Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 502

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


   Хэргийн индекс: 156/2016/00541/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр Саригийн А26-24 тоотод оршин суух, иргэн Базаррагчаагийн Одонтуяа (РД: ЕС92042302)-ийн нэхэмжлэлтэй

            “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Одонтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Б.Одонтуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэллийн шаардлагадаа: Миний бие 2011 оноос Ц.Эрдэнэбаяртай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдарч байх хугацаанд 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин Э.Мишээл төрсөн. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бага охин Э.Ялгуун төрсөн юм. Гэрлэлтээ бид батлуулаагүй байсан юм. Гэтэл нөхөр Б.Эрдэнэбаяр маань гэнэтийн ослоор 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нас барж бидний амьдралд хүнд гарз учирсан билээ.
Иймд дээрх хугацаанд хамт амьдарч байсныг мөн хоёр охины маань эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ. /хх-ийн 1 тал/

Нэхэмжлэгч Б.Одонтуяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Миний бие 2011 оноос Ц.Эрдэнэбаяртай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдарч байх хугацаанд 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин Э.Мишээл төрсөн. 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр бага охин Э.Ялгуун төрсөн юм. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан юм. Нөхөр Б. Эрдэнэбаяр бид хоёр Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгад хамтдаа ажиллаж байсан. Нөхөр Б.Эрдэнэбаяр маань Сүхбаатар аймагруу найзуудтайгаа яваад буцах замдаа гэнэтийн ослоор 2016 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нас барж бидний амьдралд хүнд гарз учирсан билээ.
Иймд дээрх хугацаанд Б. Эрдэнэбаяртай хамтын амьдралтай байсныг, мөн Э.Мишээл, Э.Ялгуун нарын 2 охины минь эцэг Ц.Эрдэнэбаяр мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Хэрээд овогт Базаррагчаагийн Одонтуяа нь Боржигон овогт Цогтбаатарын Эрдэнэбаяр агсантай 2011 оноос 2016.08.06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохоо тогтоолгох, түүнчлэн 2012 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр төрүүлсэн охин  Мишээл /РД: СЮ12291006/, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрүүлсэн охин Ялгуун /РД: СЮ15240105/ нарын эцэг нь Боржигон овогт Цогтбаатарын Эрдэнэбаяр агсан мөн болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагууд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Хэрээд овогт Базаррагчаагийн Одонтуяа /РД: ЕС92042302/ нь Боржигон овогт Цогтбаатарын Эрдэнэбаяр /РД:СЭ92122214/ агсантай 2011 оноос 2016.08.06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болох нь, түүнчлэн нэхэмжлэгч Б.Одонтуяагийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр төрүүлсэн охин Мишээл /РД: СЮ12291006/, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрүүлсэн охин Ялгуун /РД: СЮ15240105/ нарын эцэг нь Боржигон овогт Цогтбаатарын Эрдэнэбаяр агсан мөн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх-ийн 12 тал/, Б. Эрдэнэбаяр агсны 0000172056 дугаартай нас барсны гэрчилгээний хуулбар /хх-ийн 4тал /, Э.Мишээлийн 0000808655/384 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 8 тал /, Э.Ялгууны 00137107 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 5 тал /, гэрч Б.Банзрагч, Н.Ганзолбоо нарын мэдүүлэг /хх-ийн 20-22 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
                                                                                                                      
ТОГТООХ НЬ:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч Хэрээд овогт Базаррагчаагийн Одонтуяа /РД: ЕС92042302/-г Боржигон овогт Цогтбаатарын Эрдэнэбаяр /РД:СЭ92122214/ агсантай 2011 оноос 2016.08.06-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7-д зааснаар  нэхэмжлэгч Б.Одонтуяагийн 2012 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр төрүүлсэн охин Мишээл /РД: СЮ12291006/, 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр төрүүлсэн охин Ялгуун /РД: СЮ15240105/ нарын эцэг нь Боржигон овогт Цогтбаатарын Эрдэнэбаяр агсан мөн болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Одонтуяагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР