| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатар Ууганбаяр |
| Хэргийн индекс | 197/2025/19365/И |
| Дугаар | 210/МА2026/00689 |
| Огноо | 2026-03-27 |
| Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 210/МА2026/00689
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Одгэрэл даргалж, шүүгч Ц.Алтанцэцэг, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 197/ШШ2026/01933 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: ******* т холбогдох,
Өмчлөх эрх шилжүүлэх тогтоолуудыг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Ууганбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* т холбогдуулан ******* газрын дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 25/02 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, мөн өдрийн 25/03 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг төлбөр төлөгчийн хуулиар олгогдсон гомдол гаргах эрхийг хязгаарласан үндэслэлээр хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:
3.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШШ2019/01348 дугаар шийдвэрээр ******* ХХК-аас 1,373,471,880.66 төгрөгийг гаргуулж, ******* банк ХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн;
3.2. 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 181/ГХ2019/00593 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдэж, 2019 оны 07 дугаар сарын 25-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн;
3.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ХХК нараас хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 181/ШШ2020/01952 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 2188 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 966 дугаар тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;
3.4. Төлбөр төлөгч ******* аас хариуцагч Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албанд холбогдуулж, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 181/ШШ2022/00475 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 984 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;
3.5. ******* аас хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах, анхны үнэлгээ тогтоосноос хойш 6 сараас багагүй хугацаа өнгөрсөн тул дахин үнэлгээ тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 181/ШШ2023/03875 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 210/МА2024/00430 дугаар магадлалаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;
3.6. ******* ХХК-аас хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тогтоолыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасныг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 197/ШШ2025/04536 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/00916 дугаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн;
3.7. Хоёр дахь албадан дуудлага худалдаа 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр явагдаж, үл хөдлөх эд хөрөнгүүд худалдан борлогдсоныг ******* газрын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 3-3/801 дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгчид мэдэгдсэн;
3.8. ******* газрын дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 25/02 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, мөн өдрийн 25/03 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-уудаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг дуудлага худалдааны ялагчид шилжүүлэхээр шийдвэрлэсэн;
3.9. ******* ХХК-ийн зүгээс ахлах шийдвэр гүйцэтгэгчийн Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-ыг эс зөвшөөрч гаргасан гомдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Шийдвэр гүйцэтгэх албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд хурандаа ******* 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 01-3/2584 дугаартай Хариу хүргүүлэх тухай албан бичгээр ахлах шийдвэр гүйцэтгэгчийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол хуульд нийцсэн гэсэн хариу өгсөн;
4. Анхан шатны шүүх ******* газрын дуудлага худалдааны эрхлэн хөтлөгч, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 25/02 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол, мөн өдрийн 25/03 дугаартай Өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоол-уудаар үл хөдлөх эд хөрөнгийг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдөр чөлөөлөхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11, 71.14 дэх хэсэгт нийцсэн гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон, анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
4.1. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолуудад эд хөрөнгө чөлөөлөх хугацааг 2025 оны 07 дугаар сарын 04-ний өдрөөр тогтоосон нь нэхэмжлэгчийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид 7 хоногийн дотор гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй, мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан хугацаа тоолох журмын дагуу тоолоход 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тогтоол гарснаас хойш эд хөрөнгө чөлөөлөх хугацаа 7 хоногоор тогтоогдсон байх тул эд хөрөнгө чөлөөлөх хугацааг 6 хоногоор тогтоосон гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй.
4.2. Нэхэмжлэгч өмчлөх эрх шилжүүлэх тогтоолуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан журмын дагуу гомдол гаргасныг ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хуульд заасан журмын дагуу шийдвэрлэсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.14 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлсэн шийдвэрт гомдол гарсан бол гомдлыг шийдвэрлэтэл худалдан авагчид өмчлөх эрх үүсэхгүй, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн өмчлөх эрх шилжүүлэх тухай тогтоолууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
5. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.11, 71.14 дэх хэсгийг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болсон байх тул уг алдааг залруулсан өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 197/ШШ2026/01933 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтын ... 71 дүгээр зүйлийн 71.11, 71.14 ... гэснийг ... 44 дүгээр зүйлийн 44.4 ... гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир зохигч хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Ц.АЛТАНЦЭЦЭГ
Б.УУГАНБАЯР