| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 303/2025/00817/И |
| Дугаар | 213/МА2026/00013 |
| Огноо | 2026-04-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 213/МА2026/00013
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Ганчимэг даргалж, шүүгч Ч.Баярцэнгэл, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн 0/ШШ2026/00186 дугаар шийдвэртэй,
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Орон сууц хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагч ******* гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2026 оны дугаар сарын 25-ны өдөр Ерөнхий шүүгч Т.Ганчимэг хүлээн авч, илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
Нэхэмжлэгч ХХК нь 2022 оны дугаар сарын -ны өдөр орон сууцны нөхцөл сайжруулах захиалан бариулах гэрээ байгуулсан. Гэтэл ******* өөрийн нөхөр гэх ******* хамт 202 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр орон сууцны нөхцөл сайжруулах 1 тоот гэрээнээсээ татгалзаж, Баянхонгор аймгийн орон нутгийн сангаас орон сууцны урьдчилгаанд шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн дэмжлэгийг манай компаниас Төрийн банкны ******* данс руу шилжүүлэн авч, Баянхонгор аймгийн улсын бүртгэлийн хэлтэст захиалсан гэрээнээсээ /байрнаасаа/ татгалзсан өргөдөл гаргаж өгсөн. ******* нь орон сууцны нөхцөл сайжруулах гэрээнээсээ татгалзсаны дагуу дараагийн худалдан авагчид шилжүүлэх гэсэн боловч өнөөдрийг хүртэл уг байранд хууль бусаар оршин суусаар байгаа тул Рашаант дугаар багийн 28 байрны давхрын тоот 61.61м2 орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:
Тус байр нь , *******,, /хөгжлийн бэрхшээлтэй/,, нар буюу гэр бүлий 6 хүний өмч юм. 202 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр орон сууцны нөхцөл сайжруулах ХХК-тай олон удаагийн гэрээнээс 1 дугаар гэрээ нь хууль, эрх зүйн нөхцөл бүрдээгүй тул хүчин төгөлдөр бусад тооцуулах гэрээ болно. Улсын бүртгэлд хүсэлт өгч гэрээ цуцлах, байрнаасаа татгалзсан удаа байхгүй. Тус компани нь гуравласан гэрээ буюу орон сууцны нөхцөл сайжруулах гэрээг олон удаа худал хэлж, хууран мэхлэн олон айл өрхийг төөрөгдүүлсэн хийсэн үйлдлээ нуун дарагдуулж байна.
Баянхонгор аймаг, Баянхонгор сум хөгжүүлэх сангаас 20,000,000 төгрөгийг танай гэр бүл байраа чөлөөлтөл ая тухтай амьдрах нийгмийн баталгааг тус компаниас ав гэсний дагуу ХХК-иас 20,000,000 төгрөгийг миний Төрийн банк ХК-ийн ******* дугаар данс руу шилжүүлсэн болно. Тус ХХК нь нөхөр бид хоёртой олон удаа уулзаж тохиролцож, м.кв-ыг 1,000,000 төгрөг, 1,00,000 төгрөг, 1,600,000 төгрөг гэх мэтээр тохиролцож чадаагүй шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан.
ХХК-ийн инженер таньдаг банкаар зээл гаргуулаад зөрүү м.кв 1,600,000 төгрөгөөр тооцож, миний дүү нэр дээр ипотекийн 66,000,000 төгрөгийн зээл гаргуулахаар тохиролцох үедээ нэг өргөдөл хэрэгтэй байна зөвхөн банканд үзүүлнэ гээд нотариат дээр очсон. Түүнээс улсын бүртгэл дээр албан ёсоор татгалзаж гарын үсэг зураагүй. ХХК нь зөвхөн ашиг орлогын төлөө гэр оронгүй ажлын байр орлогогүй болгож сэтгэл санаа биед хохирол учруулсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
.Хариуцагч ******* давж заалдах гомдлын агуулга:
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх нь 2026 оны 02 сарын 1-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 00186 дугаартай шийдвэрийг гаргасан нь манай гэр бүлийн хуулиар олгогдсон эрхэд ноцтой халдсан шийдвэр болсон тул тус шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй.
Нэхэмжлэгч ХХК нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд юм. Хэрэгт цугларсан нотлох баримтууд болон Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барихтай холбоотой-оор ажил гүйцэтгэгчээр тухайн харилцаанд оролцсон, энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан хуулийн этгээдийн хууль ёсны эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл тус компанийн хууль ёсны эрх ашиг хөндөгдөж байна гэж үзвэл эрх олгосон, хөрөнгө оруулсан этгээдэд холбогдуулан нэхэмжлэл гаргах нь зүйтэй. Яагаад гэвэл би хуульд зааснаар өөрийн өмчлөлийн байр болох албадан буулгасан байрны үнийг зах зээлийн үнээр тооцож авсны дараа байрнаас гарна, холбогдох хууль журмаараа ч нөхөн олговрыг өмчлөгчид өгсний дараа байрыг чөлөөлүүлэхээр заасан. Намайг гэрээнээс татгалзсан болгож хуурч мэхэлж нөхөр бид хоёроор хүсэлт бичүүлж авсан учраас манайх хуулийн дагуу байрныхаа төлбөрийг нэхэмжлэгчээс авсныхаа дараа байрыг чөлөөлнө. бид хоёр 20 онд гэрлэлтээ эрх бүхий байгууллагаар батлуулж дундаасаа хүүхэдтэй ба Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант дугаар багийн рашаатын дугаар гудамж 28 дугаар байр тоотод байрлах байрыг 2021 онд гэр бүлийн гишүүдийн хамтын хөдөлмөрөөр худалдан авсан.Гэр бүлийн тухай хууль, Иргэний хууль болон холбогдох хуульд зааснаар гэрлэгчдийн гэрлэсэнээс хойш бий болсон эд хөрөнгө хэний нэр дээр байхаас үл хамааран гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө ба 6 гишүүний эд хөрөнгө юм.
Нэхэмжлэгчийн зүгээс байрыг чөлөөлөх нэхэмжлэлийг шүүхэд гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.-д шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх талаар хуульд заасан журмыг нэхэмжлэгч зөрчсөн. Урьдчилан шийдвэрлүүлэх үе шатын хувьд тухайн орон нутгийн сумын Засаг даргад хандахаар хуульчилсан байдаг, 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллагыг тухайн өмчийн өмчлөгч, эзэмшигч гэж үзэхгүй. Мөн манай 52.5 м.кв бүхий байрны үнийг зах зээлийн үнэ ханшаар бодож төлбөрийг эд хөрөнгө өмчлөгч болох манай гэр бүлд олгоогүй байх бөгөөд тухайн маргааны зүйл дээр өөрийн өмчлөлөө төрийн мэдэлд өгсөн иргэнд нөхөн олговор олгосны дараа байрнаас чөлөөлөх асуудал яригдах учраас уг нэхэмжлэлийг нэхэмжлэгч байгууллага гаргах нь үндэслэлгүй байна, 1 дугаартай гэрээ нь хууль бус буюу миний гарын үсгийг дуурайн зурж нөхөн бичсэн байж болзошгүй байна. Хүсэлтээс татгалзсан гэх хүсэлтийг хуурч мэхэлж бичүүлж авсан бөгөөд нөхөр бид хоёр үнэхээр өөрсдөө бичсэн бол улсын бүртгэлийн хэлтэст очиж өгөх байсан. Улсын бүртгэлийн хэлтэс нь иргэний хүсэлт болон холбогдох баримтыг хүлээн авч бүртгэлжүүлэхэд холбогдох хууль журам болон стандартыг баримталдаг гэтэл уг бичгийг бүргэж авсан нь хууль зөрчсөн үйлдэл болжээ гэж харж байна. 28 дугаар байрны иргэд бидэнд эрх олгогч, гүйцэтгэгч-хөрөнгө оруулагч нар гэрээ байгуулахдаа хяналтын хороо байгуулсан эсэх тодорхой, зах зээлийн үнэ тогтоосон дүгнэлт гаргуулаагүй, холбогдох төлөвлөгөө, зураг төсөл гэх мэт тухайн харилцаатай холбоотой холбогдох бичиг баримтыг танилцуулаагүй, мэдээлэл өгөөгүй зэрэг өмчлөгч бидэнд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй, гэрээг тус бүр хэлэлцэн батлаагүй, гэрээний хувийг өгөөгүй зэрэг мэдэх эрхийг олгоогүй, өөрсдийн байр суурийг илэрхийлэх боломж олгоогүй улмаас хэнээс байрны үнийн зөрүүг авахаа мэдэхгүй хохирсон тухайн оршин суугчдаас өнөөдөр л би эдгээр асуудлыг мэдэж авч байна.
Гэтэл 28 дугаар байрны 16 айлд урьдчилгаа төлбөр гэж тус бүр 20.000.000 төгрөгийг улсын төсвөөс гүйцэтгэгч байгууллагад өгсөн байдаг ба 16 айлын байрыг буулгаж шинээр 9 айлын орон сууц барьж өмнө өмчлөгч 16 айлыг хөнгөлөлтөө үнээр гэрээ байгуулан тус байранд оруулж айлын орон сууцыг одоогийн зах зээлийн үнэ ханшаар өгөхөөр худалдан борлуулахаар байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч байгууллага нь 16 айлын өмнөх өмчилж байсан м.кв бүхий байрыг дордуулахгүйгээр тухайн м.кв -ын хэмжээгээр биет байдлаар үнэ төлбөргүй өгөх ёстой байсан. Энэ нь хууль болон холбогдох дүрэм, журам, тушаал, олон улсын гэрээгээр тодорхой зааснаас гадна Монгол улсын бүх шатны шүүх ийм төрлийн маргааныг эцэслэн шийдвэрлэж байсан байх ба нэгэнт тогтсон асуудал. Би аль болох нэхэмжлэгчтэй харилцан тохиролцож эвийн журмаар шийдвэрлүүлэх байр сууриар төдийгөөс өдий хүртэл явсан гэтэл намайг хуурч мэхлэх байдлаар татгалзах хүсэлт бичүүлсэн, ингэснээр миний авах байрыг одоогийн зах зээлийн үнэ ханш буюу .000.000 гаран төгрөгөөр бусдад зарах нөхцөл бүрдэх учраас хүний эд хөрөнгийг увайгүй аргаар авахыг оролдсон үйлдэлд гомдолтой байна.
Мөн хавтаст хэрэгт байх 2022 оны дугаар сарын -ны өдрийн 1 дугаартай Орон сууцны нөхцөл сайжруулах захиалан бариулах гэрээ гэх баримт байх бөгөөд уг гэрээг нэхэмжлэгч байгууллага нь надтай байгуулсан гэх боловч уг гэрээг нэг бүрчлэн уншиж үзээд гарын үсгээ тулгаж харахад надтай байгуулж байсан гэрээний агуулгаас буюу давхар 60 айлын орон сууцад байрлах 50 хэдэн м.кв талбай бүхий байр захиалан бариулах гэрээ байгуулж байсан ч дээрх хэрэгт байх гэрээ нь 7 давхар, 9 айлын орон сууц гэсэн байх бөгөөд нөхөн бичиж, миний гарын үсгийг дуурайж зурсан байж болзошгүй байна. Учир нь манай нөхөр 2022 оны оны 02 дугаар сарын -ны өдрийн 2022-12 дугаартай Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээнд оршин суугчийн төлөөлөл гэх хавсралтад гарын үсэг зурсан байдаг ба уг гэрээнд ХХК нь 28 дугаар байрыг буулгаж 60 айлын давхар орон сууцны барилга барьж гүйцэтгэхээр тохиролцсон байдаг, түүний дархан гүйцэтгэгч байгууллага нь Орон сууцны нөхцөл сайжруулах захиалан бариулах гэрээг байгуулсан юм. Өөрөөр хэлбэл тухайн үед давхар 60 айлын орон сууц барих талаар мэдэгдэж байсан ч ашиглалтад оруулахдаа гүйцэтгэгч 7 давхар 9 айлын орон сууцыг ашиглалтад оруулсан. Надтай гэрээ байгуулахдаа 50 хэдэн мкв байрыг захиалан барихаар тохиролцсон хэдий ч надад хүлээлгэн өгсөн байрыг одоо нэхэмжлэл дээрээ 61.61м.кв талбай бүхий байр гэсэн байна. Нэг ёсондоо гэрээг дүр эсгэн хийж, дураараа гэрээг өөрчлөх, тохиролцсон м.кв-аас м.кв-ыг өсгөх гэх мэт байдлаар хайхрамжгүй байдал гаргасан байна. Үндсэн м.кв-аас дээш м.кв бүхий байрыг худалдан авах боломжтой боломжгүй өчнөөн л хүмүүс байгаа шүү дээ. Гомдол бичих явцдаа холбогдох хууль тогтоомжуудыг уншиж судлахад Баянхонгор сумын дугаар багийн 28 дугаар байрны оршин суугчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, хуулиар хамгаалагдсан иргэдийн өмчлөх эрхэд халдаж, тухайн ажил гүйцэтгэхээс эхлээд өнөөдрийг хүртэл хугацаанд заавал дагаж мөрдөх хууль, дүрэм, журам, тушаалыг ноцтой зөрчсөн байна.
Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.7.Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна, 151..Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжид өмчлөх эрх эдлэх..., 151.5.Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2.Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, .Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. Арван зургаадугаар зүйлийн /хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж Монгол улсын иргэний баталгаатай эдлэх эрхийг хуульчилсан.
Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151.7.-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна, мөн холбогдох хууль тогтоомжийг үндэслэн 2022 оны оны 02 дугаар сарын -ны өдрийн 2022-12 дугаартай Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээг эрх олгогчоор Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Хишигбаатар, гүйцэтгэгчээр БИ АЙ ЭМ БИ ХХК-ний захирал нар гэрээг байгуулж оршин суугчийн төлөөллөөр гарын үсэг зуруулан манай гэр бүлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар баг Рашаант, рашаантын гудамж 28 дугаар байр тоот хаягт байршилтай 52.5 мк бүхий орон сууцыг буулгах, шинээр байр бариулахаар хувийн өмчлөх эрхэд шууд халдсан тулгасан гэрээг байгуулуулсан байдаг, миний зөвшөөрлийг авалгүй нөхөр гарын үсэг зурсан байдаг. Хэрэв төр хувийн өмчид халдаж байгаа тохиолдолд өмчлөлийн зүйлийг дордуулахгүйгээр ижил төсөөтэй зүйлийг солих, эсхүл биет байдлаар буцаан өгөх боломжгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийг зах зээлийн үнэлгээгээр тооцож нөхөн олговор өгөх, хувийн өмчийг төр хүлээн авснаас өмчлөгчийн зөрчигдсөн эрх сэргэгдэх хүртэл хугацаанд гарах зардал зэргийг төр хариуцан нөхөн олговроор төлөхөөр хууль болон холбогдох журамд заасан. Тухайн үед доорх эрх зүйн акт хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ба "Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээ"-ыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрх олгогчоор гэрээ байлахдаа доорх журам, тушаал, холбогдох хуулийг баримтлан хүний эрхийн зөрчил гаргахгүй байх дээр анхаарах байсан.
1. Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2.Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална, .Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно. Арван зургаадугаар зүйлийн /хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө.
2. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 7.1.-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газар 2018 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 222 дугаартай тогтоолоор хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журам,
. Сангийн сайд, барилга, хот байгуулалтын сайдын хамтарсан 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 202/196 дугаар "Газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөх олговрын зориулалттай үнэлгээний аргачлал"-ыг батлах тухай тушаал,
. Барилга, хот байгуулалтын сайдын 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 125 дугаартай "Гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар батлах тухай" тушаалд "Хот, суурин газрын ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих төсөлд оролцогчдын хооронд байгуулах гурван талт гэрээний үлгэрчилсэн загвар"-ыг баталж, батлагдсан гэрээний үлгэрчилсэн загварыг харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд мөрдүүлж ажиллахыг аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга нарт үүрэг болгосон.
5. Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 151. дахь хэсэгт зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана.
6. Мөн зүйлийн 151. дэх хэсэгт зааснаар ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжид өмчлөх эрх эдлэх бөгөөд шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байна гэж заасан ба өөрөөр хэлбэл төр манай гэр бүлийн өмчлөлийн 52.5м.вк талбай бүхий орон сууцны эрхэд халдсан бол тухайн хэмжээний байрыг хариу төлбөргүйгээр өмчлөлд шилжүүлэх, түүнээс илүү талбайтай байрыг өмчлөгчид зөрүүлж өгч байгаа бол үнэлгээний эрхтэй эрх бүхий этгээдийн тогтоосон үнээр илүү м.кв ын үнийг тооцож өгөхөөр, эсхүл илүү гарсан мкв бүхий байрыг авах чадваргүй иргэн, өрх байгаа бол тухайн үнэлгээчний тогтоосон үнэлгээгээр мөнгөн дүнд шилжүүлэн мөнгөн дүнгээр нөхөн олговрыг өгөхөөр хуульчилсан байна.
7. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1.5 дахь хэсэгт зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь төсөл, төлөвлөгөө боловсруулах, батлуулах, хэрэгжүүлэх, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг хамтран дүгнэх эрх, үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2 дахь хэсэгт зааснаар төсөлд оролцогч иргэд нь өөрийн өмчлөлийн газар, үл хөдлөх эд хөрөнгөө үнэлэх, үнэлүүлэх, мөн зүйлийн 22.1. дэх хэсэгт зааснаар төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гэрээ байгуулах, хэлэлцээр хийх, мөн зүйлийн 22.1.7 дахь хэсэгт зааснаар төслийн хугацаанд түр суурьших газар, байр, сууцаар хангагдах эрхтэй, мөн хуулийн 2 дүгээр зүйлийн 2.1.-д Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна, 2.2-д Гэрээнд 11 заалтыг тусгахаар хуульчилсан.
8. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн дугаар зүйлийн .1.5 дахь хэсэгт зааснаар төсөл хэрэгжүүлэгч нь төсөлд оролцогч иргэдтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээ байгуулах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь хэдийгээр төсөл хэрэгжүүлэгчийн хувьд төсөлд оролцогч иргэдтэй гэрээ байгуулах үүрэгтэй боловч энэ нь талуудын хүсэл зоригийн илэрхийллийн үндсэн дээр буюу төсөлд оролцогч нар харилцан тохиролцсоны үндсэн дээр хэрэгжих учиртай.
9. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128-2-т Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна.
. 128..-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна.
11. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагаанд Хот байгуулалтын тухай хуулийн .1-д заасан хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчмаас гадна дараах зарчмыг баримтална, 5.1.1.нийтийн эрх ашгийг эрхэмлэх, 5.1.2.олон нийтийн оролцоог хангах.
12. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.-д Нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, шинээр барихад Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийг баримтална.
Дээрх журам, тушаал, хууль тогтоомжийг зөрчин манай гэр бүлийн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар баг Рашаант, рашаантын гудамж 28 дугаар байр тоот хаягт байршилтай, 52.5 м.кв бүхий орон сууцны нөхцөл сайжруулах нэрийн дор буулгаж, шинээр барьсан байрнаас манайд хүлээлгэн өгсөн Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 28 дугаар байрны давхрын тоотод байрлах 61.61 м.кв байрыг миний эзэмшлээс чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан БИ АЙ ЭМ БИ ХХК-ны надад холбогдуулан гаргасан нэхэмжлэл хууль зүйн үндэслэлгүй гэтэл анхан шатны шүүх тус нэхэмжлэлийг хангаж шийдвэр гаргасанд гомдолтой байна. Тухайн нэхэмжлэлд Мөнхчимэг намайг тухайн байрнаас албадан гаргахаар заасан хэдий ч миний асрамжид байгаа бага насны хүүхдүүд минь тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй байнгын асаргаатай байдаг хүүхдүүдийн минь Хүүхдийн эрхийн тухай хуулийн дүгээр зүйлийн .1.2.-т төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах, 7 дугаар зүйлийн 7..-д Хүүхэд өөрийн нэр төр, гэр бүлийн амьдрал, хувийн мэдээлэл, орон байрны халдашгүй байдал, хувийн орон зайгаа хамгаалуулах эрхтэй гэх мэт хуулиар хамгаалагдсан эрх нь зөрчигдөхөөр байна.
Бүхэл бүтэн 52.5 м.кв байрыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй, бага насны хүүхдүүдтэй ганц бие эхээс 20.000.000 төгрөгөөр тооцож авна гэж хуулийн эрх хэмжээнээс давсан гэрээгээр далайлган авч байгааг дээрэм л гэнэ байх. Хуульд заасан нөхөн төлбөрийг эрх олгогч болон гүйцэтгэгч ******* ХХК-ниас бүрэн аваагүй байж одоо амьдарч байгаа байрнаасаа гарч чадахгүй.
Орон сууцны тухай хуулийн 151 дугаар зүйлийн 151.5.-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй... гэсний дагуу би 52.5 м.кв байрны 1 м.кв-ыг 1,600,000 төгрөгөөр тооцоход нийт 8,000,000 төгрөг болж байгаа ба улсын төсвөөс байрны урьдчилгааны нөхөн олговорт өгсөн 20,000,000 төгрөгөөс хууль болон журамд тусгайлан заасан бусад зардал буюу байраа чөлөөлж өгснөөс хойш одоогийн байранд орох хүртэл хугацаанд гаргасан түрээс болон бусад зардлын зарим хэсэг буюу ,000,000 төгрөгийг хасаж тооцоод үлдэгдэл ,000,000 төгрөгийг дээрх 8,000,000 төгрөгөөс хасаж нийт 7,000,000 төгрөгийг авсны дараа тухайн байрыг чөлөөлж өгнө, эсхүл манай гэр бүлийн өмчлөлийн /нуурсан/ 52.5 м.к байрны зөрүү буюу шинээр барьж хүлээлгэн өгсөн 61.61м.кв байрны зөрүү 9.11м.кв -ыг 2 дахь гэрээгээр тохиролцсон үнэ буюу 1м.кв -ын үнэ 1,000,000 төгрөг нийт 9,1,000 төгрөг, урьдчилгааны үлдэгдэл .000.000 төгрөг нийт 19,1,000 төгрөгөөр би тус ******* ХХК-д шилжүүлж үл хөдлөхийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэн авах байдлаар тохиролцох боломжтой.
Би хүүхдүүдээ аваад тус байрнаас гарлаа гэхэд амьдрах газар байхгүй, ганц байгаа эд хөрөнгийг минь нурааж хаячхаад одоо хаана амьдар гэж байгааг ойлгохгүй байна. Байрнаас албадан чөлөөлөхөд дулааны улирал буюу тогтоосон хугацааг хуульчилсан байдаг ба өмнө нь манай байрыг буулгахдаа хүртэл биднийг намрын сэрүүн цагаар гэрээс минь гаргаж нүүлгэлт, шилжин суурьшихад гарсан зардал, байрны түрээс, үйлчилгээ авдаг байгууллагуудаасаа зайтай байр түрээсэлсний улмаас такси үйлчилгээний төлбөр, хүүхдүүдийн дассан байр орон сууцнаасаа гарсны улмаас хүүхдүүдийн эрүүл мэндэд хүртэл сөргөөр нөлөөлж холбогдох зардлууд 20,000,000 төгрөг өгсөн.Байрыг ашиглалтад орох хүртэл хугацаанд буюу нэг жилийн хугацаанд айлын байрыг өндөр үнээр түрээсэлж байгаа талаар тухайн байгууллагын удирдлага болон аймгийн Засаг даргатай удаа дараа уулзаж дэмжлэг туслалцаа хүсэж, мөн байрны мкв ын үнийг багасгах талаар удаа дараа уулзахад танай ар гэрийн амьдрал, нөхцөл байдлыг харгалзан үзнэ гэж гоё сайхан үгээр хуурч явсаар эцсийн бүлэгт өнөөдөр үр хүүхдүүдтэйгээ амьдрах орон гэргүй гадаа хөөгдөж гарах дээрээ тулчхаад байна.
Эцсийн бүлэгт ашиглалтын шаардлага хангаагүй байр орон сууцыг засан сайжруулах нэрийн дор хүч хэрэглэн хууль эрх зүйн мэдлэггүй хүмүүсийн байрыг эрх мэдэл албан тушаалаа ашиглаж авахаар санаархаж байгаа үйлдэл. Мэдээж уг ажлыг авахын тулд тендерт орж шалгарсан байх гэтэл тендерт орж шалгарсан атлаа баримтын бүрдүүлбэр болоод тендерт ялсны дараа гүйцэтгэх ажлаа хэрэгжүүлэх явцдаа өмнөх зураг төслөө өөрчилж дур зоргоороо иргэдийг басамжлан дураа аашилж байгаад үнэхээр их гомдолтой байна.
******* ХХК-тай анх давхар 60 айлын орон сууцанд 50 м.кв талбай бүхий байрыг захиалж гэрээг байгуулж орон сууцны зээл хөөцөлдөхөөр судлахад миний нэр дээр банкнаас зээл гарах боломжгүй байсан тул тухайн компанийн удирдлагатай уулзаж энэ талаараа хэлээд би боломжоороо байрны төлбөрийг увуулж цувуулаад төлөөд байрны үнийг бүрэн төлж дуусгасны дараа гэрчилгээгээ нэр дээрээ болгож авах талаар хэлэхэд тус компаниас чамайг хэзээ төлж дуусахыг хүлээхэв дээ банкны зээлд хамрагдах эсхүл бэлэн мөнгөөр ав гэсэн ингээд удаа дараа уулзаж ярилцахад хүний нэр дээр байрны зээл гаргах боломжтой, харин нөхцөл сайжруулах гэрээнээсээ татгалзах хүсэлт гаргаад уг хүсэлтийн дагуу тухайн хүнд байрыг шилжүүлэх гэрээ байгуулж банкнаас зээл хөөцөлдөх боломжтой гэхээр нь татгалзах хүсэлт гаргачихдаг дараа нь эрсдэл үүсэхгүй биз дээ гэхэд үүсэхгүй ганцхан банканд л хэрэглэнэ гэсэн, улсын бүртгэлийн хэлтсийн ажилтанд энэ талаар хэлээд баталгаажуулж асуухад эрсдэлгүй талаар хэлсэн. Ингээд татгалзах хүсэлтийг би бичиж өгсөн, гэтэл тухайн компаниас надтай холбогдоод нөхрийн чинь гарын үсэг хэрэгтэй байна нөхрөөрөө гарын үсгийг нь зуруулчих гэсний дагуу нөхөртөө хэлээд гарын үсгийг тухайн татгалзалд зуруулсан.
Компаниас улсын төсвөөс өгсөн 20,000,000 төгрөгийг чам руу шилжүүлье нөгөө хүн байрыг авахаар урьдчилгаа гээд буцаагаад хийчих гэхээр нь өөрийн дансанд авсан. Манай дүү багш хүн юм. Багшаар ажиллаж байгаа хүн байрны зээл авахад хөнгөлөлтэй байдаг, мөн урьдчилгаа бага үнийн дүнгээр төлөхөөр байсан учраас тухайн 20,000,000 төгрөгийг аваад дүүгийн зээл бүтэхээр урьдчилгаанд хэдэн төгрөг төлөхөөр байна тэр хэмжээгээр буцааж урьдчилгаанд хийхээр болоод мөнгийг авсан. Хоёр дахь гэрээ нь миний нэр дээр банкны зээл гарахгүй гэсэн тул өөрийн төрсөн дүүг гуйгаад компанийн эрх бүхий этгээдийн хэлснээр дүүгээ тухайн компанитай гэрээ байгуулчих гээд явуулсан, тухайн үед би хөдөө суманд байсан. Гэтэл дүүтэй гэрээ байгуулахдаа байрны үнийг өндөр үнээр байгуулсан байхаар нь тухайн компанийн хүнтэй яриад надад бага үнээр өгнө гээ биз дээ дүүгийн нэр дээр л авч байгаа болохоос би л амьдарна, миний л байр болно гэхэд за яахав дараа нь зөрүүг нь өгчих нь гэхээр нь би ч гэсэн олзуурхан хүлээн авч дэмжиж байгаагаа хэлж мэдэгдсэн. Дүүгийн зээл банкинд судлагдаж байна гээд өчнөөн сар болсон. Тэгтэл тухайн компанийн зүгээс өөр зүйл ярьж эхэлсэн. Ингээд л би хохирч үлдэх нөхцөл бүрдсэн юм. 20,000,000 төгрөг миний данс руу хийсэн, татгалзал бичиж өгсөн, дүү гэрээ байгуулсан гэх мэт бичиг баримтуудын он сар өдрөөр уг асуудал болсон нь тогтоогдоно. Улсын бүртгэлийн хэлтэс хүсэлт бичсэн хүмүүс очиж бүртгүүлээгүй байхад бүртгэсэн байсан. Тухайн компани надад уг байрыг нэгэнт өгөхгүйгээр шийдэж намайг хуурч мэхэлж надаар бичүүлсэн татгалзах хүсэлтийг миний эсрэг ашиглах болсон тул би хуулийн дагуу байрны нөхөн олговрыг гаргуулж авах талаар хэлсэн ч намайг илүү мөнгө нэхлээ гэх байдлаар надад хандах болсон.Намайг цагдан хоригдож байх хугацаанд тухайн компани тухайн байрыг албадан чөлөөлүүлэхээр шүүхэд хандсан байсан.
Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант дугаар багийн нутаг дэвсгэрт баригдсан 28 дугаар байрны давхрын тоот орон сууцын өмчлөгч, эзэмшигч нь нэхэмжлэгч байгууллага мөн гэсэн албан ёсны баримт хэрэгт байхгүй.
Засгийн газрын 2018 оны 222 дугаар тогтоолын хавсралт Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааны нөхөх олговор олгох журмын 1.1.-д Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх төсөл (цаашид төсөл гэх) хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдэд олгох нөхөх олговрын хэлбэр, хэмжээг тогтоох, олгохтой холбоотой харилцааг энэхүү журмаар зохицуулна..., 1..-д...Энэхүү журмыг төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаанд оролцогч газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга болон төсөл хэрэгжүүлэгч (цаашид хамтад нь Талууд гэх) өмчийн төрөл, хэлбэр үл харгалзан дагаж мөрдөнө... гэжээ.
Манай гэр бүл дээрх амьдарч буй байраа нураалгасан байрныхаа нөхөн олговорт хуульд зааснаар авсан, хэдийгээр байрны гэрчилгээ гараагүй ч өмнөх байрыг өмчлөлийн эрхээр тодорхойлогдохоор заасан дээрх журмын 2.1-д ...Нөхөх олговрын хэлбэр, хэмжээг тогтооход Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн .1, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1-д тус тус заасан зарчмыг баримтлахаас гадна газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигч иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны эрх ашиг, амьжиргаа, аж ахуйн үйл ажиллагааны нөхцөлийг өмнө байснаас дордуулахгүй... байх зарчмыг баримтлахаар заасан байхад анхан шатны шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан. Энэ талаар шүүх хуралдаан дээр тайлбарлана.
Иймд Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 сарын 1 ний өдрийн 0/ШШ2026/00186 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.... гэжээ.
. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
1. Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* хууль бус эзэмшлээс Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Рашаант дугаар баг, 28 дугаар байрны давхрын тоотод байрлах, 61,61 м2 орон сууцыг албадан чөлөөлж,
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ХХК-д олгож,
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдаж, шийдвэрлэжээ.
5.Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* гаргасан гомдлын агуулга тайлбартаа:
Тухайн үед 2021 оны 9 дүгээр сарын 20-нд анх дахин төлөвлөлтөд орохоор болсон.Манай хуучин байр 5 өрөөтэй хажуудаа ажлын байрны зориулалттай догол хэсэг 8,07 метр квадрат талбайтай байсан. Уг хэсэгтээ би бууз, банш хийж хөлдөөдөг, тахианы чикен хийгээд Мазаалай парк дээр түцэндээ аваачиж худалдаа эрхэлдэг байсан. Би багш мэргэжилтэй хэдий ч нэг ч удаа ажил хийгээгүй, асаргааны хүүхэдтэй тул хүүхдээ тэжээгээд, гэрээрээ хөдөлмөр эрхэлээд манайх өр зээлгүй амьдарч байсан.
Аймгийн Засаг дарга болон багийн Засаг дарга нар ирээд, гуйсаар байгаад эхний ээлжид байраа дахин төлөвлөлтөд оруулахыг зөвшөөрч байна гээд гарын үсэг зурчих, компани болон бид нар чамайг харж үзнэ, бүх талаас нь боломжоор чинь дэмжинэ, танайх бусад айлаасаа бодвол ажлын байртай, өрхийн орлоготой, дээр нь хүүхэдтэй, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ асраад өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг болохоор чамайг бүх боломжоор чинь дэмжинэ, чи ямар саналтай байна гэж асууж байсан. Би тухайн үед метр квадратыг метр квадратаар нь сольё, харин надад ажлын байр хэрэгтэй, илүү мөнгө төлөхгүй, би энэ орлогоосоо салмааргүй гэх саналаа хэлсэн. Би багш мэргэжилтэй, сургуулиа төгсөөд 12 жил болж байгаа ч мэргэжлээрээ нэг ч удаа ажиллаагүй, асаргааны хүүхэдтэй тул хүүхдээ хараад, өрхийн үйлдвэрлэл эрхлэх саналаа хэлсэн.
ХХК-ийн захирал гэж хүн дуудаж уулзахдаа алдагдал гарах гээд байна, чамд метр квадратыг метр квадратаар өгөх боломжгүй, бид нар чамаас мөнгө нэхээд байхгүй сар болгон тогтсон мөнгө хийгээд төлж дуусга, 52.5 мкв 1,00,000 төгрөгөөр нэмэгдэж авч байгаа 9,08 м2 байр 1,600,000 төгрөгөөр гэрээгээ хий үгүй бол аймгийн Засаг даргаас нөхөн олговрын 20,000,000 төгрөг дээр 0,000,000 төгрөг 60,000,000 төгрөг өгье, байрнаасаа бүр татгалз гэсэн шаардлага тавьж шахсан.
******* компанийн үндэслэж байгаа зүйл нь орон сууцнаас татгалзсан өргөдөл бичсэн, 20,000,000 төгрөгийг авсан гэдэг. Яагаад гэвэл дүү нэр дээр ипотек гаргуулахаар тохиролцоод банканд барьцаанд тавигдах учраас 20,000,000 төгрөгийг буцааж төлөх боломжтой гэж бодоод өргөдлийг бичиж өгсөн. Би өргөдлийг бичихээсээ өмнө үл хөдлөхийн даргатай уулзаад намайг ...20,000,000 төгрөгөөсөө татгалзсан гээд өргөдөл бичээд өгчих гээд байна. Хэрвээ энэ өргөдлийг бичиж өгөөд нотариатаар орчихвол манайх гэр орноосоо татгалзсан болоод, байргүй болох гээд байна, та энэ дээр тайлбар хэлээд өгөөч. Манайх үнэхээр байргүй болчих уу... гэж 2 удаа очиж асуусан. нь үгүй, яагаад гэвэл наадах чинь улсаас хуулиараа олгогдож байгаа нөхөн олговрын мөнгө. Засаг даргын тамгын газраас нь компани руу шилжүүлэхгүй, харин та хэдэд өгөх ёстой байсан. Яагаад гэхээр та хэд амьдарч байх хугацаандаа хоол унд, түрээс, гарч байгаа зардалд байрыг ашиглалтад орох хүртэл хэрэглэх мөнгө учраас авах ёстой. Чи өргөдөл бичээд өгчихөд ямар ч буруугүй гэж хэлсэн тул би өргөдөл бичсэн.
Нөхөр бид хоёр энэ хугацаанд түрээсийн байранд үнэхээр хэцүү байсан, тухайн үед гэр оронгүй болгоод хаячихлаа гээд ар гэр маш их хэрүүлтэй, асуудалтай байсан учраас нөхөр нь Улаанбаатар хот руу ээж рүүгээ салаад яваад өгсөн би хүүхэдтэйгээ үлдсэн, гэр бүл цуцлах шаардлага шүүх дээр байгаа.
Би өөрийн хүүхдүүд дээрээ дүүгийнхээ хүүхдийг хардаг байсан 7 хүүхэдтэй түрээсийн байраар явах ямар ч боломжгүй, аргаа бараад давхрын тоотод нүүгээд орсон, гэтэл захирлууд нь ирээд явахдаа тог, ус таслаад явсан би тэнд хүүхдүүдтэйгээ хоносон. Энэ хугацаанд хугацаанд компани дээр очиж уулзахад 1 метр квадратыг 1,000,000 төгрөгөөр биш, 1,00,000 төгрөгөөр бодоод, нэмж авч байгаа метр квадратыг 1,600,000 төгрөгөөр бодсон гурван талт гэрээний журмаар явагдана. Надад ипотек гарахгүй дүү Г.Оюунчимэг бас хөөцөлдөөд бүтээгүй, ингэж болохгүй, ингэж гэрээ хийхгүй, хүлээн зөвшөөрөхгүй гээд шал өөр юм яриад хоорондоо ахиад маргаан үүсээд, тохиролцохгүй явсаар байгаад би 2025 оны 8 сард би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон цагдан хоригидсон шүүх хуралдаанаа мэдээгүй, хүндэтгэх шалтгаангүйгээр ирээгүй гээд тэр хугацаанд буюу 2025 оны 9 дүгээр сарын -нд хоригдож байх хугацаанд албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан байсан. Би 2025 оны дугаар сарын 26-ны өдөр эрүүгийн давж заалдах шатын шүүх хуралдаанаар гараад, нотлох баримтуудыг цуглуулаад, хариу нэхэмжлэл гаргаад улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх хүсэлт гаргахад шүүх хүлээж аваагүй.
Би анхан шатын шүүх дээр би цахимаар орох хүсэлт өгчихсөн байсан. Хэргийн материалд баримт нь байгаа. Тэгээд цахимаар оролцох уу гэж туслах нь тухайн үед асуугаагүй. ирэхгүй гэнээ гэхээр нь би хүүхдийн хичээл гээд ирчихсэн байсан өөрөө орчихъё гээд гүйгээд ирсэн хоцорчихсон. Би энэ хаалганы гадаа 0 гаран минут шахуу зогсож байгаад, шүүх хуралдаа биеэрээ оролцож чадаагүй явсан. Тэгээд 2026 оны дугаар сарын -ны өдөр шийдвэр хүлээж аваад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байгаа. Яагаад гэвэл тухайн нэхэмжлэх эрхгүй гэдгийг дурдчихсан байгаа. Хамгийн сүүлд хэргийн материалд үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээ нь ирчихсэн. Цэндсүрэн овогтой нь өмчлөгч байна гээд улсын бүртгэлээс бүх баримт хэргийн материалд байгаа ын нэр дээр хураагдчихсан архивд байгаа. Тийм учраас болон ХХК дээр гэрчилгээ гараагүй. Нэмж хэлэхэд анхан шатын шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсмээр байна гэв.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* Давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч ХХК нь 2022 оны 02 дугаар сарын -ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Баянхонгор аймгийн Рашаант дугаар багийн 28 дугаар байрны оршин суугчид нартай орон сууцын нөхцөл сайжруулах талт гэрээг байгуулсан. Гэрээний гол зорилго нь шаардлага хангахгүй болсон Баянхонгор сумын Рашаант дугаар багийн 28 дугаар байрыг буулгаад, 20 оны 7 дугаар сард багтаан орчин үеийн чанар стандартын шаардлагад нийцсэн 60 айлын орон сууцны барилга барьж, 28 дугаар байрны оршин суугч буюу сууц өмчлөгч, өмчлөгчийн орон сууцын нөхцөлийг сайжруулж, зах зээлийн үнээс бага өртөгтэй орон сууцаар хангахаар ингэж тохиролцож гэрээ байгуулсан. Тухайн байгуулсан гэрээний 2 дугаар зүйлд гэрээний үндсэн үндэслэлийг тодорхой зааж өгсөн. Энэ дээр бүгдийг ярих шаардлагагүй гэж харж байна. Аймгаас 20,000,000 төгрөгийг 16 айлын шинэ байрны урьдчилгаа болгон өгч байгаа юм.
Тэгээд 20,000,000 төгрөгийг эднийх авахгүй, тухайн гүйцэтгэгч компанийн дансанд шилжүүлсэн. Гэрээгээр тохирсон байгаа талт ******* нөхөр гарын үсэг зурж байгуулсан. Яагаад гэвэл тухайн үед байрны өмчлөгч нь байсан учраас өмчлөгчтэй гэрээ байгуулжээ гэж үзэхээр байна. Энэ гэрээний үндсэн нөхцөлийн талаар гэрээнд тодорхой тусгачихсан учраас ярих шаардлагагүй гэж харж байна. Хариуцагч ******* нэхэмжлэгч ХХК-тай 2022 оны дугаар сарын -ны өдөр №1 тоот орон сууцын нөхцөл сайжруулах захиалан бариулах гэрээг байгуулах, орон сууцын талбайн хэмжээг эрх бүхий байгууллагыг дахин хэмжилт хийлгэж баталгаажуулаад, үндсэн нөхцөлийг нь тохиролцсон гэрээ байгаа. Үнээ яаж тохиролцох вэ, илүү гарсныг нь яаж тохиролцох вэ гэх зэргээр тухайн хавтаст хэрэгт авагдсан гэрээн дээр бүгд бичээстэй байгаа учраас бүгдийг тайлбарлах шаардлагагүй байх гэж үзэж байна. дугаар байрны тоотыг 2021 оноос хойш бусдаас худалдаж аваад өмчлөн, эхнэр хүүхдүүдийн хамт амьдарч байсан нь үнэн. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын -ны өдөр Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Рашаант дугаар багийн оршин суугчдын нартай орон сууцын нөхцөл байдал талт гэрээг байгуулаад ашиглалтын шаардлага хангахгүй болсон Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт буулгаж нураахыг зөвшөөрсөн.
Улмаар Улсын бүртгэлийн бүртгэлийг хэргийг хааж өгөх, өмчлөх эрхийг хүчингүй болгох хүсэлтийг Баянхонгор аймгийн Иргэний бүртгэлийн хэлтэст гаргаж өгсөн. Өөрийн гараар бичсэн. Тэгээд хуулийн дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын тушаалаар ын гаргасан хүсэлтийг хүлээж аваад, Рашаант дугаар багийн 28-ын тоот хаягт байршилтай үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээг хүчингүй болгож, бүртгэлийг хаасан. Энэ баримт хэрэгт авагдсан байгаа. Хариуцагч ******* нар өөрсдийн амьдарч байсан байраа шаардлага хангах үндэслэлээр буулгаж, барих байранд орох агуулга бүхий гэрээгээ хийснийг хэлсэн. дугаар сарын -ны өдрийн №1 тоот гэрээ нөхцөл сайжруулах гэрээгээр орон сууц ашиглалтад орсноос хойш ******* 61.61 метр квадрат орон сууцыг эзэмшиж байгаа. Хариуцагч өөрөө түрүү тайлбарлахдаа өөрөө болон дүүгээ дагуулж ирээд гэрээ хийлгээд, өөрийн нэр дээр шилжүүлээд, дүүгийн нэр дээр шилжүүлье гэсэн. Энэ бол худлаа. Тэр хүнтэй нь уулзсан. Тэгсэн чинь******* залилуулсан мөнгөө авахын тулд би гэрээ хийсэн. Тэр байрыг чинь авахгүй гэж хэлсэн. Ингэж хүмүүстэй нь тохиролцож ирээд, шинээр баригдсан байрны метр квадратын үнэ төгрөгийг төлөөгүй. Байр барьснаас хойш нэг төгрөг ч төлөөгүй. 2022 оны 02 дугаар сарын -ны өдрийн Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, Рашаант дугаар багийн иргэдтэй байгуулсан орон сууцын нөхцөл сайжруулах гэрээний дагуу Баянхонгор сумын Тамгын газраас орон сууцын өмчлөгчдийн хуучин байрыг 20,000,000 төгрөгөөр үнэлээд, 20 оны 6 дугаар сарын -ны өдөр нэхэмжлэгч рүү 20,000,000 төгрөг буюу шилжүүлсэн. Тэгээд , ******* нар шинээр орох байрнаас татгалзаж өөрөө бичсэн. Гэтэл хариуцагч хүчээр бичүүлсэн гэж ярьж байна. Хүчээр бичүүлсэн зүйл байхгүй. Нотариат дээр очиж өөрсдөө байж байгаад бичүүлсэн. Н.Эрдэнэханд гэдэг гавьяат хуульч, нотариатч тийм хууль бус юм хийхгүй, дэргэд нь байлгаж байгаад гарын үсгээ өөрсдөө зурсан байдаг. Тийм учраас нотариат баталсан байна гэж харж байгаа. Тэгээд өөрсдөө татгалзаад 20,000,000 төгрөгийг 202 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ******* Төрийн банкны 08026892 дансанд шилжүүлж авсан.
Тэгээд гэрээнээсээ татгалзаад өргөдлөө гаргасан байгаа. Улсын бүртгэлийн хэлтэст өөр дараагийн хүнд шилжих ёстой. Өргөдөл гаргаснаас хойш хууль бусаар эзэмшиж байгаа, гэрээнээс татгалзчихсан мөнгөө авсан. Компани хүний амьдрал баялаг юм чинь энэ хүнд орох оронгүй болчихсон юм чинь хашаа байшин авч өгье гэхэд хариуцагч ******* зөвшөөрдөггүй. Шүүх хуралдаан болохоос өмнө энэ байрыг засвар хийж зараад, зөрүү 5,000,000 төгрөг өгье гэхээр мөн зөвшөөрдөггүй, Манай итгэмжлүүлэгч эвлэрч болно гэж хэлсэн.Хариуцагч *******, нар нь өөрсдөө шүүх хуралдааныг байнга хойшлуулсан, сүүлд нь ирэхгүй болохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хууль зүйн дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааныг хийлгэе гэсэн хүсэлтээ гаргаад, шүүх хүлээж аваад хийсэн ийм асуудал болсон юм. Тэгээд нийгмийн хариуцлагын хүрээнд ******* ар гэрийн байдлыг бодоод тохиролцъё гэхээр өөрөө зөвшөөрөхгүй байгаа. Одоо 5,000,000 төгрөг өгье, өмнөх өгсөн 20,000,000 төгрөгтэй нийлээд 65,000,000 төгрөг зүгээр авах гэж байгаа асуудал байгаа. Хэрэгт авагдсан энэ баримтууд болон тайлбар зэргээс харахаар нэгэнтээ нутаг дэвсгэрт байрлагдаж байгаа энэ байр ХХК-ийн өмч мөн гэж үзэж байгаа. Яагаад гэвэл гүйцэтгэгч компани байрыг байсан. Энэ орон сууцын өмчлөгч, эзэмшигч этгээд нь мөн юм бол өөрийн байрыг бусдын хууль бус эзэмшлээс гаргуулах, чөлөөлүүлэх, шаардах эрх нь Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 1-д зааснаар нээлттэй байгаа. Энэ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. Тухайн үед цагдан хоригдож байх үед нь гаргасан гэж байна. Гэмт хэрэг үйлдээд, тэр үед цаг хугацаа нь тэгж таарсан юм байна. Гэхдээ ******* хүүхдүүдийг нь бодоод, нийгмийн хариуцлагын хүрээнд эвлэрэх хүсэлт тавьсан, эвлэрээгүй учраас анхан шатны шүүх шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага гаргах нь үндэслэлтэй гэж үзсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэж хүсэж байгаа. Хариуцагч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлыг гомдлыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн саналтай байгаа гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд оролцоогүй, гомдолд хариу тайлбар ирүүлээгүй.
ХЯНАВАЛ:
2. Нэхэмжлэгч ХХК нь хариуцагч******* холбогдуулан Баянхонгор аймаг, Баянхонгор сум дугаар баг, 28 дугаар байрны тоот хаягт байршилтай орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч ******* нь уг орон сууцны өмчлөх эрхээс татгалзаагүй үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.
. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 0 дүгээр зүйлийн 0.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж чадаагүй, үйл баримтыг буруу дүгнэж хариуцагчийг маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа гэсэн дүгнэлтийг хийж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
. Хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлахад:
.1.Эрхийн Улсын Ү-020000216 дугаарт бүртгэгдсэн, Баянхонгор аймаг, Баянхонгор сум, дугаар баг, Рашаантын дугаар гудамж 28 дугаар байр тоот хаягт байршилтай, 2 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгөөр ыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх улсын бүртгэлийн №00089902 дугаар гэрчилгээг 2021 оны 8 дугаар сарын 0-ны өдөр Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс олгогдсон(хх);
.2. Эрхийн Улсын бүртгэлийн Э-020000885 дугаар бүртгэлтэй, Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газарт Баянхонгор аймаг, Баянхонгор сум, дугаар баг, рашаантын дугаар гудамж 28 дугаар хаягт байрлах, нэгж талбарын 609009 дугаар бүхий 85 м.кв /га/ газрыг ба түүнээс доош давхар нийтийн орон сууц зориулалттай 15 жилийн хугацаатайгаар 2021 оны 8 дугаар сарын 0-ны өдрийн №0601-2021/006 дугаар гэрээгээр эзэмшүүлэхээр(хх9-0);
.. Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2017 оны 5 дугаар сарын 0-ны өдрийн №05-07-00/90 дугаар Барилга ашиглалтын тухай дүгнэлт(хх 15-17);
.. Баянхонгор аймгийн Засаг даргын 2022 оны дугаар сарын -ны өдрийн /6 дугаар Нийтийн орон сууцны ашилалтын үйл ажиллагааг зогсоох тухай захирамж(хх1);
.5. Баянхонгор аймгийн Засаг дарга, ******* ХХК, оршин суугчдын төлөөлөгч нарын 2022 оны 02 дугаар сарын -ны өдрийн №2022-12 дугаар Орон сууцны нөхцөл сайжруулах гурван талт гэрээг(хх18-1);
.6. Орон сууцны нөхцөл сайжруулан захиалан бариулах 2022 оны дугаар сарын -ны өдрийн №1 дугаар гэрээг зохигчид байгуулжээ. (хх-5);
.7. Мөн Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хариуцагч *******, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд нараас гаргасан өргөдөл(хх1);
.8. Хүний эрхийн Үндэсний комиссын Тамгын газрын 2025 оны дугаар сарын 07-ны өдрийн ТН-05/17 дугаар албан тоот оор хариуцагч ******* гаргасан гомдлын хариу(хх168);
.9. ******* ХХК-аас 202 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч ******* Төрийн банкны 080002689 дугаар дансанд 20,000,000 төгрөгийг шилжүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон.(хх17).
Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн:
дүгээр зүйлийн .1.1-д ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж гэж барилга, хот байгуулалтын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр ашиглахыг хориглосон барилга байгууламжийг;
1.7.2 аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга төсөл хэрэгжүүлэхээр сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгчтэй гурван талт гэрээ байгуулах;
16 дугаар зүйлийн 16.1-д ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барина;
.1.1-газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй хамтран хөндлөнгийн эрх бүхий этгээдээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийлгэх;
25 дугаар зүйлийн 25.1.-д Төсөл хэрэгжүүлэгч нь сонгосон талбай дахь газар, үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөгч, эзэмшигчтэй харилцан тохиролцож, гэрээ байгуулсны үндсэн дээр дараах аргаар шилжүүлж авна.
25.1.1.газрыг газраар солих;
25.1.2.газрыг орон сууцаар солих;
25.1..газрыг худалдах, худалдан авах;
25.1..орон сууцыг орон сууцаар солих;
25.1.5.орон сууцыг худалдах-худалдан авах;
25.1.6.бусад
25.2.-д Сонгосон талбайд аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үл хөдлөх эд хөрөнгийг эрх бүхий үнэлгээний байгууллагаар үнэлүүлж, төсөл хэрэгжүүлэгч үнийг санал болгоно;
Орон сууцны тухай хуулийн:
151..-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгчид нь хөрөнгө оруулагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжид өмчлөх эрх эдлэх бөгөөд шинээр өмчлөх орон сууцны талбайн хэмжээ хуучин орон сууцны талбайн хэмжээнээс багагүй байна...;
151.5-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны сууц өмчлөгч нь хуучин орон сууцаа зах зээлийн үнээр хөрөнгө оруулагчтай тохиролцон худалдах, эсхүл нөхөн олговор авах эрхтэй;
151.7.-д Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр нийтийн зориулалттай орон сууцны барилга барих газар төрийн мэдэлд байна гэж заажээ.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэл, талууд гэрээг чөлөөтэй байгуулах, гэрээний агуулга /гол нөхцөл/-ыг чөлөөтэй тодорхойлох эрхтэй боловч энэ нь гагцхүү хуулийн хүрээнд байх учиртай.
Давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...******* ХХК нь шинээр орон сууц барих ажлын гүйцэтгэгчээр оролцсон тул маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч мөн тул шаардах эрхтэй..., 28 дугаар байрыг буулгахад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хийлгэсэн...гэх, хариуцагч ******* бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд бид гэр бүл, хүүхэдтэй, нэг хүүхэд байнгын асаргаатай, маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч гэж тус тус гаргасан тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар тус тус нотлох эрхээ хэрэгжүүлээгүй, энэ талаар хэрэгт баримт авагдаагүй болно.
Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д ...иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8.1.1-д заасан эрхийг хуульд заасан журмын дагуу эрхийн улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүснэ, Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхийг хэрэгжүүлэхэд нэхэмжлэгч тухайн хөрөнгийн өмчлөгч байх, хариуцагч хөрөнгийг бодитоор эзэмшиж байх, хариуцагчийн эзэмшил хууль бус байх урьдчилсан нөхцөл хангагдсан байх учиртай.Хууль бус эзэмшил гэдэгт тухайн хөрөнгийг эзэмших эрхгүй этгээдийн эзэмшлийг ойлгоно.
******* ХХК нь Баянхонгор аймгийн Баянхонгор сум, дугаар баг, Рашаантын дугаар гудамж 28 дугаар хаягт байрлах, нэгж талбарын 609009 дугаар бүхий 85 м.кв /га/ газрын, мөн 28 дугаар байрны тоот хаягт байршилтай, 61.61 м.кв орон сууцны зориулалтай үл хөдлөх хөрөнгийн хууль ёсны өмчлөгч эсэх баримтаар нотлогдоогүй, хариуцагч ******* гэр бүлийн гишүүдийн үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө, бид орон сууц өмчлөх эрхээсээ татгалзаагүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд биш гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргаж байгаагаас үзэхэд Иргэний хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хууль бус эзэмшил гэх урьдчилсан нөхцөл тогтоогдоогүй гэж үзнэ.
Иймд ******* эзэмшлийг хууль бус гэж дүгнэн хариуцагчийн эзэмшлээс орон сууцыг чөлөөлөх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулах үндэслэлтэй.
Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон тул анхан шатны шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тухайн шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 1-ны өдрийн 0/ШШ2026/00186 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч******* холбогдуулан гаргасан орон сууцыг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Ай Би Эм Ди ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч Ай Би Эм Ди ХХК-ийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59. дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167., 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119., 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 1 хоног өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Ч.БАЯРЦЭНГЭЛ
В.ЦЭЦЭНБИЛЭГ