| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2016/00213/И |
| Дугаар | 183/ШШ2016/00953 |
| Огноо | 2016-10-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2016/00953
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Вива сити-1 сууц өмчлөгчдийн холбоо нь Д.Б-ээс нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 657,500 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа 447,500 төгрөгийг татгалзаж, хариуцагч хариуцан төлөх 210,000 төгрөгөөс 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 105,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 105,000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Вива сити-1 сууц өмчлөгчдийн холбооноос тэмдэгтийн хураамжид төлсөн 20,330 төгрөгийн 10,165 төгрөгийг улсын орлогод үлдээж, 10,165 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 10,165 төгрөгийг хариуцагч Д.Б-ээс гаргуулж, нэхэмжлэгч Вива сити-1 сууц өмчлөгчдийн холбоонд тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ