Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2026/00828

 

******* ХХК, ******* ХХК,

******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Н.Оюунтуяа, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00751 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, *******, *******, *******, *******, *******нарт холбогдох,

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар хариуцагч *******гаас 50,000 ам.доллар буюу 69,046,000 төгрөг, хариуцагч *******аас 636,702.5 ам.доллар буюу 879,235.216 төгрөг, хариуцагч *******, *******, ******* нараас 185,952.8 ам.доллар буюу 256,786,000 төгрөг, хариуцагч *******аас 54,760.3 ам.доллар буюу 75,619,662 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулах,

хариуцагч *******аас 217.2 ам.доллар буюу 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулах, хариуцагч *******аас 108.6 ам.доллар буюу 150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулах тухай иргэний хэргийг хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгч ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******л, хариуцагч *******, *******, *******нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, ******* нарын өмгөөлөгч *******, хариуцагч *******, ******* нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа. нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК, ******* ХХК-ийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 03 сарын 03-ны өдрийн 268 дугаартай компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан.

1.2. Уг гэрээний 4.3-д заасан үүрэг буюу компанийн бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан, балансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй боловч хариуцагч ******* ашигт малтмал хайгуулын ******* тусгай зөвшөөрлөөс олох байсан орлогыг тус компанийн эрх шилжүүлэх болон худалдах худалдан авах гэрээнд огт тусгалгүй, тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д ******* нэртэй Полиметалын орд газрыг 2,035,000 ам.доллароор зарсны үлдэгдэл 1,000,000 ам.доллар буюу 2,850,000,000 төгрөгийн авлагатай гэж ойлгуулсан.

1.3. Гэвч өнөөдрийг хүртэл хариуцагч ******* нь нэг ч төгрөгийн үлдэгдэл хийгээгүй, холбогдох баримт бичгийг манай компанид хүлээлгэн өгөөгүй, тухайн худалдан авсан компани мэдэхгүй гэх тул ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг бусдад зарж борлуулсантай холбоотой гэрээ хэлцэл, борлуулалтын орлогыг компанид тушаасан нотлох баримтууд, санхүүгийн тайлан балансад хэрхэн тусгасан талаарх баримтуудыг ******* ХХК-д гаргаж өгөхийг хариуцагчид даалгуулах, тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д шилжүүлж, ******* ХХК-аас дахин ******* ХК-д нийт талбайн тодорхой хэсгийг хэсэгчлэн худалдах, худалдан авах гэрээгээр шилжүүлсэн байдаг ч төлбөр мөнгийг бүрэн хүлээн аваагүй.

1.4. Хариуцагч ******* ******* нар нь 2011 онд ******* ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, 2011 оны 07 сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд гэрээний 1.2-т XV-******* лиценз дээр гуравдагч талтай хамтран ажиллахад А тал лиценз тус бүрээс 30 хувь эзэмшиж, бэлэн мөнгөөр урьдчилгаа авах тохиолдолд нийт дүнгээс 70 хувь авах, Б тал гуравдагч талтай эзэмших хувиа тохиролцож авах бөгөөд харин бэлэн мөнгөний төлбөрөөс 30 хувийг авахаар тус тус тохиролцсон.

1.5. Улмаар ******* нь гадаад улсад эмчилгээ хийлгэхээр болсон гэдэг шалтгаанаар ******* ХХК-ийн өөрийн хувьцааг үеэл дүү *******т шилжүүлж, *******, ******* нар 2012 онд ******* ХК-д XV-******* дугаар бүхий лицензийг 2,035,000 ам.доллароор худалдахаар тохиролцсон тохиролцоог ******* ХХК буюу тухайн үед төлөөлж байсан *******д 600,000 ам.доллароор зарахаар болсон гэж ойлгуулсныг удалгүй ******* ХК-ийн захирал *******тай уулзах үед ******* ХХК-ийн XV-******* дугаартай лицензийг 600,000 доллар бус 2,035,000 ам.доллароор зарахаар тохиролцож, төлбөр мөнгийг *******, ******* нар бэлнээр болон үл хөдлөх хөрөнгөөр хүлээн авсан болохыг нь мэдсэн.

1.6. Цагдаагийн байгууллагад гомдол өгч шалгуулахад хэрэг бүртгэлтийн хэрэг хаагдсан, XV-******* дугаартай лицензийг зарах тохиолдолд орлогыг 70:30 харьцаатай хувааж авахаар тохиролцсон боловч *******, ******* нар цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгтээ 50:50 харьцаатай хувааж авсан гэж мэдүүлдэг ч бодит байдал дээр гэрээний үнийн дүн болох 2,035,000 ам.доллароос 400,000 орчим ам.долларыг өгсөн байх ба 1,635,000 ам.долларыг *******, ******* нар нь хуваан авсан, нийт дүнгийн 70 хувь буюу 1,424,500 ам.доллар ногдох байснаас 400,000 орчим ам.долларыг өгсөн, эхнэр болон хүүхдүүд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт орон сууц, авто зогсоол авсан байсан.

1.7. Иймээс 2012 оны 01 сарын 23-ны өдөр 2,000,000 ам.доллар болон 35,000,000 төгрөгөөр худалдахаар тохиролцож, бодитоор 1,800,000 ам.доллар+25,345 ам.доллар буюу нийт 1,825,345 ам.доллароор худалдсан тул 1,825,345 ам.долларын 70% нь 1,277,741.5 ам.доллар *******д ногдох дүн, 30% нь 547,603,5 ам доллар *******т ногдох дүн болох бөгөөд нэхэмжлэгч нарын авбал зохих 70% буюу 1,277,741.5 ам.доллар буюу тухайн үеийн ханшаар тооцоход 1,764,458,792.18 төгрөгөөс аваагүй хэсэг болох хариуцагч ******* нь өөрийн авсан 400,000 ам.доллароос ******* ХХК-д 350,000 ам.долларыг төлж барагдуулсан тул үлдэх 50,000 ам доллар буюу 69,046,000 төгрөг, *******аас 636,702.5 ам.доллар буюу 879,235,216 төгрөг, хариуцагч *******аас 54,760.3 ам.доллар буюу 75,619,662 төгрөг, мөн хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******ь, *******, ******* нараас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 102,828,000 төгрөг буюу 36,080 долларт тооцуулан авсан 1 өрөө, 46,74 м.кв талбайтай орон сууцыг, 133,958,000 төгрөгийн үнэтэй 1 өрөө, 60,89 м.кв талбайтай орон сууц, 20,000,000 төгрөгийн үнэтэй авто зогсоол нийт 153,958,000 төгрөг буюу 54,020 долларт тооцуулан авсан орон сууц, авто зогсоолыг авсан тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 185,952 ам.доллар буюу 256,786,000 төгрөг буюу нийт 927,415.6 ам.доллар буюу 1,280,686,713 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулах, хариуцагч *******аас 217.2 ам.доллар буюу 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулах, хариуцагч *******аас 108.6 ам.доллар буюу 150,000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулах үндэслэлтэй байна гэжээ.

 

2. Хариуцагч *******гийн хариу тайлбарын агуулга:

2.1. ******* ХХК-ийн захирал *******тай Иргэний хууль, Компанийн тухай хуулийн дагуу ******* ХХК-ийг 2022 оны 03 сарын 03-ны өдрийн бүртгэлийн 0267 дугаартай компанийн эрх шилжүүлэх 0268 дугаартай худалдах, худалдан авах гэрээг тус тус байгуулж, ******* ХХК-ийг 130,000,000 төгрөгийг бэлнээр худалдсан.

2.2. Тус гэрээнд компанийн ******* аймгийн ******* сумын нутагт эзэмшиж байсан ашигт малтмалын хайгуулын ******* дугаартай Полиметалийн орд газрын 40,000 га газрыг ******* ХХК, ******* ХК-д 2,035,000 ам.доллароор худалдсан бөгөөд энэхүү төлбөрийн үлдэгдэл 1,000,000 ам.доллар буюу 2,850,000,000 төгрөгийг ******* ХХК-ийн бусдаас авах авлага гэж ойлгуулсан нь үнэн гээд ******* ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа *******тай 2011 оны 07 сарын 18-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, тус гэрээний 1.2-т зааснаар ******* дугаартай полиметалийн орд газрыг зарж, борлуулахаар зуучлалын гэрээ байгуулсан ба тус гэрээний дагуу бэлэн мөнгөөр зарсан тохиолдолд иргэн ******* 30 хувийг ******* ХХК 70 хувийг тус тус авахаар тохиролцсон.

2.3. Гэрээний дагуу тусгай зөвшөөрлийг ******* ХК биш тус компанийн хятад улсын иргэдтэй хамтарсан ******* ХХК руу 49.822,45 гектар талбайг шилжүүлсэн 100,000 ам.доллартай тэнцэх хэмжээний бэлэн мөнгө, ******* сувиллын урд талд ******* ХХК-аас 94,19 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв 2,300,000 төгрөгөөр тооцож, 216,637,000 төгрөг, автомашины зогсоолыг 20,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, өгсөн, тухайн үед нийт 400,000 ам.доллартой тэнцэх хэмжээний мөнгө, байрыг иргэн ******* хүлээн авсан, ******* ХХК-ийн захирал *******тай уулзахад иргэн *******, ******* нарт тухайн тусгай зөвшөөрлийн төлбөрүүдийг шилжүүлсэн жагсаалтуудыг гаргаж өгч, нийт 1,800,000 ам.доллар шилжүүлсэн нотлох баримтыг гаргаж өгсөн, төлбөр тооцоо бүрэн хийгдсэн байсан.

2.4. Мөн 2,035,000 ам.доллараар хийгдсэн нь нотлох баримтаар тогтоогдож байгаа тул ******* ХХК өөрт оногдох 70% буюу 1,424,500 ам.долларыг *******ХХК-аас шилжүүлэн авахаас 424,500 ам.долларын төлбөрийг барагдуулсан гэж тооцож, үлдсэн 1,000,000 ам.долларыг иргэн *******, эхнэр *******, ******* нараас гаргуулахаар *******Цагдаагийн газарт гомдол гаргаж, шалгуулахад тус Прокурорын газрын 2020 оны 02 сарын 17-ны 504 тоот прокурорын тогтоол гарч, хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан тул авах ёстой байсан 1,000,000 доллар буюу тухайн үеийн ханшаар 2,850,000,000 төгрөгийг *******, *******, ******* нараас нэхэмжлэх үндэслэлтэй.

2.5. ******* ХХК бол тухайн тусгай зөвшөөрлийн эзэмшигч, ашиглагч, өмчлөгч, хууль ёсны бүр албан ёсны эзэн учир нэхэмжлэл үндэслэлтэй, надаас шаардсан мөнгийг би авсан төлнө гэжээ.

 

3. Хариуцагч *******, *******, *******, *******, ******* нарын хариу тайлбарын агуулга:

3.1. ******* ХХК-ийн ******* дугаартай лицензийг бусдад худалдсаны төлбөр гэх нэхэмжлэлийн шаардлагыг үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч нарт холбогдуулан нэхэмжлэл гаргах эрхгүй.

3.2. 2011 оны 05 сарын 23-ны өдөр *******, ******* нар нь ******* лицензийг хөгжүүлэх зорилгоор ******* ХХК-ийг үүсгэн байгуулж, мөн оны 07 сарын 18-ны өдөр Хамтран ажиллах гэрээг байгуулан тэд ******* ХХК-д тус бүр 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бөгөөд ******* нь өөрийн нэрээр 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан бол ******* нь өөрийн гэр бүлийн гишүүдийн хамт хувьцаа эзэмшдэг ******* ХХК-аар 50 хувийн хувьцааг эзэмшдэг байсан.

3.3. ******* нь 2011 оны 05 сарын 24-ний өдөр өөрийн эзэмшлийн ******* ХХК-аас ******* тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д 1,000,000 төгрөгөөр худалдахаар Геологи хайгуулын судалгааны мэдээ мэдээллийг худалдах худалдан авах тухай гэрээ-г байгуулж, худалдан авагч нь гэрээний төлбөрийг бүрэн төлсний үндсэн дээр холбогдох журмын дагуу эрх бүхий байгууллагад хандан тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн, нэхэмжлэгч нь ******* ХХК-аас ******* ХХК-д хэсэгчлэн шилжүүлсэн XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр, түүний үүргийг ******* болон бусад хариуцагч нараас нэхэмжлэх эрхгүй.

3.4. *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 07 сарын 18-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний 1.2-т заасны дагуу хэмээн тодорхойлсон *******" ХК болон ******* ХХК, ******* ХХК-ийн мэдэлд байгаа хууль зүйн дагуу сэргээгдэх ашигт малтмалын хайгуулын талбайнуудыг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллах гэрээний заалтуудыг үндэслэсэн нь үндэслэлгүй, гэрээний дагуу талууд гуравдагч этгээдтэй хамтран ажиллаж байгаагүй, бодит байдалд огт хэрэгжээгүй, XV-******* тусгай зөвшөөрөл бүхий 107,319.5 гектар талбайн 39,805.79 гектар талбайг ******* ХХК-д хэсэгчлэн худалдахаар 2012 оны 02 сарын 03-ны өдөр зохих журмын дагуу эрх бүхий байгууллагад хандан тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн харилцаанд огт оролцоогүй, гэрээ, хэлцэл хийгдээгүй, гэрээгээр үүрэг үүсээгүй, нэхэмжлэгчид шаардах эрх бий болоогүй байх тул нэхэмжлэлийн шаардлага бүхэлдээ хууль зүйн үндэслэлгүй.

3.5. Мөн XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр тооцооны тухайд ******* ХХК-аас ******* ХХК-д худалдсантай холбоотой төлбөр тооцоо нэхэмжлэгчид огт хамааралгүй, лицензийг ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч *******, ******* нар хөгжүүлж, олон сарын хайгуул, судалгааны эцэст ******* ХХК-д худалдан авагчийг олж, тухайн гэрээ, хэлэлцээрүүдийг хийх, лицензийг шилжүүлэх ажилд оролцож тухайн үед нэхэмжлэгч ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийг эзэмших эрх дуусгавар болсон байсан.

3.6. ******* нь худалдагч ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлын хувиар оролцож байсан, төлбөрийг ******* болон ******* ХХК-ийг төлөөлж, түүний гүйцэтгэх захирал ******* нар гэрээнд заасан нөхцөл, хуваарийн дагуу тухай бүр худалдан авагчтай тооцоо нийлж, эзэмшиж буй хувьцааныхаа хувь хэмжээгээр тэнцүү хуваан авсан тул төлбөрийн үлдэгдэлгүй.

3.7. Түүнчлэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2014 оны 06 сарын 22-ны өдөр болон 2014 оны 07 сарын 18-ны өдөр дууссан, Компанийн эрхийг шилжүүлэхтэй холбоотой харилцааг зохицуулсан агуулгатай гэрээ хэлцэлд үндэслэн дээрх гэрээ, хэлцлүүд ямарваа төлбөр шаардах шаардах эрхийг нэхэмжлэгч ******* ХХК-ид бий болгохгүй, дээрх гэрээнүүдийн дуусгавар болсон хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл болохгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******гаас 66,411,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,634,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******аас 845,687,361.57 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 33,547,854.43 төгрөг, хариуцагч *******, *******, ******* нараас 246,988,087.54 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-ид олгож, нэхэмжлэлээс үлдэх 9,797,912.46 төгрөг, хариуцагч *******аас 72,734,273.26 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2,885,388.74 төгрөгүүдийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******аас 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д, 150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгч ******* ХХК-аас 5,070,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 1,535,684.39 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, ******* ХХК-аас 1,500,000 төгрөгөөс илүү төлсөн 1,490,350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан ******* ХХК-ид олгож, ******* ХХК-аас 64,000 төгрөгөөс илүү төлөгдсөн 58,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагч *******, ******* нарын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Хэргийн нөхцөл байдал болоод талуудын тайлбараар дээрх худалдах, худалдан авах гэрээний дагуу худалдан авагчийн төлсөн төлбөрийг хувьцаа эзэмшигч /*******, *******/ нар хуваан авсан гэх нөхцөл байдлыг илэрхийлдэг бөгөөд үүний дагуу *******ын худалдагчаас авах төлбөрийг хариуцагч ******* нь өөрийн өмчлөлд авсан байдаг.

5.2. Иргэний хуульд зааснаар үүрэг гүйцэтгэх газрыг үүрэг гүйцэтгүүлэгч өөрөө сонгох эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгчийн нэрлэн заасан газар үүргийг гүйцэтгэсэн бол түүний өмнө үүргийг гүйцэтгэсэнд тооцдог. Энэ хүрээнд худалдан авагч ******* ХК-ийн хувьд *******т өгөх төлбөрийг *******д өгснөөс бус Иргэний хуульд заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн шаардлагын урьдчилсан нөхцөл болох үүрэг үүсээгүй, өмнө үүссэн үүрэг хожим хүчин төгөлдөр бус болсон зүйл болоогүй.

5.3. Мөн ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигчид ХҮ-*******хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайг хэсэгчлэн ******* ХК-д худалдсанаас олсон орлогыг хуваан авах тухай шийдвэрлэсэн байгаа нь Компанийн тухай хуульд зааснаар ногдол ашиг хуваарилах зарчмын хүрээнд хийгдсэн үйлдэл гэж үзэх бөгөөд хэдийгээр хувьцаа эзэмшигч нар албан ёсоор шийдвэр гаргаагүй ч үүнийг компанийн эд хөрөнгийг худалдан борлуулсан орлого хэлбэрээр компанид оруулаагүй нөхцөл байдлаас дүгнэж болохоор байна. Өөрөөр хувьцаа эзэмшигч өөрийн авах ёстой ногдол ашгийг хэрхэн захиран зарцуулах түүний эрх юм.

5.4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13-т *******, ******* /*******/ нар нэхэмжлэгч ******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас зарим хэсгийг гуравдагч этгээдэд худалдан борлуулж хамтран ашиг олох зорилгоор ******* ХХК-ийг үүсгэн байгуулж гэж дүгнэсэн байна.

5.5. Энэхүү дүгнэлтээс үзвэл *******, ******* гэх 2 тусдаа этгээдийг нэг эрх үүрэг бүхий этгээд гэж шүүхийн зүгээс дүгнэсэн нь харагдаж байгаа бөгөөд Иргэний хуулийн иргэний эрх зүйн бүрэн чадамжтай бие хүн бүр тусдаа иргэний эрх зүйн оролцогч байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.

5.6. Компанийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д Компанийг шинээр, эсхүл хуулийн этгээдийг өөрчлөн байгуулах /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ замаар байгуулж болно гэж заасан байдаг ба хуулийн этгээдийг үүсгэн байгуулахад зорилгоо тодорхойлох тухай хуулийн шаардлага байхгүй байхад тухайн нөхцөл байдлыг дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэлтэй хэрхэн холбогдож буй нь ойлгомжгүй байна.

5.7. Түүнчлэн тухайн хайгуулын тусгай зөвшөөрлийг ******* ХХК-ийн хувьд 2011 оны 05 сарын 24-ний өдөр ******* ХХК-аас 1,000,000 төгрөгөөр худалдан авсан ба Компанийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт зааснаар ******* ХХК-ийн хувьд өөрийн эд хөрөнгийн эрх болох ХҮ-*******хайгуулын тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д худалдсан.

5.8. Дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзвэл Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан эрх зүйн харилцаа үүсэж ******* ХХК-ийн хувьд ХҮ-*******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдан авагчид шилжүүлснээр түүнийг ашиглахтай холбоотой үр шим, эрсдэл ******* ХХК-д шилжсэн.

5.9. Тухайн худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан цаг хугацаанд буюу 2012 онд ХҮ-*******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ******* ХХК эзэмшиж байсан ба тухайн хуулийн этгээд өөрийн хөрөнгийн эрхийг хэрхэх нь түүний эрх хэмжээний асуудал байтал шүүхээс ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл гэж дүгнэж байгаа нь огт үндэслэлгүй байна.

5.10. Иймээс ******* ХХК-ийн зүгээс 2011 оны 05 сарын 24-ний өдрийн №01 дугаар гэрээгээр бусдад худалдсан хөрөнгийн эрх болох ХҮ-*******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг ашиглан үйл ажиллагаа явуулж үр шим бий болгох, худалдан авагч цааш худалдан борлуулсан зэрэг үйл ажиллагаанаас үр шим авах боломжгүй юм.

5.11. ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага дээр дурдсан нөхцөл байдлуудаар үндэслэлгүй байхад хэрхэн тухайн тооцооллыг гаргасан нь ойлгомжгүй байгаа ба үндэслэл болгож буй 2011 оны 07 сарын 18-ны өдрийн ******* /А тал/ ******* /Б тал/ нарын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ нь 2011 оны 07 сарын 18-ны өдөр байгуулагдсан байдаг ба тухайн гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй хамааралгүй өөр эрх зүйн харилцааг зохицуулах гэрээ байна.

5.12. Учир нь ******* ХХК-ийн хувьд өөрийн эзэмшлийн ХҮ-*******дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг 2011 оны 05 сарын 24-ний өдөр бусдад худалдан борлуулсан байхад тухайн лицензийг ******* ******* ХХК-ийн нэрийн өмнөөс дахин хэн нэгэн этгээдтэй хөгжүүлэлт хийж, худалдан борлуулж, тухайн тусгай зөвшөөрлийг ашиглан үйл ажиллагаа явуулах боломжгүй бөгөөд шүүхийн зүгээс маргааны үйл баримтад хамааралгүй нөхцөл байдал болоод цаг хугацаа, үйл баримтыг салгалгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

5.13. Өмнө дурдсанчлан ******* ХХК өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийг ******* ХХК руу шилжүүлсэнтэй холбоотой гомдол гаргах хугацаа 2011 оны 05 сарын 24-ний өдрөөс тоологдох бөгөөд хуульд заасан тусгай хугацаа буюу гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байх хугацаа хэтэрсэн, хэрэв хөөн хэлэлцэх хугацаа зогссон эсвэл тасалдсан гэж үзэж байгаа бол ямар нөхцөл байдал үүссэн болохыг зөв тогтоож дүгнэх ёстой байсан.

5.14. Гэтэл ******* ХХК-ийн бусдад өөрийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулсантай холбоотой гэрээний үүргээс буюу 2014 оноос хугацааг тоолж байгаа нь үндэслэлгүй ба үүнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тасалдуулсан гэх прокурорын тогтоолууд нь тухайн үндэслэлгүйгээр хөрөнгөжих нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийн маргаанаас өөр үйл баримтыг шийдвэрлэсэн эрх бүхий байгууллагын шийдвэр байна.

5.15. Тухайлбал 2017 оны Прокурорын 423 дугаар тогтоолоор *******гаас *******т холбогдуулан гаргасан гомдлыг хуулийн байгууллагаас шалгаж үзээд 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 423 тоот Прокурорын тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Мөн 2020 онд иргэн *******гаас иргэн *******т холбогдуулан гомдол гаргахад тухайн хэрэг маргаантай холбоотой асуудлыг шалгаж үзээд хуулийн байгууллагаас 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 423 тоот хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай тогтоол хүчинтэй байгаа тул хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж 2020 оны 02 сарын 17-ны өдөр Прокурорын тогтоол гарсан байдаг.

5.16. Өөрөөр хэлбэл энэ асуудлыг 2017 онд шийдвэрлэж дууссан байна гэдгийг л *******гаас 2020 онд гаргасан гомдлын хариу болгож өгснөөс биш тухайн хэргийг 2020 онд шийдвэрлэж дууссан асуудал огт биш юм. Гэтэл анхан шатны шүүх тус 2020 оны тогтоолыг хөөн хэлэлцэх хугацаанд оруулан тооцсон үндэслэлгүй бөгөөд мөн 2023 онд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь ******* ХХК-ийн хувьд 2011 онд бусдад худалдсан ХҮ-*******хайгуулын тусгай зөвшөөрлийн үнийг Иргэний хуулийн 492.3-т зааснаар *******аас 859,774,325 төгрөг, *******аас 95,530,388 төгрөг, мөн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар *******ь, *******, ******* нараас 256,785,000 төгрөг гаргуулахаар тодорхойлсон байхад тасалдсан гэж дүгнэсэн нь хууль хэрэглээ болоод логикийн хувьд алдаатай болсон гэж үзэж байна.

5.17. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтыг буруу дүгнэж, талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх зарчмыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д "*******иас 133,958,000 төгрөг гаргуулж, ******* ХХК-д олгож шийдвэрлэсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагч *******ын өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ******* ХХК-ийн төлсөн 5,070,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 1,535,684.39 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд улсын тэмдэгтийн хураамжийг нөхөн төлүүлэх шүүхийн зардалд оруулаагүй байхад нөхөн төлүүлэх зардалд оруулж, нэхэмжлэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж, хуулийг зөрчсөн.

6.2. Хариуцагч ******* нь Сонгинохайрхан дүүрэгт оршин суудаггүй болохыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хорооны тодорхойлолтоор нотолж, хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахдаа шүүхийн харьяаллыг зөрчсөн нь илэрвэл хэргийг хариуцагч талын оршин буугаа хаягаар шилжүүлэхээр заасан байхад хууль зөрчиж хэргийг шийдвэрлэсэн.

6.3. *******ХХК нь 2012 оны 01 сарын 23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээгээр ******* ХК-д 2,000,000 ам.доллароор худалдсан. Энэ гэрээний төлбөрийг *******ХХК-аас бэлэн мөнгөөр 900,000 ам.доллар *******, ******* тус бүр 50 хувийг бэлнээр авсан, 250,000 ам.долларын үнэ бүхий байрыг тус бүртээ авсан, үлдэгдэл төлбөрийг багаар цувуулж хувааж авсан болохыг ******* тайлбарладаг, үүнийг ... үлдэгдэл 17,000 ам.доллар үлдсэн *******, *******, ******* бид нар ярилцаж тохироод өглөг авлага дуусгавар болсон гэж "*******ХХК-ийн захирал *******, ******* нар гэрчийн мэдүүлгээр давхар гэрчилдэг.

6.4. ******* нь ******* ХК-ийн төлбөрөөс өөрт ногдох 50 хувийн төлбөрийг авсан эсэхийг эрүүгийн журмаар шалган тогтоож, Нийслэлийн *******Прокурорын газрын 2016 оны 12 сарын 21-ний өдрийн 2250 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол мөн дүүргийн прокурорын газрын 2017 оны 04 сарын 25-ны өдрийн 423 дугаар Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тогтоолоор тус тус *******, *******, ******* нар харилцан тохиролцсоны үндсэн дээр 39,805 га газрыг 2,000,000 ам.доллароор худалдаж, ******* гэрээ ёсоор төлбөрийг *******, ******* нарт өгч дуусгасан болох нь нотлогдож байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

6.5. Энэ цаг хугацаанаас хойш хариуцагч нараас гэрээний төлбөр мөнгө аливаа хэлбэрээр болон хууль шүүхийн байгууллагаар нэхэмжлээгүй иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Ийнхүү гэрчийн мэдүүлэг болон прокурорын тогтоолоор төлбөр бүрэн төлөгдсөн ******* авсан болох нь тогтоогдсон байхад шүүх үнэлээгүй.

6.6. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 12.6-д эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн баримтууд болох Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн 2016 оны 11 сарын 29-ний өдрийн 6909 дүгнэлт, 2016 оны 05 сарын 13-ны өдрийн *******аас авсан тайлбар, 2016 оны 09 сарын 29-ний өдрийн *******гийн мэдүүлэг, ******* ХХК-ийн гэрээ зэрэг баримтуудыг нотлох баримтаар дурдаж, эрүүгийн хэргээр шалгагдаад дууссан хавтаст хэргээс энэ иргэний хэргийн шүүхийн шийдвэрт нотлох баримтаар заасан.

6.7. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл, 43 дугаар зүйл, 42 дугаар зүйл, 47 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлт зэрэг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгчийн захирамж, зохигчийн хүсэлтээр хийгдсэн ажиллагааг нотлох баримтаар үнэлэх байтал тусдаа эрүүгийн хэрэг прокурорын тогтоолоор шийдэгдсэн хэргийн материалаас иргэний хэргийн шүүгч иргэний хэргийг хянан шийдвэрлэхэд ашигласан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөн.

6.8. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, илт зөрүүтэй, ******* 54,760.3 ам.доллар авсан, өгсөн нотлох баримт байхгүй байхад шүүх *******аас Хамтран ажиллах гэрээний төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн нь маргааны эрхзүйн үйл баримтыг үнэн зөв тогтоож чадаагүй. Хэрэв *******аас авах мөнгөний 10 хувь гэж тооцвол 636,702.5 ам.долларын 10 хувь нь 63,670.25 ам.долларыг нэхэмжлэх ёстой, гэтэл 54,760.3 ам.долларыг дүнг хаанаас тооцож гаргасан нь тодорхойгүй.

6.9. Шүүх зөвхөн 10 хувийг авахаар тохиролцсон гэдэг үгэнд үндэслэж шүүхийн шийдвэр гаргаж байгаа нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. ******* нь шүүх хуралд ******* төлбөр мөнгө аваагүй ... гэж тайлбарладаг, гэрч нарын мэдүүлэг, прокурорын тогтоолоор гэрээний төлбөр ******* авсан гэж тогтоогдоогүй.

6.10. ******* нь шүүхийн шийдвэрийн 29 дүгээр талын эхний догол мөрөнд ... надаас шаардсан мөнгийг би авсан төлнө гэх байдлаар нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөг. Анх 2022 оны 03 сарын 03-ны өдрийн 268 дугаар ******* ХХК-ийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр компанийн хувьцааг 130,000,000 төгрөгөөр *******д худалдсан. Гэтэл нийт 2,850,000,000 төгрөгийн авлагатай тул үүнийг нэхэмжлэгч нэхэмжлэх эрхтэй гэж ******* тайлбарлаж байгаа нь хэргийн бодит үйл баримт, үнэн зөвийг тогтоох, шударга ёсны зарчимд нийцэхгүй.

6.11. ******* нь хувьцаагаа 130 сая төгрөгөөр худалдсан үүнээс 69,046,000 төгрөг төлөх нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн, хэрэв авлагатай бол компанийн санхүүгийн тайланд 2,850,000,000 төгрөгийн авлага тусгагдах төдийгүй ******* ХХК-ийн хувьцааг 130,000,000 төгрөгөөр худалдахгүй. Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацаа нэгэнт дууссан байх тул төрөл садангийн *******д шилжүүлж, ийнхүү шүүхэд хандсан.

6.12. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь Хамтран ажиллах гэрээний төлбөр дутуу төлсөн гэж маргаж байгаа тул Иргэний хуулийн 75 дугаар зүйл хөөн хэлэлцэх хугацаа хэрэгжинэ. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа 2014 онд дуусгавар болсон.

6.13. Эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж дууссан 2017 оноос иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах 3 жилийн хугацаа мөн адил дуусгавар болсон. Шүүх шийдвэрийн 17-д хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэж бичсэн мөртлөө хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй үндэслэлээ тодорхойлон зааж чадаагүй. Шүүх Хамтран ажиллах гэрээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв үнэлээгүй. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон прокурорын тогтоолыг дахин нотлохгүй байх хуулийг зөрчсөн.

6.14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байх атал ******* шүүхэд гаргасан тайлбараар Хамтран ажиллах гэрээний төлбөрийн 70 хувийг авах ёстой, харин 2016 онд эрүүгийн цагдаагийн газарт 50 хувийн авах ёстой гэж зөрүүтэй тайлбарласан байхад нотлох баримтуудыг харьцуулан үнэлээгүй.

6.15. Талуудын хооронд 2011 оны 07 сарын 18-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний байгуулагдсан бөгөөд талуудын эрх, үүргийг тодорхойлсон. Энэ гэрээний 1.2, 3.1-т заасныг шүүх баримталж, 70 хувийн төлбөрийг нэхэмжлэгч авах ёстой гэж шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хуулийн 492 дугаар зүйл гэрээний харилцаанд хэрэглэхгүй. Тодруулбал, хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол буцаан шаардаж болохоор заасан.

6.16. Гэтэл Хамтран ажиллах гэрээг үндэслэн хөрөнгө олж авсан этгээд үүрэг гүйцэтгэгч этгээд гэж энэ хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн аль нь биш байхад хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хууль бусаар шүүх шийдвэрлэсэн. Улсын Дээд шүүхийн тайлбарт гэрээ байгуулсан, үүрэг үүссэн бол үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 492 дугаар заалтыг хэрэглэхгүй байхаар заасан байхад Дээд шүүхийн тайлбараас өөр тайлбарлан шүүх хэрэглэсэн нь үндэслэлгүй.

6.17. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт шилжүүлсэн зүйл нь хүсэл зоригт нь нийцэхгүй бол буцаан шаардаж болохоор заасан тул энэ хэрэгт хэрэглэхгүй. Учир нь ******* ХХК нь Хамтран ажиллах гэрээний төлбөр дутуу төлсөн гэж маргаж байгаа болохоос биш төлсөн төлбөрийг нэхэмжлээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, *******т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Шүүх 2011 оны 07 сарын 18-ны өдрийн Хамтран ажиллах гэрээний талаар болон нэхэмжлэгч ******* ХХК, хариуцагч ******* нарын хооронд ямар эрх зүйн харилцаа үүссэн талаар зөв дүгнэсэнгүй.

7.2. Шүүх ******* ХХК, ******* нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүсээгүй, харин *******, ******* нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж бичсэн атлаа тус 2 иргэний хооронд гэрээний 1.2, 3.1-д заасан тодорхой тохиролцоо тогтоогдсон үндэслэлээр нэхэмжлэгч ******* ХХК нь гэрээгээр тохиролцсон 70 хувийн төлбөрийг уг гэрээний дагуу биш, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3-д зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэв ******* ХХК болон ******* нарын хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэж байгаа бол уг гэрээнээс үүсэх шаардлагыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 492.3-д зааснаар шийдвэрлэх үндэслэлгүй юм.

7.3. ******* нь 2011 оны 07 сарын 18-ны өдрийн Хамтран ажиллах гэрээг ******* ХХК-тай биш, иргэн *******тай байгуулсан. Уг гэрээгээр ******* ХК, ******* ХХК, ******* ХХК-уудын мэдэлд лиценз нь байгаа болон лиценз нь хүчингүй болсон ч сэргээгдэх боломжтой ашигт малтмалын хайгуулын талбайнуудыг хөгжүүлэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцсон.

7.4. Мөн уг гэрээний 1.2-д 1.2. Хамтран ажиллаж байгаа *******, *******, ******* лицензүүд дээр гуравдагч талтай хамтран ажиллахад А тал буюу ******* нь лиценз тус бүрээс 30% эзэмшиж, бэлэн мөнгөөр урьдчилгаа авах тохиолдолд нийт дүнгээс 70% авна. Б тал буюу ******* нь гуравдагч талтай эзэмших хувиа тохиролцож авах бөгөөд харин бэлэн мөнгөний төлбөрөөс 30%-ийг авна гэж заасан байдаг. Гэрээний энэ заалтын утга нь үгийн шууд утгаар тайлбарлах, ойлгох боломжгүй нөхцөлтэй байсан.

7.5. Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна., 198.2-д Гэрээний аль нэг нөхцөлийн утга нь ойлгомжгүй бол түүний агуулгыг бусад нөхцөл болон гэрээний ерөнхий агуулгатай харьцуулах замаар тодорхойлно гэж тус тус заасан.

7.6. Ашигт малтмалын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгаа, Монгол Улсад татвар төлөгч хуулийн этгээдэд олгоно гэж заасан байдаг тул гэрээний 1.2-д зааснаар иргэн ******* нь лиценз тус бүрээс 30 хувь эзэмших, ******* нь гуравдагч талтай эзэмших хувиа тохиролцож авах гэдгийг иргэд хамтран лиценз эзэмшихээр тохирсон гэж шууд утгаар нь ойлгож, хэрэгжүүлэх боломжгүй юм. Иймд шүүх гэрээний 1.2 дахь нөхцөлийн агуулгыг гэрээний бусад нөхцөлтэй харьцуулах замаар үнэн зөв тодорхойлох ёстой байсан. Үүний тулд шүүх гэрээний 1.2 дахь нөхцөлийг 3.1, 3.2-д заасан нөхцөлүүдтэй харьцуулан зөв тайлбарлах ёстой.

7.7. Хамтран ажиллах гэрээний зорилго нь уг гэрээнд заагдсан лицензүүдийг бусдад худалдан борлуулах биш, харин тэдгээр лицензүүдийг ашиглан хайгуул хийх хөрөнгө оруулагчийг олох, лиценз эзэмшигч компанийн хувьцааны тодорхой хувийг хөрөнгө оруулагчид худалдан хөрөнгө оруулагчтай хамтран компанийг эзэмшиж, хайгуулын лицензүүдийг ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон төслийг хөгжүүлэхэд оршиж байсан. Хамтран ажиллах гэрээнд заагдсан хүчин төгөлдөр лицензүүдийн талбайд өөрсдөө хайгуул хийсэн ч ашигт малтмалын нөөц олдоогүй, нэмэлт хайгуул хийх хөрөнгө оруулагч олдоогүй, мөн *******ын бие муудаж, гадаадад эмчилгээнд явах болсон тул 2011 ондоо *******, ******* нарын хамтран ажиллах гэрээ дуусгавар болж, дахин ажил хийгдээгүй.

7.8. Анх ******* ХХК нь өөрийн эзэмшлийн ******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д 2011 оны 05 сарын 24-ний өдрийн Геологи хайгуулын судалгааны мэдээ мэдээллийг худалдах, худалдан авах тухай гэрээгээр 1,000,000 төгрөгөөр худалдсан. Уг 2011 оны 05 сарын 24-ний өдрийн гэрээний худалдагч талд ******* ХХК-ийг төлөөлж ******* гарын үсэг зурсан ба худалдан авагч талд иргэн ******* гэж бичсэн боловч иргэн гэснийг дарж, ******* ХХК гэж гараар нэмж бичсэн байдаг.

7.9. Учир нь иргэн хүн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших, худалдан авах боломжгүй, зөвхөн хуулийн этгээд уг тусгай зөвшөөрлийг эзэмших, худалдан авах эрхтэй байдаг. Уг гэрээнд ******* ХХК нь ******* ХХК-ийг хамтран байгуулж, тус компанид ******* тусгай зөвшөөрлөөр хөрөнгө оруулахаар заасан боловч ******* ХХК нь уг гэрээг байгуулахаас өмнө байгуулагдсан, хувьцаа эзэмшигчээр нь ******* ХХК-ийн оронд ******* ХХК орж, *******тай 50, 50 хувиар хамтарсан ******* ХХК-ийг 2011-05-23-ны өдөр байгуулж, 2011-05-24-ний өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Улмаар ******* ХХК болон ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан дээрх 201 1-05-24-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр ******* ХХК нь ******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эзэмшигч болсон.

7.10. Гэтэл шүүх *******, ******* нар нэхэмжлэгч ******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас зарим хэсгийг гуравдагч этгээдэд худалдан борлуулах зорилгоор, хамтран ашиг олох зорилгоор ******* ХХК-ийг хамтран үүсгэн байгуулж, *******дугаар тусгай зөвшөөрлийг бүхэлд нь хамтарсан ******* ХХК-д шилжүүлсэн гэж дүгнэсэн байна.

7.11. Шүүхийн энэ дүгнэлт нь бодит байдал болон хэргийн баримтуудад нийцэхгүй, үйл баримтыг зориуд нэхэмжлэгчид ашигтайгаар гуйвуулсан шинжтэй байна. Тухайлбал, ******* ХХК-ийг *******, ******* нар биш, ******* ХХК, ******* нар үүсгэн байгуулсан. ******* ХХК-ийг ******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас зарим хэсгийг гуравдагч этгээдэд худалдан борлуулах зорилгоор байгуулаагүй. Харин ******* ХХК болон ******* нар ******* ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдан авч, компанидаа гуравдагч этгээдээс хөрөнгө оруулалт татаж, ашиглалтын тусгай зөвшөөрөл болгож хөгжүүлэх зорилгоор байгуулсан.

7.12. Шүүх шийдвэртээ бусад хариуцагч нар хамтран ажиллах гэрээний үүргийн 70 хувийн тооцооллын талаар үндэслэлтэй маргаж, тайлбар гаргаагүй төдийгүй, төлбөрийг 50, 50 хувиар хамтран ажиллах гэрээний талууд авсан, хамтран ажиллах гэрээний тал болох *******д төлөх төлбөргүй гэж маргадаг ч татгалзлаа нотлоогүй гэж үндэслэлгүй дүгнэжээ.

7.13. Хариуцагч нар нь хамтран ажиллах гэрээний үүргийн 70, 30 хувийн тооцоолол нь энэ хэрэгт хамааралгүй гэж тайлбар гаргаж маргасан байтал тайлбар гаргаагүй гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй байна. Мөн хамтран ажиллах гэрээний талууд төлбөрийг 50, 50 хувиар авсан гэсэн тайлбарыг огт гаргаагүй байхад тэгж хэлсэн мэтээр зохиож бичсэн байна. Хариуцагч нар нь хамтран ажиллах гэрээний талууд биш, ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар орлогыг 50, 50 хувиар хувааж авсан гэсэн тайлбар гаргасан.

7.14. Нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа ******* нь орд газрыг 2,035,000 ам.доллароор зарсан ба үлдэгдэл 1,000,000 ам.доллар буюу 2,850,000,000 төгрөгийн авлагатай гэж ойлгуулсан боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн үлдэгдэл хийгээгүй гэж бичсэн. Дараа нь нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа ******* нь 400,000 ам.доллар өгөх ёстойгоос 350,000 ам.долларыг төлсөн, одоо үлдэгдэл 50,000 ам.доллар нэхэмжилнэ гэж бичсэн.

7.15. Хариуцагчийн зүгээс ******* нь 350,000 ам.долларыг хэзээ, хэнд өгсөн талаарх санхүүгийн баримтыг шүүхийн журмаар гаргуулах хүсэлт гаргасан боловч шүүх хангахаас татгалзсан атлаа ямар баримтад үндэслэн ******* 350,000 ам.долларыг ******* ХХК-д төлсөн байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. *******гийн 350,000 ам.долларыг ******* ХХК-д төлсөн гэдэг нь худал бөгөөд зохиомол зүйл юм. ******* нь ******* ХХК-ийн нэрээр нэхэмжлэл гаргахын тулд төрөл садны хүндээ тус компанийг эзэмших эрхийг шилжүүлсний дараа энэ хэрэг үүссэн. Бодит байдалд ******* ХХК-ийн эцсийн бенефициар өмчлөгч нь ******* хэвээрээ байгаа болно.

7.16. Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэл болон түүний төлөөлөгч шүүх хуралдаанд Гэрээний үнийн дүн болох 2,035,000 ам.доллароос 400,000 орчим ам.долларыг *******д өгсөн байх ба 1,635,000 ам.долларыг *******, ******* нар нь хуваан авсан байхаар байна гэж таамагласан шинжтэй тайлбар гаргасан байдаг. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн уг тайлбарыг бусад нотлох баримтаар нотлох шаардлагагүй туйлын үнэн мэтээр үнэлж, хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

7.17. Нэхэмжлэгчийн тайлбараас үзвэл ******* нь урьдчилгаа 35,000,000 төгрөгийг бүхэлд нь авсан, мөн Континенталь зочид буудлын 1 давхарт 100,000 ам.доллар, ******* ХК-ийн захирал *******ын гэрт 100,000 ам.доллар, задгай хэлбэрээр нийтдээ 100,000 ам.доллар авсан, бартерт авсан үл хөдлөх хөрөнгүүдийн үнийг авсан 35 сая төгрөгтэй нийлүүлээд үзвэл 271,637,000 төгрөг буюу 95,000 ам.долларыг ******* авсан байна гэж тайлбарласан.

7.18. Гэтэл 2016 оны 07 сарын 05-ны өдрийн *******ын 2012 онд 900,000 ам.долларыг захирал *******д бэлнээр хүлээлгэн өгсөн, тухайн үед мөнгө хүлээн авахад *******, ******* нар хамт байсан тухай тодорхойлолт байгаа талаар шүүхийн шийдвэрийн 32 дугаар талд бичигдсэн байхад ******* нь тухайн үед 100,000 ам.доллар авсан гэж тайлбарлаж байгаа нь уг тодорхойлолтоос өөр буюу зөрчилтэй, бодит байдалд нийцэхгүй байна. Иймд шүүхийн шийдвэр бүхэлдээ хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна.

7.19. Иргэн *******гаас *******, ******* нарт залилуулсан гэсэн гомдол гаргасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хугацаа нь ******* ХХК-ийн нэхэмжлэлийн хөөн хэлэлцэх хугацааг тоолоход хамааралгүй юм.

7.20. ******* ХХК нь *******, ******* нарын хооронд 2011 оны 07 сарын 18-ны өдөр байгуулагдсан Хамтран ажиллах гэрээний нэг тал нь тус компани гэж тайлбарлаж, уг гэрээг үндэслэн нэхэмжлэл гаргаж байгаа бол Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдох ёстой байсан. Хэрэв нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээний үүргийг шаардаж байгаа бол 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийн *******аас 845,687,361 төгрөг гаргуулах хэсгийг хүчингүй болгож, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Хариуцагч *******, *******нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

8.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 16-д ... *******, ******* нарт 29 тоот 1 өрөө 60.89 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв нь 2,200,000 төгрөгөөр нийт 133,958,000 төгрөгөөр, автозогсоолыг 20,000,000 төгрөгөөр, *******д 27 тоот 1 өрөө 46.74 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв нь 2,200,000 төгрөгөөр нийт 102,828,000 төгрөгөөр тооцон бартер байдлаар төлөгдсөн болох нь хэрэгт цугларсан гэрчийн мэдүүлэг, эрүүгийн хэргийн баримтууд зэргээр нотлогдсон хэмээн шал худал, зохиомол дүгнэлт хийжээ.

8.2. Учир нь хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэлд дурдсан хөрөнгүүдийг анхнаасаа өөрсдийн нэр дээр огт шилжүүлэн аваагүй бөгөөд тэдгээрт холбогдуулан шийдвэрлэсэн хэсэг нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, тус гэрээнүүдийн дагуу ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгүүд болон тэдгээрийн эрхийг огт шилжүүлэн өгөөгүй, улсын бүртгэлд бүртгэгдэж өмчлөх эрх үүсэж байгаагүй бөгөөд нэхэмжлэгчийн маргаж буй XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хэсэгчлэн худалдсантай холбоотой төлбөрийг хариуцагч *******, ******* нар нь хэн нэгнээс аливаа хэлбэрээр огт хүлээн аваагүй юм.

8.3. Харин шүүх болоогүй үйл явдлыг болсон мэтээр дүгнэж, түүнийгээ чухам хэн гэдэг гэрчийн, ямар мэдүүлэг болон эрүүгийн хэргийн ямар баримтаар нотлогдсон гээд байгаа нь хачирхалтай бөгөөд ор үндэсгүй юм. Иймээс Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт зааснаар зохигчдын хооронд хууль буюу гэрээгээр үүрэг үүсээгүйн дээр нэхэмжлэгч ******* ХХК-д шаардах эрх бий болоогүй байх тул хариуцагч *******, ******* нарт холбогдох шийдвэр хууль зүйн үндэслэлгүй байна.

 

8.4. Хариуцагч *******ын хувьд маргаан бүхий орон сууцыг өөрийн нөхөр *******ын 50 хувийн эзэмшлийн ******* ХХК дахь XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн холбогдох хэсгийг ******* ХХК-д худалдсантай холбоотой *******т ногдох төлбөрийн үүрэгт тооцуулан авсан. Харин 20,000,000 төгрөгийн үнэтэй авто зогсоолыг ******* огт хүлээн аваагүй бөгөөд ******* ХХК-аас хүлээлгэн өгөөгүй, тус гэрээ улсын бүртгэлд бүртгэгдээгүй, хариуцагч нар өмчлөх эрхийг шилжүүлэн авч байгаагүй юм.

8.5. Нэхэмжлэгч ******* ХХК-ийн хувьд хариуцагч *******, *******, *******нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ эрх зүйн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхгүй юм.

8.6. Хариуцагч *******ын тайлбарт дурдсанчлан нэхэмжлэгч ******* ХХК нь ******* ХХК-тай 2011 оны 05 сарын 24-ний өдөр №1 дугаар Геологи хайгуулын судалгааны мэдээ мэдээллийг худалдах худалдан авах тухай гэрээ-г байгуулж, улмаар XV-******* тоот ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ******* ХХК-ийн тусгай зөвшөөрөл шилжүүлэхийг хүссэн 2011 оны 05 сарын 24-ний өдрийн XV-*******-003-TF дугаартай өргөдлийн дагуу Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 сарын 22-ны өдрийн 627 дугаар шийдвэрээр ******* аймгийн *******, *******, *******, *******, ******* сумын нутаг дахь ******* нэртэй 107,319.55 гектар талбай бүхий XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг бүхэлд нь тус компаниас ******* ХХК-д шилжүүлж бүртгэсэн.

8.7. Үүнээс үзвэл нэхэмжлэгчийн XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрх нь 2011 оны 06 сарын 22-ны өдөр дуусгавар болсон байх ба тусгай зөвшөөрлийн дараагийн эзэмшигч болох ******* ХХК-ийн ******* ХК-тай байгуулсан 2012 оны 01 сарын 23-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ-ний төлбөр, түүний үүргийг лицензийн өмнөх буюу хуучин эзэмшигч шаардах ямар ч хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь ******* ХХК-аас ******* ХХК-д хэсэгчлэн шилжүүлсэн XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн төлбөр, түүний үүргийг хариуцагч *******, *******, *******нараас болон бусад хариуцагч нараас нэхэмжлэх эрхгүй байна.

8.8. Түүнчлэн хариуцагч *******гийн тус шүүхэд гаргасан тайлбар, нэмэлт тайлбар болон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсанчлан ******* нь ******* ХХК болон ******* ХК нарын хооронд байгуулагдсан 2012 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг Худалдах, худалдан авах гэрээний үнийг мэдээгүй, мөн тус гэрээгээр авах ёстой ******* ХХК-д ногдох хувийг хүлээн аваагүй зэрэг нь үндэслэлгүй худал юм.

8.9. Учир нь дээрх лицензтэй холбоотой бүхий л асуудлыг тухайн үед ******* ХХК- ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан хариуцагч ******* болон *******ын 50 хувийн хувьцааг эзэмшиж байсан хариуцагч ******* нар нь мэдэж байснаас гадна *******ын хувьд Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн тодорхой хэсгийг Худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргийн *******т ногдох хэсгийг өөрийн данс болон нэрээр хүлээн авах эрхтэй байсан.

8.10. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д Хөөн хэлэлцэх хугацааны тухайд зохигч талууд 2011-2012 онд гэрээний үүргийн харилцаанд орсон ... эрүүгийн журмаар гомдол гарган шийдвэрлүүлж ... *******Прокурорын газрын 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 423 дугаар прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, иргэний хэргийн шүүхэд 2023 оны 02 сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргасан нь хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлд хамаарахгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй.

8.11. Учир нь нэхэмжлэгч нар нь шүүхэд хандахдаа 2011 оны 07 сарын 18-ны өдрийн *******, ******* нарын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-г үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон.

8.12. Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч нар нь маргаан бүхий XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 2011 оны 05 сарын 24-ний өдөр ******* ХХК-д Геологи хайгуулын судалгааны мэдээ мэдээллийг худалдах худалдан авах тухай гэрээ-ний дагуу 1,000,000 төгрөгөөр худалдсан үйл баримт тогтоогдож байгаа юм. Тус гэрээний үндсэн дээр Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 06 сарын 22-ны өдрийн 627 дугаар шийдвэрээр XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д шилжүүлэн бүртгэсэн байна.

8.13. Дээрх Геологи хайгуулын судалгааны мэдээ мэдээллийг худалдах худалдан авах тухай гэрээ байгуулагдсан огноо болон гэрээний нөхцөлүүдээс нэг бүрчлэн үзвэл нэхэмжлэгч нарын XV-******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой шаардах эрх 2011 онд үүссэн байх бөгөөд тэр үеэс эхлэн гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа тоологдож 2014 оны 06 сарын 22-ны өдөр дууссан байна.

8.14. Харин *******, ******* нарын хооронд байгуулагдсан Хамтран ажиллах гэрээ-ний хувьд бодит байдалд огт биелээгүй тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан хөөн хэлэлцэх хугацааг 2011 оны 07 сарын 18-ны өдрөөс эхлэн тоолж 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр дууссан гэж үзнэ.

8.15. Мөн шүүх эрүүгийн журмаар гомдол гарган шийдвэрлүүлж байсан тул хугацаа хэтрүүлсэн үндэслэлд хамаарахгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй. Өөрөөр хэлбэл, эрүүгийн журмаар гомдол гаргах нь хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, түр зогсох үндэслэлд хамаарахгүй юм.

8.16. Иймд Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК болон хариуцагч *******, *******, *******, *******, *******нарын хооронд иргэний эрх зүйн буюу үүргийн харилцаа үүсээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжих нөхцөл бүрдээгүй, нэхэмжлэгчид шаардах эрх бий болоогүй байхаас гадна нэхэмжлэлийн гол үндэслэл болж буй *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2011 оны 07 сарын 18-ны өдрийн Хамтран ажиллах гэрээ-ний дагуу шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар дууссан, мөн нэхэмжлэгч нар нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдүүд байх тул анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан ******* ХХК-ийн тайлбарын агуулга:

9.1. ******* ХХК яагаад нэхэмжлэгч болж байна вэ гэвэл ******* болон ******* нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээнд тусгагдсан *******гэх лиценз нь ******* ХХК-ийн эзэмшлийн лиценз юм. Өөрөөр хэлбэл, ******* ХХК-ийн нэрээр гэрээ байгуулаагүй, ******* гэх хүн гэрээ байгуулсан гэдгийг *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрдөг буюу ******* ХХК-ийн эзэмшлийн лицензийг та нар худалдан борлуулсан байна. Гэхдээ ******* тухайн компанийн захирал байсан гэх утгаар танай талын гаргасан 70:30 хувийн тохиролцоог зөвшөөрч байна гэж хүлээн зөвшөөрдөг. Харин та нар 70 хувийн мөнгийг өгнө үү гэж бид шаардаж байгаа юм.

9.2. ******* ХХК болон ******* ХХК, мөн ******* гэдэг хүн ******* ХХК-ийн 50 хувийн хувьцаа эзэмшигч гэх зүйлийн талаар хариуцагч нар ярьж байна. ******* ХХК *******гэх лицензийг бусдад шилжүүлэхийн тулд зайлшгүй өөр нэг компани үүсгэн байгуулах шаардлага гарсан учир дээрх компаниудыг байгуулсан.

9.3. Гэтэл хариуцагч нарын зүгээс бид компанийн хувьцаа эзэмшигч учир тухайн мөнгөнөөс мөнгө авах ёстой гэх зүйл ярьдаг. *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо *******тай гэрээ байгуулсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг. ******* ******* ХХК-ийн захирал учир хувь эзэмшиж байгаа, мөн ******* тухайн компанийн 50 хувийн хувьцааг эзэмшиж байгаа гэдэг утгаар *******гэх лицензийг худалдан борлуулсан орлогын 50 хувийг *******т өгсөн болон ******* тухайн мөнгийг авсан гэх талаар дурдсан байдаг.

9.4. ******* 2012 онд ******* ХК-аас 900,000 ам.доллар бэлнээр авахад 50 хувийг нь буюу 950,000,000 төгрөгийг нь өөрөө авсан, 950,000,000 төгрөгийг нь ******* авсан гэх талаар мөн *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан байдаг.

9.5. Түүнчлэн ******* болон ******* гэх гэрчүүд 900,000 ам.долларыг өгөх үед гарын үсэг зурж авсан гэж хэлдэг боловч хэн гарын үсэг зурсан талаарх баримтыг өгнө үү гэхэд байхгүй гэдэг. Харин ******* би 900,000 ам.долларын талаар мэдэхгүй гэж хэлдэг. Мөнгө авсан буюу мөнгө өгсөн болох нь гэрчүүдийн тайлбараар нотлогдож байх бөгөөд мөн ******* ******* мөнгө авсан гэдгийг нотолж байгаа учир бид хариуцагч нарыг тухайн мөнгийг авсан гэж тайлбарлаад байгаа юм.

9.6. ******* болон түүний өмгөөлөгч ******* нар давж заалдах гомдолдоо ******* огт мөнгө аваагүй, мөнгө өгсөн болон авсан гэх ямар ч баримт байхгүй гэж бичдэг. Гэвч ******* ******* мөнгө авсан гэж хэлдэг бөгөөд үүнийг үгүйсгэхдээ хамтран ажиллах гэрээний талаарх асуудлыг дурддаг. Хамтран ажиллах гэрээний асуудлыг буюу тухайн гэрээг байгуулах болсон зорилго болон тухайн гэрээний оролцогч нар хэн байсан талаар би дээр дурдсан.

9.7. *******ын гаргасан давж заалдах гомдлын тухайд ******* 133,000,000 төгрөгт ногдох орон сууц авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг бөгөөд тухайн мөнгийг *******ын авах ёстой мөнгөнд дүйцүүлэн авсан гэж давж заалдах гомдолдоо бичсэн байдаг. Мөн ******* болон ******* нарын гаргасан давж заалдах гомдолд ******* *******т ногдох мөнгөнд дүйцүүлэн тухайн орон сууцыг авсан гэж хэлдэг буюу яг хэнээс авч байгаа нь тодорхойгүй боловч тухайн мөнгийг авсан байдаг.

9.8. Тиймээс ******* хамтран ажиллах гэрээний оролцогч мөн эсэх асуудал яригдана. Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдол бүгд хоорондоо зөрүүтэй байдаг боловч мөнгө авсан гэдгээ илэрхийлж байгаа нь харагддаг. Анхан шатны шүүхийн шүүх хуралдааны үед мөнгийг бэлнээр авсан гэдгээ бүгд хүлээн зөвшөөрсөн бөгөөд 70:30 хувиар тохирсон гэдгээ мөн сая хүлээн зөвшөөрсөн.

9.9. Тэгэхээр 1,800,000 ам.долларын 70 хувь нь хэдэн төгрөг болох мөн яагаад 900,000,000 ам.доллар болон дараа нь орж ирсэн мөнгөнүүдийг аваад байна вэ гэх асуудал яригдахад хэрэгт энэ талаарх баримт огт авагдаагүй байдаг. ******* ХК-ийн захирал *******т ******* энэ энэ мөнгийг бэлнээр хүлээн авч явсан гэх гарын үсэгтэй баримт байдаг. Гэтэл тухайн мөнгийг ******* авсан атлаа *******д хэрхэн өгсөн гэх гарын үсэг зуруулсан баримт байгаа талаар нотолдоггүй.

9.10. Мөн хариуцагч нар хөөн хэлэлцэх хугацааны талаарх асуудлыг дурддаг буюу гэрээний хугацааг 3 жил гэж ярьдаг. Түүнчлэн гэрээний хугацаа зөвхөн хамтран ажиллах гэрээнд хэрэгждэг. Гэтэл бид үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх зүйлийн талаар ярьж байна. Иргэний хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дахь хэсэгт бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр буюу шударга бусаар олж авсан этгээд ийнхүү тухайн эд хөрөнгийг олж авсан үеэс хууль ёсны өмчлөгчид буцаан өгөх, хэрэв боломжгүй бол тухайн эд хөрөнгийн үнийг төлөх үүрэгтэй гэж заасан. *******, *******, *******нар тухайн эд хөрөнгийг авах эрхтэй гэх ямар ч баримт хэрэгт байхгүй.

9.11. Иргэний хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь зөрчигдсөн үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж заасан. ******* ХХК *******гэх хувьцааг 2016 онд 2,000,000 ам.доллароор худалдан борлуулсан болохыг мэдсэн. Өөрөөр хэлбэл, ******* ХК-ийн захирал танайх энэ лицензийг 2,000,000 ам.доллароор худалдаж авсан бөгөөд энэ мөнгө төлөгдөж дууссан гэх гарын үсэгтэй баримтыг гаргаж өгсөн учир энэ үеэс бидний эрх зөрчигдсөн гэдгийг мэдсэн тул бид энэ үеэс хөөн хэлэлцэх хугацааг тоолж байгаа юм.

9.12. Иргэний хуулийн хөөн хэлэлцэх хугацааны ерөнхий хугацаа 10 жил байдаг. Харин үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой хуулийн заалтад тусгайлсан хугацаа байхгүй тул хөөн хэлэлцэх хугацааг 10 жилийн хугацаагаар тооцно. Иймд хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзэж байна.

9.13. *******, *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид ямар нэгэн эд хөрөнгө аваагүй гэж маргадаг боловч эд хөрөнгө аваагүй гэх баримтаа хэрэгт гаргаж өгдөггүй, зөвхөн бид ******* ХХК-тай гэрээ байгуулсан гэж хэлдэг. Хэрэв гэрээ байгуулсан бол шаардах эрх нь тэдэнд байгаа. Үнэхээр эд хөрөнгө аваагүй юм бол яагаад ******* ХХК-аас бид энэ эд хөрөнгийг аваагүй гэх тодорхойлолт болон лавлагааг гаргуулж өгдөггүй юм бэ. Энэ талаарх баримтыг гаргаж өгсөн тохиолдолд бид ******* ХХК-аас тухайн эд хөрөнгийг шаардаж болно.

9.14. Гэтэл үүнтэй холбоотой ямар ч баримтыг хэрэгт гаргаж өгдөггүй атлаа бид аваагүй гээд маргаад байдаг. Гэвч өөрсдийнх нь гарын үсэгтэй гэрээ хэрэгт авагдсан байгаа. Нэгэнт тухайн хүмүүс эд хөрөнгө аваагүй гэх баримт хэрэгт авагдаагүй учир бид гэрээг үндэслэж, тухайн хүмүүсээс маргаан бүхий эд хөрөнгийг нэхэмжилж байгаа юм.

9.15. Үндэслэлгүй хөрөнгөжихтэй холбоотой хуулийн зүйл заалтыг ярьж байгаа шалтгаан нь хамгийн анх *******гэх хувьцаа бүхий тусгай зөвшөөрлийн лицензийг худалдахад оролцсон оролцогч этгээдүүд биш атлаа яагаад хувь эзэмшиж мөнгө аваад байна вэ гэх асуудал юм. Иймд бид Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасныг баримталж тухайн хүмүүсээс уг эд хөрөнгийг нэхэмжилж байгаа юм.

9.16. Мөн Иргэний хуулийн 493 дугаар зүйлд заасан хуулийн зүйл заалт давхар мөрдөгдөх ёстой гэж үзэж байна. *******ын өмгөөлөгч, *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч, мөн *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын мэдүүлгээр ******* болон ******* нар мөнгө авсан болох нь тогтоогддог бөгөөд ******* өөрийн мэдүүлгээр мөнгө авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг.

9.17. Энэ бүхнийг дүгнэн үзэхэд хамгийн анхны мөнгийг ******* авсан буюу нийт орж ирэх мөнгөний 50 хувийг би авах ёстой гэж 900,000 ам.долларыг авсан байна. Гэтэл түүний дараа орж ирж байгаа мөнгөнүүдээс ******* би компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч учир чи надад тухайн мөнгөнүүдийн 50 хувийг өгөх ёстой гэж авсан учир ******* ХХК хохирч үлдсэн. ******* хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа боловч ******* ХХК-ийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийг бусдад худалдан борлуулсан үйл баримт байгаа болохыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК-ийн тайлбарын агуулга:

10.1. Талуудын хооронд ******* ХХК-ийн эзэмшилд байсан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг худалдан борлуулсантай холбоотойгоор маргаан үүссэн. 1 дүгээр хавтаст хэргийн 238 дугаар талд тусгагдсанчлан ******* ХХК-ийн захирал ******* болон ******* нар геологи хайгуулын судалгааны мэдээ мэдээлэл худалдах, худалдан авах гэрээ байгуулж, түүнийг худалдан борлуулах зорилгоор ******* ХХК гэх шинэ компанийг байгуулж, тухайн компани руу шилжүүлж цааш нь худалдан борлуулъя гэж тохиролцсон байдаг.

10.2. Үүний дагуу тусгай зөвшөөрлийг ******* ХХК руу шилжүүлсэн бөгөөд тухайн үед ******* ХХК-ийн захирал байсан ******* болон ******* нар ашгаа 70:30 хувиар хувааж авахаар тохиролцсон байдаг.

10.3. ******* зуучлагч бөгөөд талуудын хооронд зуучлалын гэрээ байгуулагдсан гэж үзвэл Иргэний хуулийн 414 дүгээр зүйлийн 414.3 дахь хэсэгт зааснаар үнийн дүнгийн 5 хувиас илүү мөнгө авах ёсгүй юм. Гэвч нэхэмжлэгч нэгэнт тохирсон учир 30 хувийг нь *******т өгөөд 70 хувийг нь өөрөө авъя гэх шаардлага гаргаж, үүний дагуу нэхэмжлэл гаргасан.

10.4. Гэтэл *******аас гадна *******, *******, *******, *******гэх хүмүүс мөнгө авсан буюу үндэслэлгүй хөрөнгөжсөн асуудал байдаг. Эдгээр хүмүүст мөнгө авах ямар ч эрх байхгүй. ******* нийт 30 хувьд ногдох хэсгийг авах ёстой байтал 70-80 хувьд ногдох хэсгийг авсан атлаа тухайн мөнгийг буцаан өгдөггүй. Яагаад ийнхүү үндэслэлгүй хөрөнгөжиж байгаа талаар нь тодруулахад өөрсдийгөө авах эрхтэй мэтээр тайлбарладаг. Ямар үндэслэлээр тухайн мөнгийг авах эрхтэй вэ гэж асуухад энэ талаар огт тайлбарладаггүй, сүүлд тухайн мөнгийг *******д өгсөн гэж хэлсэн боловч өгсөн гэдгээ нотолж чаддаггүй буюу үүнтэй холбоотой ямар ч баримт байдаггүй.

10.5. *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч 133,000,000 төгрөгийг зөвшөөрөхгүй бусдыг нь зөвшөөрч байна гэж яриад байдаг. 2 дугаар хавтаст хэргийн 235 дугаар талд ******* өөрийн охин *******гийн хамт ******* ХХК-тай гэрээ байгуулж 1 орон сууц, *******гийн хамт ******* ХХК-тай гэрээ байгуулж мөн 1 орон сууц авсан гэх баримт авагдсан.

10.6. Мөн 27 болон 29 тоот орон сууцуудын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ *******ын нэр дээр бүртгэгдэж, өөр этгээдэд худалдан борлуулагдсан гэх баримт байдаг. Ийнхүү нотлогдож байхад тухайн эд хөрөнгийг огт аваагүй мэтээр тайлбарлаад байдаг. Тиймээс хариуцагч нар үндэслэлгүй хөрөнгөжсөн тул анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна гэжээ.

 

11. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******гийн тайлбарын агуулга:

11.1. ******* ХХК-ийг 1991 онд *******, *******, *******, *******, ******* гэх 1 гэр бүлийн 5 гишүүн байгуулсан. Тухайн цаг хугацаанаас хойш уул уурхай, ашигт малтмалын салбар руу орж ******* аймагт 10 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан, уул уурхайн салбарт маш их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн компани байсан. Бусад хариуцагч нарын хувьд ямар ч үндэслэлгүй гомдол гаргаад байдаг.

11.2. ******* болон ******* нар ******* ХХК-д огт хөрөнгө оруулаагүй, мөн ******* ХХК *******тай ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулаагүй. Харин *******тай зуучлалын гэрээ байгуулсан буюу энэ лицензийг худалдан борлуулсан үнийн дүнгийн 30 хувийг ав гэх гэрээ байгуулсан. ******* бид 2 тухайн үед санамж бичиг байгуулсан.

11.3. Гэтэл ******* тухайн баримтыг үндэслэж намайг хууран мэхэлж, залилсан. Би *******ыг миний итгэл үнэмшлийг олсны дараа миний эзэмшиж ашиглаж байсан үнэ цэнэтэй ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хууль бусаар худалдан борлуулж, үндэслэлгүйгээр хөрөнгөжиж, ах дүү, хамаатан саднаараа нийлж намайг залилна гэж бодоогүй. Би 600,000 ам.доллароор энэ лицензийг чинь худалдан борлуулъя, ******* ХХК гэх шинэ компани байгуулж тухайн компани руу шилжүүлье гэж хэлсэн.

11.4. Тус компанийг 1,000,000 төгрөгийн дүрмийн сантай байгуулсан бөгөөд би 1,000,000 төгрөгийг өөрөө гаргасан. ******* ******* ХХК болон ******* ХХК-д хөрөнгө оруулаагүй бөгөөд хөрөнгө оруулсан гэх баримт хэрэгт огт авагдаагүй. ******* зөвхөн зуучлалын 5 хувийг авах ёстой байсан юм байна лээ. Би *******ыг мэдлэг мэргэжилтэй мундаг хүн учир цаашид надад хань болоод хамтран ажиллах найз нөхөр минь болох байх гэж итгэсэн учир 30 хувийг өгөхөөр тохиролцсон.

11.5. ******* тухайн лицензийг ******* ХК-д 600,000 ам.доллароор худалдан борлуулсан гэхэд нь би чи 30 хувиа ав, би 70 хувиа авъя гэж хэлсэн. Гэтэл сүүлд бие муу байна гээд 100,000 гаруй ам.долларыг өгөхгүй байсан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийн зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүйгээр хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдуулан Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3-т зааснаар хариуцагч *******гаас 50,000 ам.доллар буюу 69,046,000 төгрөг, хариуцагч *******аас 636,702.5 ам.доллар буюу 879,235.216 төгрөг, хариуцагч *******ь, *******, ******* нараас 185,952.8 ам.доллар буюу 256,786,000 төгрөг, хариуцагч *******аас 54,760.3 ам.доллар буюу 75,619,662 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч *******т холбогдуулан 217.2 ам.доллар буюу 300,000 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ******* нь 108.6 ам.доллар буюу 150,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаснаас хариуцагч ******* өөрт холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, *******, *******, *******, *******, *******нар нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Хэргийн баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. ******* болон ******* нарын хооронд 2022 оны 03 сарын 03-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр ******* ХХК-ийн 1000 ширхэг хувьцааг 130,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон;

 

3.2. Дээрх гэрээний дагуу ******* нь хувьцааны үнэ болох 130,000,000 төгрөгийг *******д шилжүүлсэн болох нь 2022 оны 03 сарын 03-ны өдрийн Бэлэн мөнгөний орлогын баримт-аар тогтоогдсон;

 

3.3. *******, ******* нарын хооронд 2011 оны 07 сарын 18-ны өдөр Хамтран ажиллах гэрээ байгуулагдаж, гэрээгээр ******* ХК, ******* ХХК болон ******* ХХК-ийн мэдлийн ******* аймгийн нутаг дэвсгэрт байрлах дахин сэргээгдэх лицензтэй талбайд хөгжүүлэлт хийхээр хамтран ажиллах, *******, *******, ******* лицензүүд дээр гуравдагч талтай хамтран ажиллахад ******* /А тал/ лиценз тус бүрээс 30% эзэмшиж, бэлэн мөнгөөр урьдчилгаа авах тохиолдолд нийт дүнгээс 70% авах, ******* /Б тал/ гуравдагч талтай эзэмших хувиа тохиролцож авах бөгөөд харин бэлэн мөнгөний төлбөрөөс 30%-ийг авахаар харилцан тохиролцсон;

 

3.4. ******* ХХК-ийг 2011 оны 05 сарын 23-ны өдөр байгуулж, уг хуулийн этгээдийн хувьцааны 50 хувийг *******, 50 хувийг ******* ХХК эзэмшдэг болох нь ******* ХХК-ийн дүрмээр тогтоогдсон ба мөн цаг хугацаанд ******* ХХК-ийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь хариуцагч ******* ажиллаж байсан;

 

3.5. ******* ХХК нь ******* ХК-тай 2012 оны 01 сарын 23-ны өдөр Худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр ******* ХХК нь ******* аймаг ******* сумд орших ******* нэртэй 107376 гектар талбайтай, ******* тоот ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлд хамаарагдах талбайн тодорхой хэсэг болох 49822,45 гектар талбайг худалдан авагч ******* ХК-д хэсэгчлэн шилжүүлэх, худалдан авагч нь талбайг хүлээн авч, талбайн нийт төлбөр болох 2,000,000 ам.долларыг худалдагч талд графикийн дагуу төлөх, гэрээний баталгаа 35,000,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцсон;

 

3.5.1. Хариуцагч ******* нь ******* ХХК-тай 2023 оны 09 сарын 02-ны өдөр Орон сууц захиалга, захиалга гүйцэтгэлийн гэрээ байгуулж, гэрээгээр ******* 1 өрөө, 46,74 м.кв орон сууцыг 102,828,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон;

 

3.5.2. Хариуцагч ******* нь ******* ХХК-тай 2013 оны 09 сарын 02-ны өдөр Орон сууц захиалга, захиалга гүйцэтгэлийн гэрээ байгуулж, гэрээгээр ******* 1 өрөө, 60,89 м.кв орон сууцыг 133,958,000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцсон;

 

3.5.3. Хариуцагч *******нь ******* ХХК-тай 2013 оны 09 сарын 02-ны өдөр Орон сууц захиалга, захиалга гүйцэтгэлийн гэрээ байгуулж, гэрээгээр ******* 1 өрөө, 60,89 м.кв орон сууцыг 133,958,000 төгрөгөөр, мөн барилгын автозогсоолыг 20,000,000 төгрөгөөр тус тус худалдан авахаар харилцан тохиролцсон;

 

3.5.4. Хариуцагч ******* нь ******* ХХК-тай 2014 оны 02 сарын 19-ний өдөр Худалдах худалдан авах гэрээ байгуулж, гэрээгээр ******* 1 өрөө, 46.74 м.кв орон сууцыг 102,828,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон байна.

 

4. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлээгүйгээс гаргасан шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага нийцээгүй байх тул хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангана.

 

4.1. Нэхэмжлэгч нь ******* ХХК болон хариуцагч ******* нарын хооронд 2022 оны 03 сарын 03-ны өдрийн 268 дугаартай компанийн хувьцаа худалдах худалдан авах гэрээний 4.3-д заасан үүрэг буюу компанийн бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан, балансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй боловч хариуцагч ******* ашигт малтмал хайгуулын ******* тусгай зөвшөөрлөөс олох байсан орлогыг тус компанийн эрх шилжүүлэх болон худалдах, худалдан авах гэрээнд огт тусгалгүй, тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д ******* нэртэй Полиметалын орд газрыг 2,035,000 ам.доллароор зарсны үлдэгдэл 1,000,000 ам.доллар буюу 2,850,000,000 төгрөгийн авлагатай гэж ойлгуулсан боловч өнөөдрийг хүртэл хариуцагч ******* нь нэг ч төгрөгийн үлдэгдэл хийгээгүй, холбогдох баримт бичгийг манай компанид хүлээлгэн өгөөгүй, тухайн худалдан авсан компани мэдээгүй ба уг мөнгөн хөрөнгөөс 1,635,000 ам.долларыг *******, ******* нар нь хуваан авсан, нийт дүнгийн 70 хувь буюу 1,424,500 ам.доллар ногдох байснаас 400,000 орчим ам.долларыг өгсөн, эхнэр болон хүүхдүүд худалдах, худалдан авах гэрээний төлбөрт орон сууц, авто зогсоол авсан байдаг, *******гаас 50,000 ам доллар буюу 69,046,000 төгрөг, *******аас 636,702.5 ам.доллар буюу 879,235,216 төгрөг, хариуцагч *******аас 54,760.3 ам.доллар буюу 75,619,662 төгрөг, *******гөөс орон сууцны үнэ 102,828,000 төгрөг, *******гаас 133,958,000 төгрөгийн үнэтэй 1 өрөө, 60,89 м.кв талбайтай орон сууц, 20,000,000 төгрөгийн үнэтэй авто зогсоол нийт 153,958,000 төгрөг, хариуцагч *******аас 256,786,000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэж,

 

нэхэмжлэгч ******* ХХК нь *******аас хамтран ажиллах гэрээгээр хүлээсэн тусгай зөвшөөрөл шилжүүлэх зардлын 30 хувь буюу 217.2 ам.доллар буюу 300,000 төгрөг гаргуулна гэж,

 

нэхэмжлэгч ******* ХХК нь *******аас ******* ХХК-ийг байгуулахад гаргасан зардлын 50 хувь буюу 108.6 ам.доллар буюу 150,000 төгрөг гаргуулна гэж тус тус тайлбарласан.

 

4.2. Нэхэмжлэгч ******* ХХК, ******* ХХК нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч зохигч талууд давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчмын үүднээс эрх зүйн дэлгэрэнгүй дүгнэлт өгөхгүй.

 

4.3. ******* болон ******* нарын хооронд байгуулсан 2022 оны 03 сарын 03-ны өдрийн Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 4.3-д заасан үүрэг буюу компанийн бүхий л мэдээлэл, баримт бичиг, санхүүгийн тайлан, балансыг худалдан авагчид үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй гэж заасныг Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1 дэх хэсэгт зааснаар тайлбарлахад хувьцааны эрхийг шилжүүлэн авсан хуулийн этгээдийн мэдээллийг хүлээн авах эрхийг гэрээгээр баталгаажуулсан агуулгатай.

 

Тодруулбал, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.2 дахь хэсэгт зааснаар худалдагч нь худалдаж байгаа эд хөрөнгийн зориулалт, хэрэглээний шинж чанар, хадгалах, хэрэглэх, тээвэрлэх нөхцөл, журам, баталгаат болон эдэлгээний хугацаа, үйлдвэрлэгчтэй холбогдсон үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй.

 

Дээрх хуульд заасан мэдээлэл өгөх үүрэг нь 2022 оны 03 сарын 03-ны өдрийн 268 дугаартай компанийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээгээр хуулийн этгээдийн өмчлөгч болсон этгээдэд өмнөх хуулийн этгээдтэй холбоотой хэлцлийн үр дагаврыг шаардах эрхийг олгохгүй.

 

******* болон ******* нарын хооронд 2022 оны 03 сарын 03-ны өдрийн Худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээ-ний зохицуулалтаас үзэхэд ******* ХХК-ийн бусадтай байгуулсан гэрээний үүргийг шаардах эрхийг шилжүүлэн авах талаар дурдаагүй байна.

 

4.4. Хариуцагч ******* болон ******* нарын хооронд хожим байгуулсан гэрээг үндэслэн *******гийн ******* ХХК-ийн хувьцааг эзэмшдэг байхдаа *******тай Хамтран ажиллах гэрээ байгуулж, улмаар уг гэрээгээр ******* аймгийн *******, *******, *******н, *******, ******* сумын нутаг дах ******* нэртэй 107,319.55 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг бүхэлд нь хамтран байгуулсан ******* ХХК-д шилжүүлэн, уг талбайгаас зарим хэсгийг буюу 2012 оны 05 сарын 06-ны өдөр талбайгаас ******* нэртэй 39,805.79 гектар талбай бүхий XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг ******* ХХК-д шилжүүлсэн гэрээний үнэ болон хохирлыг шаардах эрх үүсэхгүй.

 

Нэхэмжлэгч ******* ХХК-аас ******* ХХК-д 2011 оны 05 сарын 24-ний өдрийн 01 дугаар Геологи хайгуулын судалгааны мэдээ мэдээллийг худалдах, худалдан авах гэрээгээр ******* аймгийн *******, *******, *******н, *******, ******* сумын нутаг дах ******* нэртэй 107,319.55 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн гэрээний үнийн дүнг 1,000,000 төгрөгөөр тооцож татвар төлөхөөр тохиролцсон ба уул гэрээнд ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг хамтарсан хуулийн этгээдэд шилжүүлж байгаа талаар дурджээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсан мөнгөн хөрөнгө нь ******* ХХК-аас ******* ХХК-д ******* аймгийн *******, *******, *******н, *******, ******* сумын нутаг дахь ******* нэртэй 107,319.55 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийн зарим хэсгийг шилжүүлэхэд ******* ХХК-аас ******* ХХК болон түүний эрх бүхий этгээдэд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг шаардаж байгаа шалтгаант холбоогүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлээр шаардах эрх үүсэхгүй.

 

Тодруулбал, хэргийн баримтаар ******* ХХК-аас ******* ХХК-ийн хооронд шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч ******* ХХК-д шилжүүлэхээр тохиролцсон байдал тогтоогдохгүй байна.

 

Хариуцагч ******* нь уул ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг бусдад худалдсан мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгч байгууллагад шилжүүлэх агуулгатай тайлбар гаргах боловч уг үйл баримт нь хэргийн бусад баримтаар дэмжигдэж, нотлогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

******* аймгийн *******, *******, *******н, *******, ******* сумын нутаг дахь ******* нэртэй 107,319.55 гектар бүхий ашигт малтмалын хайгуулын XV-******* дугаар тусгай зөвшөөрлийг ******* ХХК-аас бусдад шилжүүлээгүй, мөн ******* ХХК-аас бусадтай байгуулсан гэрээний үнийг нэхэмжлэгч байгууллага нь шаардах эрхтэй үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч ******* ХХК-ийг шаардах эрхгүй гэж үзнэ.

 

4.5. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч байгууллагыг шаардах эрх үгүйсгэгдэж байгаа талаар эрх зүйн дүгнэлт өгсөнтэй холбоотойгоор хариуцагч нарын гаргасан ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн давж заалдах гомдлын талаар дүгнэх шаардлагагүй болохыг дурдав.

 

5. Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагаас өөрт холбогдох хэсгийг төлөхийг зөвшөөрч маргаагүй тул талуудын зарчмын үүднээс хариуцагч *******гаас 66,411,500 төгрөгийг нэхэмжлэгч ******* ХХК-д төлөхийг зөвшөөрсөн зөвшөөрлийг батлах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт нийцнэ.

 

6. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00751 дугаар шийдвэрийн

 

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасан үндэслэлгүй тул хариуцагч *******аас 636,702.5 ам.доллар буюу 879,235.216 төгрөг, хариуцагч *******, *******, ******* нараас 185,952.8 ам.доллар буюу 256,786,000 төгрөг, хариуцагч *******аас 54,760.3 ам.доллар буюу 75,619,662 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулах тухай, хариуцагч *******аас 217.2 ам.доллар буюу 300,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулах тухай, хариуцагч *******аас 108.6 ам.доллар буюу 150,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж,

 

тогтоох хэсэгт 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ХХК-ийн 66,411,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч ******* зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж нэмж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг 3 гэж дугаарлан уг заалтыг Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгч ******* ХХК-аас 5,070,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, дутуу төлөгдсөн 1,535,684.39 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, ******* ХХК-аас 1,500,000 төгрөгөөс илүү төлсөн 1,490,350 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан ******* ХХК-д олгож, ******* ХХК-аас 64,000 төгрөгөөс илүү төлөгдсөн 58,850 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан ******* ХХК-д олгож, хариуцагч *******гаас улсын тэмдэгтийн хураамжид 490,007 төгрөгийг 50 хувь болох 245,003 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* ХХК-д олгосугай гэж өөрчлөн найруулж,

 

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж дугаарлан шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч *******иас төлсөн 827,740 төгрөг, хариуцагч *******аас төлсөн 521,622 төгрөг, хариуцагч *******аас төлсөн 4,386,387 төгрөг, хариуцагч *******, *******, ******* нараас төлсөн 1,392,891 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Н.ОЮУНТУЯА

 

С.ЭНХБАЯР