Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 1033

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

                                                                                                          

Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг би, Төв аймгийн Заамар сумын 1 дүгээр багт оршин суух Боржигин овогт Дашдэмбэрэлийн Энхболд /РД:НН78041375, утас:99077777/-ын нэхэмжлэлтэй, тус сумын 4 дүгээр багт оршин суух Тахилант овогт Шаалуугийн Галтбадрах /РД:НН81021776, утас:99064146/-д холбогдох,

Зээлийн төлбөр 4 800 000 /дөрвөн сая найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 сарын 09-ний өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ш.Галтбадрах нь 2007 оноос нийт 4 800 000 төгрөгийг цувуулан зээлж авсан. Одоо миний бие зээлсэн 4 800 000 төгрөгийг гаргуулж авах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Ш.Галтбадрах шүүхэд гаргасан тайлбартаа: Би Д.Энхболдоос 2007 оноос хойш цувуулан зээлж авсаар нийт 4 800 000 төгрөгийг авсан нь үнэн. Энэ зээлийн тооцоонд маргах зүйл байхгүй. Д.Энхболдын нэхэмжилж байгаа нийт 4 800 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 10-ны дотор цалингийн зээл аваад бүрэн төлнө гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Энхболд нь Ш.Галтбадрахад холбогдуулан зээлийн төлбөр 4 800 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байна.

Хариуцагч Ш.Галтбадрах нь нэхэмжлэлийн шаардлага 4 800 000 төгрөгийг 2016 оны 11 сарын 10-ны дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч байх тул түүний зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 91 750 төгрөг төлсөн ба үүнийтал хувь болох 45 875 төгрөгийг хариуцагчаас, 45 875 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгох нь зүйтэй байна.

          

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1-д заасныг удирдлага болгон

 

                                         ЗАХИРАМЖЛАХ нь:         

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Энхболдын нэхэмжилсэн 4 800 000 /дөрвөн сая найман зуун мянган/ төгрөгийг хариуцагч Ш.Галтбадрах төлж барагдуулна гэж бүрэн хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид 45 875 төгрөгийг хариуцагч Ш.Галтбадрахаас, 45 875 төгрөгийг улсын орлогоос тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.  

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд  нэхэмжлэгч, хариуцагч нар давж заалдах гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                     Л.ОЮУНЦЭЦЭГ