Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 213/МА2026/00014

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Баярцэнгэл даргалж, Ерөнхий шүүгч Т.Ганчимэг, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 303/ШШ2026/00165 дугаар шийдвэртэй,

 

******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч ******* холбогдох,

 

Зээлийн гэрээний үүргийн 3,725,395 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Баярцэнгэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэрэнлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ******* анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

... ******* манайд ажилладаг байсан бөгөөд цалингаасаа гадуур яаралтай мөнгө хэрэгтэй байна гэж гуйгаад нэлээд хэдэн удаагийн шилжүүлгээр нийт 2,833,000 төгрөг зээлж авсан. Энэ хүнийг ажилтай байлгахын тулд цагаан сарын үеэр өөрийн гэртээ хүртэл байлгаж, мөнгө гуйхад нь өгдөг байсан. Гэтэл хамгийн сүүлд 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр мөнгө зээлж аваад сураггүй алга болсон. Иймд үндсэн зээл 2,833,000 төгрөг, хүү 892,395 төгрөг, нийт 3,725,395 төгрөгийг гаргуулж өгнө үү ... гэжээ.

 

2. Хариуцагч *******ын шүүхэд гаргасан татгалзал, тайлбарын агуулга:

... Миний бие ******* 2025 оны 02-р сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос гарч ******* гэж хүн дээр найз ******* хамт очиж ажилласан. Тэр ажил Дорноговь аймгийн Замын-Үүд сумын төвд барилгын гадна фасадны ажил хийсэн. Тэр ажил нь байр хоол цаанаасаа өгөөд өдрийн 100.000 төгрөгийн цалинтай ажиллахаар тохиролцсон. Миний бие 2025 оны 02 дугаар сараас 2025 оны 7-дугаар сарын 20-ны өдөр хүртэл 13 хоног ажилласан юм. 2025 оны 3 дугаар сарын эхээр ахин очиход намайг Сайншанд сумын барилгын ажил дээр хуваарилж, гадна талын шилэн фасад дээр ажилласан. Тэр үед мөн л 12-13 хоног ажилласан. Нийтдээ 26-27 хоног ажилласан. 2025 оны 02-р сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Замын-Үүд рүү явсан тэгэхэд *******,******* нарын \2 хүн\ замын хоолны мөнгө шилжүүлсэн. 40.0+40.0=80.0 төгрөг. Тэр хугацаанд би нэг удаа 815.000 төгрөг авсан. Энэ нь 2025 оны 02 дугаар сарын 15-ны өдөр байсан. Миний дансны хуулга дээр байгаа. Энэ нь 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдөр *******, гээд 40.000 төгрөг орж ирсэн. Энэ нь ундаа тамхины мөнгө л байгаа.гийн төрсөн өдөр гээд өгсөн мөнгө авсан. Энэ нь 2025 оны 02 дугаар сарын 16-нд 15.000 төгрөг орж ирсэн.Энэ мөнгөгийн мөнгө. миний дансаар авдаг. 2025 оны 02 дугар сарын 18-ны өдөр 50.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгөгийн мөнгө. миний дансаар авдаг. 2025 оны 02 дугаар сарын 19-ний 50.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө бид хэд хөзөр тоглоод нэгэндээ өгсөн мөнгө байсан. 2025 оны 02-р сарын 20-нд 681.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгөн.Энх-Амгалангийн үлдэгдэл цалин орж ирж, н.Энх-Амгалан авсан. 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 130.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө цалингийн үлдэгдэл мөнгө орж ирсэн. 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 30.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө цалингийн үлдэгдэл мөнгө орж ирсэн. 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 830.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө цалингийн мөнгө орж ирсэн. 2025 оны 3 дугаар сарын 20-ны өдөр 200.000 төгрөг орж ирсэн. Энэ мөнгө цалингийн мөнгө орж ирсэн.Замын хоол хүнс унаа, тамхи нийт 235,000 төгрөг,гийн цалин 681,000 төгрөг, миний цалин 2,005,000 төгрөг миний дансанд орж ирсэн. Би өвлийн хүйтэнд гадаа ажиллаж тэр хүний ажлыг бүтээж өгсөн. Хариуд нь 2.005.000 төгрөг л гар дээрээ сувруулан барин авсан байна. Харин ч би энэ хүнээс цалин 7-8 хоногийн авлагатай. Би бас эхнэрт нь цоо шинэ А53 маркийн гар утсаа зарсан Энэ нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Би энэ хүнээс мөнгө зээлж аваагүй. Цалингаа л авсан. Харин ч цалин дутуу өгсөн ... гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийн 2,773,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******өд олгож,

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,556 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 59,318 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгож,

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг дурдаж,

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдаж, шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатарын давж заалдах гомдлын агуулга:

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02-р сарын 06-ны өдрийн 303\Ш32026\00165 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би давж заалдах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ: Иргэн ******* нь манайд ажилладаг байсан бөгөөд цалингаасаа гадуур мөнгө зээлж авсан гэх утгатай нэхэмжлэлийг гаргасан байдаг. Анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч оролцсон бөгөөд ******* ажилласан хугацааны цалин хөлс гэж мөнгө өгөөгүй, өгч байгаагүй талаараа мэдүүлсэн болно. Мөн нэхэмжлэгч *******өөс Баттуяад олгосон итгэмжлэлийн агуулга нь: Урьдчилгаа ажлын хөлс мөнгө төлүүлэхтэй холбоотой иргэний хэрэгт төлөөлөх гэж тусгагдсан байсан. ******* зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл гаргасан байсан тул энэ хэрэгт төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэж байгаа болно.

Хариуцагч ******* Хаан банкны , Хас банкны тоот дансыг эзэмшдэг бөгөөд дансруу нийт 2.992.000 төгрөг орлого орж ирсэнээс 681.000 төгрөг болон 235.000 төгрөг нь найз Амкагийн цалин байдаг. Ингээд хаан банкны дансаараа цалин 2.005.000 төгрөг авсан. Хас банкны дансаар нийт 250.000 төгрөг авсан байдаг. *******өөс нийт 2.255.000 төгрөгийг өөртөө авсан байдаг. Нэхэмжлэгчээс дансны олон хуудас хуулга өгсөн ба ,,,,, гэх дансруу хийгдсэн гүйлгээ мөнгийг ******* аваагүй, мэдэхгүй гэдгээ илэрхийлсэн.

Бусдыг хөлсөөр ажиллуулж цалин хөлсөө зээл олгов гэсэн утгатай шилжүүлж иргэн *******ыг цаг хугацаа, хөдөлмөрөөр нь хохироож болзошгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү ... гэжээ.

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 303/ШШ2026/00165 дугаартай шийдвэрийн үндэслэх болон тогтоох хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь нэхэмжлэгч анх нэхэмжлэл гаргахдаа 3,725,000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан байдаг. Энэ нэхэмжлэлээ цалингаас гадуур энэ хүнд илүү мөнгө өгсөн гэсэн агуулгатай зүйл ярьдаг. Үүний хариуд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн талаар хариу тайлбараа өгсөн. Энэ хүнд цалин буюу хөдөлмөрийн хөлс огт олгоогүй талаар анхан шатны шүүх дээр нэхэмжлэгч талаас хэлсэн. Хариуцагч Н.Сүхбат энэ хүний ажлыг 27 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн буюу 2,700,000 төгрөг цалин хөлсөндөө авах ёстой байсан. Хаан банкны , Хас банкны гэсэн хоёр дансаараа цалин хөдөлмөрийн хөлсөө авсан байдаг. Өөр дансаар ямар нэгэн төлбөр хөлс, зээл аваагүй байдаг. Энэ хоёр дансаар нийт 2,255,000 төгрөг авсан байдаг. Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 303/ШШ2026/00165 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Мөнхбаатарын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* холбогдуулан 2025 оны 2 сарын 8-ны өдрөөс 2025 оны 3 сарын 24 ний өдөр хүртэл хөлсөөр ажиллах явцдаа 2,773,000 төгрөг зээлж аваад төлөөгүй тул гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

 

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...хариуцагч ******* нь нэхэмжлэгчтэй тохиролцон хөлсөөр ажиллах явцдаа 26 хоногийн ажлын хөлс 2,006,000 төгрөг хүлээн авсан, нэхэмжлэгчээс мөнгө зээлж аваагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, бичмэл нотлох баримтыг гаргах, цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно... гэсэн.

5.1. Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлахад

Хавтаст хэргийн 27-48 дугаар талд хариуцагч *******ын, 60-103 дугаар талд нэхэмжлэгч ******* эзэмшлийн ХААН банкин дахь харилцах дансны хуулгууд тус тус хуулбар байдлаар гаргаж өгснийг анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, нотлох баримтаар үнэлж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтыг гаргах, цуглуулах, бэхжүүлэх журмыг зөрчиж, нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үнэлж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчээс нэхэмжлэлд хавсаргаж ирүүлсэн 2025 оны 03 сарын 04, 2025 оны 03 сарын 13, 2025 оны 03 сарын 20-ны өдрийн ХААН банкны шилжүүлгийн баримтуудаар нэхэмжлэгч ******* 5084287976 дугаар харилцах данснаас хариуцагч *******ын дугаар дансанд suhbat zeel гэсэн утгатайгаар 3 удаагийн шилжүүлгээр нийт 1,480,000 төгрөгийг шилжүүлсэн баримтыг хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнээгүй байна.

5.2. Дээрх 3 удаагийн шилжүүлгийн баримтуудаар 1,480,000 төргрөгийг зээл гэсэн утгатай нэхэмжлэгчээс хариуцагчид шилжүүлсэн болох нь нотлогдсон, энэ баримтууд нь нотлох баримтыг шаардлага хангаж байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 1,480,000 төгрөгийг хангаж, үлдэх 1,293,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт орууллаа.

 

6. Анхан шатны шүүх ******* нэхэмжлэлийг 2025 оны 12 сарын 15-ны өдөр хүлээн авч /хүлээн авсан дардас бүхий огноо байхгүй/ 2025 оны 12 сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн , хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх хуралдаан даргалагчийг тухайн шүүхийн ерөнхий шүүгч 2026 оны 01 сарын 06-ны өдөр албажуулсан нь цаг хугацааны хувьд зөрүүтэй, иргэний хэрэг үүсгэхдээ 2 хоногийн хугацаа хэтрүүлсэн зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнийг буруутган дүгнэв.

 

7 . Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул анхан шатны шүүхийн шийдвэрээр улсын тэмдэгтийн хураамжийг хуваарилсан байдалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 59,318 төгрөгийг тухайн шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 303/ШШ2026/00165 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг

..Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******аас зээлийн гэрээний үүргийн 1,480,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******өд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,293,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.. гэж,

 

2 дахь заалтыг

...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74,556 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас 38,630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******өд олгосугай.. гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ын давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 59,318 төгрөгийг тухайн шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ

ШҮҮГЧИД Т.ГАНЧИМЭГ

В.ЦЭЦЭНБИЛЭГ