Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 45

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Амарзаяа би Завхан аймгийн ******* сумын иргэдийн *******дэд холбогдох ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахыг даалгах-ийг хүссэн Ю.******* нарын нэр бүхий 10 иргэний нэхэмжлэлийг 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийг сонгох 2016 оны ээлжит сонгууль 2016 оны 10 дугаар сарын 19-ний өдөр явагдсан. ******* сумын Чигэстэй багт 2 мандат дээр өрсөлдсөн манай намын *******, *******, Ардчилсан Намын нэр дэвшигч ******* нарын санал тэнцэж 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр дахин санал хураалт явагдахад нэр дэвшигч ******* ялалт байгуулж, *******, ******* нарын санал дахин тэнцсэн. 2016 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 1 мандатын төлөө дахин санал хураалт явагдаж Монгол Ардын Намаас нэр дэвшигч ******* ялалт байгуулж ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21 төлөөлөгч бүрэн бүрэлдэхүүнээрээ сонгогдоод байна. Манай намын зүгээс Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 10.3.2, 23.7 дахь заалтуудын дагуу төлөөлөгчид бүрэн сонгогдох, сонгуулийн эцсийн үр дүн гартал анхдугаар хуралдааныг хийх боломжгүй гэсэн байр суурийг баримталж байсан бөгөөд одоо анхдугаар хуралдаан хуралдах хууль зүйн үндэслэл бүрэн бүрдсэн гэж үзэж байна. Бид одооны иргэдийн *******дээс анхдугаар хуралдааныг хийхийг хүссэн албан бичиг өгсөн боловч анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахгүй байна. Иймд Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4-т заасны дагуу ******* сумын одоогийн иргэдийн *******дийг анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахыг даалгах нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ******* сумын Монгол Ардын намын хорооны дарга Ю.******* нарын нэр бүхий иргэдийн гаргасан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч нар нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг зарлан хуралдуулахыг тус хурлын Тэргүүлэгчдэд даалгах нэхэмжлэлийг гаргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* сумын сонгуулийн хорооноос 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 17 дугаар тогтоолоор 2016 оны орон нутгийн ээлжит сонгуульд сонгогдож, түр үнэмлэхээ авсан нэр дэвшигчдийн саналын дүнг 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрөөс эхлэн сумын хэмжээнд бүхэлд нь хүчингүй болгож, дахин сонгууль явуулахаар шийдвэрлэжээ.

******* сумын Монгол Ардын намын хорооноос сумын сонгуулийн хорооны дээрх тогтоолтой холбогдуулан нэхэмжлэл гаргасны дагуу Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 сарын 6-ны өдрийн 21 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж эхэлсэн байна. ******* сумын Сонгуулийн хорооны 2016 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 17 дугаар тогтоол хуульд нийцсэн эсэхийг шалгаж шийдвэрлэхээс өмнө сумын анхдугаар хуралдааныг хуралдуулахыг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байсан тул захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 19-ны өдрийн 42 дугаар захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, түдгэлзүүлсэн шалтгаан арилсан тул 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 259 дүгээр захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээсэн байна.

2017 оны 07 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан тайлбарыг шүүхэд ирүүлжээ. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах эрхтэй, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болохоор байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч нар нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд биш байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.3 дахь хэсгийг зөрчөөгүй байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаарлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан Ю.******* нарын нэр бүхий 10 иргэний Завхан аймгийн ******* сумын иргэдийн *******дэд холбогдуулан гаргасан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын анхдугаар хуралдааныг хуралдуулахыг даалгах нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаарлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй болохыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэ захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Захирамжийг хэргийн оролцогч нарт танилцуулахыг шүүгчийн туслах П.Янжмаад даалгасугай.

 

ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА