Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/00865

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Цэрэндулам даргалж, шүүгч Ч.Батчимэг, Б.Мандалбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянpзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/00636 дугаар шийдвэртэй,

 

*******гийн нэхэмжлэлтэй,

*******эд холбогдох,

 

******* дүүрэг,*******дүгээр хороо, *******гийн гудамж, ******* байр,*******тоот хаягт байрлах 148.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, мөн тус байрны зоорийн давхарт байрлах 111, 127 тоот тус бүр 18 м.кв талбайтай зогсоолын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах үндсэн, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Б.Мандалбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, өмгөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

Миний бие 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг *******тэй сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож байгуулсан.

Энэхүү гэрээний зүйл нь ******* дүүрэг,*******дүгээр хороо, *******гийн гудамж, ******* байр,*******тоот хаягт байрлах 148.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн тус байрны зоорийн давхарт байрлах 111 тоот, 127 тоот тус бүр 18 м.кв талбай бүхий автозогсоолууд юм.

Би, энэхүү гэрээний төлбөрт хариуцагчид Ford Explorer маркийн автомашин 40,000,000 төгрөг, Toyota Alphard-H20 маркийн автомашин 36,000,000 төгрөг, Toyota Alphard-20 маркийн автомашин 33,000,000 төгрөг, Nissan Tucsun маркийн машин 12,000,000 төгрөгт тус тус төлбөрт тооцож 121,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг, мөн ХХК-иас 221,033,300 төгрөгт тооцож бетон зуурмаг өгч, нийт 342,033,300 төгрөгийг төлбөрт төлж дууссан бөгөөд тус гэрээний дагуу энэхүү орон сууцыг 2021 оноос эзэмшиж, тухайн байрандаа амьдарч байна.

Иймээс гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө төлсөн тул ******* дүүрэг,*******дүгээр хороо, *******гийн гудамж, ******* байр,*******тоот хаягт байрлах 148.4 м.кв талбайтай 4 өрөө орон сууц, мөн тус байрны зоорийн давхарт байрлах 111 тоот, 127 тоот тус бүр 18 м.кв талбай бүхий автозогсоолуудын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаас 111 тоот зогсоолд холбогдох хэсгээс татгалзаж байна гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь, тус орон сууц нь миний өмч, би 2021 онд ын гуйлтаар нэхэмжлэгч ******* болон түүний нөхөр нарыг өөрийн орон сууцандаа оруулсан байдаг.

намайг орон сууцаа зарах гэж байгааг мэдээд манай хуурай ах байр авахаар хайж байгаа, түүнийг бизнес хийдэг, ажлынх нь мөнгө орж ирэхээр байрны төлбөрийг төлнө, одоо нүүгээд орж байя, нэг сарын дараа бизнесийн мөнгө нь ороод ирнэ гэж гуйхад нь би итгээд орон сууцныхаа түлхүүрийг өгч , түүний эхнэр ******* нарыг орон сууцандаа оруулсан байдаг.

Өнгөрсөн хугацаанд , , ******* нард орон сууцны төлбөрийг төл, төлөхгүй бол нүүж гар гэхэд мөнгө орж ирэхээр шууд өгнө, одоо түрээсээ төлж байя, түрээсийн төлбөр 1 сарын 3,500,000 төгрөг байхаар тохиролцъё гэж гуйх бүрд нь миний бие зөвшөөрч боломж олгож байсан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ бичсэн 121,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг нь надад тус орон сууцны түрээсийн төлбөрт шилжүүлж өгч, хугацаа гуйж байсан. Үүнтэй холбоотой баримтууд болон албан бичгүүд байгаа.

Харин нэхэмжлэгч нь надад 221,033,300 төгрөгийн бетон зуурмаг өгсөн гэсэн боловч миний хувьд , , ******* нараас бетон зуурмаг авсан зүйл огт байхгүй, мөн ХХК-ийн талаар огт мэдэхгүй.

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд т холбогдуулж орон сууцнаас албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/03251 тоот шийдвэр, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/001923 тоот давж заалдах шатны шүүхийн магадлалаар хариуцагч ийг орон сууцыг чөлөөл гэх шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэрийн албадан гүйцэтгэх ажиллагаа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2025 оны 01 дүгээр сараас эхэлж явж байгаа.

Иймд, *******гийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

...2024 онд байрнаас гарах болоход нь би хөдөө ажилтай байна, одоо мөнгө ороод ирэхээр төлбөрийг нь төлье, хөдөө байгаа болохоор манай эхнэртэй орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулаад өгөөч, 2024 оны 04 дүгээр сард төлбөр төлөх эцсийн хугацаа гэж гуйхад нь миний бие үүнийг зөвшөөрч, энэ сүүлийн боломж шүү гэдгийг маш сайн ойлгуулж хэлсэн байдаг.

Бодит байдал дээр тус орон сууц худалдах, худалдан авах гэрээг анхнаасаа *******гийн нөхөр тэй тохиролцож, эдгээр хүмүүс хүүхдүүдийн хамт тус орон сууцанд орж амьдарсан болохоос биш миний бие ******* гэж хүнд бодитоор өөрийн орон сууцаа худалдсан, гэрээ байгуулсан зүйл огт байдаггүй.

...2024 оны 01 дүгээр сард нь эхнэрийн нэр дээр энэ гэрээн дээр гарын үсэг зурчих, би хөдөө явж байна, одоо мөнгө хийж эхэллээ гэдэг боловч мөн л хийгээгүй.

Дээрх маргаан бүхий орон сууцыг анх гэж хүнтэй худалдахаар тохиролцож оруулсан бөгөөд *******тай орон сууцыг худалдах талаар тохиролцож байгаагүй, ийн гуйлтаар 2024 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг *******тай дүр үзүүлж байгуулсан.

Нэхэмжлэгчийн нөхөр болон ******* нарын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэсэн, тус хэрэгт нь орон сууцыг худалдан авсан гэж өөрөө тайлбараа гаргадаг.

Иймд, дээрх үндэслэлээр *******гийн тус шүүхэд гаргаж өгсөн орон сууц худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-д тус тус заасныг тус тус үндэслэн хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү гэжээ.

4. Нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Нэхэмжлэгч ******* нь анх 2021 оны 05 дугаар сард гэр бүлийн хамт маргаан бүхий орон сууцанд амьдрах болсон ба үүнийг түүний нөхөр т ажил гүйцэтгэсэн хөлсөнд тооцож өгч байсан юм.

Ингээд тухайн орон сууцанд нүүж орохдоо бүрэн засвар, үйлчилгээ хийх шаардлагатай байсан учраас 1 жилийн хугацаанд 413,441,425 төгрөгийн орон сууцны засвар, хөрөнгө оруулалт хийсэн.

Гэтэл энэхүү байраа ажил үйлчилгээний хөлсөнд тооцохоо больсон тул орон сууцны үнийг төлөх шаардлага тавьсан учир нэгэнт их хэмжээний салгаж үл болох хөрөнгө оруулалт хийсэн тул аргагүй байдалд орж 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээг байгуулсан.

Энэхүү гэрээний дагуу орон сууц болон автозогсоолын төлбөрт тооцож нийт 121,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашинууд болон ХХК-иас 259,884,500 төгрөгт тооцож бетон зуурмаг өгч, нийт 380,884,500 төгрөгийг орон сууцны төлбөрт төлж дуусгасан. Иймээс сөрөг нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй учир хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ын тайлбарын агуулга:

Миний бие 2025 оны 02 дугаар сарын 16-ны өдөр *******тэй ******* дүүрэг,*******дүгээр хороо,дүгээр байр, 127 тоот хаягт байрлах автозогсоолыг 22,000,000төгрөгөөр худалдан авсан болно. Иймээс миний өмчлөх эрхийг хангаж өгнө үү хэмээн хүсэлт гаргаж байна гэжээ.

 

5.2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ий тайлбарын агуулга:

Би, 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 111 тоот автозогсоолыг 28,000,000 төгрөгөөр О.Баатарсүхээс худалдан авч өнөөдрийг хүртэл ашиглаж байна.

Гэрээний дагуу үл хөдлөх хөрөнгийн татварын 2%-ийг хасаж 27,440,000 төгрөгийг 2024 оны 2 дугаар сарын 21-ны өдөр *******ийн Хаан банк ХК дахь тоот дансанд төлж, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг хуулийн дагуу шилжүүлэн авсан.

Иймд, ******* дүүргийн,*******дүгээр хороо, хотхоныАБВГ байр, зоорийн давхар дахь 111 дугаартай зогсоолын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, уг зогсоолтой холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1 дэх заалтад зааснаар нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******эд холбогдуулан гаргасан ******* дүүрэг, хороо, ******* гудамж, ******* байр,*******тоот хаягт орших /Ү-/ бүртгэлийн дугаартай 4 өрөө 148.4 м.кв талбай бүхий орон сууц, мөн тус байрны зоорийн давхарт байрлах 127 тоот /Ү-/ улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв талбайтай автозогсоолын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5, 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* хариуцагч *******эд холбогдуулан гаргасан ******* дүүрэг, хороо, ******* гудамж, ******* байр,*******тоот хаягт орших /Ү-/ бүртгэлийн дугаартай 4 өрөө 148.4 м.кв талбай бүхий орон сууц, мөн тус байрны зоорийн давхарт байрлах 111 тоот /Ү-/ улсын бүртгэлийн дугаартай, 127 тоот/ Ү-/ улсын бүртгэлийн дугаартай, тус бүр 18 м.кв талбайтай автозогсоолуудын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэлээс 111 тоот /Ү-/ улсын бүртгэлийн дугаартай, 18 м.кв автозогсоолын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.1, 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар 2024 оны 01-р сарын 25-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, нэхэмжлэгч *******г ******* дүүрэг, хороо, ******* гудамж, ******* байр,*******тоот орон сууцнаас албадан чөлөөлж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь заалтад зааснаар нэхэмжлэгч *******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 210,600 төгрөгийг, хариуцагч *******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нийт 1,982,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээн, нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 1,982,950 төгрөгийг гаргуулан улсын оруулж, нэхэмжлэгч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид нийт 1,982,950 төгрөг гаргуулан хариуцагч *******эд олгож шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

... Анхан шатны шүүхийн нотлох баримтын үнэлгээ ба хууль зүйн асуудлын талаар.

******* өөрөө маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэйн хувьд барьцаалан ББСБ-аас зээл авч түүнийгээ ад шилжүүлсэн байдал бол ыг орон сууцны үнэ төлөх үүрэг гүйцэтгэгч гэдгийг хүлээн зөвшөөрсөн, мөн орон сууц барьцаанаас чөлөөлөгдсөн даруйд т өмчлөх эрхийг шилжүүлэх үүрэг хүлээсэн үйл баримтын тодорхой илэрхийлэл мөн.

*******, ******* нарын байгуулсан гэрээ болон аас автомашин шилжүүлсэнтэй холбоотой Техник хүлээлцсэн акт-д бичилгүй үлдээсэн нэг эд хөрөнгө бол 12,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн Nissan tucsun маркийн автомашин болно.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан тайлбарт ...121,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашинуудыг Наранцацралт нь надад тус орон сууцны түрээсийн төлбөрт шилжүүлэн өгч, хугацаа гуйж байсан... гэсэн байх бөгөөд үүгээрээ 121,000,000 төгрөгт автомашин хүлээн авсан болохыг хүлээн зөвшөөрч байна.

Хариуцагч тал ...түрээсийн төлбөрт шилжүүлэн өгсөн, хугацаа гуйж байсан... гэсэн тайлбараа нотлоогүй, нотлох баримт гаргаагүй төдийгүй нэхэмжлэгч талд анхнаасаа тийм хэрэгцээ, шаардлага байгаагүй, тийм үйл баримт байхгүй.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 23-т Хариуцагч нь...109,000,000 сая төгрөгийг орон сууцны үнэд төлсөн болох нь Гэрээ, ...Техник хүлээлцсэн актаар тогтоогдож байна... гэж ерөнхийлөн зөв дүгнэсэн боловч нэхэмжлэгч талын 121,000,000 төгрөгийн 4 автомашин шилжүүлсэн, хариуцагч *******ийн 121,000,000 төгрөгийн автомашин хүлээн авсан гэсэн тайлбаруудыг хэргийн бусад үйл баримттай харьцуулан үнэлж, дүгнээгүйгээс 4 ширхэг автомашиныг 121,000,000 төгрөгийг орон сууцны үнэд тооцож төлсөн бодит байдлыг зөв тогтоогоогүй.

Тодруулбал, хариуцагч тал 121,000,000 төгрөгийн автомашиныг хүлээн авсан талаар үнийн дүнтэй маргаагүй байхад шүүх талуудын маргаагүй үнийн дүнд эсрэгээр зөрүүтэй дүгнэлт хийсэн нь иргэний эрх зүй, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйн зарчимд нийцээгүй байна.

, , ******* нарын хэлэлцэн тохиролцоо, аас 4 ширхэг автомашин шилжүүлсэн бодит баримт, *******, ******* нарын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг харьцуулан үзвэл, Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн байвал зохино гэсэнд нийцэн тохирч байна. Мөн иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн бие даасан байдал, гэрээний эрх чөлөөт байдлын хүрээнд худалдах, худалдан авах гэрээний үнийг тодорхойлох аргыг харилцан тогтоодог.

Маргаан бүхий орон сууцыг бодитойгоор эзэмшилдээ шилжүүлэн авсан, , ******* нарын ББСБ-аас авсан зээл, мөн 4 ширхэг автомашин 121,000,000 төгрөгт тооцон шилжүүлсэн зэрэг үйл баримт, зохигч талуудын орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаанаас дүгнэхэд маргаан бүхий орон сууцны үнийг *******эд төлөхөөр тохиролцсон, гэрээний үнэ хожим 100,000,000 төгрөгөөр нэмэгдсэн болох нь тогтоогдож байх бөгөөд Иргэний хуулийн 210 дугаар зүйлийн 210.1-д Хууль буюу гэрээнд үүрэг гүйцэтгэгч үүргээ заавал биечлэн гүйцэтгэхээр заагаагүй буюу үүргийн шинж чанарт харшлахгүй бол үүргийг гуравдагч этгээдээр гүйцэтгүүлж болно, 236.3-д Үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээн авсныг гэрчлэх баримт бичгийг үүрэг гүйцэтгэгчийн шаардлагаар олгох үүрэгтэй гэсэнтэй нийцнэ.

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх үүсэх, шилжүүлэхтэй холбоотой хоёр төрлийн хэлцэл байдаг нь Иргэний хуулийн институцид тусгалаа олсон. Эхнийх нь үүргийн хэлцэл бол удаах нь өмчийн хэлцэл юм.

*******, ******* нарын 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ нь үүргийн хэлцэл бөгөөд энэ нь нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх зайлшгүй шаардлагад хамаарахгүй.

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно, 196 дугаар зүйлийн 196.1-д Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно, 196.1.2-т Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэж заасан.

******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ ...*******тай дүр үзүүлж байгуулсан гэж тайлбарлан гэрээнд гарын үсэг зурсан болохоо өөрөө хүлээн зөвшөөрсөн мөн ******* уг гэрээнд гарын үсэг зурсан талаар төлөөлөгч, өмгөөлөгчид нь шүүх хуралдаанд ярьсаар байхад шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 15-т ...Гэрээнд хариуцагч гарын үсэг зураагүй болох нь гэрээгээр тогтоогдож байна гэж дүгнэхдээ хариуцагч талын зөвшөөрсөн тайлбар буюу нотлох баримтыг илт гуйвуулан үнэлж, шүүхийн өмнө тэгш байх, мэтгэлцэх зарчмыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан ******* гарын үсгээ зураад, зургийг нь дарж явуулсан байдаг гэх тайлбар /шүүх хурлын тэмдэглэл/ өгсөн, шүүх хуралдаан даргалагч хариуцагчийн төлөөлөгчөөс яагаад гарын үсэг зураад явуулсан бэ, зурахгүй байх боломж байгаа шүү дээ гэж асуусан байдаг байна.

Зохигч талууд гэрээний бичилтийг нийтийн хэрэглээ болсон Viber мессенжерээр харилцан илгээн солилцож, агуулгын хувьд тохиролцоод хэвлэх, сканердах арга хэрэглэн гэрээнд гарын үсэг зурцгаасан. Гэтэл шүүх Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2, 43.2.4, Цахим гарын үсгийн тухай хуулийн 4, 6 дугаар зүйлд нийцээгүй гэж дүгнэн улмаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож шийдвэрлэсэн нь Иргэний хууль, Цахим гарын үсгийн тухай хууль тогтоомжийг хэргийн нөхцөл байдалд буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ, *******, ******* нарын байгуулсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнд Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл... буюу өмчийн хэлцэлд тавигдах шаардлагын талаар дүгнэлт хийсэн байх бөгөөд энэхүү өмчийн хэлцлийг хийхэд хэлцлийн талууд эсхүл, аль нэг тал биечлэн байх боломжгүй, төлөөлөгч оролцуулах боломжгүй тохиолдолд л Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хууль тогтоомж болон Цахим гарын үсгийн тухай хууль /тоон гарын үсэг/-ийн үндэслэл, журам, шаардлагад нийцүүлнэ.

Иргэний хуулийн 42.2, 196.1.2, 43.2.4, Цахим гарын үсгийн тухай хуулийн 4, 6...дугаар зүйлийн хэрэглээ, тайлбар системчлэл, зорилгын хувьд Иргэний хуулийн 4.3.Тусгай харилцааг тухайлан зохицуулсан хэм хэмжээг бусад харилцаанд төсөөтэй хэрэглэж үл болно гэсэнтэй хэрхэн холбогдох, нийцэлтэй байх талаас нь анхан шатны шүүх хуулийг, өөр хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байгаа болно. Эл алдааг тогтоож, залруулж өгнө үү.

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлээр зохицуулсан хэргийн оролцогчоос гаргасан хүсэлт, нотлох баримтыг шүүх хуралдааны үед хүлээн авч улмаар шүүх хуралдааныг түр завсарлуулан шүүгчийн захирамж гарсан талаар танилцуулаад цааш буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлд заасан үе шат эхэлмэгц хариуцагч талаас хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдолтой нотлох баримт гаргасныг мөн хүлээн авсан /нэхэмжлэгч тал эсэргүүцсэн/ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хувьд агуулгаараа шүүхийн өмнө тэгш байх, мэтгэлцэх зарчим ноцтой зөрчил гэж үзэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт нэмэлт, өөрчлөлт оруулах буюу үндсэн нэхэмжлэлийг хангах эсхүл, шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

Маргаан бүхий орон сууц, авто зогсоолуудыг Т.Эрдэнэбилигт ажил гүйцэтгэх гэрээний зуучлалын хөлсөнд өгсөн гэх агуулгыг нэхэмжлэгч тал дурдсан. Энэ талаар хариуцагч *******ээс тодруулж асуусан. Зуучлалын төлбөр төлсөн зүйл байхгүй бөгөөд талуудын хооронд дээрх зүйл болоогүй гэж хариулсан. Хэрэв маргаан бүхий байрыг зуучлалын хөлсөнд өгсөн бол ашиг олох боломжгүй бөгөөд алдагдалд орох байсан. Нэхэмжлэгч нь манай нөхөр зуучлалын хөлсөнд өгсөн, *******д зарсан эсхүл *******гийн нөхөр надад зарсан гэх байдлаар 3 өөр агуулга бүхий зөрүүтэй тайлбар гаргасан.

Гэрээний хүчин төгөлдөр байдалтай холбоотой асуудлыг давж заалдах гомдолд дурдсан. Үл хөдлөх эд хөрөнгө шилжүүлэх хэлцэл нь Иргэний хуулийн 110 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан байх ёстой. Өөрөөр хэлбэл, нотариатаар батлуулж улсын бүртгэлд бүртгүүлэхийг шаарддаг. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3-д хуульд зааснаар бүртгүүлэх буюу нотариатаар гэрчлүүлбэл зохих хэлцлийг ийнхүү бүртгүүлсэн буюу гэрчлүүлсэн гэж заасан шаардлагыг мөн хангасан байх шаардлагатай. Зохигчийн хооронд байгуулсан гэрээ дээрх шаардлагыг хангаагүй гэдгийг дурдах нь зүйтэй.

*******тай эрх зүйн харилцаанд оролцоогүй бөгөөд анх гэх хүнтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулахаар тохиролцож байсан үйл баримтад анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийсэн. Тус хэрэгт нэхэмжлэгчийн нөхөр нь хариуцагчаар оролцох үедээ маргаан бүхий автозогсоол болон орон сууцыг худалдахаар тохиролцсон гэх агуулга бүхий тайлбар гаргасан. Энэ үйл баримт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт юм.

ХХК-аас зээлийн төлбөрийг 100 хувь төлүүлсэн гэж нэхэмжлэгч маргадаг. Өөрөөр хэлбэл, ХХК нь хариуцагч *******ийг гуйж орон сууцаа барьцаанд тавьж, Эс Эи Эл Эм ХХК-аас 250,000,000 төгрөгийн зээл авч өгөхийг хүссэн. Үүний дагуу Эс жи эл эм ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр, 8 сарын хугацаатай, 1.4 хувийн хүүтэй, 250,000,000 төгрөгийн зээл авсан бөгөөд ******* нь зээлийг хүлээн авсан даруй ХХК-д шилжүүлж, ХХК нь *******ийн зээлийн гэрээний үүргийг хариуцан Эс Эи Эл Эм ХХК-д төлөхөөр тохиролцсон. ... ХХК-ийн бетон зуурмаг нийлүүлж байгаа шалтгаан нь *******ийн өр төлбөрийг ХХК төлөх хүсэлт гаргаж, бетон зуурмаг нийлүүлэх болсон талаар гэрч мэдүүлсэн. Гэтэл *******ийн төлж байгаа өр төлбөрийг ******* төлж байгаа мэтээр шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь бодит байдалд нийцэхгүй.

Сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь хариуцагчийн эрх үүргийг хүлээнэ. Нэхэмжлэгчийг төлөөлөх эрх олгосон бол сөрөг нэхэмжлэлийг гардан авч, хариу тайлбар өгөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн олгосон итгэмжлэлийн дагуу дээрх ажиллагааг хийх боломжтой. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй.

Нэхэмжлэгч ******* нь орон сууцны төлбөр төлөөгүй бөгөөд гэрээний харилцаанд оролцоогүй. Энэ нь болон ******* нарын харилцан яриа бүхий чатад үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогддог. Нэхэмжлэгч тал хугацаатай холбоотой зүйлсийг андуурсан байх магадлалтай бөгөөд гомдолд дурдагдсан огноо зөрүүтэй байна. Учир нь, бид 2021 оны 05 дугаар сард байрандаа оруулсан. нь 2023 оноос хойш *******тай гэрээ байгуулахыг гуйсан тул 2024 онд гарын үсэг зурж явуулсан зүйл байгаа. Анх түүнтэй гэрээ байгуулж байрандаа оруулсан мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

...Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд холбогдуулан ******* дүүрэг,*******дүгээр хороо, *******гийн гудамж, ******* байр,*******тоот хаягт байрлах 148.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, мөн тус байрны зоорийн давхарт байрлах 111, 127 тоот тус бүр 18 м.кв талбайтай зогсоолын хууль ёсны өмчлөгч болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, орон сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргажээ.

 

Тодруулбал,

 

нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээний дагуу 121,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, 221,033,300 төгрөгт бетон зуурмаг өгч гэрээний үнийг төлсөн тул орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр тогтоож, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү... гэсэн бол,

 

хариуцагч нь ...орон сууц худалдах, худалдан авах гэрээг анхнаасаа тэй байгуулсан болохоос ******* гэж хүнд бодитоор орон сууц худалдсан, гэрээ байгуулсан зүйл огт байдаггүй, 2024 оны 01 дүгээр сард нь эхнэрийн нэр дээр энэ гэрээн дээр гарын үсэг зурчих, би хөдөө явж байна, одоо төлбөрөө төлж эхэллээ гэсэн боловч төлөөгүй, түүний гуйлтаар 2024 оны 01 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж байгуулсан тул орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, орон сууцнаас албадан чөлөөлж өгнө үү... гэж маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд , нар хариуцагч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.

 

Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын 111 тоот хаягт байрлах автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгох хэсгээс татгалзсан.

 

Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

3. Талууд 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч ******* нь ******* дүүрэг,*******дүгээр хороо, *******гийн гудамж, ******* байр,*******тоот хаягт байрлах 148.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, мөн тус байранд байрлах 111, 127 тоот тус бүр 18 м.кв талбайтай автозогсоолыг нийт 365,000,000 төгрөг /орон сууцыг 325,000,000 төгрөг, автозогсоол бүрийг 20,000,000 төгрөг/ - өөр нэхэмжлэгч *******д худалдах, нэхэмжлэгч нь урьдчилгаа төлбөрт Ford Explorer-U052 маркийн тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгт тооцож өгсөн бөгөөд үлдэх 325,000,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцжээ. /1.х.х-ийн 5-8/

 

Зохигч тэдгээрийн хооронд байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр эсэх, гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх талаар маргажээ.

 

4. ******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 183/ШШ2024/03251 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/01923 дугаар магадлалаар Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар ******* болон нарын хооронд дээрх маргаан бүхий орон сууцыг худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн, улмаар худалдан авагч нь гэрээний үүргээ биелүүлээгүй учир худалдагч *******ийг гэрээнээс татгалзах эрхтэй гэж дүгнэж, орон сууцыг ийн хууль бус эзэмшлээс чөлөөлж шийдвэрлэжээ. /1.х.х-ийн 23-27/

 

Хэдийгээр шүүх *******ийн нэхэмжлэлтэй т холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн боловч тэрхүү хэрэгт зохигчийн маргаж буй 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэх худалдах, худалдан авах гэрээний талаар дүгнэж шийдвэрлэсэн байх тул хэргийн зохигч өөрчлөгдсөн эсэхээс үл хамаарч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан зохицуулалт үйлчилнэ.

 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан ******* болон ******* нарын байгуулсан гэх 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэсэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байгааг анхан шатны шүүх анхаараагүй байна.

 

5. Мөн анхан шатны шүүх зохигчийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээг заавал бичгээр байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлэх ёстой гэж дүгнэж, Иргэний хуулийн 421 дугаар зүйлийн 421.1-д Хуульд зааснаар бүртгүүлэх, нотариатаар гэрчлүүлбэл зохих болон бичгээр хийхээр заасан хэлцлийг цахим хэлбэрээр хийж болно гэж заасан шаардлагыг хангаагүй гэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

Тодруулбал, энэ хуулийн 42 дугаар зүйлийн 42 дугаар зүйлийн 42.1-д Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ гэж заасан боловч мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ /үүргийн хэлцэл/- г заавал бичгээр байгуулахыг шаардаагүй.

 

Хэрэгт авагдсан шүүхээс үзлэг хийсэн баримт болон талуудын тайлбараар зохигч 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг цахимаар ирүүлснийг хэн аль нь танилцаж, гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /2.х.х-ийн 72-73/

 

6. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2-т Бичгээр хийх хэлцлийг дараахь тохиолдолд хийсэн гэж үзнэ гээд 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж заажээ.

 

Энэ тохиолдолд талууд худалдах, худалдан авах гэрээг харилцаа холбооны арга хэрэгсэл ашиглаж байгуулсан нь хожим нөхөн хуулбарлах боломжтой байх тул бичгээр байгуулсан гэж үзэж, дээр дурдсан хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж зааснаар маргаан бүхий гэрээ хүчин төгөлдөр болно.

 

7. Түүнчлэн Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1-д тус тус заасан гэрээг нотариатаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай зохицуулалт нь үүргийн хэлцэлд бус, өмчлөх эрх шилжүүлэх /өмчийн хэлцэл/-д хамааралтай байхад анхан шатны шүүх талуудын байгуулсан худалдах, худалдан авах гэрээг тус хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл гэж заасныг зөрчсөн гэж дүгнэсэн нь буруу болжээ.

 

Тиймээс зохигчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ нь хууль зөрчсөн, хэлбэрийн шаардлага хангаагүй гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл гэж заасныг зөрчсөн гэж дүгнэхгүй.

 

8. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна гээд 56.1.2-т дүр үзүүлсэн гэж тус тус заасан.

 

Өөрөөр хэлбэл, талууд зөвхөн тухайн гэрээ, хэлцлийг байгуулсан талаарх гадаад илэрхийллийг бусдад бий болгох зорилгоор хэлцлийн үр дагаврыг үүсгэх, харин эрх, үүргийн хувьд харилцан холбогдох хүсэл зориггүйгээр гэрээ байгуулсан тохиолдолд үүнийг дүр үзүүлсэн хэлцэлд хамааруулна.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 121,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл өгсөн, тэрээр гэрээний зүйлийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд эзэмшиж байгаагаас үзвэл талууд гэрээний эрх зүй, эдийн засгийн үр дагаврыг ухамсарлаж, худалдах, худалдан авах гэрээний эрх, үүргийн хувьд холбогдохоор хүсэл зоригоо илэрхийлж байгуулсан байх тул хариуцагчийн ...энэхүү гэрээг дүр үзүүлж байгуулсан... гэсэн тайлбарыг хүлээн авахгүй.

 

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зохигчийн 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн дүгнэлт, шийдлийг дээрх байдлаар өөрчлөн залруулна.

 

9. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Тодруулбал, худалдагч нь гэрээний зүйлийг аливаа эрхийн болон биет байдлын доголдолгүйгээр худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээх бол худалдан авагч тал үнийг нь тохирсон хугацаанд бүрэн төлсөн тохиолдолд тэдгээрийг гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн гэж үзнэ.

 

Уг магадлалын 8 дугаарт дурдсанаар нэхэмжлэгч *******гийн нөхөр нь хариуцагч *******ийн хүлээн зөвшөөрсөн этгээд болох ад 121,000,000 төгрөгийн үнэ бүхий 4 ширхэг тээврийн хэрэгсэл өгсөн болох нь тогтоогдсон. /1.х.х-ийн 12-14/

 

Иймд, нэхэмжлэгч *******г Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө гэж зааснаар хариуцагч *******эд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 121,000,000 төгрөгийг төлсөнд тооцно.

 

10. Харин хэрэгт авагдсан доорх нотлох баримтаар нэхэмжлэгч *******г худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 244,000,000 төгрөгийг хариуцагч *******эд төлсөн гэж үзэх боломжгүй байна. Үүнд:

 

10.1. Хариуцагч ******* нь 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ХХК-тай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, тус компаниас 250,000,000 төгрөг зээлж,

 

улмаар мөн өдөр тэрээр ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, дээрх 250,000,000 төгрөгийг уг компанид зээлдүүлсэн байна. /1.х.х-ийн 66-71, 98-99/

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь ХХК-ийн өмнө үүрэг гүйцэтгэгч этгээд бол, ХХК-аас авлагатай үүрэг гүйцэтгүүлэгч болно.

10.2. Нэхэмжлэгч *******гийн нөхөр нь ХХК-тай 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2024 оны*******дүгээр сарын 05-ны өдрийг дуустал хугацаанд хоорондын өглөг, авлагын талаар тооцоогоор тус компаниас 1,251,000,000 төгрөг авах ёстойгоос мөнгөөр 344,000,000 төгрөг, бараа бүтээгдэхүүнээр 537,033,300 төгрөгийг тус тус авч, 369,966,700 төгрөгийн авлагатай гэжээ. /1.х.х-ийн 15/

 

Тодруулбал, тус тооцоо нийлсэн актыг үзвэл нь Батбэхремкон ХХК-аас 221,033,300 төгрөгийн бетон зуурмаг авсан гэсэн ба үүнийг *******эд өгөх ёстой худалдах, худалдан авах гэрээний төлбөрт төлсөн гэж тайлбарласан.

 

Энэхүү тайлбарыг хариуцагч *******ийн зүгээс няцааж, тухайн бетон зуурмагийг ХХК-аас авах авлагадаа авч, улмаар ХХК-д өгөх өглөгт тооцон зээлийн гэрээг хаасан гэсэн.

 

10.3. Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, хариуцагч ******* нь ХХК-тай 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу тус компаниас авах 250,000,000 төгрөгийн авлагыг өөрийн үүрэг гүйцэтгүүлэгч этгээд болох ХХК-д шилжүүлэн 250,000,000 төгрөгийн зээлийг төлсөнд тооцуулж болно.

 

Хэрэгт авагдсан баримт болох ХХК болон ХХК-иудаас ирүүлсэн албан бичгийг үзвэл ХХК нь *******эд төлөх ёстой 250,000,000 төгрөгийг түүний өглөгтэй ХХК-д төлөх, ийнхүү төлөхдөө ХХК-аас бетон зуурмаг нийлүүлжээ. /2.х.х-ийн 45-47/

 

Ингэснээр *******ийн ХХК-аас авах 250,000,000 төгрөгийн авлага, мөн ХХК-д өгөх 250,000,000 төгрөгийн өглөг тус тус төлөгдөж, эдгээр гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.

 

Энэ нь Баянгол, *******, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 192/ШШ2025/07058 дугаар захирамжаар *******ийн нэхэмжлэлтэй ХХК, ХХК, н. нарт холбогдох ХХК-аас зээлсэн 250,000,000 төгрөг төлөгдсөн гэсэн үндэслэлээр орон сууцыг барьцаанаас чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хэргийн нөхцөл байдлаас тодорхой харагдаж байна. /2.х.х-ийн 25-26/

 

10.4 Түүнчлэн ХХК-аас ХХК-д 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүргүүлсэн ...манай хамаарал бүхий ХХК нь бетон зуурмагийн Батбэхреминкон ХХК-аас авлага үүсээд байгаа тул танайд төлөх төлбөрт бетон зуурмаг нийлүүлэх саналтай байна... гэх албан бичгийг үндэслэн Батбэхреминкон ХХК болон ХХК нарын хооронд 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр бетон зуурмаг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна. /1.х.х-ийн 77-83/

 

Дээрх албан бичгээс үзвэл ХХК нь *******ийн ХХК-д төлөх төлбөрийг өөрийн хамаарал бүхий компани болох ХХК-ийн Батбэхреминкон ХХК-аас авах авлага /бетон зуурмаг/-аар төлөх байдлаар өөрийн өрийг төлжээ.

 

Тодруулбал, ******* нь ******* // болон ХХК-аас авлагатай, харин болон ХХК нар ХХК-аас авлагатай бөгөөд ХХК-аас авах бетон зуурмагийг *******эд өгөх өглөгтөө тооцож өгснийг хариуцагч /үүрэг гүйцэтгүүлэгч/ нь тухайн бетон зуурмагийн үнээр хэний өр /үүрэг гүйцэтгэгч/ - ийг хаах нь түүний эрх хэмжээний асуудал юм.

 

Энэ талаар Иргэний хуулийн 213 дугаар зүйлийн 213.2-т Үүрэг гүйцэтгүүлэгч гэрээнд зааснаас өөр гүйцэтгэлийг хүлээн авахаас татгалзах эрхтэй. Үүргийн гүйцэтгэл нь зардал ихтэй байсан ч энэ журам нэгэн адил үйлчилнэ гэж заажээ.

 

Иймд, хариуцагчийн ...нэхэмжлэгч нь надад 221,033,300 төгрөгийн бетон зуурмаг өгсөн гэсэн боловч миний хувьд , , ******* нараас бетон зуурмаг авсан зүйл огт байхгүй, харин ХХК-аас авах авлагадаа Батбэхремкон ХХК-аас бетон зуурмаг авсан... гэх тайлбар үндэслэлтэй байна.

 

11. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан.

 

Нэхэмжлэгч ******* нь худалдах, худалдан авах гэрээний төлбөрт 365,000,000 төгрөгийг бүрэн төлсөн болох нь тогтоогдоогүйгээс гадна Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 210/МА2024/01923 дугаар магадлалаар зохигчийн маргаж буй 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг цуцлагдсан гэж дүгнэсэн.

 

Тиймээс талууд /*******, *******/ Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар өгсөн, авсан зүйлээ харилцан буцаах үүрэг хүлээнэ.

 

Хэргийн баримтаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******эд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт урьд өмнө өгсөн 121,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгслийг хожим маргаан бүхий орон сууцыг хөлсөлж суусны төлбөрт тооцож өгөх /үүрэг сольсон/ -ийг зөвшөөрсөн гэх үйл баримт тогтоогдоогүй, талууд анхнаасаа орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан болохоос орон сууц хөлслөхөөр тохиролцоогүй болно. /1.х.х-ийн 109/

 

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******ээс 121,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосон өөрчлөлт оруулснаар цуцлагдсан гэрээний эрх зүйн үр дагавар шийдвэрлэгдэнэ.

 

12. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр, хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй гэж, 106 дугаар зүйлийн 106.1-д Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тус тус заасан.

 

Тодруулбал, хариуцагч ******* нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болохын хувь өөрийн өмч хөрөнгөө чөлөөтэй эзэмших, ашиглах, захиран зарцуулах, аливаа халдлагаас хамгаалах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч *******гийн эзэмшил хууль бус байх тохиолдолд буцаан шаардах эрхтэй.

 

Хэдийгээр зохигч 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр орон сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулсан боловч нэхэмжлэгч нь гэрээгээр тохирсон төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тухайн гэрээг цуцлагдсан гэж дүгнэсэн байхад нэхэмжлэгч ******* нь орон сууцыг үндэслэлгүйгээр чөлөөлөхгүй байгаа үйлдлийг хариуцагч *******ийн өмчийн зүйлийг хууль бусаар эзэмшсэнд тооцно.

 

Анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлээс дээрх шаардлагад холбогдох хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авахгүй.

 

13. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан бусад гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

13.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа шүүх хуралдаан даргалагч буюу шүүгч хэргийн талаар танилцуулснаар эхэлнэ гэж заасан.

 

Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзвэл хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 42 хуудас нотлох баримт гаргаж өгч, улмаар нэхэмжлэгч болон гуравдагч этгээд тухайн баримттай танилцах хугацаа авах шаардлагагүй шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргаж, даргалагч шүүгч нэхэмжлэлийн шаардлагыг танилцуулснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлсэн байх тул нэхэмжлэгчийн шүүхийн өмнө эрх тэгш байх, мэтгэлцэх зарчим ноцтой зөрчсөн гэх гомдол үндэслэлгүй.

 

13.2. Нэхэмжлэгч *******гаас 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 0258 дугаартай итгэмжлэлээр *******д ...нэхэмжлэгч талыг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох... эрхийг олгосон бөгөөд тухайн итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хувийг гардуулсан нь түүнд олгосон итгэмжлэлийн хүрээнээс хальсан гэж үзэхгүй тул энэ талаарх гомдлыг хүлээн авахгүй. /1.х.х-ийн 4/

 

14. Харин нэхэмжлэгч ******* нь улсын тэмдэгтийн хураамжид 1,982,950 төгрөг төлөх ёстойгоос 210,600 төгрөгийг төлж, үлдэх 1,772,350 төгрөгийг төлөөгүй байхад анхан шатны шүүх түүнээс улсын тэмдэгтийн хураамжид 1,982,950 төгрөг нөхөн гаргуулахаар шийдвэрлэсэн нь илүү 210,600 төгрөгийг гаргуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд зөвтгөнө.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 191/ШШ2026/00636 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн хариуцагч *******эд холбогдуулан гаргасан ******* дүүрэг,*******дүгээр хороо, *******гийн гудамж, ******* байр,*******тоот хаягт байрлах 148.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, мөн тус байрны зоорийн давхар, 127 тоот хаягт байрлах 18 м.кв талбайтай автозогсоолын өмчлөгчөөр тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ээс 121,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгосугай гэж,

 

2 дахь заалтыг 3 гэж,

 

3 дахь заалтыг 2 гэж дугаарлалтыг өөрчилж, уг заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2, 106 дугаар зүйлийн 106.1-д тус тус заасныг баримтлан ******* дүүрэг,*******дүгээр хороо, *******гийн гудамж, ******* байр,*******тоот хаягт байрлах 148.4 м.кв талбайтай, 4 өрөө орон сууцнаас нэхэмжлэгч *******г албадан чөлөөлж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

4 дэх заалтад ...56.1 гэснийг 56.2 гэж, ...дутуу төлсөн 1,982,950 гэснийг дутуу төлсөн 1,772,350 гэж, нийт 1,982,950 гэснийг 70,200 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,200,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

ШҮҮГЧИД  Ч.БАТЧИМЭГ

 

Б.МАНДАЛБАЯР