Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 183/ШШ2016/01002

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

   хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч У  ТӨХК, Х  төв нь хариуцагч Н.Э холбогдуулан Цахилгаан эрчим хүчээр хангах гэрээний үүрэгт 319,377 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Э  2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч У  ТӨХК, Х  төвөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 10,232 төгрөгийн 5,116 төгрөгийг улсын орлогод үлдээж, 5,116 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 5,116 төгрөгийг хариуцагч Н.Э-с гаргуулж, нэхэмжлэгчид тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ