Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 469

 

                   

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2016/00480/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, “Хэнтий-Ус ”ХХК-ийн 2 дугаар халуун усны хашаанд оршин суух, Тугчин овогт Мөнхцэцэгийн Ганбатад холбогдох,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн, Хэрлэн сумын, 3 дугаар баг, Баянмөнхийн 11-09 тоотод оршин суух, Буд овогт Лхагваагийн Наранчимэгийн (РД: ЛД 87110801)  нэхэмжлэлтэй,  
"эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Наранчимэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2010 онд М.Ганбаттай танилцаж, хамтран амьдрах болсон. 2011 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүү Н.Хүсэл-Эрдэнэ нь төрсөн юм. М.Ганбат бид хоёр 2016 оны 04 дүгээр сараас тусдаа амьдарч байна. Иймд Хүү Хүсэл-Эрдэнийн төрсөн эцэг нь М.Ганбат мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.(хх-ийн 1 тал)

 Нэхэмжлэгч Л.Наранчимэг нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Л.Наранчимэг би хариуцагч Л.Ганбатад холбогдуулж эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм. Одоо миний бие М.Ганбаттай эвлэрэн хамт амьдарч байна. Иймд миний бие шүүхэд гаргасан "эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ. (хх-ийн 10 тал)

Хариуцагч М.Ганбатад нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Л.Наранчимэгийн нэхэмжлэлтэй танилцлаа. Бид хоёр эвлэрсэн одоо хамт амьдарч байгаа. Цаашид нэг гэрт хамт амьдарч хүү Н.Хүсэл-Эрдэнийг хамт өсгөн хүмүүжүүлэхээр харилцан тохиролцлоо. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 11 тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Л.Наранчимэг нь хариуцагч М.Ганбатад холбогдуулан "эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" -аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч Л.Наранчимэг, хариуцагч М.Ганбат нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт (хх-ийн 10 тал), хариуцагчийн шүүхэд гаргасан хариу тайлбар, (хх-ийн 11 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Л.Наранчимэг нь "эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах" -аар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлахгүй, гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөөгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Л.Наранчимэг нь хариуцагч М.Ганбатад холбогдуулан "эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах"-аар шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар  нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг тул Л.Наранчимэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид  давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 


ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ