Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 489

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс 156/2016/00501/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн "Б" танхимд хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга: Б.Алтансувд оролцов.
Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 5 дугаар баг, “Шийр”-ийн 3 дугаар гудамжийн 14 тоотод оршин суух, Баатар овогт Алтангэрэлийн Цэрэндуламын “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 27-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хүсэлт гаргагч А.Цэрэндулам  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: А.Цэрэндулам миний бие 1970 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн “Баянцогт” бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан юм. Би тэтгэвэр тогтоолгох болоход хөдөлмөрийн дэвтэр маань байхгүй үрэгдсэн тул нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох боломжгүй гэсэн юм. Иймд 1970 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн “Баянцогт” бригадад малчин, саальчнаар ажиллаж  байсан байдлыг тогтоож өгнө үү.
Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй гэв.
(хх-ийн 1 тал)
Хүсэлт гаргагч А.Цэрэндулам нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие шүүх хуралдаанд оролцох боломжгүй байна. Миний бие тааруу байгаа учир намайг оролцуулалгүйгээр шүүх хуралдаан хийж өгнө үү гэжээ. (хх-ийн 20 тал)

Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:
Хүсэлт гаргагч А.Цэрэндулам  нь 1970 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын
                                    D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\ажилласан жил\2016.06.17 А.Цэрэндулам .doc
“Хөгжил” нэгдлийн “Баянцогт” бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч А.Цэрэндулам нь тэтгэвэрт орохоор аймгийн нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэргүй учраас тэтгэвэр тогтоолгох боломжгүй шүүхэд хандах хэрэгтэй гэжээ.

Хүсэлт гаргагч нь нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасны дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч А.Цэрэндулам нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй юм.

Хүсэлт гаргагч СМ-46051501 регистрийн дугаартай, Баатар овогт Алтангэрэлийн Цэрэндулам нь 1970 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн “Баянцогт” бригадад малчнаар ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
1. Гэрч Т.Дагиймаагийн: ...Би Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил нэгдэлд 1970 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оныг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан юм.... А.Цэрэндулам нь 1970 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн “Баянцогт” бригадад малчин, саальчнаар ажиллаж байсан... гэсэн мэдүүлэг. (хх-ийн 23-24 тал)
2. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Иргэн А.Цэрэндуламын 1970 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд авч байсан цалинг он, сараар нь бичсэн байна. (хх-ийн 7-9 тал)
3. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил нэгдлийн” даргын 115 дугаартай тушаалын хуулбарт:... Баянцогт бригадын малчин 75 хүний 1990 оны ээлжийн амралтын цалинг 15 хоногоор бодож хавсралт жагсаалтаар олгосугай... 1 дүгээр хавсралтын 22 дугаарт А.Цэрэндулам, саальчин гэжээ. (хх-ийн 11 тал)
4. Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил нэгдлийн” даргын 88 дугаартай тушаалын хуулбарт:... Баянцогт бригадын малчин 103 хүний 1991 оны ээлжийн амралтын цалинг 15 хоногоор бодож, 12 дугаар сарын 24-ны өдрөөс тогтоосугай... Нэрсийг хавсралтанд бичив... Цалин хөлсийг бодож олгохыг цалин хөлсний нябо-д зөвшөөрсүгэй.... 3 дугаар хавсралтын 16 дугаарт А.Цэрэндулам гэжээ. (хх-ийн 12-13 тал)
5. Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Баатар овогт Алтангэрэлийн Цэрэндулам, 1946 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, СМ-46051501 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 3 тал)
6. А.Цэрэндуламын шүүхэд гаргасан тайлбар (хх-ийн 1, 20 тал) зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон


ТОГТООХ НЬ:

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан СМ-46051501 регистрийн дугаартай, Баатар овогт Алтангэрэлийн Цэрэндуламыг 1970 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын “Хөгжил” нэгдлийн “Баянцогт” бригадад малчнаар ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч А.Цэрэндуламын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ