| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00463/И |
| Дугаар | 468 |
| Огноо | 2016-09-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 468
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00463/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж тус шүүхийн "Б" танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг “Хас Юндэн”-гийн Булан гэдэг газарт нутаглах, Улаан соён овогт Ишээгийн Мөнхтулгад (СЕ 86020611) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 6-03 тоотод оршин суух, Мундас овогт Цэдэнбалын Наранцэцэгийн (СЮ 85071065) нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Ц.Наранцэцэг миний бие 2006 онд И.Мөнхтулгатай танилцаж хамтран амьдрах болсон. 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтийн 0026630 дугаартай баталгаанд бүртгүүлж гэр бүл болсон. Хамт амьдрах хугацаандаа 2008 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүү М.Оюухаш нь, 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр охин М.Оюумолор нь төрсөн. Хамт амьдрах хугацаандаа зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид амьдрах боломжгүй болсон. Бид хоёр 2012 оноос тусдаа амьдрах болсон. Хүү М.Оюухаш, охин М.Оюумолор нар нь 2012 оноос надтай хамт амьдарч байгаа юм. Хүү М.Оюухаш, охин М.Оюумолор нарт хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлттэй байна. И.Мөнхтулга нь тусдаа амьдралтай болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Ц.Наранцэцэг би, И.Мөнхтулгааас гэрлэлтээ цуцлуулна. И.Мөнхтулга нь намайг жирэмсэн байхад өөр хүнтэй хувийн харьцаа тогтоогоод хаяад явсан. Тэр цагаас хойш бидэн дээр эргэж ирээгүй. И.Мөнхтулга нь өөр хүнтэй суусан бас хүүхэдтэй болсон. Иймд бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Өмнө нь 2013 онд гэрлэлтээ цуцлуулахаао шүүхэд хандаж байсан боловч намайг жирэмсэн гээд гэрлэлтийг маань цуцлаагүй юм.
Хүү М.Оюухаш, охин М.Оюумолор нарыг өөрийнхөө асрамжид үлдээнэ. Хариуцагч И.Мөнхтулгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж, гэрлэлтээ цуцлуулах хүсэлттэй байна. Эд хөрөнгийн маргаангүй байна. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй.
Бид харилцан тохиролцсон тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 17, 19 тал)
Хариуцагч И.Мөнхтулга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Ц.Наранцэцэгийн гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүү М.Оюухаш, охин М.Оюумолор нарыг эх Ц.Наранцэцэгийн асрамжинд үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй.
Бид харилцан тохиролцсон тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 16-17 тал)
Хариуцагч И.Мөнхтулга шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Миний бие нэхэмжлэгч Ц.Наранцэцэгтэй эвлэрэн хэлэлцэж, гэрлэлт цуцлуулж хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хүү М.Оюухаш, охин М.Оюумолор нарыг эх Ц.Наранцэцэгийн асрамжинд өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй.
Бид харилцан тохиролцсон тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 19 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Наранцэцэг нь хариуцагч И.Мөнхтулгаас гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид нь 2007 оны 03 дугаар сарын 29-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2008 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Оюухаш, 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.Оюумолор нарыг төрүүлсэн болох нь № 0026630 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн дэвтрийн хуулбар, (хх-ийн 2 тал) иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 2 тал) № 0000918251/454 дугаартай хүү М.Оюухаш, № 0115945 дугаартай охин М.Оюумолор нарын төрсний бүртгэлийн лавлагааны хуулбарууд, (хх-ийн 4 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Зохигчид нь 2013 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 14, 27 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зохигчид нь 2008 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Оюухаш, 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.Оюумолор нарыг эх Ц.Наранцэцэгийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцож, эцэг И.Мөнхтулга нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байна. (хх-ийн 17 тал)
Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж 2008 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Оюухаш, 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.Оюумолор нарыг эх Ц.Наранцэцэгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.
Зохигчид нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. (хх-ийн 17,19 тал)
Шүүх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч Мундас овогт Цэдэнбалын Наранцэцэг, хариуцагч Улаан соён овогт Ишээгийн Мөнхтулга нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Оюухаш, 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.Оюумолор нарыг эх Ц.Наранцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2008 оны 05 дугаар сарын 10-ны өдөр төрсөн хүү М.Оюухаш, 2013 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин М.Оюумолор нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай хүүхдэд амжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг И.Мөнхтулгын сар бүрийн цалин, орлогоос тэтгэлэг гаргуулж хүү М.Оюухаш, охин М.Оюумолор нарт олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Ц.Наранцэцэгт даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Наранцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч И.Мөнхтулгаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ц.Наранцэцэгт олгосугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ