| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00886/И |
| Дугаар | 151/ШШ2016/01088 |
| Огноо | 2016-10-14 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 151/ШШ2016/01088
| 2016 оны 10 сарын 14 өдөр | Дугаар 151/ШШ2016/01088 | Төв аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 7-р хороо, 7-37 тоотод оршин суух, 55 настай, эрэгтэй, Дамба овогт Шараагийн Цогтоо /УБ62101210/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч:Төв аймаг, Батсүмбэр сум 2-р баг, Цогт-Өндөр 306 тоотод албан ёсны бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг, 11-р хороо, Сургуулийн 1-15 тоотод түр оршин суух, 26 настай, эмэгтэй, Боржигон овогт Баярсайханы Наранзул /НБ91030708/-д холбогдох
620,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.Цогтоо, хариуцагч Б.Наранзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Цогтоо шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 150 хайрцаг пирогийг 21.000-аар зардаг байсан ба Б.Наранзулд 18900-д өгч нийт 2.835.000 төгрөг авах ёстойгоос 2015 оны 9 дүгээр сарын 30-нд 1.150.000 төгрөг, 2016 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 630.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 15-нд 150.000 төгрөг, 15.000 рубль өгсөн үүнийг 435.000 төгрөгөөр бодож авсан. Түүнээс хойш Наранзул надад төлбөрөө гүйцэт өгөхгүй, утсаа хаагаад алга болсон. Удаа дараа үлдэгдэл төлбөрөө болох 620.000 төгрөгийг өнөөдрийг хүртлэх өгөөгүй тэвчээртэй хүлээж бай гэх мессежийг ирүүлж байсан. Иймд 620.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Наранзул шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Цогтоо ахтай Нарантуул дээр уулзаад 150 хайрцаг пирог зээлээр авсан ба нийт 2.835.000 төгрөг болсон. 5037346485 тоот дансанд 2015 оны 9 дүгээр сарын 30-нд 1.150.000, 10 дугаар сарын 01-нд 135.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 630.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 15-нд 150.000, 2015 оны 12 дугаар сарын 20-ны үед өөрийн биеэр уулзаж 300.000 төгрөг өгсөн. 2016 оны 1 сард 15000 рубль, дахиад баримтгүйгээр өгсөн. Нийт 2.835.000 төгрөг болж миний тооцоо дууссан. Иймд мөнгө өгөхгүй гэв.
Нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ш.Цогтоо нь хариуцагч Б.Наранзулд зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 620.000 төгрөг гаргуулахаар шүүхэд ханджээ.
Хариуцагч Б.Наранзул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж марган, татгалзлын үндэслэлээ “...2015 оны 12 дугаар сарын 20-ны үед өөрийн биеэр уулзаж 300.000 төгрөг, 2016 оны 1 сард 1500 рубль бэлнээр өгсөн гэж тайлбарладаг. /хх-17/,
Шүүх, хариуцагч Б.Наранзулыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох үүргээ биелүүлээгүй гэм буруутай гэж үзлээ.
Учир нь: Зохигчдын хооронд 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 2.835.000 төгрөгийн үнийн дүн бүхий зээлээр бараа худалдах худалдан авах гэрээний үүргийн харилцаа үүсч, худалдагч тал 150 хайрцаг пирогийг нийлүүлсэн гэх үйл баримтын талаар хэн аль нь маргаагүй, талууд худалдан авагчийн хэлэлцэн тохирсон үнээ бүрэн төлж дуусгасан эсэх талаар маргаж байна.
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаас үзэхэд хариуцагч Б.Наранзул нь 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 1.150.000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарн 23-ны өдөр 630.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 150.000 төгрөгийг тус тус шилжүүлж, 2015 оны 12 дугаар сарын сүүлд бэлнээр 15.000 рублийг 29 төгрөгт тооцож, нийт 435.000 төгрөг буюу нийт 2.365.000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Цогтоод төлсөн байна. /хх18-26/
Нэхэмжлэгч Ш.Цогтоо /15.000рубль х 29/= 435.000 төгрөгийг авсан гэж хүлээн зөвшөөрдөг.
Харин хариуцагч Б.Наранзул нь өгсөн гэх 300.000 төгрөг, 1500 рублийг тус тус баримтаар нотлоогүй байна.
Иймд нэхэмжлэгч Ш.Цогтоо нь хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй гэж дүгнэн хариуцагч Б.Наранзулаас 620.000 төгрөгөөс 165.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож үлдэх 455.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Цогтоот олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтий хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наранзулаас 14.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Цогтоод олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон,
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Цогтоогийн нэхэмжлэлийн шаардлага 620.000 төгрөгөөс, 165.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үлдэх 455.000 төгрөгийг хариуцагч Б.Наранзулаас гаргуулан нэхэмжлэгч Ш.Цогтоод олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 19250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Наранзулаас 14.300 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Цогтоод олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.АЛТАНТУУЛ