргаан бүхий тушаал гарахаас өмнө ёс зүйн хороо өөрсдөө мэдээллээ олоод, холбогдох дүрэм журмын дагуу хэлэлцээд шийдвэрээ гаргасан байгаа. Ийнхүү шийдвэр гаргахдаа ямар нэгэн дүрэм журам зөрчсөн асуудал байхгүй. Мөн ёс зүйн хорооны тэмдэглэл нь хүртэл байгаа.

Прокурорын дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэхүү дүгнэлтээр , Б. нар тухайн баримтыг шалгалгүй мэдээллийн санд бүртгэсэн нь тогтоогдож байна. Гэвч улсын төсөвт хохирол учраагүй тул гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж бичсэн байна. Тэгэхээр Б. нь тухайн баримтыг шалгалгүйгээр программд шивсэн нь прокурорын дүгнэлтээр тогтоогдсон. Мөн мэргэжлийн хяналтын газраас ирүүлсэн дүгнэлт хавтаст хэрэгт авагдсан байгаа. Энэхүү дүгнэлтээр ******* овогтой г ******* аваагүй байхад авсан мэтээр хуурамч бичиг баримт бүрдүүлж программд шивсэн гэж бичсэн байна. Мөн тав хоног ******* авсан хүмүүсийг арав хоногоор ******* авсан мэтээр хуурамчаар бичиг баримт бүрдүүлжээ. Дээрх зөрчлүүдийг Б. мэдсээр байж программд шивж оруулсан нь ноцтой зөрчил юм. Ийм учраас Төрийн албаны тухай хуулийн 26.1.3-т зааснаар Б.г ажлаас халсан нь хууль зүйн үндэслэлтэй. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд нэхэмжлэгч Б.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч О. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалын гол үндэслэл бол Завханмандал суманд компанийн хийсэн олон нийтийн оролцоонд түшиглэсэн *******нд Э. гэдэг хүн огт хамрагдаагүй. Улаанбаатар хотод байсан хүнийг *******нд хамрагдсан мэтээр хуурамч баримт бичиг бүрдүүлсэн.

Хоёрдугаарт бусад хамрагдсан хүмүүсийн тав хоногийн *******г арав хоног гэж бичсэн байгаа. Өөрөөр хэлбэл 100000 төгрөгийн ******* үзүүлсэн байхад 200000 төгрөгний ******* үзүүлсэн гэж нэмж хэлээд, улсад 100000 төгрөгний хохирол учруулах компанийн үйлдсэн баримтыг Б. хяналгүйгээр программд шууд шивсэн. Энэ нь сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болж байгаа. Нэхэмжлэгч түрүүн тайлбарлахдаа намайг ажлаас халах гээд дайраад байна гэж хэлсэн. Энэ асуудлыг зөвхөн хариуцагч байгууллагын зүгээс тавиагүй. Прокурорын байгууллага хүртэл мэдэгдэх хуудсаар хөндсөн байна. Үүнд гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн. Гэхдээ хохирол учраагүй болохоор гэмт хэргийн бүрэлдэхүүн байхгүй байна. Иймд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан гэж бичсэн байгаа. Мөн хөндлөнгийн байгууллага болох Мэргэжлийн хяналтын газраас Б.******* нь ажилдаа хайхрамжгүй хандсанаас болоод илүү мөнгө гарч болзошгүй гэдгийг тодорхой тусгасан байна. Дээрх нотлох баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан байгаа.

Гуравдугаарт маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 13.1.9 дэх заалтыг үндэслэсэн байгаа. Яагаад энэ хуулийн заалтыг үндэслэсэн бэ? гэхээр нэхэмжлэгч Б. нь өмнө нь ажиллаж байсан хэлтсийн дарга ******* утсаар яриад компанийн баримтуудыг программд шив гэж үүрэг өгсний дагуу шивсэн гэж бичгээр тайлбар гаргасан. Сая шүүх хуралдаан дээр тайлбар гаргахдаа ч гэсэн хэллээ. Төрийн албаны тухай хуулийн 13.1.4-т зааснаар харьяа дээд шатны албан тушаалтны хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Энэ юу гэсэн үг вэ? гэхээр хуульд нийцээгүй шийдвэрийг биелүүлэхгүй байх эрх нь Б.д байгаа. Тэгэхээр хэлтсийн дарга ******* үүрэг болгосон гээд хуульд нийцээгүй шийдвэрийг биелүүлэх нь Төрийн албаны тухай хуулийн 13.1.4 дэх заалтыг зөрчиж байна. Ийм учраас маргаан бүхий актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 13.1.9 дэх заалтыг баримталсан байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 26.2-т зааснаар сахилгын шийтгэл гаргасан бол заавал дэс дарааллаар хэрэглэх шаардлага байхгүй. Хэрвээ сахилгын зөрчил гаргасан бол сануулах, цалингийн хэмжээг 20 хувиар бууруулах, төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орохгүйгээр халах гэсэн шийтгэлүүдээс сонгох нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн асуудал юм. Иймд маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дахь заалтыг үндэслэсэн байгаа.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбарлахдаа Захиргааны ерөнхий хуульд зааснаар сонсох ажиллагаа огт хийгдээгүй гэж тайлбарлалаа. Зөрчлийн асуудал хөндөгдөх үед нэхэмжлэгч Б. нь бичгээр тайлбар гаргасан байгаа. Үүнээс харахад Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг хийсэн байна.

Мөн Төрийн албаны тухай хуулийн 26.4-т зааснаар зөрчил илэрснээс хойш нэг сарын хугацаа өнгөрсөн гэж хэллээ. Тэгэхээр зөрчил илрүүлсэн гэдгийг юу гэж үзэх вэ? гэдэг асуудал яригдана. Нийгмийн******* *******ний хэлтсийн дарга Ө.*******ийн танилцуулга, тайлангийн асуудал яригддаг. Энэ нь зөрчлийг илрүүлсэн асуудал биш юм. Харин ийм асуудлууд гараад байна шүү гэдэг тайлангаа өгсөн. Үүний дагуу тус аймгийн ******* *******ний газрын хяналт шалгалт үнэлгээний тасаг дүгнэлтээ гаргасан. Мөн ёс зүйн хороо дүгнэлтээ гаргасан байгаа. Эдгээр дүгнэлтүүд гараад зөрчлийг илрүүлсний дараа хуулийн хугацаанд нь маргаан бүхий актыг гаргасан юм. Тийм учраас хариуцагч нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй захиргааны акт гаргасан. Иймд нэхэмжлэгч Б.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээд шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Б.гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй уншиж танилцлаа. Б. ажлаа хийх явцдаа зөрчил гаргасан тул ажлаасаа чөлөөлөгдсөн. Миний бие ******* нь томилогдон ажиллаж байна. Цаашид хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б. нь Завхан аймгийн , халамж *******ний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Завханмандал сумын хөдөлмөр эрхлэлт,******* асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэг: Завхан аймгийн ,******* *******ний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Завхан аймгийн хөдөлмөр,******* *******ний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар[1] Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9, 6 дугаар зүйлийн 6.4, 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалт, төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.3.1 дэх заалт, дотоод хяналт шинжилгээ үнэлгээний дүгнэлт, ёс зүйн хорооны 2017 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн дүгнэлтийг үндэслэн Б.г Завханмандал сумын хөдөлмөр эрхлэлт,******* асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус сумын 13 иргэнд ******* үзүүлсэн ******* ХХК-ы хуурамч баримт материалыг хүлээн авч бүртгэсэн, хяналт тавих үүргээ биелүүлээгүй гэж төрийн албанд нэг жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халжээ.

Нэхэмжлэгч Б. дээрх тушаалыг хүчингүй болгуулах, эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэл гаргаж уг бичиг баримтад би хяналт тавих, шалгах үүрэг байхгүй, зөвхөн хүлээн авч бүртгэх үүрэгтэй гэж маргасан байна.

******* ХХК нь сэргээх засах ******* явуулахаар магадлан итгэмжлэх авч[2] 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн ,******* *******ний хэлтсийн мэргэжилтэн Д.*******тэй гэрээ байгуулсан байх тул гэрээ байгуулаагүй гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Уг гэрээнд ******* ХХК-ыг төлөөлөх эрх бүхий этгээд гарын үсэг зураагүй байгаад нэхэмжлэгчийг буруутгах боломжгүй байна. Уг компани нь 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүртэл Завхан аймгийн Завханмандал сумын нэр бүхий 13 иргэнд сэргээн засах ******* үзүүлснээр баримт бүрдүүлсэн байна.[3]

Хариуцагчаас дээрх ******* авсан гэх нэр бүхий 13 иргэнээс Э. нь ******* аваагүй байхад ******* үзүүлснээр, 12 иргэнд 5 хоногийн ******* үзүүлчихээд 10 хоног ******* үзүүлснээр хуурамч баримт бүрдүүлсэн байхад Б. хяналт тавих үүргээ биелүүлээгүй, бичиг баримтыг хүлээн авч бүртгэсэн гэжээ.

Нийгмийн******* тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.1.5-д зааснаар сэргээн засах болон өдрийн ******* нь олон нийтийн оролцоонд түшиглэсэн******* *******нд хамаарахаар байна. Олон нийтийн оролцоонд түшиглэсэн******* ******* үзүүлэх журамд зааснаар сумын нийгмийн ажилтан нь *******нд хамрагдах тухай хүсэлтийг хүлээн авч, хүсэлт гаргасан өрх, иргэний амьдралын нөхцөлийг судалж саналаа сумын Амьжиргааг дэмжих зөвлөлд хүргүүлэх, олон нийтийн оролцоонд түшиглэсэн******* *******нд хамрагдсан иргэнд хувийн хэрэг нээж тухай бүр бичилт хийх, хяналт тавих үүрэгтэй байна. Гэтэл иргэн Э. сэргээн засах *******нд хамрагдаагүй байхад хамрагдсан мэтээр баримт бүрдүүлж ирсэнд хяналт тавиагүй, дээрх *******нд хамрагдсан гэх иргэдийн хүсэлтийг зохих журмаар хүлээн авч шийдвэрлүүлээгүйд Б. буруутай байна. Нэхэмжлэгч Б. нь 2017 оны 08 дугаар сарын 01-нээс 08 дугаар сарын 25 хүртэл ээлжийн амралттай байсан болох нь нийгмийн халамж, *******ний хэлтсийн даргын 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/09 дүгээр тушаал,[4]ээлжийн амралтын хувиараар[5] тогтоогдож байх хэдий ч, ажлын байрны тодорхойлолтод зааснаар[6] зорилтот бүлгийн иргэдийг олон нийтийн оролцоонд түшиглэсэн******* *******нд хамруулах, энэ талаарх журмын хэрэгжилтийг хангаж ажиллах, *******нд хамрагдах иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төрийн бус байгууллагуудтай гэрээ байгуулан биелэлтэнд хяналт тавих үүрэгтэй байна.

Иймээс Б.гийн дээрх албан үүргээ биелүүлээгүй зөрчилд холбогдуулан Нийгмийн******* тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-т заасны дагуу Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл хүлээлгэх үндэслэлтэй.

Харин төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл нь мөн зүйлийн 26.4-т сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасан хугацаагаар хязгаарлагдах бөгөөд уг зүйл, заалтын зохицуулалт нь сахилгын зөрчил гаргасныг илрүүлсэн өдрөөс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах агуулгатай байна.

,******* *******ний хэлтсийн дарга Ө.******* ******* ХХК-ы******* хөнгөлөлт эдлэхээр ирүүлсэн иргэдийн материалтай танилцаж, 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр Б., Б. нартай холбоотой материалыг шалгуулахаар прокурорын байгууллагад шилжүүлж байжээ[7]. Мөн хөдөлмөр,******* *******ний газрын орон тооны бус ёс зүйн хорооны хурлын тэмдэглэлээс[8] харахад Ө.******* нь Б.гийн 2016 оны 08 сарын 16-нд мэдээллийн санд шивж оруулсан зөрчлийг 12 сарын 25-нд илрүүлсэн талаар дурьдсан байна. Үүнээс дүгнэж үзвэл хөдөлмөр,******* *******ний газар нь Б.гийн албан үүргээ гүйцэтгээгүй зөрчлийг 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдөр илрүүлсэн байсан гэж үзэхээр байна.

Иймд нэхэмжлэгч Б. нь дээрх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай байх хэдий ч түүний гаргасан зөрчилд шийтгэл оногдуулах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна гэж үзлээ.

Хариуцагч дээрх маргаан бүхий тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.9-д заасан албан тушаалтны хууль бус, шударга бус явдалтай эвлэршгүй байх гэсэн заалтыг үндэслэж, Б. нь тухайн үед нийгмийн******* *******ний хэлтсийн даргаар ажиллаж байсан С.*******гийн хууль бус шийдвэрийг биелүүлж, тухайн хуурамч бичиг баримтыг хүлээн авч бүртгэсэн гэж маргажээ. Гэвч гэрч С.*******гийн мэдүүлэг[9]-ээр энэ нөхцөл байдал нь үгүйсгэгдэж байх бөгөөд хариуцагч албан тушаалтны хууль бус, шударга бус явдал байсан эсэхийг шалгаж тогтоогоогүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар үндэстэй байна.

Хариуцагч нь 2017 оны 02 сарын 08-ны өдрийн А/11 дүгээр тушаалаар[10] өмнөх 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалын 6 дугаар зүйлийн 6.4 гэсэн заалтыг хасч өөрчлөлт оруулсан, энэ А/11 дүгээр тушаалд гомдол гаргаагүй, уг тушаал хүчин төгөлдөр болсон байх тул Б/11 дүгээр тушаалын 6.4 гэсэн заалтын талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Завхан аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтын танилцуулга[11] 2017 оны 02 дугаар сарын 01-нд, аймгийн Прокурорын газрын мэдэгдэх хуудас[12] 2017 оны 02 дугаар сарын 08-нд буюу Б/11 дүгээр тушаалыг гарсны дараа үйлдэгдсэн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс Б.гийн гаргасан зөрчил мэргэжлийн хяналтын газрын болон прокурорын байгууллагын дүгнэлтээр тус тус тогтоогдсон гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч дээрх Б/11 дүгээр тушаалыг гаргахдаа Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн 5.3.1-д заасан албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгч, хамтран ажиллагсадтайгаа эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн *******г чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх гэснийг зөрчсөн гэж үзжээ. Гэвч энэ талаар шалгаж тогтоогоогүй, яагаад уг дүрмийн заалт зөрчигдсөн талаар тайлбарлаагүй байна.

Хариуцагчаас дээрх маргаан бүхий Б/11 дүгээр тушаалыг гаргахдаа захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж болзошгүй этгээдийг сонсох ажиллагааг явуулаагүй Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн тайлбар мөн үндэстэй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд Захиргааны акт...ыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал гаргах боломж олгоно. гэж заажээ.

Мөн дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-д сонсох ажиллагааг явуулах хэлбэрийг зааж өгсөн байх ба хариуцагчийн өмгөөлөгчөөс Зөрчлийн асуудал хөндөгдөх үед нэхэмжлэгч Б. нь бичгээр тайлбар гаргасан байгаа. Үүнээс харахад Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлд зааснаар сонсох ажиллагааг хийсэн хэмээн тайлбарлаж байгаа хэдий ч энэ талаар тэмдэглэл, баримт байхгүй учраас Б.гийн уг тайлбарыг захиргааны шийдвэр гаргахдаа сонсох ажиллагааг хийсэн байна гэж дүгнэх боломжгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.6-д Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна., 29 дүгээр зүйлийн 29.1-д Захиргааны байгууллагаас захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт, хуралдааны тэмдэглэл, шийдэл, хүргүүлсэн, мэдэгдсэн баримт зэргийг бүрдүүлэн архивт хадгална. гэж заажээ.

Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3/257 дугаар албан бичгээр[13] тус захиргааны шийдвэрийн хувийн хэрэг, дагалдах хуудас зэрэг баримтуудыг хариуцагчаас шаардсан боловч дээрх баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй тул захиргааны актыг гаргахдаа нотлох баримтыг цуглуулах ажиллагаа хийгдээгүй, маргаан бүхий захиргааны актын хувийн хэрэг хөтлөгдөөгүй байна гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн үзвэл хариуцагч захиргааны байгууллага нь нэхэмжлэгч Б.г Завханмандал сумын******* мэргэжилтний ажил, албан тушаалаас үндэслэлгүйгээр чөлөөлж, хуулиар тогтоосон төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, баталгаа-г зөрчсөн, түүнчлэн маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн нь тогтоогдож байх тул аймгийн ,******* *******ний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ныөдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгон, түүнийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Хоёр: Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нөхөн гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч аймгийн ,******* *******ний газрын дарга нь нэхэмжлэгч Б.г үндэслэлгүйгээр халсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, ийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Б.дажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа буюу 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцож, ажилгүй байсан 119 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 3.326.688 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ийн тухай хуулийн 46дугаар зүйлийн 46.2-т заасны дагуу Б.гийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцож, дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна. Монгол Улсын Нийгмийн хамгаалал, ийн сайдын 2005 оны 05 сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Б.гийн цалингийн хүснэгтийг[14] үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2016 оны 11, 12, 2017 оны 1 сарын дундаж цалин болох 615018 төгрөгнөөс нэг хоногийн цалинг 27955,3 төгрөгөөр тооцон гаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3, 26.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Завхан аймгийн ,******* *******ний газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн Сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/11 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б.г Завхан аймгийн ,******* *******ний газарт Завханмандал сумын хөдөлмөр эрхлэлт,******* асуудал хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, ийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Б.гийн ажилгүй байсан 2017 оны 02 дугаар сарын 01-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүртэлх 119 хоногийн цалин 3326688 /гурван сая гурван зуун хорин зургаан мянга зургаан зуун наян найм/ төгрөгийг ,******* *******ний газраас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг хариуцагч Завхан аймгийн ,******* *******ний газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.д олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 

 

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 5-р хуудас

[2] Хавтаст хэргийн 31-р хуудас

[3] Хавтаст хэргийн 33-66-р хуудас

[4] Хавтаст хэргийн 168-р хуудас

[5] Хавтаст хэргийн 169-р хуудас

[6] Хавтаст хэргийн 225-229-р хуудас

[7] Хавтаст хэргийн 183-р хуудас

[8] Хавтаст хэргийн 69-р хуудас

[9] Хавтаст хэргийн 146-147-р хуудас

[10] Хавтаст хэргийн 77-р хуудас

[11] Хавтаст хэргийн 72-74-р хуудас

[12] Хавтаст хэргийн 75-р хуудас

[13] Хавтаст хэргийн 157-р хуудас

[14] Хавтаст хэргийн 172-177-р хуудас