Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 828

 

 

 

 

 

2019         09          18                                   2019/ШЦТ/828       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Иргэдийн төлөөлөгч Д.Мягмар,

Улсын яллагч С.Мөнхгэрэл,  

Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

Шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Ц.Тунгалаг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б нарт холбогдох эрүүгийн 1711005660135 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, нимгэн төмөрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эцгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 10 дугаар гудамжны 140 тоотод оршин суух, урьд:

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

 

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 300 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2011 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 186 дугаартай шийтгэх тогтоолоор эдлээгүй ялын зарим болох 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоосон,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 230 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

           

Монгол Улсын иргэн, 1995 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, өвөг эцгийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, сургуулийн 12 дугаар гудамж 169б тоотод оршин суух, урьд:

 

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г. Даваасүрэн нь Г. Билгүүнтэй бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Б.Мөнхсайхан, О.Сугарсүрэн нарын Самсунг Эс-5, Самсунг Жи-3 загварын гар утсыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн,

 

            Г.Д нь ганцаараа Төв аймгийн Жаргалант сумын нутгаас 2017 оны 7 дугаар сард НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай  “өвс”гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота Приүс маркийн 65-60 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай”  конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9- тетрагидроканнабинолын агууламжтай  уутны хамт 2.4 грамм Каннабис гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалдсан,

 

            Г. Даваасүрэн, Г. Билгүүн нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт 226 байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч С. Билгүүнтамирт хүч хэрэглэхээр заналхийлж Самсунг Галакси Эс-6 маркийн гар утсыг дээрэмдсэн,

 

Шүүгдэгч Г.Б нь Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Гагнуур сервис” ХХК-ний байранд 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр С.Батзаяагийн Самсунг Эс 6 Эдж загварын гар утсыг нь яриад өгье гэж залилан авсан,

 

            2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш.Шинэмөрөнгийн Самсунг загварын гар утсыг нь яриад өгье гэж залилан авсан,

            2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л. Тэмүүжингийн Самсунг Жэй 7 загварын гар утсыг нь яриад өгье гэж залилан авсан,

 

2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л. Тамирын Эл Жи загварын гар утсыг нь яриад өгье гэж залилан авсан,

 

2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Содбаярын Эл Жи загварын гар утсыг нь яриад өгье гэж залилан авсан,

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Авто плаза худалдааны төвийн уулзвар дээр насанд хүрээгүй хохирогч Ч.Нацагдоржийн Самсунг Эс-6 маркийн яриад өгье хэмээн хуурч, зохиомол байдлыг бий болгон барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж залилсан,

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Скай нэртэй интернет тоглоомын газрын ажилтан Б.Батболдын эзэмшпийн ОФФО маркийн гар утсыг яриад өгье гэж хуурч мэхлэн, залилан авсан,

2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Бархсадын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Ойдовын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан,

2017 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шунхлай шатахуун түгээх станцын хойд талд насанд хүрээгүй хохирогч Б.Одсүрэнгийн 200.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Нөт -2 маркийн гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдэн авсан,

2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбийн голын эрэг орчим насанд хүрээгүй хохирогч М.Ган-Эрдэнэд хүч хэрэглэхээр заналхийлж Самсунг Эс-6 маркийн гар утсыг дээрэмдсэн,

Г.Д, Г.Б нар нь бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт 15 настай, Б.Мөнхсайхан, О.Сугарсүрэн нарын Самсунг Эс-5, Самсунг Жи-3 загварын гар утсыг хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж дээрэмдсэн,

Мөн бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт 226 байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч С.Билгүүнтамирт хүч хэрэглэхээр заналхийлж Самсунг Галакси Эс-6 маркийн гар утсыг дээрэмдсэн гэмт  хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Г.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй…” гэв.

 

Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би Мөнхсайхан, Сугарсүрэн нарын гар утсыг дээрэмдэж аваагүй. Байцаалт явагдаж байхад би өөрөө энэ хэргийг гаргаж ирсэн. Би Билгүүн гээд жинхэнэ нэрээ хэлж танилцсан байсан. Би гар утсыг нь “яаралтай хүнтэй ярих хэрэгтэй байна. Чи манай найзыг дуудаад өгөөч” гэж хэлээд хаалгыг нь тогшингуут нь би доошоо зугтаагаад явсан. Гэхдээ би утсыг нь дээрэмдээгүй. Сэлбэболдын гар утсыг авахдаа манай таньдаг хүүхэд байсан тул би хэрэв маргааш гар утсыг чинь өгөхгүй бол манай аавд хэлээрэй гэж хэлээд авсан. Би хутга гаргаж дээрэмдэж авсан зүйл байхгүй. Энэ хүүхдүүдийн гар утсыг авсан нь үнэн. Бусад үйлдлүүдээ хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Эрүүгийн 1711005660135 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Г.Дгийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /3 дугаар хх-ийн 215, 6 дугаар хх-ийн  23, 7 дугаар хх-ийн 25 дугаар хуудас/,  

 

Шүүгдэгч Г.Б мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 12, 81, 114, 166, 2 дугаар хх-ийн 22, 68, 3 дугаар хх-ийн 62, 125, 162, 4 дүгээр хх-ийн 192 дугаар хуудас/,

 

Хохирогч Ш.Шинэмөрөнгийн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн орчимд гэрээсээ гараад 6-н буудлын автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байхад зүс ганих Билгүүн гэх залуу болон түүний найзтай таарсан. Утсаар чинь ганц ярьчихъя гээд миний утсаар яриад миний машин энд байгаа чи суугаад дөхчих гээд намайг дагуулаад таван буудал зүг алхсан.Би яараад байна гээд явах гэтэл намайг Билгүүний нөгөө залуу нь явуулахгүй хоргоогоод хүзүүнээс барьчихаад байсан. Тэгээд Билгүүн би машиныхаа хүнтэй уулзаадхъя гээд нэг авто угаалгын газар ороод гарч ирээд миний машиныг гадуур унаад явж байгаа гэнээ одоо таван буудал дээр авчирч өгнө гэнээ гээд доошоо алхсан. Ингэж яваад замын хажууд байх Ачлал дэлгүүрийн хажууд ирээд чи дэлгүүрээс ороод мөнгө зээлээд өг би өөрөө орж чадахгүй байна гээд өөрийнхөө нокиа утсаа надад өгч миний утсаар тэр өгсөн нокиа гар утас руу залгаад энийг дэлгүүрийн худалдагчид өгөөд надтай яриулчих гэсэн. Тэгээд би уг дэлгүүрт орж худалдагчтай яриулчихаад гарахад байхгүй байсан. Тэгээд би ойр орчимд байсан хүнээс энд байсан хүнийг харсан уу гэхэд дээшээ нарийн гудмаар гүйж байсан гэж хэлсэн. Ер нь бол намайг явах гэхээр явуулахгүй хоргоож дэлгүүрээс мөнгө зээлээд өг гээд явуулахгүй байсан. Тэгж байгаад гар утас аваад зугтаад алга болсон...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 23-26 дугаар хуудас/,

 

          Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 08 сарын 30-ны өдрийн зах зээлийн үнэлэлтээр нийт 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөгөөр үнэлэгдэв....”  гэжээ /1хх-ийн 28-29 дүгээр хуудас/,

 

          Хохирогч С.Батзаяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байх Гагнуур сервисийн ажлын байрандаа очоод ажлаа хийгээд байж байхад 19 цагийн орчимд ажлын байрныхаа гадна салхилаад зогсож байтал зүс таних залуу нэг найзынхаа хамтаар над дээр ирээд “Утасны цэнэг дуусчихлаа. Утсанд чинь сим-ээ хийж байгаад нэг яриад буцаагаад өгье” гэхээр нь би өөрийн утсаа өгөөд байж байхад ажлын байранд хүн дуудаад байхаар нь зүс таних болохоороо утсаар ярьж дуусчихаад буцаагаад өгчихөөрэй гэж хэлээд ажлаа хийх гэж ороод 5 орчим минутын дараа гараад харахад нөгөө 2 залуу миний утсыг аваад явсан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгөөд байж байхад надад Билгүүн гэдэг нэртэй нэг залуугийн зураг үзүүлсэн тэр залуу нь миний утсыг авч явсан залуу мөн байсан... Миний алдсан утас Самсунг Эс-6 Эдж маркын шаргал өнгөтэй утас байсан. Би уг утсыг 2017 оны 08 дугаар сард Теди төвөөс 450.000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн  70-71 дүгээр хуудас/,

 

          Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд “... тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 10 дугаар 23-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 312.000 /гурван зуун арван хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 хх-ийн 75-76 дугаар хуудас/,

 

          Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 100-102 дугаар хуудас/,

 

          Насанд хүрээгүй хохирогч Л.Тэмүүжин мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 12 цаг өнгөрч байхад хичээлдээ явах гээд Чингэлтэй дүүргийн таван буудлын автобусны буудал дээр гар утсаа чихэвчтэй Вluetooth-ээр холбоод дуу сонсоод зогсож байхад миний мөрөн дээр үл таних хүн зөөлөн цохиход нь эргээд харахад тэр хүн гараараа түцний хажууд зогсож байсан эрэгтэй хүн рүү заагаад тэр хүн чамайг дуудаад байна гэхээр нь би яваад очсон юм. Тэгсэн чинь тэр хүн гар утсаараа ганц яриулчих гэхээр нь өөрийн гар утсаа түүнд өгөхөд намайг дагаж очоод утсаа авчих гээд хорооны гудамжаар дээшээ өгсөөд миний утсаар хүнтэй яриад яваад байсан. Тэгж явж байгаад эхний гудамжаар доошоо уруудаад явсан. Ингэж явж байхдаа би гар утсаа авъя гэхэд надад өгсөн ба жоохон хэгжүүн банди уу үгүй юу ах нь ийм хүнд дүргүй шүү гээд байсан. Тэгснээ танилцъя ахыг нь Ганбаатарын Билгүүн гэдэг гээд надтай танилцсан. Улмаар дахиад гар утсаа өгч бай хүнтэй яриадхая гэхээр өгсөн чинь хүнтэй ярьж байгаа дүр үзүүлээд байсан. Үүнийг би яаж мэдсэн бэ гэвэл тухайн үед гар утсаа Bluetooth -ээр холбосон байсан болохоор мэдсэн юм. Харин тэрний дараа миний гар утасруу гаднаас хүн залгахад нь би Bluetooth-ээр ярьсан чинь тэр залуу чиний утас холбогдсон байсан юмуу гэж асуугаад дахиад надаас хүнтэй яриадхая гэж аваад нэг хүнтэй хайраа хаана яваа юм гэх зэргээр ярьж байгаад Хайлаастын гудамжаар гарч ирээд давхар дэлгүүр ороод тамхи авах гэтэл худалдагч нь ширхэгээр зарахгүй гээд гараад явсан. Гарч яваад мухар гудамжаар эргээд утсаа егч бай хүнтэй яриад зураг аваад ирье гээд нэг хашаа руу орсон, орохдоо хаашаа руу ойртож болохгүй шүү том нохой байгаа нохой битгий хуцуулаарай гэж хэлээд орсон.Тэгээд би 5-10 минут хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь хашаа руу нь яваад ортол хоосон хашаа байсан. Ингээд би ээждээ болсон явдлыг хэлж ээжийн хамт цагдаагийн байгууллага дээр ирсэн. Миний утас Самсунг Галакси Ж-7 гэсэн нэртэй хар өнгийн утас байсан. Би уг утсыг 2017 оны 5 сард 400.000 төгрөгөөр Солонгос улсаас авчруулсан..." гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 105-106 дугаар хуудас/,

 

             Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд “...тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2017 оны 10 дугаар 06-ны өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 372.000 төгрөг /гурван зуун далан хоёр мянга/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэсэн мэдүүлэг /1 хх-ийн 108-109 дүгээр хуудас/,

 

             Насанд хүрээгүй хохирогч Б.Тамир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 12:30-аас 18 цагийн хооронд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд байрлах Билгүүн дэлгүүрийн зүүн талаар хойшоо яваад Н.Очирбат гэж найзынхаа гэрийн гадаа очоод гудамжинд уулзаад байж байхад Билгүүнээ гэж залуу хажуудаа Буянаа бас нэг залуутай хамт ирээд Билгүүнээ утсаараа ганц яриулчих гэхээр нь би нэгж байхгүй гэсэн чинь мобиком дохидог юм өгөөдөх гээд нэхээд авсан. Би тэгээд ахаа одоо утсаа авъя гэсэн чинь дэлгүүр хамт орчихоод ирье гэхээр нь би явахгүй эндээ байж байя гэсэн чинь намайг айлгаад цохих гээд байсан тэгснээ сүүлдээ ахыгаа уучлаарай ах нь муу хүн бишээ оюутан цэрэгт яваад ахлах ахлагч цол авсан. Тэгээд би ахаа утсаа авъя гэсэн чинь чи байж бай манай найзтай хамт яваад скайтелийн нэгж яваад ир гээд намайг тэр танихгүй залуутай хамт дарамталж явуулсан. Би тэгээд дэлгүүр ороод ирэх хооронд Билгүүнээ байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 151 дүгээр хуудас/,

 

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 152-155дугаар хуудас/,

 

            Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд “...Лж К-4 маркийн утас 239.700 төгрөгөөр үнэлэгдэв…” гэжээ /1 хх-ийн 160-161 дүгээр хуудас/,

 

            Насанд хүрээгүй хохирогч Х.Бархсад мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр би ангийнхантайгаа явган аялалаар явах гээд өглөө 10 цагийн орчимд цагаан худаг дээр өмнө харж, сонсож байсан нохой Билгүүн гэх хүүхэд бид нарыг нааш ир гэж дуудахаар нь очиход биднээс мөнгө байна уу, гар утас байна уу гэх зэргээр асуугаад байсан. Тэгэхээр нь бид нар мөнгө болон гар утсаа өгөхгүйн тулд тамхи авах гээд явж байна гэж хэлсэн. Тэгсэн чинь мөнгөгүй юм бол надад тамхи аваад өгчих гээд намайг дагуулаад найзуудыг үлдээгээд тэр хавьд жижиг дэлгүүр орж тамхи ширхэглэж авч өгөөд байж байтал надаас найзууд чинь гар утастай юу гээд байхаар нь би найзуудаа хямдхан муу утастай байгаа гэж ойлгуулах гээд нээх гоё утас байхгүй, нэрийг нь мэдэхгүй байна гэж хариулсан . Тэгээд намайг дагуулж худаг дээр ирж Жавхлантөрийг гар утсаа өгч бай гэсэн чинь Жавхлантөр би сургууль дээр найздаа өгөөд үлдээчихсэн гэж хэлсэн. Тэгсэн чинь тэр гурвыг явуулаад араас чинь найзыг чинь явуулна гэж хэлээд намайг авч үлдээд чи утсаа өгч бай хүнтэй яриадхъя гэж хэлж аваад оролдож байгаад өөрийнхөө утастай нийлүүлээд хүнд 10.000 төгрөгөөр тавьчихъя гэж яриад чи орой аялалаар явж ирээд аваад миний гар утсыг гүүрэн дээр аваад ирээрэй гэсэн. Тэгэхээр нь би одоо мөнгийг нь өгчихье та байж байгаарай гээд найзууд дээрээ оччихоод мөнгө аваад эргээд иртэл байхгүй болсон байсан . Ойр орчмоор хайгаад олдоогүй юм...” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 194-195 дугаар хуудас/,

 

     “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд “...Самсунг Жи-3 маркийн утас 156.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /1 дүгээр хх-ийн 199- 200 дугаар хуудас/,

 

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 187-190 дүгээр хуудас/,

 

            Насанд хүрээгүй хохирогч Б.Содбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 8 дугаар сарын 19-ний  өдөр Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо Хангайн 23 дугаар байрны 12 тоотод байх найз Төгөлдөрийн гэрт 10 цагийн үед очоод Төгөлдөр бид 2 уйдаад байхаар нь ПС тоглохоор Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Акума авто :асварын хойд талд байрлах Лазер нэртэй тоглоомын газар ПС тоглоосын газар 2 цагийн үед тоглосон. Тоглож байхад саарал цамц, саарал шоорттой, хар  даавуун гуталтай, 20 орчим насны таргандуу халзан толгойтой ах ирээд утсаа өгч бай ярьчихаад өгье гэхээр өгсөн чинь ярьчихаад буцаагаад өгсөн, удалгүй дахиад утсаа өгч бай ярьчихаад өгье гэхээр нь би утсаа өгсөн. Тэгээд тоглоомын газар байхгүй болохоор гараад харсан чинь гадаа утсаар яриад зогсож байсан. Тэгээд орж ирэхгүй болохоор гараад харсан чинь байхгүй болсон байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 4-5, 14 дүгээр хуудас/,

 

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /2 хх-ийн 8-11 дүгээр хуудас/,

 

            Эд зүйлийн үнэлгээнд “...LG g-4 маркийн гар утас 550.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 17 дугаар хуудас/,

 

            Хохирогч А.Ойдов мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2017 оны 10 сарын 18-ны өглөө 07 цаг 50 минутын үед гэрээсээ гараад сургуульдаа явж байх үед Чингэлтэй дүүргийн 13-р хороо Сургуулийн 10-р гудамжны адагт Билгүүнээ гэх ...намайг гар утсаа 17-гийн буудалд 25,000 төгрөгөнд тавьчих гэхээр нь би өдөр дүүгээ цэцэрлэгээс авдаг эмээ залгаж хэлдэг юм гэж хэлэхэд чи сим картаа аваад найзынхаа утсанд хийчих гэхээр нь би гуйхад би чиний утсыг авахаа болилоо гэсэн...Тэгээд цаашаа явж байгаад дахиад тэр дугаарлуугаа залгаад болж байна уу би очиж байна гараад ирээч гээд намайг дагуулаад л яваад байсан. Би гэр нь болж байна уу гэтэл одоо 2 гудамжны цаана байгаа цаанаасаа ордог Сэлбэ голоор улаан турбон дээгүүр гараад хашаагаа дагаад доошоогоо яваад зүүн тийш гудамж руу эргээд дээд тал нь улаан тоосгон доод тал нь цагаан өнгийн хүнсний дэлгүүрийн урдуур цаашаа яваад гудамж руу ороод нөгөө хүн рүү залгасан одоо гараа би нөгөө бацааныг явуулчихъя гэж ярьсан. Утсаа тасалсны дараа би юу авчрах юм бэ гэж асуухад 30,000 төгрөг бас ганга өвстэй адилхан тамхи андуурваа гэсэн. Би утсаа авъя гэтэл би чамайг ирэхээр чинь өгнө хэрвээ чамайг ирэхгүй бол чамайг олоод сургуулийн чинь өмнө бүлнэ гэсэн. Чи хурдан яв гэсэн...би ердөө цаашаа эргээд вж байхад Билгүүнээ зугтаачихсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

 

            Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд “...Хохирогч А.Ойдовын Самсунг Галакси С-5 маркийн утас 132.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 51 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.Одсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 13 цагт Хангай хотхонд байрлах Оюун-Эрдэнэ найзындаа байж байтал 16 цагийн үед манай найз Анар ирсэн тэгээд тэндээ хөзөр тоглож байгаад орой 22 цаг өнгөрөөгөөд найз Анарын хамт Анарын гэр рүү 32-ын автобусны буудал өнгөрөөд алхаад явж байтал урьд өмнө зүс таних Г.Б бид хоёрын араас дуудаад “намайг ийшээ дөхүүлээд өг” гээд Сод Монгол колонкын доошоо заасан. Тэгээд бид 2 гудамж руу дагаад ортол хутга гаргаж ирээд би хүн хутгалчихлаа шийдсэн явж байна утсаа гаргаад ир гээд манай Анар найзад хэлсэн тэгтэл Анар найз байхгүй гэхэд би өөрөө нэгжээд гаргаад ирэх юм бол ална шүү гэсэн чинь манай найз утсаа гаргаад ирсэн чинь ID lock-той  юм хэрэггүй гэсэн тэгээд намайг утсаа гаргаад ир гэхээр нь Самсунг Ноте-2 гар утсаа гаргаад ирэхэд кодоо гаргаадах гэхээр нь хэрэггүй ахаа гэхэд одоо чамайг дүрчих үү гээд байхаар нь өгсөн. Тэгээд Билгүүн Сод Монгол колонкын тийшээ явсан...” гэсэн мэдүүлэг /2 хх-ийн 91 дүгээр хуудас/,

 

            Эд зүйлийн үнэлгээнд “...хохирогч Б.Одсүрэнгийн Самсунг ноте-2 маркийн утас 200.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 102 дугаар хуудас/,

 

            Гэрч Б.Анар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Одсүрэнгийн гэр рүү явах гээд 32-р тойрог өнгөрөөд явж байтал Билгүүн гэх хуучин таньдаг ах бид хоёрыг дуудаад намайг гэр рүү дөхүүлээд өг гэж хэлсэн. Тэгээд бид хоёр нөгөө ахыг аваад 32-н тойргийн шатахуун түгээх станцын арын харанхуй руу ортол Билгүүн гэх ах намайг эхлээд гар утсаа гаргаад ир гэж хэлсэн. Би утсаа гаргаад иртэл “Ай фоне утас хэрэггүй аяди локтой байдаг юм” гэж хэлээд “манай найзыг утсаа гаргаад ир” гэж хэлсэн манай найз утсаа гаргаж өгсөн. Тэгтэл нөгөө ах манай найзын утсыг аваад одоо би энэ утсыг чинь авна гэсэн тэр үед манай найз “гар утсаа авья” гэж хэлтэл хутга гаргаж ирээд би хүн дүрчихээд шийдсэн явж байна шүү гэж хэлээд өөрөө яваад өгсөн. Бид хоёр араас нь дагаад “утсаа авья” гэтэл нөгөө ах зайл гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд бид хоёр зам дээр байсан хоёр цагдаад гар утсаа алдчихлаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 92-93 дугаар хуудас/,

 

     Хохирогч М.Ган-Эрдэнэ мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Билгүүнтамир гэдэг найзтайгаа хамт 3-р сургууль дээр зааланд тоглочихоод автобусны буудал руу явж байтал хоёр танихгүй ах бид хоёрыг дагаад яв гэсэн. Тэгээд 3-р сургуулийн хажууд нэг байр сургууль хоёрын дунд очоод цэнхэр өнгийн суудлын бөмбөгөр Пит, Ист хэлбэртэй машинд нэг ах нь суугаад нөгөө ах нь машинаасаа тугалган цаастай бөөрөнхий зүйл гаргаж ирээд цүнхэндээ хий гээд миний цүнхэнд хийлгэсэн. Тэгээд дахиад машинаас хутга гаргаад ханцуйныхаа завсар хийсэн. Тэгээд намайг хүргээд өг гээд бид хоёр зодно гээд байхаар тэр хоёрыг дагаад 100-н айлын гүүрний хажуугаар гараад цаашаа яваад далан тулаад намайг гол гар гэсэн тэгээд өөрөө араас дагаж гарч ирээд утсаа гаргаад ир гэж хутгаа ханцуйнаасаа цухуйлгаад миний Самсунг Галакси Эс 6 маркийн гар утсыг аваад явсан. Өндөр намаараа 170 см орчим өндөртэй халзан толгойтой, хар өнгийн биеийн тамирын хослолтой, толгой дээрээ хар өнгийн нүдний шил тавьсан байсан. Бордуу царайтай, булчинлаг биетэй ах байсан...” гэсэн мэдүүлэг /2 дугаар хх-ийн 235-236 дугаар хуудас/,

 

     “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд “...хохирогч М.Ган-Эрдэний Самсунг Галакси эс-6 маркийн утас 256.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /2 дугаар хх-ийн 240-241дүгээр хуудас/,

 

     Хохирогч С.Билгүүнтамир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр 12 цагийн орчим би Монген сургууль руу явахаар автобусны буудал руу алхаад явж байтал Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо 56 дугаар байрны гадаа гражны хажууд үл таних 2 эрэгтэй хүн тааралдаад нэг нөхөр машин шүргээд зугтаачихлаа хаалгыг нь тогшоод өг гэж хэлсэн. Тэгээд намайг дагуулаад 226 байрны 4 дүгээр орцны 5-н давхарт гараад энэ орц биш байна гэснээ доошоогоо нэг давхар буугаад надад 100 төгрөг өгөөд чи энэ мөнгийг ийшээгээ ороод нэг нөхөрт өгчих тэгэхээр чамд мөнгө өгнө гэж хэлээд явуулах гэж байснаа энэ цагдаа дуудчихнаа гэж хэлээд тэгснээ хогийн пүнкерний хажууд очоод надад нэг нь хутга тулгаад чи 3 тоолохын дотор утсаа гаргаж өг гэж хэлээд надаас миний утсыг авсан. Тэгээд 4 давхарын эхний хаалгыг зааж өгөөд ийшээгээ оруулаад өг гэж хэлээд өөрсдөө болохоор бид нар 2 давхарт байж байя гэж хэлээд доошоогоо буусан. Тэгээд би тэр хаалгыг нь тогшиж байтал орцны хаалга дуугарахаар нь би тэр чигтээ доошоогоо гүйж буугаад гараад харахад тэр хүмүүс байхгүй байсан. 2 хүн байсан бөгөөд нэг нь надаас намхан 160 см өндөртэй, эрэгтэй махлаг царайтай, дан хар өнгийн хувцастай богино хар куртиктай, 20-25 насны эрэгтэй байсан. Энэ эрэгтэй нь хутгатай байсан бөгөөд шар өнгийн гэр маягийн бүрхүүлтэй иштэйгээ нийлээд 20 см орчим урттай хутга байсан. Нөгөөх нь 170 см өндөртэй нөгөө залуугаа бодвол арай залуу царайтай, улаан өнгийн сагсны гэмээр дээрээ 85 гэсэн дугаартай хувцастай байсан...” гэсэн мэдүүлэг /З дугаар хх-ийн 82-83 дугаар хуудас/,

 

     Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3 дугаар хх-ийн 77-81 дүгээр хуудас/, 

 

     Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд “...Хохирогч С.Билгүүнтамирын Самсунг Галакси эс-6 маркийн утас 288.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /3 дугаар хх-ийн 113-114 дүгээр  хуудас/,

 

     Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 233-235 дугаар хуудас/,

 

            Хохирогч Б.Батболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...би 2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн үед манайд орж ирж тоглодог орж ирээд өнөөдөр миний төрсөн өдөр болж байгаа юм та утсаараа нэг яриулчих гэж гуйсан. Тэгээд би утсаа өгсөн бөгөөд тэр хүүхэд ярьж байгаад гараад явчихсан байсан. Би өөрийн утас руугаа залгахад би АТМ-д байна мөнгө авчихаад орлоо гэж хэлсэн. Орж ирэхгүй болохоор нь дахиад утас руугаа залгахад миний утас холбогдох боломжгүй байсан. Тэр хүүхэд 14 номерийн компьютер дээр сууж байсан. Би сууж байсан компьютер дээр нь очоод фэйсбүүк хаягийг үзэхэд Ганбаатарын Билгүүн 1995 оны 12 сарын 12-нд төрсөн гэж бичсэн байсан. Тэр хүүхэд манайд орж ирж тоглоод 7 хонож байгаа юм. Би алдсан гар утсаа 2017 оны 01 сарын 03-ны өдөр хувь хүнээс 550.000 мянган төгрөгөөр худалдаж авч байсан. Миний утасны марк нь оффо к-95  загварын ягаан өнгийн гар утас байгаа юм. имэй код байхгүй...” гэсэн мэдүүлэг /З дугаар хх-ийн 141-143 дугаар хуудас/,

 

            “Дамно” ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд “...Хохирогч Б.Батболдын оффо К-95 маркийн утас 500.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /3 дугаар хх-ийн 153-154 дүгээр хуудас/,

 

            Насанд хүрээгүй хохирогч Б.Мөнхсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр би өөрийн найз Сугарсүрэнтэй хамт бэлтгэлдээ явах гээд Сугарсүрэнгийн гэрээс гарч ирээд Эх нялхсын хашаан дотор явж байтал үл таних 2 ах бид 2-ын араас дуудаад очтол гал байна уу гэсэн. Тэгэхээр нь байхгүй гэж хэлээд цаашаа явтал ахиад араас дуудаад цаг хэд болж байна гэж асуусан. Тэгэхээр нь би цаг 08 цаг 30 минут болж байна гэж хэлтэл та 2 хаашаа явах юм гэхээр нь модны 2-руу бэлтгэлдээ явж байна гэтэл зүг нэг юм байна. Хамт явцгаая гэснээ чи дургүйцээд байгаа юм уу, яагаад муухай хараад байгаа юм гээд намхан нуруутай мөрөн дээрээ шивээстэй залуу нь намайг заамдаж аваад тавьсан. Тэгээд тэр 2 Сугарсүрэн бид 2-той хамт Гурван гал эмнэлгийн хажуугаар явж байхдаа утсаа өгч бай яриад өгье гээд Сугарсүрэн бид хоёрын гар утсыг ээлжилж аваад яриад буцааж өгсөн. Тэгээд бид 2-г та 2 хүнд нэг юм оруулаад өгчих гэсэн. Оруулж өгвөл мөнгө өгнө, тэр мөнгийг аваад гараад ир гэж гуйсан. Тэгэхээр нь бид 2 яараад байна гэтэл ганц удаа тус болчих, бэлтгэл чинь орох болоогүй байна гэхээр нь Сугарсүрэн бид 2 зөвшөөрсөн. Тэгээд бид 2-г дагуулаад 35 дугаар байрны 3 дугаар орцны 6 давхар руу дагуулж ороод 5 давхарын цагаан өнгийн хаалга руу ороод энэ ууттай юмыг өг гээд зүүн мөр орчимдоо шивээстэй намхан нуруутай залуу нь надад ууттай зүйл өгсөн. Гэтэл өндөр нуруутай залуу нь наадахыг чинь орвол хутгалчихвап яахын гэсэн. Тэгэхээр нь би айгаад яах юм  гэсэн чинь намхан нуруутай залуу нь үгүй бол би чамайг одоо энд хутгалах юм уу, эсвэл чи хутга аваад орох юмуу, би хутгалуулж байсан гээд баруун гарынхаа шуун дээр байсан хутганы сорвио харуулсан. Тэгэхээр нь би айгаад болимоор байна гэсэн чинь намхан нуруутай  залуу нь өмднийхөө халаасыг ухаад юм гаргаж ирэх гэж байгаа юм шиг болоод байснаа чамайг хутгалаад үлдээчихэж чадна гэж намхан нуруутай зуүн мөр орчимдоо шивээстэй залуу нь хэлснээ 4-үүлээ буцаад хаана уулзахаа тохиролцох хэрэгтэй юм байна гээд буцаж байрнаас гараад нөгөө 2 ах бид 2 гадаа сааданд сууж байя чи гар утас цүнхээ найздаа үлдээ чамайг дээрэмдэж магадгүй гэсэн. Тэгэхээр нь би өөрийн гар утас болон, цүнхээ найздаа өгсөн ба Сугарсүрэн уг 2 ахтай сааданд үлдээд би 3 дугаар орцруу орох гэтэл кодыг нь мэдэхгүй байсан ба дээрэмдэнэ, хутгална гээд байсан болохоор айгаад орж чадахгүй 5-10 минут зогсож байгаад буцаад сааданд очтол тэр 3 байхгүй байсан ба удалгүй Сугарсүрэн сургуулийн хажуугаас 2 цүнхээ үүрчихсэн гарч ирэхээр нь цүнхээ авчихаад миний утас гэсэн чинь нөгөө 2 чинь чи бид хоёрын утсыг авч үлдээд намайг чиний араас ороод ир гээд явуулсан гэсэн. Тэгээд Сугарсүрэн бид 2 нөгөө 2 ахын үлдсэн гэх газар очтол байхгүй байсан. Тэгээд сургууль дээрээ ирээд цагдаад хандсан.миний утас Самсунг Эс 5 утас байсан...” гэсэн мэдүүлэг /З дугаар хх-ийн 193-194 дугаар хуудас/,

 

            Насанд хүрээгүй хохирогч О.Сугарсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Сар өдрөө сайн санахгүй байна. Би өөрийн найз Мөнхсайхантай хамт гэртээ байж байгаад 06 цаг 40 минутын уед бид 2 бэлтгэлдээ явахаар манай гэрээс гараад Эх нялхсын хашаан дотор алхаад явж байтал үл таних 2 эрэгтэй бид хоёрыг дуудаад цаг хэд болж байна гэсэн. Тэгэхээр нь би 09 цаг болж байна гэж хэлчихээд явах гэтэл та 2 хаа хүрэх юм гэхээр нь модны 2 руу бэлтгэл рүүгээ явж байна гэхэд өндөр нуруутай ах нь намайг нааш ир гэж дуудсан. Тэгэхээр нь би яасан гэтэл чи дээр надтай хороололд таарчихаад над руу томроод байдаг банди мөн үү гэсэн. тэгэхээр нь би та хүн андуурсан байна гэж хэлсэн. Тэгтэл тэр ах Мөнхсайханыг ороолтоо доош нь буулга гэсэн. Тэгтэл Мөнхсайхан ороолтоо доош нь буулгасан чинь муухай хараад байна уу гэсэн. Гэтэл Мөнхсайхан үгүй гэж хэлсэн. Тэгээд бид явах гэтэл араас дахиж дуудаад цаг яг хэд болж байна гэхээр нь би утсаа гаргаж ирээд цагаа хараад 08 цаг 53 минут болж байна гэж хэлчихээд явах гэтэл бид хоёроос намхан нуруутай нь тамхи асуусан. Тэгээд бид 2 тамхи татдаггүй гээд цааш явах гэтэл та 2 нааш ир гэж намхан нуруутай нь дуудаад та 2 бид 2-т нэг туслаач гэсэн. Гэтэл Мөнхсайхан бид 2 тусламаар л байна даанч амжихгүй нь гэж хэлтэл удахгүй шүү дээ байр руу юм оруулж өгөөд л болоо модны 2-руу зүг нийлж байна хамт явъя гэсэн Тэгэхээр нь үгүй ээ ахаа бид 2 амжихгүй гэж Мөнхсайхан хэлтэл намхан нуруутай ах нь та 2 миний хэлснийг хий эсвэл эндээ надад хутгалуулаад үлд гэсэн. Тэгэхээр нь бид 2 айгаад явах гэтэл бид 2-г дагаад яваад байсан. Тэгээд гурван гал эмнэлгээс доош уруудаад явтал тэр 2 та 2 байр руу юм оруулж өг өгөхөөс өөр аргагүй гэсэн ба намхан нуруутай ах нь Мөнхсайхан руу уурлаад Мөнхсайханыг зодох гээд байсан. Тэгээд бид 2 зөвшөөрсөн. Тэгтэл бид 2-г модны хоёрын өндөр цэнхэр байр руу дагуулж орох гэтэл өндөр нуруутай ах нь энэ 2 дэмий юм бишүү гэтэл намхан нуруутай ах нь яасан гэтэл өндөр нуруутай ах нь энд дандаа болж бүтэхгүй хүмүүс байгаа энэ 2-г хутгалчихвал яах юм гэсэн. Тэгтэл намхан нуруутай ах нь  та 2 зүгээр биздээ гээд бид хоёрыг айлгасан. Тэгээд 35 дугаар байрны 5 билүү  6 давхарт гараад Мөнхсайхан юмыг нь оруулж өгөхөөр болоод бид 3 гадаа хүлээхээр болоод хаана уулзахаа тохиролцох хэрэгтэй гээд бид 4 гарсан. Тэгээд бид 3 сааданд Мөнхсайханыг хүлээхээр болоод Мөнхсайхан орцруу ганцаараа ор гэсэн. Тэгснээ намхан нуруутай ах нь чамайг цүнх утастайгаа орвол цүнх утсыг чинь дээрэмдэнэ найздаа үлдээ гээд Мөнхсайханы цүнх утсыг нь надад өгүүлсэн. Тэгээд Мөнхсайхан орц руу орохоор болоод нөгөө намхан ахын халааснаасаа гаргаж өгсөн ууттай зуйлийг аваад явсан ба бид 3 сааданд үлдэх гэтэл намхан нуруутай нь 3-уулаа жоохон ийшээ явъя гээд намайг дагуулаад байрны хойгуур яваад байрнаас холдох гэхээр нь би ахаа хаашаа явах байгаа юм бэ? Эндээ хүлээж байгаад манай найзыг аваад явъя гэтэл чи дуугай дагаад яв гээд намхан нуруутай нь урд гараад алхаад байсан. Тэгээд би заза гээд дагаад алхаад яваад байтал 96 дугаар сургуулийн цаана гараад 10 давхар байрны нэг орц руу ороод 10 давхарт нь гараад эндээ хүлээе гэсэн. Тэгэхээр нь би гайхаад манай найз бид нарыг яаж олох юм гэтэл чи юмнуудаа үлдээгээд найзыгаа дагуулаад хүрээд ир гээд миний болон Мөнхсайханы цүнх утас зэргийг авч үлдэх гээд байсан. Тэгэхээр нь би цүнх утсаа үлдээхгүй гэтэл та 2 цагдаа дагуулаад ирвэл яах юм гэсэн. Тэгэхээр нь би цагдаа дуудахгүй гээд гарах гэтэл намхан нуруутай залуу нь намайг хана руу шахаад наадахаа үлдээгээд яв гээд байгаа юм бишүү гэсэн. Тэгэхээр нь би 2 гар утсаа үлдээгээд 2 цүнхээ аваад доошоо шатаар буугаад Мөнхсайханы үлдсэн байрны орцны гадаа иртэл Мөнхсайхан ууттай юмыг нь өгөөгүй гээд орцны гадаа зогсож байсан. Тэгээд би одоо 2-уулаа яах юм гэтэл Мөнхсайхан цүнхээ надаас аваад миний утас гэсэн. тэгэхээр нь би өөрийнхөө утсыг чиний утастай тэр 2 ахад үлдээчихсэн уурласаар байгаад аваад үлдсэн гэж хэлсэн. Тэгээд бид 2 нөгөө байрны 10 давхар руу гүйгээд очтол         тэр 2 ах байхгүй байсан. Тэгээд бэлтгэл дээрээ ирээд цагдаа дуудсан. Тэгээд бид 2 утас руугаа залгаж үзэхэд холбогдох боломжгүй байсан. Миний утас самсунг J3 маркийн утас байсан...”  гэсэн мэдүүлэг  /3 дугаар хх-ийн 196-198 дугаар хуудас/,

 

            Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 39-44 дүгээр хуудас/,

            Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд “....Б.Мөнхсайханы Самсунг эс-5 маркийн утас 176.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /5 дугаар хх-ийн 22-23 дугаар хуудас/,

 

            Дамно ХХК-ны хөрөнгийн үнэлгээний тайланд “...О.Сугарсүрэн Самсунг Жи-3 маркийн утас 232.000 төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /5 дугаар хх-ийн 26-27 дугаар хуудас/,

 

            Хохирогч Ч.Нацагдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цаг 30 минутын үед гэртээ харих гээд баруун дөрвөн замаас автобусанд сууж улмаар Ардын эрхийн автобусны буудал дээр буугаад тэндээсээ  Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо 1 дүгээр байр руу орох гээд алхаад явж байсан  юм. Гэтэл яг авто плазагийн уулзвараас зам гараад явж байтал гэнэт 19-21 орчим насны десант бор хартай куртка өмссөн, цэнхэр өнгийн жинсэн өмд өмссөн, шар өнгийн тимберланд гутал өмссөн, хар өнгийн ноосон малгай өмссөн, шар царайтай 170 орчим см өндөртэй эрэгтэй намайг утсаараа ганц яриулчих гэхээр нь  нэгжгүй гэтэл намайг дохиулчих гэхээр нь би өөрийн утсаа гаргаж ирээд өгсөн...утсыг чинь нь 50000 төгрөгөнд тавиад буудалд хоночихоод өглөө аваад өгье гэхээр нь би ээж, аавд юу гэж хэлэх юм бэ гэтэл намайг Бүүвэй гэдэг юм, намайг авсан гээд хэлчих. Надад угаасаа гэр орон ч байхгүй, хаяг байхгүй хэн ч олж чадахгүй гэж хэлсэн. Ах нь одоо хар тамхи хэрэглэчихсэн байгаа, чамд анзаарагдаж байна уу гэж хэлчихээд хоёулаа гарч тамхи олъё гэж дагуулж гартал замын эсрэг талд ломбард харагдахад тийшээ явъя гээд зам гарсан. Тэгээд намайг дагуулж ломбард ороод эзэнтэй нь уулзаад утас хэдээр авах вэ гэтэл 300.000 төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэгээд үүдэнд нь гарангуутаа утсыг чинь хэдээр тавих уу, чи хэдээр авах боломжтой вэ гэхээр нь би бага л байвал сайн байна гэсэн юм. Тэгтэл наанаа үүдэндээ байж бай гээд өөрөө орсон ба жаахан байж байгаад буцаж дуудахад ломбардны хүн нь надаас утасны чинь эд ангиуд зүгээр үү гээд шалгуулсан. Тэгтэл нөгөө ах одоо намайг энд чейзэртэй хүн ирж авах ёстой чи гараад үүдэнд байж бай гээд гаргасан. Тэгээд удалгүй дуудахаар нь би буцаж ортол ахиад утасны эд анги асуухаар нь би симээ авчих уу гэж хэлээд симээ аваад бид 2 хоёр хамт гарч улмаар нэг утасны дугаар тэмдэглээд авчих гээд  ямар  дугаар байсныг би санахгүй байна. Тэгээд би эргэж харалгүйгээр шууд нэгдүгээр байр руу гэртээ орж аав руу ярьсан...” гэсэн мэдүүлэг /4 дүгээр хх-ийн 164-165 дугаар хуудас/,

 

             Иргэний нэхэмжлэгч Б.Ялалтбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би “Цамба дива” нэртэй барьцаалан зээлдүүлэх газарт ажиллаад 1 сар болж байна, тус газар нь манай найз Мөнхгэрэлийн /94111491/ эзэмшлийнх юм. 2018 оны 01 дүгээр сарын 09-ны орой 20 цаг 20 минутын үед гаднаас 20 орчим насны махлаг биетэй 165-170 орчим см өндөртэй бор царайтай гадуураа хөх алаг өнгийн десант урт куртик өмссөн залуус хохирогч гэх хүүхдийн хамтаар орж ирээд “утас тавих гэсэн юм, айфон 6 хэдээр авах уу" гэхээр нь “хэдийн багтаамжтай юм” гэхэд “16-ийн багтаамжтай” гэж хэлсэн. тэгээд 300.000 төгрөгөөр авна гэж хэлэхэд тэр залуу зөвшөөрөөд хохирогч залуугаар ай ди нууц үгийг нь гаргуулаад иргэний үнэмлэхгүй байсан учир биеийн байцаалтыг нь компьютер дээр бүртгэж аваад 14 хоногийн хугацаатай 10 хувийн хүүтээйгээр 300.000 төгрөгөнд тус гар утсыг барьцаанд авсан юм. Өөрөө иргэний үнэмлэхээ орхичихсон тэгээд гар утсаа авахдаа иргэний үнэмлэхээрээ авна гэж хэлсэн болохоор нь би гар утсыг нь 300.000 төгрөгөөр барьцаанд авсан...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 63 дугаар хуудас/,

 

Гэрч О.Сандагдорж мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Даваасүрэн надад бор шилтэй шингэн зүйл өгсөн дараа нь мөнгөн цаасан дээр өвс тавиад дээрээс нь мөнгө ороож тавиад доороос нь асаагуураар халааж сор гээд өгөхөөр нь би тамхи шиг 2 удаа уушиглаад өгсөн, ...намайг энэ талаар асуусан чинь Даваасүрэн надад жаахан байгаа гэж байсан өөр юм хэлээгүй, Даваасүрэн цаасанд ороосон өвс сорчих гээд надад өгсөн , тэр өдөр анх удаа өвс хэрэглэж үзсэн...” гэсэн мэдүүлэг /5 дугаар хх-ийн 213-214 дүгээр хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Н.Халиун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Даваасүрэн, Сандагдорж, Маргад бид 4 хамт Даваасүрэнгийн машинтай явж байгаад Бэлхийн хойшоо амралтын газрын ойролцоо очиж өвс болон хоолойны эм хэрэглэсэн. Буцаад хот руу  орохоор явж байгаад би замдаа унтчихсан байсан. Нэг сэрсэн цагдаа хөөгөөд байна гэхээр нь гайхаад юу болоод байгаа юм тэгээд зогсохгүй яасан юм гэж хэлээд удаагүй байтал цагдаагийн машин урдуур орж ирээд зогсоосон. Ингээд бид 4-ийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр авч очоод шээснээс мансууруулах бодис илэрсэн. Би Даваасүрэнд өөрийнхөө насыг хэлж байгаагүй, Даваасүрэн ч гэсэн надаас асууж байгаагүй. Бид нар үе тэнгийн найз нөхдүүд шиг бие биенээ чи гэж л дууддаг, хоорондоо энгийн найзууд л харилцаатай байсан...өвс өөрт нь байсан юм шиг байна лээ, яг хаанаас яаж олж авсан, хаана хадгалж байсан гэх мэт зүйлийг мэдэхгүй ч уг зүйлээ хэрэглэхийг  тулган шаардаагүй. Би угаасаа 2017 оны 3 сараас эхлэн тамхи татдаг болсон учраас тухайн өвс гэх зүйлийг тамхи шиг бодоод сонирхож үзэхээр өөрөө аваад татсан. Түүнээс биш Даваасүрэн надад тэр өвсөө ямар нэгэн байдлаар мансууруулах, уруу татах гэж өгсөн асуудал байхгүй...” гэсэн мэдүүлэг  /7 дугаар хх-ийн 142 дугаар хуудас/,

 

Эд зүйл  баримт бичгийг хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /4 дүгээр хх-ийн 166  дугаар хуудас/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /4 дүгээр хх-ийн 180-182 дугаар хуудас/,

 

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...жолоочийн буюу баруун урд талын хаалганд голоор нь нугалж хийсэн саарал өнгийн өрөөсөн ажлын бээлий байх ба уг бээлий дотор нь цэцгийн үр шиг хэлбэртэй, ногоон өнгөтэй өвс бага хэмжээгээр хадгалсан байв...” гэжээ /5 дугаар хх-ийн 181-186 дугаар хуудас/,

 

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хх-ийн 203-204 дүгээр хуудас/,

 

Үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /5 дугаар хх-ийн 205-207 дугаар хуудас/,

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолд “...уутны хамт 2.4 грамм каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, уг бодисыг агуулсан тугалган цаас, саарал өнгийн ажлын бээлий 1 ширхэг зэргийг эд мөрийн баримтаар тооцов...” гэжээ /5 дугаар хх-ийн 208-209 дүгээр хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9778 дугаар дүгнэлт: “...Дүгнэлт: 1. Шинжилгээнд ирүүлсэн дээж шинжилгээнд тэнцэж байна.

                     2. 1805005690663 яллагдагч Г.Б, Г.Д эд мөрийн баримт” гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй....” гэжээ /4 дүгээр хх-ийн 52 дугаар хуудас/,

 

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын  27-ны өдрийн №9862 дугаартай шинжээчийн дүгнэлтээр: “Шинжилгээнд ируүлсэн Г.Дгийн шээсний дээжинд дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илрэв. Тетрогидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтанд багтдаг...” гэжээ /5 дугаар хх-ийн 247 дугаар хуудас/,

 

               Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн №9851 дугаартай шинжээчийн дүгнэлт: “Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн ажлын бээлий доторх өвс ургамал мэт зүйлд дельта-9 тетрогидроканнабинолын агууламж илрэв. Тетрогидроканнабинол нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтанд багтдаг...” гэжээ /6 дугаар хх-ийн 2 дугаар хуудас/,

 

               Шүүх сэтгэц эмгэг судлалын №48 дугаартай дүгнэлт: “...Г.Д нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай ба сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...мансуурах дон, мансууруулах бодисын хамааралгүй байна...” гэжээ /6 дугаар хх-ийн 34-35 дугаар хуудас/,

 

               Шүүгдэгч  Г.Бий иргэний үнэмлэхийн лавлагаа /4 дүгээр хх-ийн 108 дугаар хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /4 дүгээр хх-ийн 101 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /7 дугаар хх-ийн 158 дугаар хуудас/, шүүгдэгч  Г. Даваасүрэнгийн иргэний үнэмлэхийн лавлагаа  /6 дугаар хх-ийн 42 дугаар хуудас/ эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6 дугаар хх-ийн 81 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /6 дугаар хх-ийн 80 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Бий өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөр төлж барагдуулсантай холбоотой 2 хуудас баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

      Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

             Прокуророос Г.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 буюу дээрэмдэх гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар буюу залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч шүүх хуралдаанаар шинжлэн судалсан хэрэгт цугларсан баримтуудаар тэрээр уг хэргийг үйлдэхдээ тус хүндрүүлэх нөхцлөөр үйлдсэн болох нь бүрэн тогтоогдоогүй тул шүүхээс хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэдэг ойлголтод гэмт хэрэг үйлдэгч нь гэмт үйлдлээ тодорхой, тогтмол хугацааны туршид тогтвортой үйлдэж олсон эд хөрөнгийг тэрээр амьдрал, эдийн засгийн хувьд оршин тогтнох эх үүсвэр болгосон байхыг хамааруулж ойлгох ба Г.Бий залилах болон дээрэмдэх үйлдлүүдэд уг шинжүүд бүрэн нотлогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх зүйлчилэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.      

 

Залилах гэмт хэргийн тухай

 

Шүүгдэгч Г.Б нь:

 

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах “Гагнуур сервис” ХХК-ний байранд 2017 оны 8 дугаар сарын 20-ны өдөр С.Батзаяагийн “Самсунг Эс 6 Эдж” загварын гар утсыг нь “яриад өгье” гэж хуурч залилан авч 312.000 төгрөгийн,

 

2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ш.Шинэмөрөнгийн “Самсунг галакси ноте 4” загварын гар утсыг нь “яриад өгье” хуурч залилан авч 360.000 төгрөгийн,

 

2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Л. Тэмүүжингийн “Самсунг Жэй 7” загварын гар утсыг нь “яриад өгье” гэж хуурч залилан авч 372.000 төгрөгийн,

 

2017 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Л. Тамирын “Эл Жи” загварын гар утсыг нь “яриад өгье” гэж хуурч залилан авч 239.700 төгрөгийн,

 

2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Содбаярын “Эл Жи” загварын гар утсыг нь “яриад өгье” гэж хуурч залилан авч 400.000 төгрөгийн,

2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 19 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Авто плаза” худалдааны төвийн уулзвар дээр насанд хүрээгүй хохирогч Ч.Нацагдоржийн “Самсунг Эс-6” маркийн “яриад өгье” гэж хуурч, барьцаалан зээлдүүлэх газарт зээлийн барьцаанд тавьж 300.000 төгрөгийг,

2018 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Скай” нэртэй интернет тоглоомын газрын ажилтан Б.Батболдын эзэмшпийн “ОФФО” маркийн гар утсыг “яриад өгье” гэж хуурч залилан авч 500.000 төгрөгийн нийт 2.483.700 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч С.Батзаяа, Б.Батболд, Ш.Шинэмөрөн, насанд хүрээгүй хохирогч Л.Тэмүүжин, Л.Тамир, Б.Содбаяр, Ч.Нацагдорж нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Б.Ялалтбаярын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангууд, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ. 

Дээрх нотлох баримтуудын агуулгаас үзвэл Г.Б нь хохирогч нарын гар утсыг “хүнтэй ярьчихаад өгье” гэж тэрхэн зуур хуурч төөрөгдүүлэн хохирол учруулсан болох нь тогтоогдсон тул түүний гэмт үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

Тодруулбал шүүгдэгч нь дээрх байдлаар худал хэлж хохирогч нарт ташаа ойлголт өгч төөрөгдүүлэн хохирогчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч буй нь хуурч мэхлэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхлэж авах гэмт хэргийн шинжийг хангасан байна.

Иймд шүүх шүүгдэгч Г.Бийг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Дээрэмдэх гэмт хэргийн тухай

Шүүгдэгч Г.Б нь:

2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Х.Бархсадын “Самсунг жи 3” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 156.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт А.Ойдовын “Самсунг галакси эс 5” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч 132.000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 02-ны шөнө 22 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Шунхлай шатахуун түгээх станцын хойд талд насанд хүрээгүй хохирогч Б.Одсүрэнгийн 200.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси Нөт-2” маркийн гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэн авсан,

2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбийн голын эрэг орчим насанд хүрээгүй хохирогч М.Ган-Эрдэнийн 256.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси эс 6” маркийн гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдэн авсан,

Мөн шүүгдэгч Г.Б Г.Д нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт насанд хүрээгүй Б.Мөнхсайхангийн 176.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Эс-5”, О.Сугарсүрэнгийн 232.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-3” загварын гар утсыг тус тус хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэн авсан,

        Шүүгдэгч Г.Б Г.Д нар бүлэглэн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт 226 байрны 4 дүгээр орцонд насанд хүрээгүй хохирогч С.Билгүүнтамирын 288.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси Эс-6” загварын гар утсыг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолж дээрэмдэн авсан болох нь шүүгдэгч Г.Б, Г.Д нарын шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч Х.Бархсад, А.Ойдов, Б.Одсүрэн, М.Ган-Эрдэнэ, Б.Мөнхсайхан,  О.Сугарсүрэн, С.Билгүүнтамир нарын мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ, "Дамно" ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

         Шүүгдэгч нараас хохирогч нарыг айлган сүрдүүлж гар утсуудыг авсныг хохирогч, насанд хүрээгүй хохирогч нараас мэдүүлсэн, шүүгдэгч Г.Дгийн мэдүүлэг, шүүгдэгч Г.Бий мэдүүлгийн зарим хэсэг нь тэдгээрийн мэдүүлгүүдтэй агуулгын хувьд тохирч, насанд хүрээгүй хохирогч, хохирогч нараас тэдгээрт хүч хэрэглэхээр заналхийлж эд зүйлийг нь авсан этгээдүүдийг эргэлзээгүйгээр таньж заасан, хохирол учирсан болох нь тогтоогдсон байх шүүгдэгч нарын үйлдэл нь “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг тус тус агуулжээ.

 

Энэхүү үйлдэл нь бусдын эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд авах зорилгоор үйлдлээрээ нэгдэж, бусдад сэтгэл санааны хүчирхийлэл, заналхийлэл (айлган сүрдүүлэх) үзүүлэн довтолж шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр хохирогчийн эд хөрөнгийг авчээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүх шүүгдэгч Г.Бий залилах, дээрэмдэх, шүүгдэгч Г.Дгийн дээрэмдэх гэмт хэргийг хоёр буюу түүнээс дээш удаа бие даасан эхлэл, төгсгөлтэй, цаг хугацааны хувьд завсарлагатай, өөр өөр объектод халдсан давталттай үйлдсэн байх ба тэдгээрийн үйлдлийг үйлдэл тус бүрээр зүйлчилэх шаардлагагүй бөгөөд Эрүүгийн хуульд заасан зохих зүйл хэсэг, хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.        

 

Шүүгдэгч Г.Б, Г.Д нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн тухай

 

Шүүгдэгч Г.Д нь Төв аймгийн Жаргалант сумын нутгаас 2017 оны 7 дугаар сард НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9-тетрагидроканнабинолын агууламжтай  “өвс” гэх нэршилтэй мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, улмаар 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Тоёота Приус” маркийн 65-60 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан дельта-9- тетрагидроканнабинолын агууламжтай  уутны хамт 2.4 грамм Каннабис гэх нэршилтэй мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалдсан болох нь шүүгдэгч Г.Дгийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, автомашинд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, гэрч О.Сандагдоржийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн №9862, №9851, №10193 дугаартай дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нотлогдон тогтоогдлоо.

 

Сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг гагцхүү тусгай зөвшөөрлийн дагуу эмнэлэгийн зориулалтаар, нарийн чанд хяналтан дор хэрэглэхээс бусад бүх тохиолдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт хориглосон бөгөөд шүүгдэгчээс зохих тусгай зөвшөөрөл, хяналтаас гадуур, өөрөө хэрэглэх зорилгоор, байгалаас түүж, улмаар автомашиндаа байлгасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Дг сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иргэдийн төлөөлөгчөөс “Г.Д, Г.Б нарыг үйлдэл бүрт гэм буруутай” гэсэн дүгнэлт гаргасан болохыг тэмдэглэв.  

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар, шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар яллаж, өмгөөлөгч Ц.Тунгалагаас “...Г.Бийг залилах, дээрэмдэх хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон шинж тогтоогдоогүй тул хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү...” гэж, өмгөөлөгч М.Алтанцэцэгээс “...Г.Дгийн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаангүй...” гэсэн санал тус тус гаргажээ.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Бий гэмт үйлдлийн хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж, энэ талаарх дүгнэлтээ дээр тодорхой тусгасан байгааг дурьдах нь зүйтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын дүгнэлт, тайлбар зэргээр шүүгдэгч Г.Б, Г.Д нараас хохирогч нарын хохирлыг буцаан бүрэн нөхөн төлсөн нөхцөл байдал тогтоогдсон тул тэдгээрийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Б, Г.Д нарыг гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсэгт зааснаар тус бүрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Г.Б, Г.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн, Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн зэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүх шүүгдэгч Г.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялын хэмжээг тогтоов.

 

Шүүгдэгч Г.Б нь Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг шийтгэх тогтоолоор 7 сар 7 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж 4 сар 23 хоногийн хорих ял үлдсэн болох нь ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогджээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т заасныг баримтлан шүүгдэгч Г.Бий энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 10 сар 23 хоногийн хугацаагаар биечилэн эдлэх хорих ялын хэмжээг тогтоов.

 

Шүүгдэгч Г.Дгийн хувьд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр хорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй хэмжээгээр ял оногдуулах боломжтой гэж үзэн 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр шүүх шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дгийн хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг хөнгөнийг хүндэд нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ялын биечилэн эдлэх нийт хугацааг тогтоох нь зүйтэй гэж үзлээ.   

 

Шүүгдэгч Г.Б, Г.Д нарын хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн шүүгчийн захирамжаар яллагдагч Г.Бийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 423 дугаар хорих ангиас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлэн цагдан хорих захирамжын дагуу түүнийг 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шилжүүлсэн болох нь шилжүүлэх хуудас, ялын тооцооны лавлагаа зэргээр тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.Бийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид шилжүүлсэн хугацаа нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байх тул уг хугацаанаас 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүртэл нийт 380 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцлоо. 

 

Шүүгдэгч Г.Д нь 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрөөс 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 444 хоног, 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл 13 хоног, нийт 457 хоног цагдан хоригдсон хугацааг эдлэх ялд оруулан тооцов. 

 

            Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн уутны хамт 2.4 грамм каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, уг бодисыг агуулсан тугалган цаас, саарал өнгийн ажлын бээлий 1 ширхэг зэргийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Хар тамхитай тэмцэх газарт даалгах нь зүйтэй байна.  

Мөн хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурьдлаа.           

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч нараас нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн шунахай зорилго, нийгэмд зөв амьдрах зан төлөвшил хэвшээгүй нөхцөл байдал шалтгаалсан гэж үзэхээр байна.

 

          Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                                   ТОГТООХ нь:

 

            1. Прокуророос Г.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Мөн прокуророос Г.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй. 

            2. Шүүгдэгч Г.Бг бусдыг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг залилан авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

            Мөн шүүгдэгч Г.Бийг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            3. Шүүгдэгч Г.Дг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлон дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

            Мөн Г.Дг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            4. Шүүгдэгч Г.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            5. Шүүгдэгч Г.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.7 дугаар зүйлийн 1-т тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

            6. Эрүүгийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 3 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Дд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 2 жилийн хугацаагаар хорих ялыг биечилэн эдлүүлэхээр тус бүрт тогтоосугай.

            7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар шүүгдэгч Г.Бий Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үлдсэн 4 сар 23 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн нийт 3 жил 10 сар 23 хоногийн хугацаагаар хорих ялын нийт хэмжээг тогтоосугай.

            8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б, Г.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус бүрт тогтоосугай.

            9. Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Бийг цагдан хоригдсон 380 хоног, шүүгдэгч Г.Дгийн цагдан хоригдсон 458 хоногийг тус тус эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч Г.Д, Г.Б нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

            10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6  дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн уутны хамт 2.4 грамм каннабис гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодис, уг бодисыг агуулсан тугалган цаас, саарал өнгийн ажлын бээлий 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Хар тамхитай тэмцэх газарт даалгасугай.   

            11. Шүүгдэгч Г.Д, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, тэдгээрийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай. 

            12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            13. Шийтгэх тогтоолд гомдол гаргаж, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д, Г.Б нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДУЛАМСҮРЭН

                                ШҮҮГЧИД                                    Б.МӨНХ-ЭРДЭНЭ

                                                                                       Д.РЕНЧЕНХОРОЛ