| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чадраабал Батчимэг |
| Хэргийн индекс | 182/2023/05003/И |
| Дугаар | 210/МА2026/00384 |
| Огноо | 2026-02-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00384
******* ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Гэрэлтуяа даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Ч.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09655 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* ХХК, ******* нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд үндсэн зээл 3,205,065,248 төгрөг, зээлийн хүү 898,316,504 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154,117,609 төгрөг, нийт 4,257,499,365 төгрөг, нотариатын зардал 111,500 төгрөг, нийт 4,257,610,865 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн,
2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, илүү төлсөн 1,212,647,589 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Батчимэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, *******, *******, *******, *******, хариуцагч *******, түүний өмгөөлөгч *******, хариуцагч ******* ХХК-ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* ХХК нь *******ХК-тай 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №******* тоот зээлийн гэрээ,
2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №*******/01 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ,
2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №******* тоот баталгааны гэрээг байгуулан 7,645,000,000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай ойн хоёрдогч нөөцийг боловсруулж шахмал хавтан үйлдвэрлэх зорилгоор зээлсэн.
1.2. ******* ХХК нь *******ХК-тай 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №*******-01 тоот, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №*******-02 тоот, 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №*******-03 тоот, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №*******-04, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №*******-05 тоот, 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №*******-06 тоот нэмэлт,
2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр байгуулсан №*******-01 тоот үл хөдлөх эд хөрөнгүүдтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр байгуулсан №*******-02 тоот үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр №*******-03 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан №*******-04 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №*******-1-12 үл хөдлөх эд хөрөнгө түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №*******-1-13 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр *******-1-23 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр №*******-1-11-1 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №*******-10 үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээг байгуулсан.
1.3. Хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалсан:
Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо ******* дүгээр байр, ******* тоотод байрлах, 52.24 мк.в талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол, ******* өргөн чөлөө, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 77.84 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* , ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 45,6 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 3,505.5 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* өргөн чөлөө, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 57.28 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 2,620.8 м.кв талбай бүхий, үйлдвэрлэл агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,418.4 м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 2,160 м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
Улсын бүртгэлийн Э-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 27,598 м.кв талбай бүхий газар эзэмших эрх;
Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* дүгээр хороолол, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 50.25 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө
Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянгол дүүрэг, ******* дүгээр хороо, ******* бүс, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 48.9 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө;
Улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 162 м.кв талбай бүхий, үйлдвэрлэлийн бус зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдээр албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулах.
Зээлдэгч нь шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрээгүй тохиолдолд №******* -2 тоот баталгааны гэрээний дагуу *******ын хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү.
1.4. Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш зөрчиж зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлж барагдуулаагүйгээс гэрээний үүрэг зөрчигдөж байгааг зээлдэгчид 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн ******* тоот, 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн ******* тоот, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн ******* , 2022 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн ******* тоот мэдэгдэл гардуулж, үүссэн зөрчлийг арилгах нэмэлт хугацааг олгосон боловч гэрээний үүргээ 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл биелүүлээгүй тул талуудын хооронд байгуулсан №******* тоот гэрээний 11.2, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасны дагуу *******ХК-ийн санаачилгаар шүүхийн журмаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй.
Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар зээлдэгч зээлийг зээлийн гэрээнд заасны дагуу төлөөгүй, эсхүл хууль, зээлийн гэрээнд заасан үндэслэлээр зээлдүүлэгчийн нэг талын санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан бол зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зээлийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу зээлийг эргүүлэн төлөх үүргийг зээлдэгч хүлээнэ, 26 дугаар зүйлийн 26.2 дахь хэсэгт зээл, зээлийн хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгч, хамтран зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгч, баталгаа гаргагч, батлан даагчийн данс дахь мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар төлүүлнэ гэж заасан.
******* ХК, ******* нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан №******* тоот баталгааны гэрээний 4.2.1, 5.1.2-т банкны эрхийг заасан.
1.5. ******* ХХК №******* тоот зээлийн гэрээгээр авсан 7,645,000,000 төгрөгөөс 1,400,000,0000 төгрөгийн зээлийг төлсөн, үлдэгдэл зээлийн төлөлт удаашран хугацаа хэтрэлт үүсгэж байсан тул банкны зүгээс зээлдэгчийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах, зээлдэгчид боломж олгох зорилгоор дотоодын бизнесийн зээлд 6,200,000,000 төгрөгийг шилжүүлэн хугацаа сунгаж, 2021 оны 5 дугаар сард тус зээлээс 3,000,000,000 төгрөгийн зээлийг репо дахин санхүүжилттэй зээлийн гэрээ буюу №******* -05 тоот зээлийн нэмэлт гэрээний дагуу өөрчлөлт орсон 6.2.37-д *******ХК-ийн эх үүсвэртэй 1 сарын хугацаатай, 1.3 хувийн хүүтэй дотоод эх үүсвэртэй зээлд шилжүүлэх гэж заасны дагуу 775,000,000 төгрөгийн үндсэн зээл болон 785,685,351.77 төгрөгийн үндсэн зээлээр дотоодын эх үүсвэртэй зээлд шилжүүлсэн.
1.6. Зээлдэгчийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №******* тоот, 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №*******/01 тоот үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн №******* тоот баталгааны гэрээний үүрэгт 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна.
2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №******* тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,250,000,000 төгрөг, үндсэн хүү 185,794,248 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,467,397.26 төгрөг,
2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №*******-05 тоот гэрээний 6.2.37-д заасны дагуу эх үүсвэртэй зээл, үндсэн зээл 775,000,000 төгрөг, үндсэн хүү 87,445,479.45 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 15,634,191.78 төгрөг,
2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №*******-05 тоот гэрээний 6.2.37-д заасны дагуу *******ХК-ийн эх үүсвэртэй зээл, үндсэн зээл 785,685,351.77 төгрөг, үндсэн хүү 124,917,513.24 төгрөг, 22,968,704.04 төгрөг байна.
1.7. ******* ХХК нь *******ХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №*******-2 тоот зээлийн гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №*******-2-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №*******-23 тоот, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №*******-2 тоот баталгааны гэрээг байгуулан 500,000,000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй, 3 жилийн хугацаатайгаар ажлын байр дэмжих зорилготой авсан.
1.8. Зээлдэгч ******* ХХК болон баталгаа гаргагч *******ад холбогдуулан зээлдэгчийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №*******-2 тоот, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №*******-2-1 тоот үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийн барьцааны гэрээ, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *******-2-23 тоот, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №*******-2 тоот баталгааны гэрээний үүрэгт 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн байдлаар дараах төлбөрийн үлдэгдэлтэй байна.
2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №******* тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1,250,000,000 төгрөг, үндсэн хүү 364,766,850.82 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 58,261,917.81 төгрөг, нийт төлөх 1,673,028,768.63 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №*******-05 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 775,000,000 төгрөг, үндсэн хүү 198,408,491.57 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 37,826,793.26 төгрөг, нийт төлөх 1,011,235,284.83 төгрөг, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №*******-05 тоот гэрээний үүрэгт үндсэн зээл 785,685,351.77 төгрөг, үндсэн хүү 237,410,435.11 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45,467,288.41 төгрөг, нийт төлөх 1,068,563,075.30 төгрөг, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №*******-2 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 394,379,897.05 төгрөг, үндсэн хүү 97,730,728.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,561,611.04 төгрөг, нийт төлөх 504,672,236.95 төгрөг буюу 4,257,499,365.71 төгрөг болгон нэмэгдүүлж байна.
Зээлдэгч шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж хүрээгүй тохиолдолд №БГ/*******-2 тоот баталгааны гэрээний дагуу *******ын хөрөнгөөр хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгайлан зааж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч нарын хариу тайлбарын агуулга:
2.1. ******* ХХК нь ойн хоёрдогч нөөцийг боловсруулж хавтан үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэх санхүүжилтэд *******ХК-тай 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр №******* тоот үндсэн гэрээ болон дагалдах гэрээнүүдийг байгуулан зээл авсан.
Энэ төсөл нь байгаль орчин түүний дотроос ойн арчилгаа, эрүүл байдлыг хадгалах улмаар ойн нөхөн төлжилт, аюулгүй байдалд нэн тустай ба Монгол Улсын эдийн засаг, барилга, үйлдвэрлэлийн салбарт чухал ач холбогдолтой байсан тул экспортыг дэмжих, импортыг орлох үйлдвэрийн төслүүдийг санхүүжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 312 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Аж үйлдвэрийн сайдын 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн жагсаалт батлах тухай 151 дүгээр тушаалын дагуу арилжааны банкаар дамжуулан *******ХК-ийн эх үүсвэрээр зээл авах эрхийг олгосон.
Улмаар зээл авах тухай хүсэлт хүргүүлсэн боловч зээлийг судалж үзээд бизнес санхүүгийн үзүүлэлт шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар зээл олгох боломжгүй гэж татгалзсан хариу ирүүлсэн. Түүнээс хойш 3 cap гаруй хугацааны дараа ямар шалтгааны улмаас гэдэг нь тодорхойгүйгээр ******* ХК өөрийн санаачилгаар тус зээлийг ******* ХК-д ярьж зөвшөөрүүлж өгөхөөр бидэнд санал тавьснаар уг зээлийн бичиг баримтыг боловсруулж гэрээг байгуулах үйл ажиллагаа эхэлсэн. Ийнхүү гэрээ байгуулагдаж зээлийн санхүүжилт 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр манай компанийн ******* тоот дансанд орж ирснээс хойш банк өөрийн давуу байдлыг ашиглан биднийг хүнд байдалд оруулж эхэлсэн.
2.2. Тухайн гэрээг байгуулан зээл олгосон гэж байгаа боловч банкны зүгээс зээлийг бүрэн олгохгүйгээр өөрийн давуу байдлыг ашиглан санхүүжилт орсон дансыг бүрэн түгжсэн. Барьцаалбар хөрөнгө хүрэлцэхгүй байгаа гэх шалтгаанаар нэмэлт барьцаа болгон нийт санхүүжилтийн дүнгээс 5,000,000,000 төгрөгийг үйлдвэр тооцооны төвд хадгаламж нээж байршуулахаар тэр үед ажиллаж байсан нягтлан бодогч Г.Болортуяагаар чек бичүүлж, үйлдвэр тооцооны төв салбарт хадгаламжийн 12 данс хүчээр нээж, гэрээ байгуулан хуваан байрлуулж захиран зарцуулах эрхгүйгээр түгжсэн.
Бид эдгээр хадгаламжийг өөрийн харилцдаг ******* ХК-ийн 04 дүгээр салбарт нээлгэх хүсэлтэй байсан боловч банкны зүгээс татгалзаж заавал шинээр нээсэн үйлдвэр тооцооны төв салбарыг мөнгөжүүлэх, эх үүсвэртэй болгох зорилгоор тус салбарт нээлгэ гэж шаардсаны дагуу Хан-Уул дүүргийн салбарт нээлгэсэн.
Үлдсэн 2,645,000,000 төгрөгөөс 250,000,000 төгрөгийг *******ХК-аас өмнө нь авсан байсан шугаман зээл, мөн 312,000 ам.долларын буюу тухайн үеийн банкны ханшаар 626,756,698.64 төгрөгийн Дэлхийн банкны эх үүсвэртэй зээлийг данснаас шууд суутган төлүүлж, үлдэгдэл 1,768,243,301.36 төгрөгийг бидний захиран зарцуулалтад үлдээж төслийн дагуу бүтээн байгуулалт, худалдан авалтад ашиглахыг тулгасан.
2.3. 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хадгаламжийн дансанд санхүүжилтийг хэсэгчилсэн байдлаар 2 жил 6 сарын хугацаанд түгжсэн ба энэ хугацаанд манай барьж байсан үйлдвэрийн барилгад дуусаагүй барилгын гэрчилгээ гаргаж нэмэлтээр барьцаалахыг шаардсан. 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1,000,000,000 төгрөг авснаас хойш бүтэн жилийн хугацаанд дахин ямар ч санхүүжилт аваагүй бөгөөд хэрэв манай компани үлдсэн 4,000,000,000 төгрөгийг төлөвлөгөөний дагуу ашиглаж эргэлтэд оруулсан бол ийм нөхцөл байдалд хүрэхгүй байсан.
2.4. Богино хугацаанд, бага зардлаар хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн ажлууд цаг хугацаа өнгөрөх тусам үнийн өсөлт, ажлын хөлс гэх мэт шууд болон шууд бус нөлөөллөөр алдагдалд оруулж зардлыг үлэмж нэмэгдүүлсэн. Энэ нь тухайн төслийг бүрэн гүйцэт, амжилттай хэрэгжүүлэх боломжгүй болсон гол хүчин зүйл байсан бөгөөд зээлийг эргэн төлөх чадваргүй болгож, хугацаа өнгөрөх тусам зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн дарамтад оруулсаар удаа дараагийн давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалж хэвийн хэмжээнд ажиллаж чадалгүй бизнесийн болон өр зээл, хүүгийн алдагдалд орж байсан.
Бид зээлийн санхүүжилт болон өөрийн үндсэн бизнесийн үйл ажиллагааны ашиг орлогоор төслийн бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлсээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээтэй болгож үнэ цэнийг нь өсгөж банкинд барьцаалж байсан.
2.5. Үүнээс гадна үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, өргөжүүлэх зорилгоор 2021 оны 7 дугаар сараас эхлэн шинэ төсөл санаачлан хэрэгжүүлэхээр болсон. Үүний үр дүнд өөрийн бүтээн байгуулж бий болгосон үйлдвэрийн объектуудын талбайг хэсэгчлэн борлуулах зарчмаар нэмэлт хөрөнгө оруулалт, санхүүжилт босгон үүнээсээ банкны зээлд 3,000,000,000 гаруй төгрөгийг төлж барагдуулсан.
Нийт барагдуулсан зээлийн дүн болох 9,228,866,206.27 төгрөгийг төлснөөс үндсэн зээл болох 4,645,000,000 төгрөгт дүйцэх хөрөнгийг зээлийн барьцаанаас чөлөөлөх хүсэлтийг удаа дараа нэхэмжлэгчид гаргасан боловч татгалзсан. Хэрэв энэ үнийн дүнгээр тухайн үед үл хөдлөх хөрөнгүүд чөлөөлөгдсөн бол компани хүндрэлтэй нөхцөл байдлаас гарах боломжтой байсан ба нийт авсан үндсэн зээлийн 60,76 хувийг төлсөн боловч барьцаа хөрөнгийг тус хувиар чөлөөлж өгөлгүй бидний боломжийг хязгаарлаж эрсдэлд оруулсаар 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн албан бичгээр 1,020,400,000 төгрөгийн буюу нийт 8,020,343,363.46 төгрөгийн барьцааны хөрөнгийн ердөө 12.72%-тай тэнцэх хэмжээний үл хөдлөх хөрөнгө чөлөөлж өгсөн.
Гэвч уг хөрөнгө нь дангаараа эдийн засгийн эргэлтэд оруулах нөхцөл бүрдэхгүй байсаар манай компанийн эдийн засаг эрсдэлтэй нөхцөл байдалд орсон. Ингээд бидний зүгээс төлбөрийн чадваргүй болсон учраас 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот албан мэдэгдлээр зээлийн гэрээг цуцлах хүсэлтийг явуулсан боловч банкны зүгээс тодорхой хариу өгөлгүй байсаар гэрээг цуцлахгүйгээр банк өөрийн давуу байдлыг ашиглан цааш үргэлжлүүлэн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл нэмж хүү болон нэмэгдүүлсэн хүүг тооцож 343,295,389.04 төгрөгийн хүү нэмж нэхэмжилсэн.
2.6. Одоогийн байдлаар 7,645,000,000 төгрөгийн зээлийг жилийн 9 хувийн хүүтэйгээр 5 жил буюу 60 сарын хугацаатайгаар тооцоолж үзэхэд үндсэн төлбөр болон хүүд нийт 9,523,362,213.26 төгрөг байхаар байна. Дээрх байдлаас үзэхэд *******ХК манай зээлийг судлаад шаардлага хангахгүй гэж татгалзаж байсан боловч 3 сарын дараа ******* ХК-тай ярьж зээлийг шийдүүлсэн нь анхнаасаа бидний төслийг санхүүжүүлэх зорилго агуулалгүйгээр өөрсдийн үйл ажиллагаандаа хямд эх үүсвэр болгон ашигласан гэж үзэж байна. Нэгэнт зээлийн шаардлага хангахгүй байсан манай материалыг шаардлага хангасан мэтээр харагдуулж зээлийг бүтээсэн гэж үзэхээр байна.
2.7. Барьцаа хөрөнгө хангалтгүй гэж үзсэн ч зээлийн гэрээг байгуулсан. Гэрээ байгуулсны дараа өгсөн зээлийн дүнгээс барьцаа болгож хадгаламжид хүчээр авсан. Манай зээлийн хямд эх үүсвэрийг ашигласан. Төлбөрийн чадваргүй болсныг мэдсээр байж хугацааг удаашруулж хүү бодсон. Төлсөн зээлийн төлбөрт дүйцүүлэн барьцаа хөрөнгийг суллахгүй хөрөнгийн эргэлтийг нь түгжсэн. Эдгээр хүчин зүйлээс шалтгаалж №******* тоот зээлийн гэрээ болон үүнээс хойш байгуулсан бусад дагалдах бүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд дээрх гэрээг хүчин төгөлдөр бус тооцож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, тайлбарын агуулга:
3.1. *******ХК, ******* ХХК-ийн байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №******* дугаартай хадгаламжийн гэрээгээр 100,000,000 төгрөг хадгалуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
Гэрээний дагуу 7,645,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн ******* дугаартай *******ХК-ийн харилцах дансанд шилжүүлж, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр мөнгөн хадгаламжийн дараах гэрээнүүдийг хийлгэсэн. Үүнд:
2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* ХХК-д олгосон 7,645,000,000 төгрөгийн зээлээс 5,000,000,000 төгрөгийг 12 дансанд хугацаатай хадгаламжид хуваан байршуулж барьцаа хангуулсныг ******* ХХК-ийн нэр дээр 12 хадгаламжийн данс нээж гэрээ байгуулсан боловч захиран зарцуулах эрхгүйгээр уг мөнгийг ямар ч хөдөлгөөнгүйгээр царцаасан.
3.2. Тус банкинд хадгаламжийг Хан-Уул дүүрэгт байрлах үйлдвэр тооцооны төв гэх шинэ салбараа хөрөнгөжүүлэх зорилгоор шилжүүлж өөрийн харилцах данстай салбарт данс нээлгэх боломжийг олгоогүй.
Уг зээлээс үлдэх 2,600,000,000 төгрөгөөр өмнө авсан зээлийг суутган төлүүлж, үлдэх 1,700,000,000 төгрөгийг 2018 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл авч чадаагүй төслийн үйл ажиллагаа төлөвлөсөн ёсоор явах боломжгүй болж улмаар компани зээлээс зээлд шилжин яагаад ч төлж чадахгүй хэмжээнд хүрч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх ямар ч боломжгүй байдалд хүрсэн.
3.3. Талуудын хооронд байгуулагдсан 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* дугаартай зээлийн гэрээгээр зээлийн барьцаа хангагдаагүй бол мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулан зээлийг барьцаална гэсэн тохиролцоо байхгүй бөгөөд ийм нөхцөл байдалд зээл авахаас татгалзах байсан. Банк барьцаа хангаагдаагүй бол зээл олгодоггүй сонгодог жишээ байдаг. Бодит байдалд зээлийн гэрээ байх боловч зээлийг зориулалтын дагуу ашиглах боломжийг олголгүй мөнгөн хадгаламж болгон хувиргаж, банк санхүүгийн зах зээлийг байгуулан зээлийг барьцаа болгон шинэ төвөө санхүүжүүлэн компанийг зээл хүүгийн өрийн дарамтад оруулж, хохироосон. Иймд мөнгөн хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна.
3.4. Банктай байгуулсан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №******* дугаартай хадгаламжийн гэрээгээр ******* дугаартай мөнгөн хадгаламжийн дансанд 100,000,000 төгрөгийг хадгалуулсан гэрээг Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг үндэслэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна.
******* ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ойн хоёрдогч нөөцийг боловсруулж шахмал хавтан үйлдвэрлэх зориулалтаар *******ХК-тай №******* дугаар бүхий зээлийн гэрээ байгуулахдаа 7,645,000,000 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай олгохоор талууд тохиролцсон бөгөөд 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* ХХК-ийн *******ХК дахь ******* тоот дансанд шилжүүлж, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болгож уг гэрээгээр авсан гэх 7,645,000,000 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдлийг бүрэн төлж дууссан. /2хх-159/
Гэтэл 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №*******-05 дугаар бүхий зээлийн нэмэлт гэрээгээр дээрх зээлийн дансны үлдэгдэл болох 6,204,541,000 төгрөгийн 3,000,000,000 төгрөгийг Монголбанкны Репо санхүүжилттэй зээл рүү шилжүүлэх, 3,204,541,000 төгрөгийг *******ХК-ийн дотоодын эх үүсвэртэй зээл болгосон.
3.5. №*******-05 дугаар бүхий зээлийн гэрээ нь талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан №******* тоот зээлийн гэрээний нэмэлт гэрээ болсон нь хууль бус гэрээ гэж үзэж байна. Учир нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №******* тоот зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ******* ХХК 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуусгавар болгож уг гэрээгээр авсан гэх 7,645,000,000 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдлийг бүрэн төлж дууссан.
Зээлийн гэрээ нэг удаагийн шинж чанартай тул *******ХК нь төлөгдөж дууссан зээлийн гэрээнд нэмэлт гэрээ байгуулах биш Монголбанкны Репо санхүүжилттэй зээл, өөрийн банкны дотоодын эх үүсвэртэй зээл тус бүрд нь шинээр зээлийн гэрээ байгуулах байсан. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №*******-05 дугаар бүхий зээлийн нэмэлт гэрээ нь хууль бус гэрээ гэж үзэж байна.
Монголбанкны Репо санхүүжилттэй 3,000,000,000 төгрөгийн зээлээс нийт 5 удаагийн гүйлгээгээр 1,750,000,000 төгрөгийн зээл төлөгдөж 1,250,000,000 төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэлтэй болсон. Энэхүү зээлийн гэрээ нь илт хууль бус гэрээ байх тул ******* ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хойш уг зээлийн хүүд 423,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,800,000 төгрөг, нийт 425,900,000 төгрөгийг үндэслэлгүйгээр төлсөн.
3.6. Мөн "*******" ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* банктай №******* дугаартай 7,645,000,000 төгрөгийг, жилийн хүү 9%, хугацаа 60 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан байна. Энэхүү гэрээний 3.11 дэх заалтад зээлийн хүү тооцох суурь хоногийг жилийн 360 хоногоор тооцохоор зааж өгсөн нь Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь заалт болох банкны харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах. Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 4 дэх заалт болох Зээлийн хүүгийн хэмжээг бодох аргачлалыг Монголбанк батална гэснийг зөрчсөн.
Монгол банк нь дээрх хуулийн заалтуудыг үндэслэн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Монгол банкны ерөнхийлөгчийн А-236 дугаар тушаалаар "Банкны хүү бодох аргачлал, хүү шимтгэл хураамжийн мэдээ, лимит ил тод байдлын журмыг баталсан байдаг. Уг журмын 2.2-т зааснаар жилийн хүүг бодох аргачлалыг 365 хоногт хувааж тооцохоор журамласан. 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсад энэхүү журмыг дагаж мөрдөж байсан. Хүү бодох аргачлалыг хууль болон дагаж мөрдөх журамд өөрөөр тооцох тухай байхгүй тул банк зээлдэгчээс зээлийн хүүг илүү тооцож авч байсан.
Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.6-д "Цаг хугацааг тоолохдоо хуанлийн жилийг арван хоёр сараар, улирлыг гурван сараар тоолно" гэж, 73 дугаар зүйлийн 73.1-д "жил, улирлаар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна" гэж, 73.2-т "хуанлийн жил нь нэгдүгээр сарын нэгний өдрөөс эхэлж арван хоёрдугаар сарын гучин нэгний өдрөөр дуусна" гэж хугацаа тоолох, хугацаа тоолж дуусах журмыг тус тус хуульчилжээ. Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл талуудын харилцан тохиролцсон нэг жилийн хугацааг хуанлийн 365 хоногоор тооцох нь хуульд нийцэх тул зээлийн жилийн хүүг хуанлийн 360 хоногоор тооцож хүү авч байсан буруу байна.
Хуанлийн хоногийг буруу тооцсоноос үүдсэн зээлийн хүүгийн зөрүүг нэхэмжлэлийн хавсралтаар гаргасан. Ийнхүү хууль, журам давж зээлдэгчээс зээлийн хүүг илүү тооцож авч үндэслэлгүйгээр 786,747,589 төгрөгийн хүү илүү төлсөн байх тул хариуцагч *******ХК-аас нийт 1,212,647,589 төгрөг гаргуулж өгнө үү.
2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:
4.1. ******* ХХК нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №******* тоот зээлийн гэрээ, мөн нэхэмжлэлд дурдсан нэмэлт гэрээнүүдийг байгуулж, 7,645,000,000 төгрөгийн *******ХХК-ийн эх үүсвэртэй зээлийг авсан. Гэрээ болон гэрээний хавсралтуудыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.
4.2. Уг зээлийн гэрээ тус бүр Иргэний хуулийн 451.1, 451.2, 453.1 дүгээр зүйлүүдэд заасан хүсэл зоригийн илэрхийлэл илэрхийлэгдсэн хүчин төгөлдөр гэрээ юм. ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлд дурдсан ******* тоот зээлийн дансны хуулгаар нийт 6,204,541,000 төгрөгийг төлөөгүй буюу тогтоосон төлбөрийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийг *******ХК-ийн эх үүсвэрээс *******ХК-ийн эх үүсвэр лүү шилжүүлсэн ба 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн №*******-04 тоот зээлийн нэмэлт гэрээний 4.1.2-т заасны дагуу ******* тоот зээлийн дансанд шилжсэн.
Дээрх шилжсэн зээлийг ******* ХХК-ийн зээл авах хүсэлтийг харгалзан 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №*******-05 тоот зээлийн нэмэлт гэрээг байгуулан 3,000,000,000 төгрөгийг Монголбанкны репо санхүүжилттэй зээлийг жилийн 10,50 хувийн хүүтэй байхаар тохиролцсоныг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №*******-06 тоот зээлийн нэмэлт гэрээгээр жилийн 10,00 хувийн хүүтэй болгосон.
4.3. Мөн нэхэмжлэгч ******* ХХК-ийн 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №*******-05 тоот зээлийн нэмэлт гэрээний дагуу төлсөн гэх зээлийн хүүд 423,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2,800,000 төгрөг, нийт 425,900,000 төгрөг нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.3-т заасны дагуу өрийг хүлээн зөвшөөрснөөр гэрээ хүчин төгөлдөр юм. Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 504,672,236.95 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,752,938,629.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, ******* ХХК-ийн *******ХК-д холбогдуулан илүү төлсөн 1,212,647,589 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар *******ХК-д холбогдуулан 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа ******* ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагаас 3,752,938,629.46 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээ нь гэрээний чөлөөт байдлын зарчимд үндэслэн Иргэний хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (1995 оны)-д нийцүүлэн банк болон зээлдэгчийн хооронд олгох, түүний хугацаа, үндсэн болон нэмэгдүүлсэн хугацааны хүүгийн хэмжээг тогтоох, зээлийн зарцуулалтад банкны зүгээс хяналт тавих, зээлдэгч нь зээл, түүний хүүг буцаан төлөх үүргийг хүлээхээр тохиролцож гэрээ байгуулсан байна.
6.2. 2015 оны 09 дугаар сарын 28-ны өдөр ******* ХХК, ******* нараас Ойн хоёрдогч нөөцийг боловсруулж шахмал хавтан үйлдвэрлэх зориулалтаар зээл авах тухай өргөдлийг ******* ХК-д ирүүлсэн. Хариуцагч ******* ХХК нь******* ХК-тай 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №******* тоот зээлийн гэрээ-г байгуулан 7,645,000,000.00 төгрөгийг жилийн 9 хувийн хүүтэй, 60 жилийн хугацаатайгаар зээлэхээр тохиролцсон. /1хх-35/
Үүнээс зээлийн үлдэгдэл өр төлбөр болох 6,204,541,000.00 төгрөгийг 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *******-05 тоот зээлийн нэмэлт гэрээний дагуу Монгол банкны Репо санхүүжилттэй 3,000,000,000 төгрөгийн зээл болгон 10.50 хувийн хүүтэй, 41 сарын хугацаатай болгож эх үүсвэрийг шилжүүлсэн. Зээлийн үлдэгдлийг *******ХК-ийн эх үүсвэртэй 3,204,541,000 төгрөгийн зээлийг жилийн 15.60 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээл болгож шилжүүлсэн.
6.3. Зээл авах үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно гэж заасны дагуу******* ХК-аас ******* ХХК-ийн ******* тоот зээлийн дансанд 2016 оны 01 дугаар сарын 21-ний өдөр зээлийг олгосон нь******* ХК-аас шүүхэд гаргаж гаргаж өгсөн нотлох баримтууд болох мемориалын ордер, зээл, зээлийн хүүгийн тооцоолол, ******* тоот зээлийн дансны хуулга, зээлийн мэдээллийн сангийн лавлагаа зэрэг баримтуудаар нотлогдоно.
Үүнээс үзэхэд,******* ХК-аас ******* ХХК-д зээл олгох ажиллагаа нь тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1995 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд үндэслэсэн, нийцсэн байна.
6.4. №******* тоот зээлийн гэрээ-ний 3.1-д банк, зээлдэгчид 7,645,000,000 төгрөгийн зээлийг түүний *******ХК дахь ******* тоот харилцах дансанд бэлэн бусаар олгоно гэж зааснаар 2016 оны 01 дугаар сарын 21-ний өдөр ******* ХХК ******* тоот зээлийн дансанд олгогдсон 7,645,000,000 төгрөгийг зээлийн гэрээний 4.3.1, 4.3.2-т зааснаар олгосон. /1хх35/
Үүнээс үзвэл,******* ХК нь зээлдэгчид №******* тоот зээлийн гэрээ-ний 4.2-т заасан зориулалтын дагуу ашиглах боломж олгосон гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Төв банкны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Монголбанк хадгаламж эзэмшигч, хариуцагчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг бэхжүүлэх зорилгоор банк байгуулах зөвшөөрөл болон банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох, банкны өөрийн хөрөнгө, төлбөрийн чадварыг хангуулах, үйл ажиллагааг нь зохицуулах, албадлагын арга хэмжээ авахтай холбогдсон дүрэм, журам, заавар, аргачлал болон холбогдох бусад шийдвэр гаргаж, хэрэгжилтэд нь хяналт тавина гэж хуульчилсан.
6.5. Анх 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр *******ХК-ийн санхүүжилттай 7,645,000,000 төгрөгийн зээл олгосон бөгөөд дотоодын эх үүсвэртэй зээлд шилжүүлсэн дүн, Монголбанкны репо санхүүжилттэй зээлд шилжүүлсэн задаргаа зэрэг нь 2 дугаар хавтаст хэргийн 155, 158, 159, 160, 171, 179 дүгээр талд авагдсан баримтаас тодорхой харагдана. Уг баримтуудаас банк нь зээлдэгчийн зээлийн хүсэлтийг хүлээн авах, холбогдох судалгаа, шинжилгээ хийх, барьцаа хөрөнгийг үнэлэх, зээлийн хүсэлтийг хянах, шийдвэр гаргалт, зээлийн эргэн хяналт харилцагчид мэдээлэл хүргэх зэрэг шаардлагатай үйл ажиллагааг тогтмол хийж зээл олгосон болох нь тогтоогдож байна.
******* ХХК ******* тоот зээлийн дансны 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн хооронд хүү тооцоолол болон дансны хуулга авагддаг. №******* тоот зээлийн гэрээ-ний хавсралтаас харахад cap болгоны 08-ны өдөр зээл төлөх төлбөрийн хуваарьтай. /4хх166/
******* ХХК ******* тоот зээлийн дансны хүү тооцооллоос харахад хариуцагч нь 2016.02.02- ны өдрөөс эхэлж cap болгоны 02-ны өдөр зээлийн үндсэн хүүд тогтмол бус орлогоор төлбөр хийж эхэлсэн байдаг. /4хх174/
6.6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дээрх үйл баримтуудаас үзвэл хариуцагч тал зээлийг бодитой олгоогүй, зээлийг олгохдоо ямар зориулалтын дагуу олгосон эсэх, ямар зориулалтын дагуу авсан эсэх нь ойлгомжгүй гэж үзэн******* ХК нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №******* дугаартай зээлийн гэрээний дагуу 7,645,000,000.00 төгрөгийг өгөөгүй байх тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тaл бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоор итгэлээр үнэлнэ гэх үүргээ биелүүлээгүйг харуулж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхэд нотлох баримт үнэлэх ажиллагаа-ны тухайд Монгол Улсын дээд шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн зөвлөмжөөр шүүх талуудын гаргаж өгсөн аливаа тайлбар, үндэслэл, нотлох баримтад эргэлзэх эрхтэй, тэдгээрийг үнэлсний эцэст өөрийн шийдлийг гаргах үүрэгтэйг дурдсан. Хэрэгт авагдсан баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй гэсэн байна.
Үүнээс үзвэл, нь ******* ХХК нь******* ХК-тай 2015 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн №******* дугаартай зээлийн гэрээг байгуулснаар талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д заасан үүргийн харилцаа үүсэж, зээлдүүлэгчээс зээл олгох ажиллагаа нь хуульд нийцсэн, гэрээнд үндэслэсэн, олгосон зээлийг зээлдэгч зориулалтын дагуу ашигласан, зээлийн гэрээний төлбөрийг зээлдэгч төлсөн нь нотлох баримтаар тогтоогдож байна.
6.7. Мөн зээлдэгч ******* ХХК нь №******* дугаартай зээлийн гэрээ-гээр хүлээсэн үүргээ хүлээн зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 07-ны байдлаар №******* дугаартай зээлийн гэрээ-ний төлбөрт 618,561,206.83 (зургаан зуун арван найман сая таван зуун жаран нэгэн мянга хоёр зуун зургаан төгрөг наян гурван мөнгө) төгрөгийг төлсөн тул Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх заалтад зааснаар уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр гэж тооцно.
6.8. Хариуцагч ******* ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний дагуу 7,645,000,000.00 төгрөгийг аваагүй, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *******-05 тоот зээлийн гэрээний дагуу Монголбанкны репо санхүүжилттэй 3,000,000,000 төгрөгийн зээл, *******ХК-ийн санхүүжилттэй 3,204,541,000 төгрөгийн зээл, нийт 6,204,541,000.00 төгрөгийн зээлийг аваагүй, мөн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулна гэх хариуцагчийн тайлбарыг анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлэн, үнэлэлт дүгнэлт өгч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн 21 дүгээр талд ...зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулахдаа гэрээний талууд өөрсдийн хүсэл зоригоо илэрхийлэн бичгээр байгуулсан ба тэдгээрийн буруутай үйлдэл нөлөөлсөн байх бөгөөд Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.7-д хуулийг мэдэхгүй буюу буруу ойлгосон гэж түүнчлэн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж зааснаар уг хэргийн зохигч нар гэрээгээр барьцаалсан бүх зүйлээ харилцан буцаан өгөх үүрэгтэй байна гэж дүгнэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой байх шаардлагад нийцэхгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Тодруулбал хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үндсэн шинжийг дурдаагүйн улмаас шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт эргэлзээтэй, хоёрдмол утга агуулга бүхий нөхцөл байдал бүрдэж байна.
6.9. *******ХК нь зээлдэгчээс банканд ирүүлсэн зээлийн хүсэлтийн дагуу зээлийг судалж зээл олголт хийгдсэн. Гэрээ байгуулах санал нь хүчин төгөлдөр хүсэл зоригийн илэрхийлэл байхыг шаардаж нөгөө тал хүлээн авснаар хүчин төгөлдөр болдог.
*******ХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа 2015 оны 12 дугаар сарын 08-ний өдрийн №******* тоот зээлийн гэрээ-ний дагуу зээлдэгч ******* ХХК-аас 4,257,610,865 төгрөгийг *******ХК-д олгуулах, ******* ХХК-ийн өмчлөлийн 3 үл хөдлөх эд хөрөнгө, *******ын өмчлөлийн 9 үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Шүүх шийдвэрлэхдээ 12 үл хөдлөх эд хөрөнгөөс үлдэх 4 барьцаа хөрөнгийг тогтоох хэсэгтээ дурдаагүй нь хэргийн оролцогч нарт ойлгомжгүй нөхцөл байдал бүрдэж байна.
6.10. Хэрэгт авагдсан 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн *******-05 тоот дугаартай зээлийн нэмэлт гэрээ, хавтаст хэргийн 154 дүгээр талд авагдсан ******* ХХК-ийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн дансны хуулга,******* ХК-ийн зээл, зээлийн хүүгийн тооцоолол, хавтаст хэргийн 72-75 дугаар талд авагдсан 5,000,000,000 төгрөгийн гүйлгээг хариуцагч өөрөө хийсэн баримт, хавтаст хэргийн 43-44 дүгээр талд авагдсан төлбөрийн чекийн гүйлгээ зэрэг баримтуудаас нэхэмжлэгч тал хариуцагчид зээлийг гэрээний дагуу бодитой олгосон,
Иргэний хууль болон талуудын хооронд байгуулсан №******* тоот зээлийн гэрээнд зааснаар гэрээ байгуулах үед талуудын эрх, үүрэг тодорхой болдог гэсэн үг биш бөгөөд гэрээний биелэлт зээлийг бодитой олгосноор тогтоогдох тул хуулийг буруу тайлбарлан шийдвэрлэсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.3, Банкны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу зээлийн гэрээ хуульд нийцсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Давж заалдах гомдолд хариуцагч нарын гаргасан тайлбарын агуулга:
7.1. Банк зээл олгоогүй болох нь нэхэмжлэгч талаас анхан шатны шүүхэд гаргаж өгсөн буюу хэрэгт авагдсан барьцааны гэрээ болон нэмэлт гэрээнүүдэд тусгагдсан заалт, үг, өгүүлбэрээр нотлогдож байна. Зээлийн гэрээний эрх зүйн мөн чанар нь банк зээлдэгчид зээлийг зориулалтын дагуу ашиглуулах, зээлдэгч тухайн санхүүжилтийг үйл ажиллагаандаа үр ашигтай зарцуулж, ашиг орлого олсны дараа үндсэн төлбөр болон хүү, шаардлагатай бол нэмэгдүүлсэн хүүг төлөх харилцаа байдаг. Гэтэл бодит байдалд банк уг зээлийн хөрөнгийг зээлдэгчид зориулалтын дагуу ашиглуулаагүй, харин *******аар дамжуулан өөрийн хэрэгцээ, ашиг сонирхолд ашигласан нь барьцааны гэрээнүүдээр харагдаж байна.
Тухайлбал, зээлийг хадгаламжид байршуулах зорилгоор аваагүй, харин зориулалтын дагуу ашиглах ёстой байсан. Гэтэл 5,000,000,000 төгрөгийн зээлийн барьцааны гэрээг байгуулахдаа зээлийн мөнгийг олгохоос бүтэн сарын өмнө *******ХК уг мөнгийг буцаан өөртөө ашиглах нөхцөлийг урьдчилан тохиролцсон нь 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 147 тоот барьцааны гэрээгээр нотлогдоно.
Уг гэрээний барьцааны зүйл хэсэгт *******ХК данс барьцаална гэж заасан бөгөөд хадгаламжийн дансны дугааруудыг тусган, цаашид *******ХК-д нээгдэх бүх төрлийн харилцах болон хадгаламжийн дансыг 5,000,000,000 төгрөгийн дүнгээр барьцаална гэж тодорхой заасан. Энэ үйл баримт нь зээлийн хөрөнгийг зээлдэгчид бодитоор ашиглуулах бус, *******ХК өөртөө буцаан татан төвлөрүүлэх нөхцөлийг урьдчилан бүрдүүлсэн болохыг харуулж байна.
7.2. Мөн 3 дугаар хавтас хэргийн 40 дүгээр талд авагдсан 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ******* тоот зээлийн нэмэлт гэрээний 3/6.2.27-д зааснаас харахад зээлдэгч өөрийн хадгаламж дахь мөнгийг чөлөөтэй захиран зарцуулах эрхгүй, харин банкны зөвшөөрөл, зээлийн хорооны шийдвэр, нэмэлт барьцааны нөхцөл зэргийг хангаж байж ашиглах боломжтой байхаар зохицуулсан нь зээлийн хөрөнгө бодитоор зээлдэгчийн мэдэлд шилжээгүйг илтгэнэ. Нэхэмжлэгчийн итгэмжилсэн төлөөлөгчийн хүсэлт гарган өөрөө хадгаламжаас мөнгөө авч ашиглаж байсан гэж дурдсан.
Гэвч хадгаламж эзэмшигч нь өөрийн хадгаламжийг ашиглахдаа банканд хүсэлт гаргаж, гүйцэтгэх захирлын зөвшөөрөл авдаг журам байдаггүй. Харин уг нөхцөл тохиолдолд зээлийн мөнгийг хадгаламж хэлбэрээр барьцаалсан тул мөнгийг ашиглахын тулд тусгайлан хүсэлт гаргаж, зээлийг хадгаламж хэлбэрт шилжүүлсний үндсэн дээр ашиглах боломж бүрдэж байсан. Өөрөөр хэлбэл, зээлдэгч зээлийн эх үүсвэрээ ашиглахын тулд зайлшгүй хүсэлт гаргаж байж, хязгаарлагдмал байдлаар зарцуулалт хийж байсан нөхцөл байдал тогтоогдож байна. Цаашлаад, хадгаламж дахь мөнгийг ашиглахын тулд барьцаанд нэмэгдүүлэн бүртгүүлж, зээлийн хорооны хурлаар шийдвэрлэгдэх ёстой нь зээлдэгчийн чөлөөт, сайн дурын хүсэл зоригийн илэрхийлэл гэхээс илүүтэй банк өөрийнхөө эрх ашгийг хамгаалсан зохицуулалтын хүрээнд хийгдсэн ажиллагаа гэж үзэхээр байна.
7.3. Нэмэлт гэрээний 6.2.28-д зааснаас үзэхэд хадгаламжид байршуулсан, зээлийн эх үүсвэртэй мөнгөнөөс шууд зээлийн төлбөр суутган төлүүлж байсныг харуулж байна. Өөрөөр хэлбэл, зээлийг зориулалтын дагуу ашиглуулахын оронд хадгаламж хэлбэрт байршуулж, улмаар түүнээс нь зээлийн төлбөрийг төлүүлж байсан.
Түүнчлэн 3 дугаар хавтаст хэргийн 40 дүгээр талд зээлийн үндсэн хүүг 48 хувь, хэтэрсэн хугацааны хүүг сарын 4 хувь гэж заасан нь санхүүгийн зах зээлийн жишигтэй харьцуулахад хэт өндөр хэмжээтэй гэж үзэх үндэслэлтэй. Гэтэл бодит тооцооллыг зээлийн дансны хуулгаар харахад анх тохиролцсон 1,3 хувийн сарын хүүгээс зөрүүтэйгээр 15,6 хувийн жилийн хүүгээр тооцож, нэмэгдүүлсэн байдлаар хүү хуримтлуулсан нь харагддаг. Жишээлбэл, зээлийн дансны хуулгад 3,200,000,000 төгрөгийн гүйлгээ кредитээр орж ирээд даруй буцаан гарсан атлаа уг дүн дээр хүүгийн хуримтлал тооцсон бөгөөд 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс 09 дүгээр сарын 26-ны өдрийн хооронд 4 сарын хүү хуримтлуулж, нийт 346,874,476 төгрөгийн үндсэн хүүгийн хуримтлал тооцсон байна. Үүнийг 4 сард хуваавал сард ойролцоогоор 86,000,000 төгрөгийн хүү тооцогдож байгаа нь 3,200,000,000 төгрөгт сарын 1,3 хувийн хүү тооцвол гарах ёстой 40,000,000 орчим төгрөгөөс хоёр дахин өндөр дүн болж байна. Иймээс хүүг давхардуулан, үндэслэлгүйгээр нэмэгдүүлэн тооцсон нөхцөл байдал харагдаж байна.
7.4. Үүнээс гадна, *******ХК нэг талд нь зээлийг хадгаламж хэлбэрт татан төвлөрүүлж, нөгөө талд нь тухайн эх үүсвэрийг өөрийн санхүүжилтийн эх үүсвэр болгон ашиглаж, бусдад илүү өндөр хүүтэй зээлүүлэн ашиг олсон байх үндэслэлтэй. Тухайлбал, зээлдэгчийн 5,000,000,000 төгрөгийг хадгаламж хэлбэрээр төвлөрүүлж, харин уг эх үүсвэрийг банк өөрөө 20 гаруй хувийн хүүтэйгээр дахин зээлүүлэн ашиг олсон. Өөрөөр хэлбэл, 5,000,000,000 төгрөгийг *******ХК нь 5 жилийн хугацаанд бусдад дор хаяж жилийн 21 хувийн хүүгээр тооцон зээлүүлнэ гэж үзвэл хариуцагч тал гэм хорыг нэхэмжлэх эрх үүснэ. *******ХК зээлийн мөнгийг буцаан барьцаа хэлбэрээр татан төвлөрүүлсэн нь үндэслэлгүй.
Зээлийг хадгаламжийн эх үүсвэрээр төлүүлсэн нөхцөлд нэмэгдүүлсэн хүү тооцох эрхгүй, цаашлаад үндсэн хүү нэхэмжлэх эрх үүсэхгүй. ******* ХК тухайн 5,000,000,000 төгрөгийг өөрийн хямд эх үүсвэр болгон ашигласан тул зээлдэгчид эргэн төлөх үүрэг үүсэхгүй гэж үзэх үндэслэлтэй. Хэрэв зээлийг зориулалтын дагуу ашиглуулах ёстой байсан бол хадгаламжид байршуулалгүйгээр зээлийн дансанд нь байлгаж, төлбөрийн даалгавраар зарцуулалт хийлгэх боломжтой байсан. Харин хадгаламжид шилжүүлсэн нь үйлдэл нь хууль, журам зөрчсөн үйлдэл гэж үзэхээр байна.
Эдгээр нөхцөл байдлыг аудитын дүгнэлтүүд болон Засгийн газрын хяналт шалгалтын тайланд тодорхой дурдсан. Нэхэмжлэгч тал 5,000,000,000 төгрөгийг чек хэлбэрээр авсан гэж мэдэгдсэн. Гэвч уг үйлдэл нь банкны луйврын шинжтэй бөгөөд чекээр авах үед хий гүйлгээ хийгдсэн бөгөөд тухайн мөнгийг авсан мэтээр гарын үсэг зуруулсан. Мөн уг үйлдэл 18 цаг 18 минутад хийгдсэн нь банк хаалгаа барьсан үе буюу үйл ажиллагаа дууссаны дараа болсон байна. Тухайн салбарын кассанд бэлнээр байсан мөнгийг хэрхэн авч, хэдэн шуудай мөнгө бэлнээр авсан эсэх баримт байхгүй.
7.5. Үүнтэй холбоотойгоор Архивын тухай хууль, Компанийн тухай хууль, Монгол банкны архив хадгалах дүрэм журмыг зөрчиж, 3 жилийн дотор гүйлгээний баримтыг устгасан нь хууль бус үйлдэл болно. Үүний улмаас 5,000,000,0000 төгрөгийг бэлнээр авсан гэдгийг нотлох боломжгүй байна. Жижиг салбар төдийгүй төв салбар дээр бэлэн мөнгө авахын тулд хэдэн долоо хоногийн өмнө бэлэн мөнгөний захиалгын хуудас гаргадаг боловч уг баримт байхгүй. Тухайн зээл нь зөвхөн шахмал хавтан үйлдвэрлэх зориулалтаар ашиглах гэрээтэй байсан бөгөөд нэмэлт гэрээнүүд нь зориулалтын бусаар мөнгө ашиглах заалтууд агуулсан. Мөн эдгээр нэмэлт гэрээнүүд зөвхөн хүү болон хугацааны асуудлыг зохицуулж, тусдаа данс үүсгээгүй, олон зээл болгон салгасан нь үйлчлүүлэгчийг төөрөгдүүлж, мөнгө угаасан арга гэж үзэж болно. Үүний үр дүнд хариуцагч 5,000,000,000 төгрөгийн хадгаламжтай байсан бол өндөр хүүтэй зээл авах шаардлагагүй байсан, мөн барьцаа хөрөнгө хангалтгүй байсан нөхцөлд банк эх үүсвэрийг ашиглах зорилготой үйлдэл хийсэн нь тодорхой байна.
Үндсэн зээлтэй холбоотой нэмэлт гэрээнүүд өөр өөр төрөлд шилжиж, олон зээл болж, хүүгийн дарамт болон үндсэн зээлийн дарамт үүсгэсэн. Тухайн зээл нь 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ******* гэх дансанд хаагдсан байхад 6,200,000,000 төгрөгийн үлдэгдэлтэй гэх үндэслэлээр мөнгө нэхэж байгаа нь үндэслэлгүй. Дээрх үндэслэлээр 5,000,000,000 төгрөгийг аваагүй болох нь харагдаж байна. Мөн тухайн зээл нь 2020 онд төлөгдөж дуусгавар болсон нь хавтаст хэргийн 3 дугаар талд авагдсан ******* гэх дансны хуулгаар харагддаг.
7.6. *******ХК 9,000,000,000 гаруй төгрөгөө аль хэдийн авсан байхад дээрээс нь дахин мөнгө авахаар нэхэмжлэл гаргаж буй нь шударга бус,. ******* ХХК өмнө нь 100 гаруй ажилтантай, үндэсний үйлдвэрлэл эрхэлдэг, томоохон бүтээн байгуулалт хийж байсан байгууллага байсан. Бид 18,000 м.кв үйлдвэрийн барилга барьж, үйлдвэрлэл хөгжүүлэхээр бүх хүчээ дайчлан ажилласан. Гэтэл одоо уг үйлдвэр хоосон, үйл ажиллагаа зогссон байдалтай байна.
*******ХК-ийн гаргаж буй үйлдэл нь нэг сумаар хоёр туулай буудаж буйтай адил буюу хямд эх үүсвэр ашиглахын зэрэгцээ ******* ХХК-ийг дампууруулах, улмаар авах санаархал байсан гэж хардаж байна. Мөн Үндэсний аудитын байгууллагаас гаргасан тайланд ******* ХХК-ийг үйлдвэрээ байгуулж, тоног төхөөрөмж суурилуулан, үйл ажиллагаа явуулж байгаа мэтээр бичсэн нь бодит байдалтай огт нийцэхгүй, худал мэдээлэл байсан. ******* ХК анхнаасаа миний өмнөх зээлүүдийн нөхцөл байдлыг мэдсээр байж нэмэлт зээл олгосон атлаа, дараа нь үүнийгээ өөрсдөө асуудал болгон тавьсан. Улмаар Монголбанк болон бусад эх үүсвэрийн санхүүжилтээр удаа дараа зээл олгож, асуудлыг улам хүндрүүлсэн. Миний бие гэрээгээ цуцалж, зогсоох хүсэлт гаргасан боловч зөвшөөрөлгүйгээр хугацааг сунгаж, зөвхөн хүү авах зорилгоор үргэлжлүүлсэн. Тиймээс энэхүү маргаанд шударга, бодит нөхцөл байдалд нийцсэн шийдвэр гаргана гэдэгт найдаж байна.
7.7. Анхан шатны шүүх яагаад тухайн зээлүүдийг бодитоор олгогдоогүй гэж үзэх болсон шалтгаан нь 7,64500,000,000 төгрөгтэй холбоотой нэхэмжлэгч талын тайлбарт нийт дөрвөн төрлийн зээлийн талаар яригддаг. Үүнээс 775,000,000 төгрөг болон 785,000,000 төгрөгийн хоёр зээлийн гэрээний тухайд анхан шатны шүүх хариуцагчийн хүсэлтийн дагуу эдгээр гэрээг гаргуулан авах боломжоор нэхэмжлэгч талыг хангалттай хангасан нь хавтаст хэргийн материалаас харагддаг. Гэтэл дээрх зээлийн гэрээнүүд бодитоор бичгээр байгуулагдаагүй, хавтаст хэрэгт огт байхгүй нь илэрхий харагддаг.
7.8. Тухайн өдрийн кассын бэлэн мөнгөний тайлан, зарлагын баримтыг гаргаж өгөхийг шаардсан боловч ******* ХК уг баримтыг гаргаж өгөөгүй. Үүнийг тайлбарлахдаа ******* ХК-ийн дотоод журмаар уг баримт 3 жилийн дараа устгагдсан гэж мэдэгдсэн. Гэтэл ижил өдөр, ижил хугацаанд хамаарах бусад зээлийн гэрээ, гүйлгээний баримт, бусад банкны бичиг баримт, эрх зүйн актуудыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Зөвхөн 5,000,000,000 төгрөгтэй холбоотой баримтууд устгагдсан гэх тайлбар нь эргэлзээ төрүүлэхүйц бөгөөд анхан шатны шүүх уг нөхцөл байдалд оновчтой дүгнэлт өгсөн гэж үзэж байна.
Түүнчлэн, зээлийн гэрээ 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан атлаа зээлийн хүүг тухайн өдрөөс эхлэн тооцсон. Гэтэл бодит зээл олголт 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр буюу бүтэн сарын дараа хийгдсэн нь зээлийг бодитоор олгоогүй атлаа хүү тооцсон байж болзошгүй нөхцөл байдлыг харуулж байна. Өөрөөр хэлбэл, *******ХК-ийн үйл ажиллагаанд хууль бус шинжтэй зөрчил байгааг он сар, өдрөөр нь харуулж байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
2. Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч ******* ХХК болон *******ад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 4,257,610,865 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар 504,672,236 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, харин 7,645,000,000 төгрөгийн үндсэн зээлийг бодитоор олгоогүй үндэслэлээр эс зөвшөөрч маргасан ба 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, илүү төлсөн 1,212,647,589 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан байна.
3. Хэрэгт цугларсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:
3.1. *******ХК болон ******* ХХК-ийн хооронд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ******* тоот зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч 7,645,000,000 төгрөгийг ойн хоёрдогч нөөцийн боловсруулах шахмал хавтан үйлдвэрлэх зориулалтаар жилийн 9 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэхээр, зээлдэгч зээлийн үндсэн төлбөр болон хүүг сар бүр зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр, /хх36-42/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд:
3.1.1. Ү-******* дугаартай Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 3,505.5 м.кв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр *******-01, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *******-02 тоот барьцааны гэрээ, /1хх96-100/
3.1.2. Э-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 27,598 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр *******-03, 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдөр №*******-04 тоот барьцааны гэрээ /1хх-105/
3.1.3. Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* чөлөө гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцны зориулалттай, 77,84 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
3.1.4. Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо,******* дүгээр хороолол /*******/ ******* гудамж, *******дүгээр байр, ******* тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, 52,24 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
3.1.5. Ү-******* дугаартай, Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо, ******* /*******/, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 45,6 м.кв тайлбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 06 дугаар сарын 27 өдрийн №*******-1-12 тоот барьцааны гэрээ, /1хх79-81/
3.1.6. Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 57,28 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн №*******-1-13 тоот, 2020 оны 08 дугаар сарын 06-ны №*******-1-10 тоот барьцааны гэрээ барьцааны гэрээ /хх61-62, 63-64/,
3.1.7. Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* /*******/ гудамж, ******* тоот хаягт байршилтай, 2,620.8 м.кв талбай бүхий, үйлдвэрлэл агуулахын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө,
3.1.8. Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* /*******/ гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,418.4 м.кв талбай бүхий, уурын зуухны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр №*******-1-11-1 тоот барьцааны гэрээ /1хх70-71/,
3.1.9. Ү-******* дугаартай Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* /*******/ гудамж, ******* тоот хаягт байршилтай 2,160 м.кв талбай бүхий, 90 хувийн гүйцэтгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр №ЗБ/*******-1-23 тоот барьцааны гэрээ /1хх91-92/,
3.1.10. Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* дугаар хороо, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 50.25 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №*******-1-11 тоот барьцааны гэрээ /1хх67-69/,
3.1.11. Ү-******* дугаартай, Баянгол дүүрэг, ******* дүгээр хороо, ******* бүс /*******/, ******* дугаар байр,******* дүгээр орц, ******* тоот хаягт байршилтай, 1 өрөө орон сууцны зориулалттай 48,9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
3.1.12. Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо,******* гудамж, ******* тоот хаягт байрлах, 162,0 м.кв талбай бүхий, уурын зуухны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр №*******-1-11 тоот барьцааны гэрээ /1хх67-69/ тус тус байгуулжээ.
3.2. Талууд дээрх зээлийн гэрээнд 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *******-01 тоот, 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр *******-02 тоот, 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр *******/03 тоот, 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр *******-04 тоот нэмэлт гэрээгээр өөрчлөлт оруулж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг шинэчлэн баталгаажуулжээ.
3.3. Түүнчлэн, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр *******-05 тоот нэмэлт гэрээгээр дээрх 7,645,000,000 төгрөгийн зээлийн үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 6,204,541,000 төгрөгөөс 3,000,000,000 төгрөгийг Монголбанкны репо санхүүжилттэй зээлд шилжүүлж, зээлийн хүүг жилийн 10,50 хувиар, 41 сарын хугацаатай байхаар,
3,204,541,000 төгрөгийг *******ХК-ийн эх үүсвэртэй зээлд шилжүүлж, зээлийн хүүг жилийн 15,60 хувь, 24 сарын хугацаатай байхаар,
2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр *******/-06 тоот нэмэлт зээлийн гэрээгээр Монголбанкны репо санхүүжилттэй зээлийн хүүг жилийн 10 хувийн хүүтэй байхаар зээлийн гэрээнд тус тус өөрчлөлт оруулжээ.
3.4. Мөн талууд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр *******-2 тоот зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч *******ХК нь зээлдэгч ******* ХХК-д 500,000,000 төгрөгийг, жилийн 6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* ХХК хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөхөөр, /1хх43-46/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Ү-*******дугаартай Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 3,505.5 м.кв талбайтай бүхий үл хөдлөх эд хөрөнгө, Э-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 27,598 м.кв үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр №*******-2-1 тоот барьцааны гэрээгээр харилцан тохиролцжээ. /1хх-101-102/
3.5. Дээр дурдсан 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №******* тоот, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/*******-2 тоот зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар *******ХК, ******* ХХК, ******* нарын хооронд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр №******* тоот, 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр №*******-2 тоот баталгааны гэрээ байгуулагдсан. /2хх10-12, 13-14/
Дээрх байдлаар талууд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 7,645,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулж, уг гэрээнд 6 удаа нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан байна.
4. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж талуудын хоорондох эрх зүйн харилцааг зөв тодорхойлж дүгнэсэн.
Мөн *******ХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулсан барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан гэрээг бичгээр хийх, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр талаарх шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.
5. Харин анхан шатны шүүх зээлдүүлэгч ******* ХК нь зээлийн гэрээний дагуу 7,645,000,000 төгрөгийг зээлдэгч ******* ХХК-д бодитоор олгоогүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс залруулах нь зүйтэй.
5.1. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.
Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний 3.1-д Банк зээлдэгчид 7,645,000,000 төгрөгийн зээлийг түүний ******* банкин дахь ******* тоот харилцах дансанд бэлэн бусаар олгоно. гэж заажээ.
5.2. Нэхэмжлэгч *******ХК нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хариуцагч ******* ХХК-ийн ******* тоот дансанд бэлэн бусаар олгох 7,645,000,000 төгрөгийг шилжүүлж, мөн өдрөө ******* ХХК-ийн *******дахь ******* тоот харилцах данснаас Ч-*******-Р ******* *******, *******д олгов гэсэн утгаар 5,000,000,000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь зээлийн дансны хуулгаар нотлогдсон байх тул нэхэмжлэгч *******ХК-ийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, зээлийн гэрээний 3.1-д тус тус заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ. /2хх-154/
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч *******ХК-ийг зээлийн гэрээний дагуу 7,645,000,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-д олгоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй байна.
5.3. Хариуцагч ******* ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* ХК-д 5,000,000,000 төгрөгийн нийлбэр дүн бүхий 12 ширхэг хадгаламжийн данс нээлгэж, /2хх186-202/ уг мөнгөн хөрөнгийг захиран зарцуулах эрхийг нэхэмжлэгчийн зүгээс хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч тухайн хадгаламжийн хүүг авч ашигласан зэргээс үзэхэд зээлийн мөнгөн хөрөнгийг хадгаламжийн дансанд шилжүүлснээр бодитоор ашиглах боломжгүй байсан гэж үзэх боломжгүй юм. Иймд нэхэмжлэгчийг зээлийн мөнгөн хөрөнгийг хариуцагчид бодитоор олгоогүй гэсэн хариуцагчийн татгалзал үндэслэлгүй.
6. Талуудын хооронд 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хариуцагч ******* ХХК нь 500,000,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчээс хүлээн авсан үйл баримт, зээлийн тооцооллын талаар маргаагүй.
7. Хэргийн авагдсан нэхэмжлэгч талаас гаргасан зээлийн дансны хуулгаар 7,645,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь үндсэн зээл 4,954,541,000 төгрөг, зээлийн хүү 426,401,720 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2,844,837 төгрөг, нийт 5,383,787,557 төгрөг төлж, үлдэх үндсэн зээл 2,810,685,351 төгрөг, зээлийн хүү 800,585,777.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 141,555,999.48 төгрөг, нийт 3,752,827,127.98 төгрөгийг төлөөгүй,
мөн 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний дагуу зээлдэгч нь үндсэн зээл 105,620,102 төгрөг, зээлийн хүү 21,263,654 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 79,767 төгрөг, нийт 126,963,523 төгрөг төлж, үлдэх үндсэн зээл 394,379,897.05 төгрөг, зээлийн хүү 97,730,728.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,561,611 төгрөг, нийт 504,672,236.95 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдож байна. /1хх14-21/
Нэхэмжлэгчийн ирүүлсэн дээрх зээлийн дансны хуулга болон хариуцагчийн гаргаж өгсөн ******* ХХК-ийн хараат бус аудитын тайланд дурдсан ******* ХХК-ийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл зөрүүгүй байна. /6хх-43/
Иймд хариуцагч ******* ХХК нь 7,645,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2,810,685,351 төгрөг, зээлийн хүү 800,585,777.5 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 141,555,999.48 төгрөг, нийт 3,752,827,127.98 төгрөгийг,
хариуцагч ******* ХХК нь 500,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 394,379,897.05 төгрөг, зээлийн хүү 97,730,728.86 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12,561,611 төгрөг, нийт 504,672,236.95 төгрөгийг тус тус төлөөгүй болох нь тогтоогдож байна.
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар зээлдэгч ******* ХХК нь мөнгөн хөрөнгийг буцаан төлөх үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй болох нь тогтоогдсон тул зээлдүүлэгч *******ХК нь олгосон зээлээ гэрээгээр тохирсон зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамтаар буцаан шаардах эрхтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагч ******* ХХК-аас үндсэн зээл 3,205,065,248.82 төгрөг, зээлийн хүү 898,316,506.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154,117,610.52 төгрөг, нийт 4,257,499,365.71 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******ХК-д олгож шийдвэрлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасанд нийцнэ.
8. Зээлдэгч ******* ХХК нь зээлийн төлбөрийг хугацаанд нь зохих ёсоор гүйцэтгээгүй тул барьцааны гэрээний дагуу барьцаалагч *******ХК зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж байгаа нь Иргэний хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1-д заасан зохицуулалтад нийцсэн.
Мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох нэхэмжлэлд дурдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
9. Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбоотойгоор баримт бичгийг нотариатчаар гэрчлүүлсний зардал 111,500 төгрөгийг гаргасан болох нь баримтаар тогтоогдсон /1хх-26/ ба үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д заасны дагуу учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
Иймд хариуцагч ******* ХХК-аас үндсэн зээл 3,205,065,248.82 төгрөг, хүү 898,316,506.36 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 154,117,610.52 төгрөг, нотариатын зардал 111,500 төгрөг, нийт 4,257,610,865 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******ХК-д олгож, үүргийг сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.
10. Нэхэмжлэгч *******ХК нь хариуцагч *******аас батлан даалтын гэрээний үүрэг шаардсан.
10.1. Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр ******* тоот батлан даалтын гэрээ, түүнчлэн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/*******-2 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар мөн өдөр БГ/*******-2 тоот батлан даалтын гэрээ тус тус байгуулагдсан ба Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасантай нийцжээ.
10.2. Батлан даалтын гэрээгээр батлан даагчийн хүлээсэн үүрэг нь үүрэг гүйцэтгэгчээс үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээсэн үүрэгт хамаарах бөгөөд батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээхийг Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасан. Харин үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран хариуцахаар гэрээнд заасан бол үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй, эсхүл үүргээ гүйцэтгэж чадахгүй нь илт тодорхой байвал үүрэг гүйцэтгүүлэгч үүрэг гүйцэтгэхийг батлан даагчаас шаардах эрхтэй байхаар Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т зохицуулсан байна.
Дээрх хоёр гэрээний 3.2-д зээлдэгч зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу гэрээний 3.1-д заасан төлбөрийг төлж чадаагүй тохиолдолд баталгаа гаргагч нь уг төлбөр болон түүнийг төлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг өөрийн хөрөнгөөр үл маргах журмаар төлнө гэж зааснаас үзвэл хариуцагч ******* нь үүрэг гүйцэтгэгчтэй хамтран үүрэг хүлээх бус нөхөх хариуцлага хүлээх агуулгатай байна.
Хэргийн баримтаар зээлдэгч ******* ХХК-ийг зээлийн гэрээний үүргээ биелүүлж чадахгүй гэж үзэх батлан даалтын гэрээний дагуу нөхөх хариуцлага хүлээх нөхцөл бүрдээгүй буюу гэрээний дагуу батлан даагч *******аас шаардах эрх үүсээгүй гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч *******ХК-ийн гаргасан *******ад холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх хариуцагч *******ад холбогдох батлан даалтын гэрээний үүргийг шаардсан нэхэмжлэлийг шийдвэрлээгүй орхигдуулсныг дээрх байдлаар нэмж дүгнэж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт энэ талаар тусгаагүй алдааг залруулна.
11. Хариуцагч 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн ******* дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, илүү төлсөн 1,212,647,589 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
11.1. Дээр дурдсанчлан, нэхэмжлэгчийн гаргасан зээлдэгчийн төлөгдөөгүй зээлийн үлдэгдэл төлбөрийн хэмжээ нь хариуцагчийн гаргасан ******* ХХК-ийн хараат бус аудиторын тайлангаар тооцсон дүнгээс зөрүүгүй болох нь тогтоогдсон.
Харин ******* ХХК-ийн хараат бус аудиторын тайлангаар Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн А-236 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн мэдээллийг ид тод байдлын журамд заасны дагуу ******* ХХК-ийн авсан зээлүүдийн хүүг жилийн 365 хоногоор тооцоход 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр авсан ******* тоот дансаар авсан 3,204,541,000 төгрөгийн зээлийн хүүд 1,144,307,884.96 төгрөг илүү, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* тоот дансаар авсан 7,645,000,000 төгрөгийн зээлийн хүүд 357,560,296.80 төгрөгийг дутуу төлсөн байна гэж дүгнэжээ.
Талууд 2015 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн ******* тоот зээлийн гэрээний 3.11-д банк зээлийн хүү тооцох суурь хоногийг жилийн 360 хоногоор тооцно гэж заасан байна.
Нэхэмжлэгч талаас гэрээнд заасны дагуу маргаан бүхий зээлийн жилийн хүүг 360 хоногоор тооцсон гэж тайлбарласан бөгөөд түүнтэй холбоотой зээлийн хүүгийн төлбөрийн дээрх зөрүү гарсан эсэх, түүнчлэн хариуцагчийн гаргасан ******* ХХК-ийн гаргасан хариуцагч ******* ХХК-ийн 2021 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* тоот дансаар авсан 3,204,541,000 төгрөгийн зээлийн хүүд 1,144,307,884.96 төгрөг илүү, 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр ******* тоот дансаар авсан 7,645,000,000 төгрөгийн зээлийн хүүд 357,560,296.80 төгрөгийг дутуу төлсөн талаар дүгнэсэн тооцооллыг нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар няцаагаагүй.
Иймд Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д хууль буюу гэрээгээр тогтоогдоогүй үндэслэлээр бусдаас хөрөнгө авсан этгээд түүнийг буцаан өгөх үүрэгтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч *******ХК-аас зээлийн хүүд илүү төлөгдсөн 1,144,307,884.96 төгрөгөөс дутуу төлөгдсөн 357,560,296.80 төгрөгийг хасаж, зөрүү 786,747,586 төгрөгийг гаргуулж хариуцагч ******* ХХК-д буцаан олгож, сөрөг нэхэмжлэлээс 425,900,003 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулна.
11.2. Хариуцагч ******* ХХК нь нэхэмжлэгч *******ХК-тай 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр байгуулсан ******* дугаартай хадгаламжийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсан татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцсэн байна.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 191/ШШ2025/09655 шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан ******* ХХК-аас 4,257,610,865.71 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******ХК-д олгож, нэхэмжлэгч *******ХК-аас 786,747,586 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлээс үлдэх 425,900,003 төгрөг гаргуулах хэсэг болон хариуцагч *******ад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,
Тогтоох хэсгийн 3 дахь заалтыг Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан
1. Ү-******* дугаартай Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 3,505.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
2. Э-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоот хаягт байршилтай, 27,598 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
3. Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* байр, ******* тоот хаягт байршилтай, 3 өрөө орон сууцны зориулалттай, 77,84 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
4. Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дугаар хороо,******* дүгээр хороолол /*******/ ******* гудамж, ******* дүгээр байр, ******* тоот хаягт байршилтай, 2 өрөө орон сууцны зориулалттай, 52,24 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
5. Ү-******* дугаартай, Хан-Уул дүүрэг, ******* дүгээр хороо, ******* /*******/, Дүнжингарав гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 45,6 м.кв тайлбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
6. Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай, 57,28 м.кв талбай бүхий, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
7. Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* /*******/ гудамж, ******* тоот хаягт байршилтай, 2,620,8 м.кв талбай бүхий, үйлдвэрлэл агуулахын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгө,
8. Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, Эмийн ургамал /*******/ гудамж, ******* тоот хаягт байршилтай, 1,418.4 м.кв талбай бүхий, уурын зуухны зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
9. Ү-******* дугаартай Баянзүрх дүүрэг, ******* дүгээр хороо, ******* /*******/ гудамж, ******* тоот хаягт байршилтай 2,160 м.кв талбай бүхий, 90 хувийн гүйцэтгэлтэй үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө,
10. Ү-******* дугаартай, Хан-Уул дүүргийн ******* дугаар хороо, ******* гудамж, ******* дугаар байр, ******* тоот хаягт байршилтай 50.25 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,
11. Ү-******* дугаартай, Баянгол дүүргийн ******* дүгээр хороо, ******* бүс /*******/ ******* дугаар байр, ******* дүгээр орц, ******* тоот хаягт байршилтай, ******* өрөө орон сууцны зориулалттай, 48,9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгө,
12. Ү-******* дугаартай, Баянзүрх дүүрэг ******* дүгээр хороо, ******* гудамж, ******* тоотод байрлах, 162,0 м.кв талбай бүхий, уурын зуухны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. гэж,
Тогтоох хэсгийн 4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч *******ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,743,797 төгрөг, хариуцагч ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад төлсөн 6,819,138 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 21,446,004 төгрөгийг гаргуулж *******ХК-д олгож, нэхэмжлэгч *******ХК-аас 4,091,688 төгрөгийг гаргуулан хариуцагч ******* ХХК-д олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,992,843 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.ГЭРЭЛТУЯА
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Ч.БАТЧИМЭГ