| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдорж Мандалбаяр |
| Хэргийн индекс | 181/2023/01175/И |
| Дугаар | 210/МА2026/00866 |
| Огноо | 2026-04-20 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/00866
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Батчимэг даргалж, шүүгч Н.Гэрэлтуяа, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
*******ын нэхэмжлэлтэй,
“*******” ХХК-д холбогдох,
Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 380,000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:й
Монгол Улсад “30МВт Нарны цахилгаан станц” байгуулах төсөл хэрэгжүүлэхээр ХБНГУ-ын хөрөнгө оруулагч “******* & ******* GmbH, ******* *******” нь Эрчим хүчний яамтай 2012 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хамтран ажиллах “Санамж бичиг /MoU/” -ийг солилцон энэхүү төслийн ажлыг эхлүүлж байсан түүхтэй юм. Энэ төслийн ажлаа хэрэгжүүлэх үедээ Хятад улсад 1 сургуульд хамт суралцаж байсан (оюутан цагийн найз) *******г Монгол Улс дахь өөрийн бие төлөөлөгчөөрөө ажиллуулж эхэлсэн. 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр “*******” ХХК-ийг 1 хувьцаа эзэмшигчтэй “******* & ******* GmbH”, 100.000 ам.долларын хөрөнгийн хэмжээтэй үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ХБНГУлсын иргэн ******* өөрийгөө бүртгүүлж байсан.
Тэрээр гадаад улсад ажиллаж амьдардаг Монгол Улсад цөөхөн ирсэн буюу 2013-2023 оны хооронд 3-4 удаа ирсэн ба ирэхдээ 1-3 хоноод буцдаг байсан. Дээрх хугацаанд ******* нь “*******” ХХК-ийг болон өөрийгөө төлөөлөх бүх эрхийг *******д өгсөн байсан бөгөөд өнгөрсөн бүхий л хугацаанд ******* нь “*******” ХХК-ийг төлөөлж албан бичгийн хүрээнд “гүйцэтгэх захирал, захирал” гэх албан тушаалын нэртэйгээр төрийн байгууллагуудтай харилцаж, компанийн нэрийн өмнөөс албан бичиг илгээж, гэрээ хэлцэлд төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулж тус төслийг хэрэгжүүлэх бүхий л алхмуудыг хийж гүйцэтгэсэн хүн юм.
2013 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр ******* нь надтай уулзаж энэ төсөлд хамтран ажиллахыг урьсан юм. Тухайн үед тус төсөл нь танилцуулга төдий байсан бөгөөд анхан шатны судалгаа хийгдэж “ТЭЗҮ” бэлтгэгдэж байсан үе болно. Тухайн үед “*******” ХХК-иас надтай ямар нэгэн гэрээ байгуулан сар бүр хөлс төлөх боломжгүй байгаагаа илэрхийлж цахилгаан станц ажилд орсон тохиолдолд төлбөрт мөнгийг дараа төлбөртийн хэмжээнд нөхөн төлөх, түүнээс хойш 20 жилийн турш тухайн компанийн хууль зүйн асуудлыг бүрэн хариуцан ажиллахыг урьсан юм. Миний бие тухайн үед төслийн эхлэл үеийн санхүүгийн тогтворгүй нөхцөл байдлыг сайтар ухаж ойлгосон бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээс тус төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээс хойших жил бүрийн цалин хөлсийг 60,000 ам.доллароор тооцон 20 жилийн турш хамтран ажиллах татгалзахын аргагүй саналыг хүлээн зөвшөөрсөн юм. Ингээд миний бие тус төслийн ажилд хамтран ажиллах талаар ярилцан тохиролцож баталгаа гаргаж өгөхийг хүссэн бөгөөд 2013 оны 09 дүгээр 02-ны өдөр Б-01/13 тоот “Баталгаа гаргах тухай” албан бичиг авснаар миний бие тухайн төсөл хөтөлбөрт биечлэн оролцох болсон.
Үүнээс хойш миний бие “*******” ХХК-ийн архив, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, төрийн байгууллагуудтай түүний нэрийн өмнөөс уулзах, гэрээ хэлцэл байгуулахад оролцох, газар болон түүнтэй холбоотой эрх зүйн баримт бичиг бүрдүүлэх ажлыг бүхэлд нь хариуцан компанийн болоод төслийн ажлын бүх бичиг баримтыг цэгцэлж авч явсан хүн юм. Ажилласан нийт хугацаа 2013 оны 09 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан буюу нийт 76 сар болно. Энэ үедээ “*******” ХХК-иас цалин, ажлын хөлс гэж ямар ч мөнгө авч байгаагүй юм.
...Миний бие “*******” ХХК-ийг 30 МВт нарны цахилгаан станц төслийг амжилттай хэрэгжүүлэхэд нөлөөлсөн бүхий л ажлаа үнэлүүлж, өөрт олгогдох ёстой зохих ёсны төлбөрөө авах хүсэлтээ 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөрдүүрэг, 1 дүгээр хороо, плаза тоот хаягт баталгаат шуудангаар албан ёсоор илгээсэн. Гэвч “*******” ХХК-иас 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр №22/23 тоотоор миний хүсэлтэд дараах 2 агуулгаар татгалзсан хариуг тус компанийн дэд захирал өгсөн байна. Үүнд:
1. Хууль зүйн туслалцаа үзүүлэх болон Хөдөлмөрийн гэрээг харилцан байгуулж байгаагүй тул ******* болон “*******” ХХК-ийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй байна гэж үзсэн байх бөгөөд ******* болон ******* нартай хийсэн хэлцлийн үр дагаврыг “*******” ХХК-иас бус ХБНГУ-ийн иргэн ******* буюу ******* ******* Simmelsdorf болон ******* нарт хандаж шийдвэрлүүлбэл зохих асуудал байна. гэсэн байна.
2. ...Энэ ...Компанийн хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх гэрээнд ******* танд үйл ажиллагааны зардал болон үйлчилгээ үзүүлсний хөлсөнд төлбөр төлөх тухай ямар нэгэн үүрэг шилжиж ирээгүй болно, ...”, ******* & ******* GmbH, GmbH” компаниудын хоорондын бизнесийн үйл ажиллагаа өмгөөлөгч ******* таны үйл ажиллагаанд хамааралгүй юм. гэсэн байна.
...Анх төслийн ажилд хамтран ажиллаж эхлэхдээ надад гаргаж өгсөн 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б-01/13 тоот Баталгаа гаргах тухай албан бичигт дурдсанаар ...эрх зүйн туслалцаа үйлчилгээний жил бүрийн зардалд 60.000 ам.доллар гэж тодорхой дурдсан бөгөөд төсөл хэрэгжээгүй тохиолдолд ч ажилласан жилээр нөхөн төлбөрийг тооцон бүрэн олгоно гэж заасныг үндэслэн “*******” ХХК-иас 76 сар буюу 6 жил 4 сарын хугацааны төлбөр болох 380.000 ам.доллар буюу 1,333.496.000 төгрөгийг ажлын хөлс төлбөрийг нэхэмжилж байгааг минь шүүх хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.
Иргэний хуулийн 218 дугаар зүйлийн 218.1-т ...заасны дагуу доор зааснаар мөнгөний ханшийг 2023 оны 02 дугаар сарын 13-ний өдрийн байдлаар 1 ам доллар 3,509.20 төгрөгөөр тооцон 380,000 ам доллар нь 1,333,496,000 төгрөг болсон. Иймд, хариуцагчаас 380,000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
...хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд:
Нэг. Үйл баримтын талаар.
1.1. Нэхэмжлэгч ...компанийн зүгээс нэхэмжлэгч *******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хөдөлмөрийн гэрээ харилцан байгуулж, хамтран ажиллаж байсан зүйл байхгүй бөгөөд дээрх үйл баримтыг нотлох аливаа гэрээ, хэлцэл байгууллагын архивт байхгүй, талуудын дунд хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хөдөлмөрийн гэрээний харилцаа үүсээгүй байна.
Дээрх нөхцөл байдал нь нэхэмжлэлд дурдсан ... төдийгөөс өдий хүртэлх хугацаанд тус төсөлд хөрөнгө оруулагч, мөн тус компанийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал ХБНГУ-ын иргэн ******* тухайн үед ******* ******* байсан... Монгол дахь албан ёсны төлөөлөгч *******гаар дамжуулан бусадтай гэрээ, хэлцлийг хийдэг байсан... ...нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-тай бус иргэн *******тай байгуулсан хэлцлийн үндсэн дээр харилцан тохиролцож тодорхой үйл ажиллагаа явуулсан байна.
Хууль зүйн үндэслэлийн хувьд нэхэмжлэгч ******* нь иргэн *******тай байгуулсан хэлцлийн үр дагаврыг манай “*******” ХХК-иас шаардах хууль зүйн боломжгүй бөгөөд тухайн харилцааг үүсгэсэн иргэн ******* болон хүсэлтэд дурдсан ХБНГУ-ын иргэн ******* буюу ******* ******* шийдвэрлүүлбэл зохих асуудал байна. Simmelsdorf нарт хандаж
1.2. “*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж буй “” компани нь болон захирал нарын гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх хэмжээ нь тус компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэн авсан 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №Н2235/2016 бүртгэлийн дугаартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх гэрээ-нд заасан эрх үүргээр тодорхойлогдох бөгөөд тус гэрээнд өмгөөлөгч *******д үйл ажиллагааны зардал болон үйлчилгээ үзүүлсний хөлсөнд төлбөр төлөх тухай ямар нэгэн үүрэг шилжиж ирээгүй болно.
...Гагцхүү нэхэмжлэгч ******* нь өөрийн гүйцэтгэсэн гэх үйл ажиллагааны зардал, төлбөрийг хариуцах талаа зөв тодорхойлж албан ёсны хэлцэл хийсэн гэх “” ХХК-ийн захирал ******* болон түүний төлөөлөн ажиллаж байсан гэх “******* & ******* GmbH, GmbH” компаниуд тодруулбал ХБНГУ-ын иргэн ******* нарт хандаж асуудлаа шийдвэрлүүлэх нь зүйтэй.
Хоёр. Хууль зүйн үндэслэлийн талаар.
2.1. ... компанийн гүйцэтгэх удирдлагыг Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2, 62 дугаар зүйлийн 62.2.2, 62.2.3, 62.2.8, 83 дугаар зүйлүүдэд заасан үндэслэлийн дагуу эрх олгогдсон этгээд хэрэгжүүлэх, хуульд заасан дээрх зохицуулалтын дагуу томилогдож компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд гэж Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн этгээд хэрэгжүүлдэг бөгөөд нэхэмжлэлд хавсаргаж өгсөн 03/13 дугаартай албан бичгийн үндэслэж иргэн Ц.Батзаяа нь компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан гэж тайлбарлах, дүгнэх хууль зүйн боломжгүй.
2.2. ...нэхэмжлэгч *******аас гарган өгсөн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03/13 дугаартай албан бичиг нь нотолгооны хувьд олон талын эргэлзээ бүхий нөхцөл байдлыг үүсгэх бөгөөд итгэмжлэлд зурагдсан ******* гэх гарын үсэг нь эх хувь бус хэвлэмэл байгаа шинжээрээ дээрх баримт нь нотолгооны ач холбогдлоо алдаж байна.
2.4. ...нэхэмжлэгчийн зүгээс гаргаж буй 1,333,496,000 төгрөг гаргуулах шаардлага нь Иргэний хуульд заасан эрх зүйн аль зохицуулалтад үндэслэж байгаа нь тодорхой бус байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч *******аас гаргасан ...380.000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “*******” ХХК-ийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч байгаа бөгөөд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “*******” ХХК-д холбогдох 380,000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 6,825,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:
...1. Хэрэг хянан шийдвэрлэхэд баримтлах журам зөрчигдсөн.
Шүүх хурлын эхлэх үед нэхэмжлэгчийн зүгээс уг маргааныг таслах зорилготой хүсэлт №25/11-ийг тайлбарласан. Энэхүү хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр шүүхэд бичгээр гаргасан байсан бөгөөд шүүгч нь 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүртэл чөлөөтэй байсантай холбоотой шийдвэрлэгдээгүй байсан болно. Тус хүсэлт нь 5 зүйл агуулгатай /хариуцагчаас нотлох баримтуудыг гаргуулах, өмнөх захирамжийн биелэлт хангуулах, тус компанийг төлөөлөн удирдаж байсан этгээдийг тогтоолгох, үзлэг хийлгэх, гэрч асуулгах тухай/ байсан бөгөөд тухай бүрийн үндэслэлийг нь тус бүрд нь тодорхой дурдан шүүхэд хүргүүлсэн байсан. Гэвч шүүгч энэ хүсэлтээс нэгийг нь ч хангалгүй, мөн л урдын адил гомдол гаргах эрхгүй шийдвэрлэж, шүүх хуралдааныг үргэлжлүүлж эхэлсэн. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйл 38.6 дахь хэсэгт заасан шүүхийн журмаар нотлох баримтыг бүрдүүлэх зохицуулалтад нийцэхгүй байсан.
Мөн хариуцагчийн төлөөлөгчөөс шинээр нотлох баримт /Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2025/00187 дугаартай “” ХХК-н нэхэмжлэлтэй “*******” ХХК-нд холбогдох хэргийн эцсийн шийдвэр буюу тогтоолыг эх хувиар, мөн “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч ******* ээс 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр ирүүлсэн гэх 2 хуудас нотариатаар баталгаажуулсан баримт/-ыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс тус баримтуудтай танилцах хугацаа авах хүсэлтээ илэрхийлсэн байсан.
Гэвч шүүгч хариуцагчийн төлөөлөгчөөс гаргаж өгсөн нотлох баримтуудыг хүлээн аваагүй буцаасан бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтүүдийг мөн адил хүлээн авалгүй захирамж гаргасан. Энэ нь хэрэгт хамааралтай нотолгооны ач холбогдолтой баримтууд байсан авч шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 25.2.2-т заасан хэргийн оролцогчдын эрхэд халдсан. Мөн хуулийн 38 дугаар зүйл 38.9 дэх заалтыг зөрчиж хариуцагчийн төлөөлөгчийн шүүхэд гаргаж өгсөн баримтуудыг буцаасан нь хуулийн 40 дүгээр зүйл 40.3-т заасан шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй гэсэн хуулийн заалт зөрчигдсөн.
Иймд, нэхэмжлэгч миний хувьд энэхүү иргэний маргаан хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой, бодит үнэнийг тогтоон шийдвэр гаргахад нөлөөлөх "зайлшгүй шаардлагатай нотлох баримт”-уудыг хариуцагчаас гаргуулах хүсэлтийг хангахгүй орхигдуулан, шүүхийн шийдвэр гаргахаар зүтгэж байгаа шүүгчийн үйлдэл нь процесс хуулийг зөрчсөн бөгөөд “нэхэмжлэгчийн эрхэнд бүдүүлгээр халдсан үйлдэл” гэж үзэн шүүгчээс татгалзсан бөгөөд татгалзах үндэслэлээ илэрхийлсэн. Тодруулбал, шүүгч эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан нэг талд илтэд үйлчлэн, илт хууль зөрчсөн захирамжууд (2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/Ш32025/55326 дугаартай шүүгчийн захирамж, 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШЗ2026/025359 дугаартай шүүгчийн захирамж, мөн тухайн өдрийн нэхэмжлэгчийн хүсэлт шийдвэрлэж байгаа захирамжууд) гаргаж байгааг онцлон дурдаад Үндсэн хуульд заасан “нотлох баримтыг шалгуулах, шударга шүүхээр шүүлгэх” үндсэн эрхээ эдлэх хүсэлттэйгээ дахин илэрхийлж, шүүгчээс татгалзсан.
Шүүгч энэ татгалзлыг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 2025.12.09 өдрийн 191/ЕШ2025/10018 дугаартай захирамжийг үндэслэн татгалзлыг хүлээн авч шийдвэрлүүлэлгүй, шүүх хуралдаан үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйл 92.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчсөн буюу процесс ажиллагааны журам бүхэлдээ алдагдсан.
Үүнээс гарах үр дүн тодорхой байсан бөгөөд шүүгч урьдчилан энэ хэргийг шийдвэрлэсэн байсан нь тодорхой санагдсан. Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйл 40.3 дахь заалтын "Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй" гэдэг зарчим алдагдсан бөгөөд хэргийн оролцогчоос гаргасан нотлох баримтыг шүүгч урьдчилан үнэлэхгүй бөгөөд гагцхүү шүүх хуралдаан дээр нотлох баримтыг тал бүрээс нь хэргийн байдалтай бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүгч дотоод итгэлээрээ үнэлнэ гэж ойлгох ойлголтыг зөрчсөн.
2. Шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн
...энэ хэрэг 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс шүүгч т хуваарилагдсан болно. шүүгчид хуваарилагдсанаас хойш нэхэмжлэгчийн зүгээс 15 удаагийн хүсэлт гарган шийдвэрлүүлсэн байдаг.
Гэвч шүүгч нь хариуцагч компанийн нарны цахилгаан станцын төслийн хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбоотой маргааныг таслан шийдвэрлэх баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлэх хүсэлтүүд нэхэмжлэгчийн зүгээс удаа дараалан гаргаж байсан авч шүүгчийн зүгээс хэт субьектив хандлага гарган хэрэгт ач холбогдолгүй хэмээн татгалзаж байсан, мөн нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйл 69.1.4-т тухайлан заасан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах удаа дараагийн хүсэлтүүдийг ямар нэгэн үндэслэлгүй, гомдол гаргах эрхгүй шийдвэрлэж байсан. Мөн нэхэмжлэгчийн зүгээс “*******” ХХК-ийг 2013-2020 оны хооронд ******* төлөөлж байсныг тогтоолгох тухай нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргаж байсан авч тухайн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг “нэхэмжлэлийн үндэслэл” хэмээн хүлээн аваагүй, нэхэмжлэлийн үнийн дүн буюу ам.долларын монгол төгрөгтэй харьцуулах ханшийн хэлбэлзлээс үүссэн зөрүү төгрөг нэмэгдүүлсэн шаардлагыг хангалгүй орхигдуулсан, илт хууль зөрчсөн буюу илт хууль бус захирамжид холбоотой Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйл 124.1-т заасан гомдлыг шийдвэрлэхдээ процесс хууль зөрчин гомдол гаргах эрхгүй байдлаар шийдвэрлэсэн.
...Дээрх захирамжууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.1-т “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 20.1, 38.9, 65.1.1-65.1.8, 65.1.10, 69.1, 92.4, 97.1, 100.2 дахь хэсэг, 80, 117, 124 дүгээр зүйлд заасан шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж, шийтгэвэрт гарсан өдрөөс нь хойш 10 хоногийн дотор тухайн шатны шүүхэд гомдол гаргаж болно.” гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн, зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлтэй бодит үйлдэл.
3. Нотлох баримт цуглуулах, бүлдүүлэх үүргээ шүүх хэрэгжүүлээгүй буюу нэг тал /хариуцагч/-д илтэд үйлчилж хэргийг хянан шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгчийн зүгээс энэ хэрэг хянан шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой хэмээн удаа дараагийн хүсэлтүүдээр хариуцагчаас нотлох баримт гаргуулах, хариуцагчийн албан бичигт үзлэг хийлгэх хүсэлт гаргаж байсан боловч хүлээн авч шийдвэрлэдэггүй буюу татгалздаг, гомдол гаргах эрхгүй байдлаар шийдвэрлэдэг байсан явдал бол шүүхээр тогтоох боломжтой бичиг баримтуудыг хариуцагчаар гаргуулахаас сэргийлж байсан буюу ямар нэгэн баримтгүй байлгаж, хэргийг шийдвэрлэх нь хариуцагчид ашигтай шийдвэр гаргахад нөлөөлж байгаа явдал гэж үзэж байна. Үүнд:
А/ 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн №20/01 дугаартай хүсэлтээр 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******гаас т хүлээлгэж өгсөн /1 хавтаст хэргийн 196-204 дүгээр хуудсанд дурдсан/ “*******” ХХК-ийн үндсэн баримтуудад үзлэг хийлгэх, шаардлагатай баримтуудыг гаргуулах хүсэлтийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/24977 дугаартай захирамжаар ойлгомжгүй байна хэмээн хангахгүй орхигдуулсан.
B/ 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн №22/03 дугаартай хариуцагчаас төслийн тооцоолол гаргуулах, 2013-2020 оны хооронд тус байгууллагыг хэн хэрхэн яаж төлөөлдөг байсан талаар тайлбар гаргуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШЗ2025/24746 дугаар шүүгчийн захирамжаар “хариуцагчаар албадан тайлбар гаргуулах боломжгүй” хэмээн мөн л хангахгүй орхиж шийдвэрлэж байсан.
C/ 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 23/04 дугаартай хүсэлтээр бичиг баримтуудад үзлэг хийлгэх, төслийн тооцооллыг гаргуулах хүсэлтүүдийг гаргасан боловч хэргийг хянан шийдвэрлэхэд “зайлшгүй шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” хэмээн хангахгүй орхисон буюу 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/28896 дугаар шүүгчийн захирамж гаргасан.
D/ 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн боловч “ямар нэгэн үндэслэлгүйгээр тодорхой бус” хэмээн татгалзсан. Мөн хариуцагч компаниас төслийн тооцоолол гаргуулах буюу тухайн тооцоололд хууль зүйн төлбөрт үйлчилгээний хөлс орж Эрчим хүчний зохицуулах хороогоор батлагдсан тухай хүсэлтийг илэрхийлсэн. Гэвч шүүгч 2025 оны 08 дугаар сарын 19-ний шүүх хурлаар “Хууль зүйн зөвлөх үйлчилгээний ажлыг энэ хүн хийж гүйцэтгэнэ, энэ хүнд төлбөрийг төлнө гэсэн бичиг байгаа юм уу. Тус төслийн тооцоололд гэж нэр орсон юм уу?” гэх байдлаар хэт субьектив хандаж тодорхойгүй шалтгаанаар тус хүсэлтийг орхигдуулсан буюу 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 191/Ш32025/34368 дугаар шүүгчийн захирамж гаргасан.
E/ 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 4-т заасан арга хэмжээг авхуулах хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан. 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн энэхүү хүсэлтийг ямар нэгэн үндэслэлгүйгээр хангахгүй орхигдуулж, гэрч нарыг /, / албадан ирүүлэх тухай шүүгчийн 191/ШЗ2025/39362 дугаар захирамж гарсан.
F/ 2025 оны 09 дүгээр сарын 23-ны мөн өдөр нэхэмжлэгчийн үзлэг хийх хүсэлтийг хангаж шүүхээс үзлэг хийсэн бөгөөд хэрэгт авагдсан компакт дискт үзлэг хийсэн. Гэвч шүүгч энэхүү үзлэгийн тэмдэглэлд гарын үсэг зуралгүй явсаар 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн товлосон шүүх хуралдааныг хүргэсэн. Тус өдрийн шүүх хуралдаан 5-н цаг үргэлжилж дууссан боловч шүүгч зөвхөн “үзлэгийн тэмдэглэл албажаагүй” гэх шалтгаанаар шүүх хурлыг хойшлуулан 191/Ш32025/46074 дугаартай захирамж гаргаж шийдвэрлэсэн. Тус хурал дээр шүүгч нь нэхэмжлэгчид хандан “энэхүү үзлэг хийлгэх хүсэлтээсээ татгалзчих юм уу” гэж нэхэмжлэгчид нөлөөлөхийг оролдож байсан. Мөн тус шүүх хурал дээр нэхэмжлэгчээс “гэрч г албадаад ч ирээгүйтэй холбоотой хариуцлага тооцуулах хүсэлтийг амаар гаргасан боловч шүүгч шийдвэрлээгүй” орхигдуулсан. Өөрөөр хэлбэл, шүүхэд шүүгчийн захирамжаар албадаад ч ирдэггүй хүнд хариуцлага тооцоогүй, толгойг нь илээд өнгөрөөсөн гэсэн үг,
G/ 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйл 69.1.4-т заасан арга хэмжээг авхуулах хүсэлтийг шүүхэд бичгээр дахин гаргасан. Ямар ч хууль зүйн үндэслэлгүй, “хүлээн авах боломжгүй” гэсэн гомдол гаргах эрхгүй шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/11132025/55326 дугаартай захирамж гаргасан.
H/ 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгчээс шүүгчийн 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/Ш32025/55326 дугаартай захирамжид өөрчлөлт оруулах буюу гомдол гаргах эрхтэй захирамж гаргах тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 124 дүгээр зүйл 124.1-д заасан хүсэлтийг гаргасанд шүүгч 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 191/Ш32026/02359 дугаартай захирамжаар мөн л “гомдол гаргах эрхгүй” хэмээн хууль зөрчсөн шийдвэр гаргасан.
I/ 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгчээс маргаан бүхий асуудлуудыг тодорхойлон 5-н янзын хүсэлт гаргасан. Үүнд: 30 МВт Нарны цахилгаан станцын төслийн хөрөнгө оруулалт, жилийн үйл ажиллагааны зардал, тооцоо судалгаа бүхий төслийн анхны тооцооллыг гаргуулах тухай, “*******” ХХК-ийн удирдах албан тушаалтан хэн байсныг тогтоолгох тухай буюу нэрлэж заасан нотлох баримтуудыг хариуцагчаас гаргуулж хэргийг эцэслэн шийдвэрлүүлэх тухай, 2013-2020 оны хоорондох явсан бичгийн үлдэх хувьд үзлэг хийлгэх тухай, “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн маргаан буюу ХБНГУлсын шүүхийн шийдвэрийг, орчуулгын хамт хариуцагч байгууллагаас гаргуулах тухай, гэрч асуулгах тухай хүсэлтийг тус тус гаргасан. Тус шүүх хурал дээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргаж өгсөн /“” ХХК болон “*******” ХХК-ийн иргэний хэргийн маргаан Монгол Улсын Дээд шүүхийн тогтоол болон хариуцагчийн хувьцаа эзэмшигчийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн захидал зэрэг/ нотлох баримтыг буцаасан бөгөөд “нэхэмжлэгчийн хугацаа авч танилцах эрх”-ийг зөрчсөн. Өөрөөр хэлбэл, шүүгч өөрийн урьдчилан гаргасан шийдвэрийг танилцуулахаар шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Ингэснээрээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйл 50.1 дэх заалтын “зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэдэгт шүүх хэргийг хянан хэлэлцэж, бодит үнэнийг тогтоон шийдвэр гаргахад нөлөөлөх бүх төрлийн нотлох баримтууд хамаарах тухай хуулийн зөрчил гаргасан.
Дээр дурдсан үйл баримтуудаас үзвэл анхан шатны шүүх нь нотлох баримт цуглуулах бүрдүүлэх үүргээ зөрчиж, хариуцагчид ашигтай байх боломжийг үргэлж ханган үйлчилж байсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэх тухай хүсэлтийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаанаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйл 65.2-т зааснаар шүүх уг нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авахад саад болж байгаа зөрчлийг хэрхэн засахыг тайлбарлах үүргээ хэрэгжүүлээгүй буюу илтэд нэхэмжлэгчийн эрхэнд халдаж байсан болно.
4. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, дүгнэх ёстой зүйлсийг дүгнээгүй орхигдуулсан, дутуу болон буруу дүгнэлт гаргасан.
Энэ хэргийг шүүгч шийдвэрлэхдээ зөвхөн итгэмжлэлийг дүгнэсэн буюу хэт хийсвэр сэтгэлгээтэй, хэргийн бодит үнэнийг олж тогтоох үндсэн үүргээсээ хазаасан шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл итгэмжлэлийг хуульд нийцээгүй гэж дүгнэхийг урьтал болгосон буюу энэ “*******” ХХК-ийн 2013 оноос хойш хэн төлөөлж явсныг тогтоохыг хүсээгүй, мөн хариуцагч талаас нотлох баримт гаргуулах талаар шаардлага тавиагүй, батлагдсан төслийн тооцооллыг баримтын шаардлага хангуулан шүүхэд ирүүлэх тухай нэхэмжлэгчийн нэг ч хүсэлтийг хангаагүй. Хариуцагчаас үнэн зөв тайлбар мэдээлэл авах, нотлох баримт гаргуулах үүргээ хэрэгжүүлэх шаардлага тавиагүй буюу таг сохор, хэлгүй мэт байлгаж, дутуу материалтай хэрэг шийдвэрлэхийг хүссэн. Хүсэлтдээ ч хүрсэн.
Шүүхийн шийдвэрт дүгнэх ёстой зүйлийг дүгнээгүй дутуу дүгнэсэн талаар:
1. Үндэслэх хэсгийн 5: “Улсын бүртгэлийн лавлагаагаар ХБНГУ-ын хуулийн этгээд Tuchar and ******* GmbH компани нь 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Монгол Улсын хуулийн этгээд болох “*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх удирдлагаар ******* овогтой бүртгэгдсэн байна.” Үндэслэх хэсгийн 6: Tuchar and ******* GmbH компани нь эзэмшиж байсан 100% хувьцаагаа 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр ХБНГУ-ын хуулийн этгээд GmbH компанид шилжүүлсэн бөгөөд 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гүйцэтгэх удирдлагаар овогтой бүртгэгдсэн. Тухайн бүртгэлээс хойш хувьцаа эзэмшигч болон гүйцэтгэх удирдлагад өөрчлөлт ороогүй" гэж тус тус дүгнэсэн атлаа маргаан болгож байгаа буюу ХБНГУ-ын хуулийн этгээд GmbH компанийн хувьцаа эзэмшигч хуваагдсан тухай дүгнээгүй байна. Мөн 50%-ийн хувьцаа эзэмшигч нь ******* буюу шинэ нэрээр ******* Тухар хэвээрээ байгааг тогтоогоогүй байна. Гэрч ийн мэдүүлэгт “...Манай компанийн 100 хувийн эзэмшигч GmbH Герман улсын бүртгэлтэй компани байдаг. Үүний 51%-ийг , 49 хувийг Тухар групп, ******* Тухер эзэмшдэг. Эдгээр хувьцаа эзэмшигчид нь энэ компанийн эцсийн өмчлөгч нар юм" гэсэн тодорхой хариулт бий. Энэ гэрчийн мэдүүлгийг огт дүгнээгүй байна.
2. Үндэслэх хэсгийн 10. “Талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэх буюу ******* хариуцагч компанийг төлөөлөн нэхэмжлэгчтэй хэлцэл хийх эрхтэй эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.” гэжээ. Шүүгч маргааны энэ зүйлийг маш сайн ойлгож байсан авч нэхэмжлэгчийн гаргаж байсан “*******” ХХК-ийг 2013-2020 оны хооронд ******* төлөөлж байсныг тогтоолгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн аваагүй орхигдуулсан. Энэ бол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх үндсэн эрхэнд шууд халдсан үйлдэл болсон.
3. Үндэслэх хэсгийн 11. “...Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 сарын 10-ны өдрийн 2599 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...2013 оны 05 дугаар сарын 30-ны огноотой 03/13 дугаартай Итгэмжлэл гэсэн баримтын доод дунд хэсэгт гэсний урд байх гарын үсэг мэт зүйлийг энгийн хэрэглээний шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна” гэсэн дүгнэлтийг ирүүлсэн” гэж үйл баримтыг тогтоосон атлаа яагаад үүнтэй ижил итгэмжлэл буюу -аас Өмгөөллийн ХХК-д 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 46/17 дугаартай Итгэмжлэл гэсэн баримтыг үйл баримтын хүрээнд адилтган тогтоогоогүй нь ойлгомжгүй. Учир нь, Шүүх шинжилгээний ерөнхий газар 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдөр ЕГО125/820 дугаартай “...2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр гэсэн огноотой 46/17 дугаартай Итгэмжлэл гэсэн баримтын доод хэсэгт ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ гэсний баруун талд байх шинжилж буй тэмдгийн дардас нь олон удаа ашиглах зориулалттай бар ашиглан үйлдэгдсэн байна. Харин шинжилж буй гарын үсэг нь ердийн хэрэглээний өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан үйлдэгдсэн байна” гэсэн дүгнэлтийг гаргасан буюу үйл баримтын хувьд тухайн компанийн гүйцэтгэх захирлууд гаргаж байсан итгэмжлэлүүд скайнердан ирдэг байсантай холбоотой гарын үсгүүд нь хэвлэмэл гардаг байсныг дүгнээгүй байна. Мөн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийндүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр ...*******ын @yahoo.com хаянаас явуулсан, мөн буцаж ирсэн ажилтан ыг ажилд авах, халах үеийн “*******” ХХК-ийн хөдөлмөрийн гэрээ дуусгавар болгох тухай мэдэгдэл буюу албан бичгүүдийг үйл баримтыг тогтоолгох үүднээс үзлэг хийлгэсэн боловч тус үзлэгийн тэмдэглэлийг үнэлж дүгнэсэнгүй. Тодруулбал тухайн компанийн өмнөх болон одоогийн захирлуудын гарын үсэг зурах процесс ажиллагаа буюу үйлдлийг эхэлж тогтоосны дараа итгэмжлэлийг үнэлэх ёстой.
4. Үндэслэх хэсгийн 12. “Уг итгэмжлэлийн эх хувь англи хэл дээр үйлдэгдсэн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан хэдий ч англи хэл дээрх итгэмжлэлийн эх хувийг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй” гэсэн байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс “*******” ХХК-иас 2013-2020 он хүртэлх хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэр дээр тус компанийг төлөөлж төрийн болон бусад байгууллага, иргэдтэй гэрээ хэлцэл хийж тус компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байсан, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийн итгэмжлэл болон тодорхойлолтуудыг гаргуулах” хүсэлтээрдүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 181/Ш32024/03038 дугаартай шүүгчийн захирамж,дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/Ш32024/24977 дугаартай захирамжууд гарсан хэдий ч хариуцагч компаниас 2013 оноос 2018 он хүртэлх ямар ч итгэмжлэл шүүхэд гаргаж өгөөгүй. Шүүгчийн хүссэн итгэмжлэл нэхэмжлэгчид биш хариуцагчид байсныг шүүгч мэдсээр атлаа орхигдуулсан буюу шүүхээс гаргасан шүүгчийн захирамжууд биелэгдээгүй. Ийм атал яагаад нэхэмжлэгчээс англи хэл дээрх итгэмжлэлийг нэхэн, гаргаж өгөх ёстой байсан мэтээр дүгнэх нь учир дутагдалтай. Харин эсрэгээрээ хариуцагчаас нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр 2013-2018 он хүртэлх итгэмжлэлүүдийг шаардах, гаргаж өгөөгүйтэй холбоотой итгэмжлэл үүнээс өөрөөр ямар хэлбэртэй ирдэг байсан талаар хариуцагчийн үгүйсгэх үндэслэл нотлогдохгүй байгааг дүгнээгүй.
Шүүхийн шийдвэрт буруу дүгнэлт хийсэн тухайд:
5. Үндэслэх хэсгийн 14. “Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.3 дахь хэсэгт “Ажил хэргийн хүрээнд тогтсон заншлын дагуу техникийн хэрэгслээр шууд хуулбарлан буулгасан гарын үсгийг түүний эхтэй адилтган үзэж болно” гэж зааснаар хариуцагч компани нь ажил хэргийн хүрээнд дээрх хэлбэрээр итгэмжлэл олгодог болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүйгээс гадна, энэхүү итгэмжлэлийн англи хэл дээр үйлдэгдсэн эх хувийг нотлох баримтаар хэрэгт гаргаж өгөөгүй байх тул тус итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйл 64.2-т заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн нь дутуу дүгнэлт хийсэнтэй холбоотой буруу дүгнэсэн болох нь тодорхой байна. Жишээлбэл: Нэхэмжлэгчийн зүгээс “хариуцагч компанийн удирдлагууд гадаадад байдаг бөгөөд тус компанийн үйл ажиллагаатай холбоотой итгэмжлэлийн хувийг Монгол улсад боловсруулан цахимаар буюу WHATS UP-аар явуулж, эрх бүхий этгээд байгаа газраа тухайн итгэмжлэлийг хэвлэн гарын үсэг зурж, буцаан илгээдэг байсан буюу энэ нь ажил хэргийн хүрээнд тогтсон заншил” гэж тайлбарлаж байсныг 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хурлын үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...цаг хугацааных нь хувьд 2013-2016 оны хооронд ******* Tyxap гэдэг хүн тус компанийн гүйцэтгэх захирал байжээ. Тус хүн *******тай харилцан хамааралтай байсан. Хамтарсан ч байдаг юм уу, ямар нэгэн байдлаар “*******” ХХК-ийн үйл ажиллагаанд татан оролцуулсан. ******* ч өөрөө тухайн компанийн үйл ажиллагаа явуулж байсан гэж тайлбарладаг.” /Шүүх хурлын тэмдэглэлийн 33-дах хуудас доороосоо 1 дэх догол мөр хариуцагчийн төлөөлөгчийн үгнээс/, мөн ...“*******” ХХК нь 2013 оноос Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр нарны цахилгаан станц байгуулах төсөл хэрэгжүүлсэн. Уг төслийг тухайн үеийн “*******” ХХК-ийн захирал ******* Тухар гэдэг хүн Монгол Улсад тухайн төслийг хэрэгжүүлсэн. Тухайн төсөл дээр ******* Tyxap гэдэг хүний найз гэгдэх “” ХХК-ийн захирал ******* нь Герман улсын иргэнтэй анх харилцаж, хамтран ажиллах эхлэл нь тавигдсан.
Хамтран ажиллах цаг хугацаанд ******* мөн адил ажилласан.” /2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 181/TM2023/04601 шүүх хуралдааны тэмдэглэлийн 3 дугаар хуудас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үгнээс/, мөн шүүх хуралдаанаар даргалагчаас “Гэрээн дээр ******* ******* ийг төлөөлөөд гарын үсэг зурсан байна. Тус гарын үсэг зурах эрхийг олгосон юм уу? гэхэд Хариуцагчийн төлөөлөгч ...олгосон гэвэл иймэрхүү итгэмжлэлүүд байгаа байх. Тэрийг нь яг өнөөдрийн хувьцаа эзэмшигчийн зүгээс тайлбарлах зүйл байхгүй” гэсэн тайлбар өгснийг дурдаж байна. Нөгөөтэйгөөр итгэмжлэлийн талаар хариуцагч компаниас баримт гаргуулаагүй буюу тайлбар аваагүй. Урд өмнө нь Монгол Улсад хэнд, хэрхэн ямар төлөөлөх итгэмжлэл гаргаж өгч ажил гүйцэтгүүлж байсан талаар тодорхой нотлох баримтыг хариуцагчаас гаргуулаагүй атлаа нэхэмжлэгчээс гаргаж өгөөгүй мэтээр нэг талд орж дүгнэж байгаа нь өрөөсгөл юм. Харин эсрэгээрээ хариуцагч талаас 2013 оноос хойш тус компанийг Монгол Улсад хэн хэрхэн яаж, ямар итгэмжлэлээр ямар ажилд, юунд төлөөлж байсан талаар нотлох баримтыг хэрэг үүссэнээс хойш шүүх хуралдаан хийх хүртэл нийт 2 жил 11 сарын туршид гаргаж өгөөгүй явдал нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нуун далдалсан гэж үзэх үндэслэлтэй. Итгэмжлэгдсэн төлөөлөгчид өгсөн итгэмжлэлүүдийг гаргаж өгөлгүй нууснаараа энэ хэрэгт *******г төлөөлөх эрхгүй гэж шүүхээр үнэлүүлэх дүгнүүлэх зорилготой байсныг шүүх хэрэгжүүлсэн. Хэрэгт авагдсан 2013-2020 оны хоорондох “*******” ХХК-ийн баталгаажсан гэрээ болгон дээр “ЗАХИРАЛ, ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Э.БАТЗАЯА” гэж бичигдсэн баталгаажиж байсныг шүүх үндэслэлгүй, дүгнэсэнгүй.
6. Үндэслэх хэсгийн 15. “Нэхэмжлэгчээс мөн Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1-т “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг хүчин төгөлдөр гэж үзнэ” гэснийг нэхэмжлэлийн үндэслэлээ болгон шүүх хуралдаанд тайлбарласан боловч хариуцагч компанийг ******* төлөөлж нэхэмжлэгч *******тай хийсэн хэлцлийг хариуцагч хожим хүлээн зөвшөөрсөн үйл баримт тогтоогдоогүй ба хариуцагч уг хэлцлийг төлөөлөх эрхгүй эдгээд хийсэн хүчин төгөлдөр бус гэсэн үндэслэлээр татгалзал гаргасан” гэж дүгнэжээ. Гэтэл 2013-2020 оны хооронд байгуулагдсан “*******” ХХК-ийн гэрээ бүрийг ******* байгуулсан байдаг атлаа зөвхөн *******тай байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр бус болдог буюу бусад гэрээ нь хүчин төгөлдөр хэвээрээ үлддэг ялгаатай байдал хууль зүйн хүрээнд, шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. ...“*******” ХХК-ийг хэн төлөөлөн бусадтай харилцдаг байсныг тогтоогоогүй (тогтоох боломжит нотлох баримтуудыг хариуцагчаас гаргуулаагүй) атлаа ийм дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Иргэний хуулийн 64 дүгээр зүйл 64.1-т “Төлөөлүүлэгч нь төлөөлөгч болон түүнтэй хэлцэл хийх гуравдагч этгээдэд төлөөлүүлэх тухайгаа төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар амаар буюу бичгээр мэдэгдсэнээр төлөөлөгчид бүрэн эрх олгож болно” гэсэн хуулийн заалт зөрчигдсөн. Тухайн компанийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд болох хуучин нэрээр ******* нь нэхэмжлэгч надад амаар хэлсэн буюу “******* ХХК-ийг Монгол Улсад ******* төлөөлнө” гэдгийг шүүхэд мэдүүлсээр атал шүүгч энэ асуудлыг зориуд орхигдуулсан. Мөн хариуцагчийн төлөөлөгчөөс шүүхэд гаргаж өгсөн шинэ нэрээр ******* Тухараас ирүүлсэн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн захидлын орчуулгад “*******” ХХК-ийг Монгол Улсад ******* төлөөлж байсан буюу миний бие төлөөлөх итгэмжлэлийг өгсөн” гэсэн утгатай бичгийн нотлох баримтыг шүүгч танилцсан бөгөөд шүүх хуралдаан дээр гаргаж өгснийг хүлээн авалгүй буцаасан нь энэ хэргийг урьдчилан шийдвэрлэсэн байсан гэдгийг батлах буй за.
7. Үндэслэх хэсгийн 16. “Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Төлөөлөх бүрэн эрхгүй эггээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж зааснаар “Дезерт солар паузр вуан” ХХК-иас нэхэмжлэгч *******, ******* нарын хийсэн хэлцлийг зөвшөөрсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэж дүгнэж байгаа нь буруу болсон. Энэ компанийн үйл ажиллагааг хэн бүхэлд нь хариуцаж үйл ажиллагаанд хүргэснийг тогтоогоогүй атлаа нэхэмжлэгчээс гаргаж өгсөн итгэмжлэлтэй ноцолдож, хэргийг бүхэлд нь бус маргааныг чимхэж суусан шүүгчийн үйлдэл илтэд нэг талд үйлчилж байсныг гэрчилнэ.
8. Үндэслэх хэсгийн 18. “******* компанийн нэрийн өмнөөс баталгаа гаргаж өгсөн цаг хугацаанд компанийн гүйцэтгэх удирдлага ******* Schmed байсан, 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдрөөс Frischenshiager гүйцэтгэх удирдлага болсон үйл баримтыг нэхэмжлэгч ******* нь тухай бүр мэдэж байсан атлаа “*******г тус компанийн гүйцэтгэх удирдлага гэж бодсон” гэсэн тайлбар гаргасан нь үндэслэлгүй” гэжээ. Тэгвэл энэ цаг үед хэн Монгол Улсад тус компанийг төлөөлж байсан юм бэ? Компанийн гүйцэтгэх удирдлага нь Монгол Улсад байхгүй үед хэн яаж төлөөлж байсан юм бол? Яагаад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “*******” ХХК-ийн эцсийн өмчлөгч ******* Тухар болохыг тогтоолгох, “Дезерт Солар Пауэр Вуан” ХХК-ийг 2013-2020 оны хооронд ******* төлөөлж байсныг тогтоолгох тухай” гэж тодорхойлж байсан юм бол? Яагаад нэхэмжлэгчээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандаж “Хан-Уул дүүргийн прокурорын 2023 оны 88 дугаар тогтоолыг хүчингүй болгож, “*******” ХХК-ийн эцсийн өмчлөгчдийг шинэчлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай” нэхэмжлэл гаргаж явсан юм бол, яагаад тус нэхэмжлэлээ “*******” ХХК-ийн зөрчилтэй бүртгэлүүдийг хүчингүй болгож, эцсийн өмчлөгчдийг шинэчлэн бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай” нэхэмжлэл гаргаж байсан юм бол? нэхэмжлэгч Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “*******” ХХК-ийн эцсийн өмчлөгч ******* Тухар болохыг тогтоолгох тухай” нэхэмжлэл гаргаж явсан байдаг бөгөөд тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 192/Ш32025/04193 шүүгчийн захирамжаар “...Нэхэмжлэгч нь ажлын хөлс төлбөр төлүүлэх тухай хэрэгт хүсэлт гаргах замаар өөрт тулгарсан буюу нэхэмжлэлд дурдсан асуудлаа шийдвэрлэх боломжтой байхад тус хэрэгт нотлох баримт бүрдүүлэх зорилгоор, хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан байна хэмээн татгалзсаныг дүгнэх ёстой байх.
9. Үндэслэх хэсгийн 19. “Хэргийн баримтаар ******* хариуцагч компанийг төлөөлж гүйцэтгэх захирал нэрээр төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газруудтай гэрээ хэлцэл байгуулж байсан үйл баримт тогтоогдож байх хэдий ч эдгээр гэрээ, хэлцлээр хариуцагч компаниас нэхэмжлэгчтэй хэлцэл байгуулах эрх олгосон, зохигчдын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэхгүй” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй болжээ. Шүүгч энэ дүгнэлтээрээ “*******” ХХК-ийн төлөөлж байсан этгээд нь ******* болохыг зөв тогтоосон атлаа *******тай байгуулсан хөлсөөр ажиллах гэрээний харилцааг буруу дүгнэсэн байна. Тодруулбал, бусадтай байгуулсан гэрээний итгэмжлэлүүдийг олоогүй атлаа эрх олгосон гэж төөрсөн, хувь хүнтэй гэрээ байгуулж болохгүй мэт андуурсан байна.
10. Үндэслэх хэсгийн 21. “Нэхэмжлэгч ******* нь “” ХХК-д 2013-2019 он хүртэл ажиллаж байсан нь түүний тайлбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа болон гэрч *******гийн “...******* нь тус компанийн хуулийн зөвлөх, менежерээр ажиллаж байсан” гэсэн мэдүүлгээр тогтоогдсон тул 2025 оны 12 сарын 12-ны өдрийн үзлэгээр илэрсэн Microsoft Word Document файл хэлбэрээр компанийн дискт хадгалагдсан албан бичгийн төслүүдийг ******* дангаар буюу хариуцагчтай байгуулсан гэх хөлсөөр ажиллах гэрээний дагуу боловсруулсан ажил, үйлчилгээ гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн нь илтэд нэг талд үйлчилсэн. Гэрч *******гийн “*******” ХХК-д тусдаа гэрээтэй ажилдаг байсан. Тохирсноор бол жилийн 60,000 ам.доллар өгнө гэснээс 10,000 ам.доллар өгсөн байдаг. ******* нь “*******” ХХК-иас өөрийн хийсэн ажлын хөлийг шаардсан асуудал бол “” ХХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох иргэний хэрэгт огт хамаагүй тусдаа асуудал. 2013-2020 оныг хүртэл тус компанийг би төлөөлж төрийн болон бусад байгууллагуудтай гэрээг би байгуулдаг байсан. Гэрээнүүд хүчин төгөлдөр. Гэрээ болгон дээр захирал ******* гэж гарын үсэг зурдаг байсан. ******* ээс итгэмжлэл авдаг байсан. Итгэмжлэлийг Монгол Англи хэл дээр бэлдээд мэйлээр явуулдаг. Гарын үсэг зурагдсан итгэмжлэлийг хэвлээд тамга дарж баталгаажуулдаг байсан” гэх мэт чухал ач холбогдолтой гэрчийн мэдүүлгийг огт үнэлээгүй. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг ашиглан хувь хүн ганцхан хуулийн этгээдэд ажилдаг байх ёстой мэтээр ойлголт төрүүлсэн, хүний ажиллах эрх зөрчсөн буруу дүгнэлт хийсэн байна.
“*******” ХХК үүсгэн байгуулагдсанаас хойш итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь байхгүй байсныг дүгнээгүй бөгөөд хэн түүнийг ямар хэлбэрээр орлон ажилласан болохыг шүүх тогтоохгүйгээр шийдвэр гаргасанд гомдолтой байна.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:
...2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр явагдсан шүүх хуралдаанд шүүх хуралдаан даргалагч нь шүүгчээс татгалзах хүсэлт байгаа эсэх талаар нэхэмжлэгчээс асууж тодруулсан. Надад татгалзал байхгүй гэж хэлээд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Гэтэл дараагийн үе шатуудад нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтүүдийг хүлээн аваагүй буюу түүний байр суурьтай нийцээгүй, өөрт нь таалагдаагүй тул татгалзлын бус үе шатанд шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан. Гэтэл шүүгчээс татгалзах эрхтэй байхад миний татгалзлыг хүлээж авалгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн гэх байдлаар гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч хуульд заасан журмын дагуу татгалзлаа илэрхийлээгүй. Татгалзалтай холбоотой захирамж хүчин төгөлдөр хэвээр байсныг дурдах нь зүйтэй.
...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байх үед магадлалд заасны дагуу нэхэмжлэгчийн гаргаж өгсөн CD-д үзлэг хийсэн бөгөөд тус үзлэгийн тэмдэглэл хэрэгт авагдсан.
...******* нь “” ХХК-ийн захирал ...“” ХХК нь “*******” ХХК-тай харилцаж байсан үйл ажиллагааныхаа хүрээнд манай байгууллагаас 4,000,000,000 төгрөг гаргуулах шийдвэр гарсан. Миний бие тус нэхэмжлэл болон шийдвэрийг *******ын нэхэмжлэлтэй хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. “*******” ХХК-ийн нарны цахилгаан станц барих төсөлд өөрийн компанийн хувиар оролцож, хуулийн зөвлөх болон инженер, техникийн ажилчид нийлсэн 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй хүний ажлын зардалд 4,000,000,000 төгрөг гаргуулах шаардлагыг “” ХХК гаргасан. “” ХХК нь өөрийн хуулийн зөвлөхийг ажиллуулсан. ******* нь 2013-2019 оны хугацаанд “*******” ХХК-д хуулийн зөвлөх үйлчилгээ үзүүлсэн боловч 380,000 ам.долларын төлбөрөө авч чадаагүй гэж маргасан. Гэтэл тухайн үед ******* нь өөрийн ажиллаж байсан компанийнхаа үйл ажиллагаанд хамрагдаж байсан буюу 2013-2019 онд “” ХХК-д ерөнхий менежерийн албан тушаалд ажиллаж байсан. Тус хугацаанд хамаарах нийгмийн даатгал, татвараа төлж байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамжийн дагуу бүрдүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон. Үүнээс үзвэл, нэхэмжлэгчийн “******* тухайн компанийг төлөөлж байсан” гэх тайлбар үндэслэлгүй болох нь харагдаж байна.
2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03/13 дугаартай албан бичгийг үндэслэж, ******* нь *******тай жилийн 60,000 ам.доллароор ажиллах баталгаа гаргасан тул үүний дагуу шаардах эрхээ хэрэгжүүлсэн гэж нэхэмжлэгч тайлбарладаг. Гэвч нэхэмжлэлийн шаардлагад хөлсөөр ажиллах гэрээ гэж дурдагдсан. Нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлага, түүнтэй холбоотой үйл баримт болон түүний хууль зүйн үндэслэлтэй холбогдуулж бид хариу тайлбар гаргаж, мэтгэлцэж, татгалзлын үндэслэлээ тодорхойлж, түүнтэй холбоотой нотлох баримтаа гаргаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хөлсөөр ажиллах гэрээний шинжийг агуулсан хэлцлийг ******* гэх хүнтэй байгуулсан зүйл байхгүй бөгөөд уг асуудлаар дүгнэлт хийх хүчин төгөлдөр гэрээ болон үйл баримт байхгүй. Үүнтэй холбоотой баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон итгэмжлэл, баталгаа гэх баримтууд нь хөлсөөр ажиллах гэрээний эрх зүйн харилцааны хууль зүйн үр дагаврыг үүсгэх нотлох баримт биш болохыг анхан шатны шүүх дүгнэсэн. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан.
...Хуулиар олгогдсон эрхийн хүрээнд шүүх нотлох баримтыг үнэлэх, хэргийн оролцогчдоос гаргасан хүсэлтийг шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал. Шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй байсан гэх үндэслэлээр гомдол гаргаж байгаа нь үндэслэлгүй. Гомдол гаргах эрхтэй захирамжид гомдол гаргах эрхтэй бөгөөд гаргаж буй гомдлын агуулгаас хамаарч захирамж гарч байгаа. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч дахин гомдол гаргах эрхгүйгээр шийдвэрлэдэг үндэслэлээр гомдол гаргасан. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн хүрээнд маргааныг хууль зүйн үндэслэлтэй шийдвэрлэсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 380,000 ам доллар буюу 1,333,496,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
Тодруулбал,
нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...2013 оны 05 дугаар сарын сарын 09-ний өдөр “*******” ХХК-ийг үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар нь ХБНГУлсын иргэн ******* өөрийгөө бүртгүүлж байсан. Тэрээр өөрийгөө болон тус компанийг бүх эрхийг *******д өгсөн байсан бөгөөд өнгөрсөн бүхий л хугацаанд энэ хүн уг компанийг төлөөлж албан бичгийн хүрээнд гүйцэтгэх захирал, захирал гэх албан тушаалын нэртэйгээр төрийн байгууллагуудтай харилцаж, компанийн нэрийн өмнөөс албан бичиг илгээж, гэрээ, хэлцэлд төлөөлөн гарын үсэг зурж баталгаажуулж байсан... 2013 оны 09 дүгээр сарын сарын 01-ний өдөр ******* нь надтай уулзаж энэ төсөлд хамтран ажиллахыг урьж, төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээс хойш жил бүрийн цалин хөлсийг 60,000 ам.доллароор тооцож 20 жилийн турш хамтран ажиллах татгалзахын аргагүй санал тавьсныг миний бие хүлээн зөвшөөрч тухайн компанийн архив, албан хэрэг хөтлөлт, бичиг хэрэг, төрийн байгууллагуудтай түүний нэрийн өмнөөс уулзах, гэрээ, хэлцэл байгуулахад оролцох, газар болон түүнтэй холбоотой эрх зүйн баримт бичиг бүрдүүлэх ажлыг бүхэлд нь хариуцан компанийн болоод төслийн ажлын бүх бичиг баримтыг цэгцлэх ажлыг хийж гүйцэтгэсэн. Иймд, 2013 оны 09 дүгээр сараас 2019 оны 12 сарыг дуустал хугацаанд ажилласан 76 сар буюу 6 жил 4 сарын хугацааны төлбөр болох 380,000 ам.доллар болох 1,333.496.000 төгрөгийн ажлын хөлсийг нэхэмжилж байна...” гэсэн бол,
хариуцагч нь “...компанийн зүгээс нэхэмжлэгч *******тай хууль зүйн туслалцаа үзүүлэх болон хөдөлмөрийн гэрээ байгуулж, хамтран ажилласан гэх зүйл байхгүй бөгөөд дээрх үйл баримтыг нотлох аливаа гэрээ, хэлцэл байгууллагын архивт байхгүй, ..., нэхэмжлэгч ******* нь хариуцагч компанитай бус иргэн *******тай байгуулсан хэлцлийн үндсэн дээр харилцан тохиролцож тодорхой үйл ажиллагаа явуулсан байна. “*******” ХХК-ийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж буй “” компани болон захирал нарын гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлэх эрх хэмжээ нь тус компанийн хувьцаа эзэмших эрхийг шилжүүлэн авсан 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн №Н2235/2016 дугаартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах ба шилжүүлэх гэрээнд заасан эрх үүргээр тодорхойлогдох бөгөөд тус гэрээнд өмгөөлөгч *******д үйл ажиллагааны зардал болон үйлчилгээ үзүүлсний хөлсөнд төлбөр төлөх тухай ямар нэгэн үүрэг шилжиж ирээгүй болно. Компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй гэж Хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллагад бүртгэгдсэн этгээд хэрэгжүүлдэг бөгөөд нэхэмжлэлд хавсаргаж өгсөн 03/13 дугаартай албан бичгийн үндэслэж иргэн Ц.Батзаяа нь компанийн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байсан гэж тайлбарлах, дүгнэх хууль зүйн боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэргийг үндэслэл бүхий шийдвэрлэсэн боловч талуудын маргасан 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 03/13 дугаартай итгэмжлэлийг хуулийн шаардлага хангаагүй гэсэн дүгнэлт буруу болсон байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, нэмж эрх зүйн дүгнэлт өгнө.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. “*******” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компани 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр үүсгэн байгуулагдаж, гүйцэтгэх захирлаар ******* овогтой ******* томилогдсон ба 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гүйцэтгэх захирлаар овогтой өөрчлөн бүртгэгдсэн, /3.х.х-ийн 134 - 4.х.х-ийн 12/
3.2. Мөн “*******” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нь “Thucher And ******* Gmbh” компани байсан бөгөөд хожим 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “ Gmbh” компани болж өөрчлөгдсөн, /4.х.х-ийн 140-141/
3.3. “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* *******-ээс 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр 03/13 дугаартай итгэмжлэлээр компанийн өмнөөс гаргах үйл ажиллагаатай холбогдуулан бүх шатны төрийн болон захиргааны байгууллага, мөн төрийн бус байгууллага, иргэдтэй гэрээ хэлцэлд төлөөлөх, харилцах, гомдол хүсэлт гаргах, лавлагаа мэдээллийг хүлээн авах, бичиг баримтад гарын үсэг зурах бүрэн эрхийг *******д олгож, /1.х.х-ийн 9/
3.4. ******* нь 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б-01/13 тоот баталгаа гаргах тухай албан бичгээр *******д “*******” ХХК-ийн 30 МВт нарны цахилгаан станцын цахилгаан үйлдвэрлэж эхэлсэн өдрөөс хойш 20 жилийн хугацаанд хууль, эрх зүйн туслалцаа үйлчилгээний зардалд 60,000 ам.доллароор тооцож, жилийн үйл ажиллагааны зардлын төсөвт суулган хамтран ажиллах баталгаа гаргажээ, /1.х.х-ийн 8/
3.5. Түүнчлэн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б-01/17 тоот албан бичгээр 30 МВт нарны цахилгаан станцын төсөлд хууль зүйн зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлыг төсөл хэрэгжүүлэх нийт хугацаанд авах, хамтран ажиллахаа мэдэгдэж, хууль зүйн зөвлөх үйлчилгээний жил бүрийн зардлыг 60,000 ам.доллароор тооцож, 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл 4 жил болсон бөгөөд цаашид хамтын ажиллагааны жил бүрийн зардлыг нэмэгдүүлэн тооцож цахилгаан худалдаж эхэлснээс хойш нөхөн төлөх тухай *******д мэдэгдсэн байна. /2.х.х-ийн 229/
Зохигч хариуцагч “*******” ХХК нь 30 МВт нарны цахилгаан станцын төслийн ажлыг хийж гүйцэтгэж байсан үйл баримтын талаар маргаагүй, харин итгэмжлэгдсэн төлөөлөгч гэх ******* нь хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөх эрхтэй эсэх, мөн талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн эсэх нь тэдгээрийн маргааны зүйл болжээ.
4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02685 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/00915 дугаар магадлалаар “” ХХК-ийн нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох даалгаврын гэрээний үүрэгт 1,350,000 ам.доллар буюу 4,188,433,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэжээ. /7.х.х-ийн 3-41/
Дээрх шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон талуудын тайлбараар “*******” ХХК-ийн хэрэгжүүлсэн 30 МВт нарны цахилгаан станцын төслийн ажлыг хийж гүйцэтгэхэд “” ХХК нь Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1-д заасан даалгаврын гэрээний үндсэн дээр оролцсон, тус компанийн гүйцэтгэх захирлаар ******* нь ажилладаг байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж зааснаар зохигч энэ талаар маргах эрхгүй.
5. Анхан шатны шүүх “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ******* *******-ээс *******д 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр олгосон 03/13 дугаартай итгэмжлэлийг Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.
5.1. Хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар хариуцагч компанийн гүйцэтгэх захирал ******* ******* нь 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн уг итгэмжлэлийг гадаад улсад байхдаа гарын үсэг зурж, цахим хэлбэрээр явуулсныг Монгол Улсад хүлээн авч, хэвлэн компанийн тамга тэмдэг дарсан байна.
Энэ талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 2599 дугаартай дүгнэлтээр “...2013.05.30-ны өдрийн 03/13 дугаартай “ИТГЭМЖЛЭЛ” гэсэн баримтын доод дунд хэсэгт “” гэсний урд байх гарын үсэг мэт зүйлийг энгийн хэрэглээний шингэн хортой өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна” гэж дүгнэжээ. /2.х.х-ийн 118-119/
Гэвч тус итгэмжлэлийг хариуцагч компанийн зүгээс эрх бүхий этгээд /гүйцэтгэх захирал ******* *******/ -ийн өөрийнхөн хүсэл зориг байгаагүй, мөн түүний гарын үсэг биш гэж маргаагүй, харин хэлбэрийн шаардлага хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэж мэтгэлцсэн.
5.2 Иргэний хуулийн 548 дугаар зүйлийн 548.2-т “Хэлцлийн хэлбэрийг түүнийг хийсэн буюу тухайн хэлцлийн зүйлээс хамаарч холбогдох улсын хуулиар тодорхойлно” гэж, 548.8-д “Итгэмжлэлийн хэлбэр, хугацааг түүнийг олгосон улсын хуулиар тодорхойлох бөгөөд итгэмжлэл нь Монгол Улсын хуулийн шаардлагыг хангаж байвал зөвхөн хэлбэрийн талаархи шаардлагыг зөрчсөн гэх үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж тооцож болохгүй” гэж тус тус заасан.
Өөрөөр хэлбэл, гадаад улсаас олгосон итгэмжлэлд тавигдах хэлбэрийн шаардлагыг тухайн улсын хуулиар тодорхойлохын сацуу хэрэв агуулгын хувьд ойлгомжтой тодорхой буюу Монгол Улсын хуулийн шаардлагыг хангаж байвал гагцхүү хэлбэрийн шаардлага хангаагүй гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзэхгүй.
5.3. Итгэмжлэлийг амаар, аль эсхүл бичгээр өгч болох бөгөөд тийнхүү бичгээр өгөх тохиолдолд Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1–64.2.5-д заасан гарын үсэг зурах, тамга тэмдэг дарах, хугацаатай байх, хуульд заасан бол нотариатаар гэрчлүүлэх, эд хөрөнгө захиран зарцуулах бол эрх бүхий этгээд зөвшөөрсөн байх гэх зэрэг шаардлагыг хангах, хэрэв тухайн шаардлагыг хангаагүй бол мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т “Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар хүчин төгөлдөр бус болно.
Хэрэгт авагдсан “*******” ХХК-аас 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр *******д олгосон итгэмжлэлд тус компанийн өмнөөс бүх шатны төрийн болон захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, иргэдтэй гэрээ, хэлцэлд төлөөлөх, харилцах, гомдол хүсэлт гаргах, лавлагаа мэдээллийг хүлээн авах, бичиг баримтад гарын үсэг зурах бүрэн эрхийг тус тус олгосон нь агуулга /бүрэн эрх буюу хийж гүйцэтгэх ажил тодорхой/-ын хувьд тодорхой байх тул үүнийг хуульд нийцээгүй гэж дүгнэхгүй.
5.4. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т “Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ” гээд 43.2.1-д “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан” гэж заажээ.
Энэ тохиолдолд хариуцагч компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдээс маргаан бүхий итгэмжлэлийг харилцаа холбооны арга хэрэгсэл ашиглаж ирүүлсэн нь хожим нөхөн хуулбарлах боломжтой байх тул итгэмжлэлийг бичгээр өгсөн гэж үзэж, дээр дурдсан хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т “Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар хүчин төгөлдөр гэж дүгнэнэ.
5.5. Нөгөө талаар тухайн итгэмжлэл /үндэслэн/-ээр зөвхөн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гаас нэхэмжлэгч *******д хандаж хамтран ажиллахыг санал болгосон үйлдлийг хийгээгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч нь үүнээс гадна “*******” ХХК-ийн Монгол Улсад хэрэгжүүлсэн 30 МВт нарны цахилгаан станцын төслийн хүрээнд төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, хуулийн этгээдэд төлөөлсөн өөр үйлдлүүд хийсэн байхад анхан шатны шүүх тухайн итгэмжлэлийг хүчин төгөлдөр бус гэж дүгнэснээр итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлөөлүүлэгч талыг төлөөлж байгуулсан бусад гэрээ, хэлэлцээрт сөргөөр нөлөөлөх эсэх талаар анхаараагүй байгааг дээрх байдлаар тус тус залруулна. /2.х.х-ийн 17-102/
Иймд, хариуцагчийн “...манай компанийн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр *******д олгосон итгэмжлэл хүчин төгөлдөр бус...” гэсэн тайлбарыг хүлээн авахгүй.
6. Харин тус итгэмжлэлээр “*******” ХХК-аас *******д нэхэмжлэгчийн шаардаж буй мөнгөний хэмжээ /жил бүр 60,000 ам.доллар/-гээр *******тай гэрээ, хэлэлцээр байгуулах эрхийг олгосон эсэх нь маргааны зүйл байна.
6.1. Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” гэж заасан.
Хэрэгт авагдсан тус итгэмжлэлийг үзвэл итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д жил бүр 60,000 ам.долларын зардлаар хууль зүйн туслалцаа авах эрхийг олгосон гэж үзэх боломжгүй байна.
Хэдийгээр 30 МВт нарны цахилгаан станцын төслийн үйл ажиллагааны зардал /operational expenditure/ -д хууль, эрх зүй, татварын зөвлөх ажил үйлчилгээний зардал гэж 60,000 ам.доллар төсөвлөсөн байх боловч үүнийг шууд нэхэмжлэгч *******ын ажил үйлчилгээний хөлс гэж дүгнэхэд учир дутагдалтай байна. /2.х.х-ийн 145-156/
Түүнчлэн зохигч энэ талаар тухайлан бичгээр байгуулсан гэрээ, хэлэлцээр байгуулаагүй байна. Тиймээс хариуцагчийн “...талуудын хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүсээгүй...” гэсэн тайлбар үндэслэлтэй.
6.2. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй” гэж заажээ.
Тодруулбал, хариуцагч “*******” ХХК-аас итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д жил бүр 60,000 ам.долларын зардлаар хууль, эрх зүй, татварын зөвлөх ажил үйлчилгээ авч болно гэсэн ойлголт, нөхцлийг бүрдүүлснээс итгэмжлэгдсэн төлөөлөгч тэрээр нэхэмжлэгч *******аар өнгөрсөн хугацаанд тодорхой төрлийн ажил үйлчилгээ гүйцэтгүүлсэн бол шударгаар төлөөлсөн энэхүү харилцаанаас бий болсон эрх, эдийн засгийн үр дагаврыг төлөөлүүлсэн тус компани хариуцах учиртай.
Гэвч хэргийн баримтаар хариуцагч “*******” ХХК нь итгэмжлэгдсэн төлөөлөгч *******д 30 МВт-ын нарны эрчим хүчний үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд санхүү, мөнгөтэй холбоотой харилцаанд төлөөлөх, шийдвэр гаргах эрх олгож байсан эсэх нь тодорхойгүй, мөн ийм нөхцөл байдлыг бүрдүүлсэн, түүний дагуу ******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувиар нэхэмжлэгч *******тай гэрээ, хэлэлцээр байгуулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
6.3. Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.2-т “Төлөөлөгч нь бусдыг төлөөлж байгаагаа мэдэгдэлгүйгээр хэлцэл хийсэн бол түүнтэй хэлцэл хийсэн этгээд бусдыг төлөөлж байгаа этгээдтэй хэлцэл хийж байгаагаа мэдэх ёстой байсан тохиолдолд төлөөлүүлэгчид хэлцлийн үр дагавар үүснэ” гэж заасан.
Нэхэмжлэгчийн *******ын тайлбараар *******г “*******” ХХК-ийг Монгол Улсад төлөөлж байгааг мэдэж байсан, түүнийг 2013 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Б-01/13 тоот баталгаа гаргах албан бичиг, мөн 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б-02/17 тоот албан бичгээр тус тус жил бүр 60,000 ам.доллар төлнө гэхэд нь итгэж, 2013 оны 09 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд ажилласан гэсэн. /1.х.х-ийн 8, 2.х.х-ийн 229/
Үүнээс үзвэл нэхэмжлэгч тал анхнаасаа хариуцагч компанийн эрх бүхий этгээд /гүйцэтгэх захирал/-тэй харилцаж байгаагүй, тус компанийн удирдлагууд удаа дараа солигдож байгааг мэдэж байсныг мэдэж байсан, Монгол Улсад хэд, хэдэн удаа ирсэн байхад өөрийн ажил үйлчилгээний хөлсний талаар тодруулж, баталгаажуулж байгаагүй нь эргэлзээ төрүүлэхээр байна.
Өөрөөр хэлбэл, бодит байдлыг авч үзвэл ******* нь хариуцагч “*******” ХХК-ийг төлөөлөн нэхэмжлэгч *******д жил бүр 60,000 ам.долларыг 20 жилийн хугацаанд төлнө гэсэн амлалт өгсөн боловч хариуцагч компани нь нэхэмжлэгчид өнгөрсөн хугацаанд ямар нэгэн төлбөр төлж байгаагүй, үүнийг санал болгосон этгээд /*******/-ийг тухайн компанийн эрх бүхий этгээд биш гэдгийг нэхэмжлэгч нь мэдэж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгч нь хариуцагч компанийг маргаан бүхий баталгааг зөвшөөрч байгаа эсэхийг тодруулах ёстой нөхцөл байдал байжээ.
6.4. Иргэний хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д “Төлөөлөгч нь төлөөлүүлэгчийн нэрийн өмнөөс өөртэйгөө, түүнчлэн гуравдагч этгээдийн нэрээр өөрөө төлөөлүүлэгчтэй хэлцэл хийхийг хориглоно” гэж заасан.
Хэргийн баримтаар ******* нь “” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд тус компани “*******” ХХК-ийн Монгол Улс дахь 30 МВт нарны цахилгаан станцын төслийн даалгавар гүйцэтгэгч, харин нэхэмжлэгч ******* нь “” ХХК-д 2024 оны 01 дүгээр сараас 2019 оны 12 дугаар сарыг хүртэл хугацаанд буюу “*******” ХХК-ийн нарны цахилгаан станцын төслийн ажлыг хэрэгжүүлэх хугацаанд ажиллаж байсан болох тогтоогдсон. /7.х.х-ийн 125-202/
Тодруулбал, ******* нь нэг талаас “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, нөгөө талаас уг компанид ажил үйлчилгээ хийж өгч буй /даалгавар гүйцэтгэгч/ “” ХХК-ийн гүйцэтгэх захирал бөгөөд тухайн ажилд даалгавар өгөгчийн зүгээс жил бүр 60,000 ам.долларыг нэхэмжлэгч *******д төлж, ажил үйлчилгээ авахыг зөвшөөрсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээд /өөрийн компанийн ажилтан/-тэй гэрээ, хэлэлцээр байгуулах санал хүргүүлсэн гэж үзэхээр байна.
Ийнхүү “” ХХК нь даалгаврын гэрээний дагуу “*******” ХХК-ийн нарны цахилгаан станцын төслийн ажлыг хийж гүйцэтгэсэн бөгөөд тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд ******* нь “*******” ХХК-ийг төлөөлж байхдаа өөрийн хамаарал бүхий компанийн ажилтан *******тай гэрээ, хэлэлцээр байгуулах тухай албан бичгийг үйлдсэн нь дээрх хуулийн заалтад нийцэхгүй.
6.5. Түүнчлэн “” ХХК нь “*******” ХХК-ийн нарны цахилгаан станцын төслийн ажлыг тус компанийн нэрийн өмнөөс хийж гүйцэтгэж, улмаар ажлын хөлсөнд 4,188,4363,000 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон үйл баримтын талаар зохигч маргаангүй.
Тодруулбал, “” ХХК-ийн даалгаврын гэрээний дагуу хийж гүйцэтгэж буй ажлын шугамаар нэхэмжлэгч ******* нь “*******” ХХК-ийн ажлыг хийж гүйцэтгэж байсан, түүний хийж гүйцэтгэсэн ажил нь өөрийнх нь ажиллаж байсан компанийн /“” ХХК/ бусад этгээдийн өмнө хүлээсэн үүрэг буюу “*******” ХХК-д зориулагдсан.
Анхан шатны шүүх Иргэний хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална” гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч ******* болон хариуцагч “*******” ХХК нарын хооронд төлөөллийн үндсэн дээр хөлсөөр ажиллах гэрээ байгуулагдаагүй гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ.
7. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 360 дугаар зүйлийн 360.1-д “Гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил гүйцэтгэсний хөлсийг ажил, үйлчилгээг хийж гүйцэтгэсний дараа төлнө” гэж тус тус заасан.
Тайлбарлавал, хөлсөөр ажиллах гэрээний зүйл нь заавал биежсэн бодит зүйл бий болсон байхыг шаардахгүй ч хөлсөөр ажиллагч нь ажил үйлчилгээ үзүүлсэн байх учиртай.
7.1. Нэхэмжлэгч нь ******* нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутагт баригдаж буй 30 МВт Нарны цахилгаан станцын төслийн ажил гүйцэтгэлтэй холбоотой 2012-2019 оны хооронд хийж гүйцэтгэсэн ажлын баримт бичгүүдийг 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн бичиг баримт хүлээлцсэн актаар *******гаас т хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн баримт бичгүүдэд үзлэг хийснээр миний хийсэн ажлын хэмжээ тогтоогдох байсан гэж маргасан. /1.х.х-ийн 196-204/
Гэвч Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 191/ШШ2025/02685 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 210/МА2025/00915 дугаар магадлалаар тухайн актыг “” ХХК болон “*******” ХХК нарын хоорондын ажил хүлээлцсэн баримт байна гэж дүгнэж, тухайн компанийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг гаргуулж шийдвэрлэжээ. /7х.х-ийн 3-41/
7.2. Мөн нэхэмжлэгч ******* нь “” ХХК-д нарны цахилгаан станцын төслийн ажлыг хэрэгжүүлэх хугацаанд ажиллаж байсан талаар маргаагүй бөгөөд ажилтны хувьд тус компанид хийж гүйцэтгэсэн ажил нь хөлсөөр ажиллах гэрээний дагуу “*******” ХХК-д хийж өгсөн ажил үйлчилгээтэй давхцаагүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь хариуцагч компанид чухам ямар ажил үйлчилгээ үзүүлсэн болох нь тодорхойгүй, жил бүр 60,000 ам.долларт дүйцэхүйц хэмжээний ажил гүйцэтгэж өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлоогүй.
7.3. Нэхэмжлэгч ******* нь хуульч мэргэжилтэй этгээд учир илүү хариуцлагатай хандах ёстой бөгөөд хариуцагч “*******” ХХК-д хууль, эрх зүйн үйлчилгээ үзүүлсэн гэж маргаж буй тохиолдолд өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынхаа талаар тайлбар, танилцуулга, тайлан зэргийг өгч байгаагүй байх тул нэхэмжлэгчийг 2013 оны 09 дүгээр сараас 2019 оны 12 сарыг дуустал хугацаанд хөлсөөр ажиллаж байсан гэж шууд дүгнэх боломжгүй байна.
Дээрх нөхцөл байдлаас үзвэл нэхэмжлэгч ******* болон хариуцагч “*******” ХХК-ийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болсон байх тул нэхэмжлэгчийн “...шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, дүгнэх ёстой зүйлийг дүгнээгүй орхигдуулсан, дутуу болон буруу дүгнэлт гаргасан...” гэх гомдол үндэслэлгүй.
8. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурдсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх үүргээ шүүх хэрэгжүүлээгүй гэх гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.
8.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх талуудын хүсэлтээр удаа дараа нотлох баримт бүрдүүлэх ажиллагаа хийсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс өнөөдрийг хүртэл 3 жил гаруй хугацаанд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдсан.
Нэхэмжлэгч ******* нь “” ХХК болон хариуцагч “*******” ХХК-иудад ажиллаж байсан гэж тайлбарладаг бөгөөд дээрх хугацаанд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотолсон баримтуудыг өөрөө гаргаж өгөх боломжтой байсан.
Нөгөө талаар шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг бие даан явуулах бөгөөд тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой баримт бүрдүүлэх талуудын хүсэлтийг хангасан, давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож буцаасан зөрчил арилсан байх тул анхан шатны шүүхийг нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй, гэрч асуулгах хүсэлтийг хангахаас татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэхгүй. /5.х.х-ийн 190-201/
8.2. Анхан шатны шүүх:
2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 181/ШЗ2024/24977 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******гаас т хүлээлгэн өгсөн “*******” ХХК-ийн үндсэн баримтуудад үзлэг хийлгэх, шаардлагатай баримтуудыг гаргуулах тухай хүсэлтийг ямар баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шаардлагатай гэж үзэж шүүхээр гаргуулахаар хүсэлт гаргаж байгаа эсэх тодорхойгүй, шүүхийн журмаар бүрдүүлэх нотлох баримтад үзлэг хийлгэх хүсэлт гаргасан нь тодорхойгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзсан, /5.х.х-ийн 233-242/
2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 191/ШЗ2025/24746 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан хариуцагчаас нотлох баримт /төслийн тооцоолол, 2013-2020 оны хооронд тус байгууллагыг хэн, хэрхэн, яаж төлөөлдөг байсан талаарх тайлбар/ гаргуулах тухай хүсэлтийг хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байхаас гадна шүүгчийн захирамжаар хэргийн оролцогчоос албадан тайлбар гаргуулах боломжгүй гэх үндэслэлээр хангахаас татгалзсан, /6.х.х-ийн 138-143/
2025 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 191/ШЗ2025/28896 дугаар захирамжаар нэхэмжлэгчээс 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдөр *******гаас т хүлээлгэн өгсөн “*******” ХХК-ийн баримт бичгүүдэд үзлэг хийлгэх, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 262 дугаар тариф батлуулах үеийн санхүүгийн тооцоолол агуулсан баримтыг гаргуулах тухай хүсэлт гаргасныг үзлэг хийлгэх тухай хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байгаа, тариф батлуулах үеийн санхүүгийн тооцоолол агуулсан баримтыг гаргуулах хүсэлтийн үндэслэл, гаргуулахыг хүсэж буй баримт тодорхойгүй бус тэдгээр нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэх үндэслэлээр хангахаас татгалзсан, /6.х.х-ийн 150-154/
2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 191/ШЗ2025/34368 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн 2020 оны 01 дүгээр сарын 01-нээс 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хууль зүйн зөвлөх үйлчилгээний нөхөн төлбөр болгон 165,000 ам.доллар буюу 591,455,700 төгрөг гаргуулах, төсөл хэрэгжүүлэх нийт хугацаанд хууль зүйн зөвлөх үйлчилгээг үргэлжлүүлэн гүйцэтгүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагыг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага тодорхойгүй буюу нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд ямар хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж үзэж, зөрчигдсөн эрхээ ямар аргаар хамгаалуулахыг хүсэж буй нь тодорхой бус байна гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан, /6.х.х-ийн 196-201/
2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШЗ2025/39362 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.4-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзсан, /6.х.х-ийн 216-219/
2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/55326 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.4-т зааснаар шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг хуульд шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай хүсэлтийг шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг захирамж гарган авах эрхтэй гэж заасан ба нэхэмжлэгчээс хүсэлт гаргасан тохиолдолд тухайн арга хэмжээг заавал авахаар хуульчлаагүй гэх үндэслэлээр хангахаас татгалзсан, /8.х.х-ийн 46-51/
2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 191/ШЗ2026/02359 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 191/ШЗ2025/55326 дугаар захирамжид өөрчлөлт оруулах хүсэлтийг илт үндэслэл муутай гэдэгт шүүгчийн захирамж үг, үсэг, тоо, утга найруулгын зэрэг техникийн шинжтэй илэрхий алдаатай байхыг ойлгоно гэх үндэслэлээр хангахаас татгалзсан, /8.х.х-ийн 58-59/
2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/06664 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн гаргасан нарны цахилгаан станцын төслийн анхны тооцоолол болон 63 ширхэг албан бичгийг хариуцагчаас гаргуулах, үзлэг хийлгэх, хариуцагч компанийн хувьцаа эзэмшигчдийн хооронд үүссэн маргааныг шийдвэрлэсэн ХБНГУ-ын шүүхийн шийдвэрийг гаргуулах, гэрч асуулгах тухай хүсэлтүүдийг энэхүү маргааныг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай, ач холбогдолтой гэх үндэслэл тогтоогдоогүй, хүсэлт тодорхой бус ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагатай ямар хамааралтай болох нь тогтоодохгүй, гэрчээс өмнө нь мэдүүлэг авсан гэх үндэслэлээр хангахаас татгалзаж,
хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримт нь эх хувь байхгүй орчуулгыг гаргаж өгсөн, мөн хяналтын шатны шүүхийн тогтоолыг хариуцагч хэзээ гардаж авсан нь тодорхойгүй, уг тогтоолыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн нь өмнө гаргаж өгөх боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан нь тогтоогдоогүй гэх үндэслэлээр хүлээн авахаас тус тус татгалзаж шийдвэрлэсэн байна. /8.х.х-ийн 143-152/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 123 дугаар зүйлийн 123.1-т “Шүүх хуралдааныг хойшлуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх, сэргээн явуулах, татгалзан гаргах тухай хүсэлтийг шийдвэрлэх болон шүүх хуралдааны бусад үед хянан шийдвэрлэж байгаа асуудлаар шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжийг бичгээр гаргана” гэж зааснаар дээрх хүсэлтүүдийг шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн, нотлох баримт цуглуулах, бүрдүүлэх үүргээ шүүх хэрэгжүүлээгүй гэж үзэхгүй тул нэхэмжлэгчийн энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй.
8.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д “Шүүгч нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах дараахь арга хэмжээг хэрэг үүсгэхдээ буюу үүсгэсний дараа захирамж гарган авах эрхтэй” гэж зааснаар хэргийн нөхцөл байдал, талуудын тайлбартай холбоотойгоор шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ авах эсэх нь тухайн хэргийг хянан шийдвэрлэж байгаа шүүгч шийдвэрлэх асуудал юм.
8.4. Анхан шатны шүүх талуудын мэтгэлцэх зарчмыг хангах үүднээс зохигчийн гаргасан хэд хэдэн хүсэлтийг хянан шийдвэрлэсэнтэй холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан хугацаа удааширсан байгаа тул үүнд шүүхийг буруутгах боломжгүй.
8.5. Түүнчлэн нэхэмжлэгч нь 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн шүүх хуралдаан дээр шүүгчийг нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг хангаагүй гэсэн үндэслэлээр татгалзсаныг хүлээн аваагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй байна.
Энэ талаар Улсын Дээд Шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 05 тоот тогтоолд шүүгчийг зохигчийн хүсэлтийг хангаж шийдвэрлээгүйн төлөө татгалзах нь үндэслэлгүй гэсэн тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй.
8.6 Анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШЗ2024/05866 дугаар захирамжаар нэхэмжлэгчээс гаргасан ийг гэрчээр асуулгах тухай хүсэлтийг хангаж, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр гэрчээр асуусан байх тул энэ талаарх гомдол үндэслэлгүй. /4.х.х-ийн 226-231, 5.х.х-ийн 9-15/
8.7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т “Гадаад валютын ханшийг тухайн үеийн Монголбанкнаас зарласан албан ёсны ханшаар, эд хөрөнгийн үнийг нотлогдсон хэмжээгээр тус тус тооцно” гэж зааснаар нэхэмжлэл гаргах өдрийн гадаад валютын ханшаар нэхэмжлэлийн үнийн дүнг тооцох тул нэхэмжлэгчийн хожим ам.долларын ханш нэмэгдсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хүлээн авахаас татгалзсан үндэслэлтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 191/ШШ2026/01608 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,825,430 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Н.ГЭРЭЛТУЯА
Б.МАНДАЛБАЯР