Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 504

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


   Хэргийн индекс: 156/2016/00546/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, МҮСТ-ийн 107 тоотод оршин суух, Авга овогт Гүнсэнгийн Пүрэвдоржийн (РД:СФ55041418) нэхэмжлэлтэй

            “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Пүрэвдорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Г.Пүрэвдорж  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие нь Хэнтий аймгийн Тээврийг удирдах газарт 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд ерөнхий инженерээр мөн дээрх хугацаанд тухайн байгууллагын ажлын байрны шаардлагаас үүдэн 1985 оны 09 дүгээр сарын 17-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Тээврийг удирдах газрын ашиглалтын хэлтсийн даргаар, 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Тээврийг удирдах газрын Үйлдвэр техникийн хэлтсийн даргын ажлыг тус тус хавсарч гүйцэтгэж байсан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь ажлаас халагдсан тушаал гараагүй учир энэ хугацааны ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ. /хх-ийн 1 тал/
Нэхэмжлэгч Г.Пүрэвдорж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь ЗХУ-ын Минскийн Политехникийн дээд сургуулийг төгсч ирээд Тээврийн яамны томилолтоор Хэнтий аймгийн Тээврийг удирдах газарт 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд ерөнхий инженерээр ажилласан юм. Дээрх хугацаанд тухайн байгууллагын ажлын байрны дотоод хэрэгцээ шаардлагаас үүдэн 1985 оны 09 дүгээр сарын 17-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Тээврийг удирдах газрын ашиглалтын хэлтсийн даргаар, 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Тээврийг удирдах газрын Үйлдвэр техникийн хэлтсийн даргын ажлыг тус тус хавсарч гүйцэтгэж ажиллаж ажилласан юм. Иймд миний дээрх хугацаанд эдгээр ажил албан тушаалыг хавсран ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Авга овогт Гүнсэнгийн Пүрэвдорж нь Хэнтий аймгийн Тээврийг удирдах газарт 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд ерөнхий инженерээр ажиллаж байснаа болон уг албан тушаал дээр  ажиллаж байхдаа ашиглалтын хэлтсийн дарга, үйлдвэр техникийн хэлтсийн дарга зэрэг ажлуудыг тодорхой хугацаанд хавсран гүйцэтгэж ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Авга овогт Гүнсэнгийн Пүрэвдорж нь Хэнтий аймгийн Тээврийг удирдах газарт 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд ерөнхий инженерээр ажиллаж байсан бөгөөд дээрх хугацаанд тухайн байгууллагын ажлын байрны дотоод хэрэгцээ шаардлагаас үүдэн 1985 оны 09 дүгээр сарын 17-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн Тээврийг удирдах газрын Ашиглалтын хэлтсийн даргаар, 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ний өдрийг дуусталх хугацаанд Хэнтий аймгийн Тээврийг удирдах газрын Үйлдвэр техникийн хэлтсийн даргын ажлыг тус тус хавсран гүйцэтгэж ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар /хх-ийн 1 тал/, 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн Г.Пүрэвдоржийн хөдөлмөрийн дэвтэрийн хуулбар /хх-ийн 4-6 тал/, гэрч Р.Ганхүү, Т.Доржпүрэв нарын мэдүүлэг /хх-ийн 19-22 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
                                                                                                                      
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар нэхэмжлэгч Авга овогт Гүнсэнгийн Пүрэвдоржийг (РД:СФ55041418) Хэнтий аймгийн Тээврийг удирдах газарт 1978 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 05 дугар сарын 10-ны өдрийг дуусталх хугацаанд ерөнхий инженерээр ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Нэхэмжлэгч Г.Пүрэвдорж нь Хэнтий аймгийн Тээврийг удирдах газарт ерөнхий инженерээр ажиллаж байх дээрх хугацаандаа тухайн байгууллагын ажлын байрны дотоод хэрэгцээ, шаардлагаас үүдэн 1985 оны 09 дүгээр сарын 17-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд тус газрын Ашиглалтын хэлтсийн даргаар, 1986 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 10-ний өдрийг дуусталх хугацаанд тус газрын Үйлдвэр техникийн хэлтсийн даргын албан ажлыг тус тус хавсран гүйцэтгэж байсан болохыг тогтоосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Г.Пүрэвдоржийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР