| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1091 |
| Огноо | 2019-07-09 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 1091
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Ш.Ундармаа
улсын яллагч: А.Ариунаа
өсвөр насны шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Эрдэнэболор
насанд хүрээгүй хохирогч: Ц.Ч
түний хууль ёсны төлөөлөгч: Д.Ц
өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нар: А.О, Ч.С,
Өсвөр насны шүүгдэгч: О.С, М.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Ш овогт О С, Б овогт М М нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1906014151416 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Ш овогт О С, 20 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, , ам бүл 4, эх,эцэг, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,РД: ,
2 .Өсвөр насны шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт М М, 20 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, сурдаг, ам бүл 5, эцэг эх,эмээ, дүү нарын хамт тоотод оршин суудаг хаягтай боловч одоо Баянзүрх дүүргийн Сэлбийн дугаар гудамжны тоотод оршин суух хаягийн бүртэглэтэй, Баянзүрх дүүргийн дугаар хороо Шинэ амгалан хотхоны тоотод оршин сууж байгаа гэх, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
О.С, М.М нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төвийн хажууд Ц.Ч ямар ч шалтгаангйүгээр зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Өсвөр насны шүүгдэгч О.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.
Өсвөр насны хохирогч Ц.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би О найзтайгаа дүүг нь авах гээд явж байсан. О С ирээд шинэ буудал дээр байдаг “Очир” биллярд руу очих уу гээд Отгонбаатарын дүүг ээжид нь өгчихөөд явсан. Билляард руу ороод юу ч дугараагүй Томоо С чи яагаад О нийлэхгүй байгаа юм гэхэд М намайг ханцуйгаа шамлаад цохисон. Орой нь гэртээ очоод эгмээ хугарсанг мэдсэн. Сар гаран уяаатай байсан. Одоо миний бие эдгэсэн байгаа. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Өсвөр насны шүүгдэгч О.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах биллярдны газарт найз нартайгаа тоглож байтал миний таньдаг С гэх эмэгтэй 15-16 цагийн үед хүрч ирсэн. С ирээд бид нарт би О жирэмсэн болсон. Тэгтэл О намайг хаяад явчихлаа мөн намайг цохисон гэж хэлээд уйлсан. Гэтэл манай найз Т 16.00 цагийн орчимд над руу залгаад хаана байна гэхээр нь би шинэ эцсийн биллярдны газарт байна гэхэд би 102 дугаар сургууль дээр байна одоо би яваад очий гэсэн. Удалгүй Ч, О хоёртой хамт хүрээд ирсэн. Тэгээд энэ хоёрыг хамт явах хэрэггүй гээд байхад С уулзий гээд хамт ирлээ шүү гэсэн. Намайг биллярьд тоглож байхад Ч, О хоёр миний цамцнаас татаад гараад уулзаахий гээд байсан. Тэгээд бид нар гадаа гарсан чинь О, Ч хоёр С талаар яриад балай янхантай чи яах гэж уулзсан юм гээд С элдвээр хэлээд байхаар нь би тэвчиж чадалгүй үерхэсэн охиноо тэгж хэлж болдог юм уу гээд О баруун талын гараараа түүний зүүн хацар луу нь мангасдаж унагасан. Тэгээд би Ч хандаад чи битгий гурвын дунд худлаа ярьж яваад бай, хүмүүсийн хооронд битгий маргалдуулаад байгаарай гэж хэлээд гараараа нэг удаа хацар луу нь алгадсан. Гэтэл Ч андаа би өвчтэй байгаа ш дээ чи мэдэж байгаа биз дээ гэхээр нь би өөрөөсөө холдуулсан. Тэгж байтал дотроос М гарч ирээд Ч дээр очоод түүний хавирга, хацар, мөр лүү хэд хэдэн удаа маш хүчтэй цохисон. Би тэр хоёр дээр очоод болиулсан. Ч бид хоёрыг алуулна, чаддаг юм бол намайг бариараа гээд хэн нэгэн лүү яриад байсан. Гэтэл орой нь миний утсанд ааваас нь мессэж ирсэн байсан. Би ааваас нь уучлалт гуйсан гэжээ. /хх-ийн 23/
Өсвөр насны шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 13-15 цагт манай хичээл тараад сургуулийнхаа гадаа А, Ү, С гуравтай хамт найзуудыгаа ирэхийг хүлээсэн. Сургуулийнхаа гадаа найзуудыгаа хүлээж байгаад хэдэн цагт ирсэнийг мэдэхгүй байна төрсөн өдрийн эзэн С, Э гадаг найзтайгаа мөн хамт ирсэн. Тэгээд бид 6 хамт байж байгаад Дарь-Эхийн шинэ буудал руу биллярьдын газарт очсон. Тэнд байж байхад О, Д, А, С 4 ирсэн. 18.00 цагийн орчимд биллярьнаас гараад хажуугийн тоглоомын газарт орж тоглосон. Тэнд байхад С ээж ирээд бид нарт ундаа авч өгөөд эрт хариараа гэсэн. 19.00 цагийн орчимд гадаа зодоон болоод байх шиг болохоор нь гарах гэж байтал С орж ирээд зодоон болж байна гэсэн. С юу болсон талаар асуухад 2 хүүхэд ирээд С муудалцсан гэж хэлсэн. Тэгээд би тоглоомоо үргэлжлүүлж байтал С дахин орж ирээд зодоон эхэлчихлээ гэсэн. Намайг гарахад С уулзахаар ирсэн Ч, О хоёр С цамцнаас заамдсан байдалтай байж байсан. Би тэд нар дээр очоод салгасан. Тэр үед би Ч баруун талын гар руу гараараа нэг удаа цохисон. Цээж рүү нь нэг удаа түлхсэн. Маргаан болох болсон асуудлыг би маргааш нь дуулсан гэжээ. /хх-ийн 26/
Өсвөр насны хохирогч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сарын 18-ны өдөр 16.00 цагийн орчимд найз О хамт Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо дугаар сургуульд сурдаг түүний дүүг авахаар очсон. Гэтэл ээж нь байсан учраас бид нар С дээр очихоор явсан. Тийшээ О, Т, бид гурав явсан. С дээр очтол тэрээр О зодсон. Тэгээд бид нарт хандаад та нар О нийлээд давраад байгаа шүү гэж хэлсэн. Тэгж байтал М дотроос гарч ирээд намайг зодсон. Би тухайн үед эгэмний ясаа бэртээчихсэн байсан юм. Тэгээд би тэд нарт зодуулчихаад аав руу залгаад би хүнд зодуулчихлаа хүрээд ир гэж хэлсэн чинь М над дээр ирээд хүн дуудаад үзээрэй алуулав гэж хэлсэн. Тэгээд аав ирээд түргэн дуудсан. Гомдолтой байна гэжээ. /хх-н 8-12/
Шинжээч томилж,шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 13/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2614 тоот шинжилгээ:
1.Ч биед зүүн эгэмний дахисан далд хугарал тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 14/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 15-17/
Шинжээч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Хохирогчийн зүүн эгэм нь урьд өмнө хугарч гэмтэж байсан байна. Хэрэг болох үед зүүн эгэм нь дахин хугарсан. Тиймээс шинэ гэмтэл гэж үзэж гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоосон. Хэрэв өмнөх хугарал бороолж эдгээгүй хугарсан хэвээр байсан бол дахин хугарал үүсэхгүй гэжээ. /хх-н 18-20/
Насанд хүрээгүй гэрч П.О мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Манай найз Ч бид хоёр 16-17 цагийн үед 102 дугаар сургуулиас манай дүү М аваад манай ээжид хүргэж өгсөн. 102 дугаар сургууль дээр очиход манай найз Т байж байсан. Тэгээд бид гурав манай дүүг аваад ээж дээр хүргэж өгөөд цаашаа Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байдаг Билльярдны газарт очсон. Тэнд С, М, У, А, С, С нар байсан. С гадаа гарч тамхилая гэсэн. Тэгээд бид нар бөөнөөрөө гарсан ба тамхи татаад байж байтал С над руу эргэж хараад намайг газар унагаагаад баруун талын гараараа миний уруул руу 2 удаа цохисон. Тэгээд Ч дээр очоод буланд шахаад 4-5 удаа цохисон. С миний уруул руу цохиод миний уруулаас цус гарч байсан болохоор би доошоо хараад байж байсан тул С Ч хаана цохисныг хараагүй. Тэгж байтал Мөрөн дотроос гарч ирээд Ч толгой болон цээжний хэсэгт нь гараараа 4-5 удаа цохисон. Тэр үед Ч хоёр гараа урдаа бариад өөрийгөө хамгаалаад зогсож байсан. Ч зодсоны дараа Мөрөн над руу ирэхээр нь би зугтаачихсан юм. Удалгүй нөгөө хүүхдүүд бүгдээрээ билльярдын газар луу орсон. Ч аав нь ирээд аваад явсан гэжээ. /хх-н 28/
О.С иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 31/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 33 /, нас тоолсон тэмдэглэл /хх-н 32/,
М.М иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 35/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 37 /, нас тоолсон тэмдэглэл /хх-н 36/,
О.С Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 45/, прокурорын тогтоол /хх-н 48-49/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 51-54/
О.С хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 64-65/
М.М Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 55/, прокурорын тогтоол /хх-н 56/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 57-61/
М.М хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 62-63/ зэрэг болно.
О.С, М.М нар нь бүлэглэн 2019 оны 2 дугаар сарын 18-ны орой 19 цагийн үед Баянзүрх дүүргийн дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Үйлчилгээний төвийн хажууд Ц.Ч ямар ч шалтгаангйүгээр зодож эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баимтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Өсвөр насны хохирогч Ц.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...О, Т, бид гурав явсан. С дээр очтол тэрээр О зодсон. Тэгээд бид нарт хандаад та нар О нийлээд давраад байгаа шүү гэж хэлсэн. Тэгж байтал М дотроос гарч ирээд намайг зодсон. Би тухайн үед эгэмний ясаа бэртээчихсэн байсан юм. Тэгээд би тэд нарт зодуулчихаад аав руу залгаад би хүнд зодуулчихлаа хүрээд ир гэж хэлсэн чинь М над дээр ирээд хүн дуудаад үзээрэй алуулав гэж хэлсэн гэсэн мэдүүлэг /хх-н 8-12/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 2614 тоот шинжилгээний шинжээчийн дүгнэлтээр Ч биед зүүн эгэмний дахисан далд хугарал тогтоогдсон, гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн
Шинжээч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Хохирогчийн зүүн эгэм нь урьд өмнө хугарч гэмтэж байсан байна. Хэрэг болох үед зүүн эгэм нь дахин хугарсан. Тиймээс шинэ гэмтэл гэж үзэж гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоосон. Хэрэв өмнөх хугарал бороолж эдгээгүй хугарсан хэвээр байсан бол дахин хугарал үүсэхгүй гэсэн мэдүүлэг /хх-н 18-20
Насанд хүрээгүй гэрч П.О мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... бид нар бөөнөөрөө гарсан ба тамхи татаад байж байтал С над руу эргэж хараад намайг газар унагаагаад баруун талын гараараа миний уруул руу 2 удаа цохисон. Тэгээд Ч дээр очоод буланд шахаад 4-5 удаа цохисон. С миний уруул руу цохиод миний уруулаас цус гарч байсан болохоор би доошоо хараад байж байсан тул С Ч хаана цохисныг хараагүй. Тэгж байтал М дотроос гарч ирээд Ч толгой болон цээжний хэсэгт нь гараараа 4-5 удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-н 28/
Өсвөр насны шүүгдэгч О.С мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...би Ч хандаад чи битгий гурвын дунд худлаа ярьж яваад бай, хүмүүсийн хооронд битгий маргалдуулаад байгаарай гэж хэлээд гараараа нэг удаа хацар луу нь алгадсан. Гэтэл Ч андаа би өвчтэй байгаа ш дээ чи мэдэж байгаа биз дээ гэхээр нь би өөрөөсөө холдуулсан. Тэгж байтал дотроос М гарч ирээд Ч дээр очоод түүний хавирга, хацар, мөр лүү хэд хэдэн удаа маш хүчтэй цохисон. Би тэр хоёр дээр очоод болиулсан гэсэн мэдүүлэг/хх-ийн 23/
Өсвөр насны шүүгдэгч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Намайг гарахад С уулзахаар ирсэн Ч, О хоёр С цамцнаас заамдсан байдалтай байж байсан. Би тэд нар дээр очоод салгасан. Тэр үед би Ч баруун талын гар руу гараараа нэг удаа цохисон. Цээж рүү нь нэг удаа түлхсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
О.С, М.М нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Насанд хүрээгүй хохирогч Ц.Ч эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нэмж нэхэмжлэл гаргаагүй тул өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
О.С, М.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдах нь зүйтэй.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1,1.2 дах хэсгүүдэд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдөл тогтоогдож байгааг харгалзан шүүхээс хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Ш овогт О С, Б овогт М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1-д зааснаар О.С, М.М нарйыг тус бүр 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.3-дзааснаар О.С, М.М нарт оногдуулсан хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгуллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.С, М. нарт 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг мөн хугацаагаар хойшлуулж хяналт тавих үүргийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5,Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасан О.С, М.М нарт оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.
6. О.С, М.М нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
7.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.С, М.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.С, М.М нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.С, М.М нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН