Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 505

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


   Хэргийн индекс: 156/2016/00567/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багт оршин суух, Бодонгууд овогт Чимэддоржийн Наранцэцэгийн (РД: СЭ63032707) нэхэмжлэлтэй

            “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн оролцов.
Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би Улаанбаатар хотод оюутан хүүхдийнхээ хүүхдийг хардаг учир шүүх хуралдаанд намайг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү? гэжээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шүүх зохигчийн хүсэлтийг хүлээн авч түүнийг эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Ч.Наранцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон тайлбартаа: Миний бие нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн “Баянзүрх” бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар, Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн             Хан-Хэнтий чуулгад 1983 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дуучин, жүжигчнээр  ажилласан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь ажлаас халагдсан тушаал гараагүй учир энэ хугацааны ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан.

Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ. /хх-ийн 1 тал/

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Бодонгууд овогт Чимэддоржийн Наранцэцэгийг нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Баянзүрх бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар, Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан-Хэнтий чуулгад 1983 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дуучин, жүжигчнээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Бодонгууд овогт Чимэддоржийн Наранцэцэг нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Баянзүрх бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар, Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан-Хэнтий чуулгад 1983 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дуучин, жүжигчнээр тус тус ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 1 тал/, Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан Хэнтий чуулгын дарга Д.Түвшинтөгсийн 65 дугаартай тодорхойлолт /хх-ийн 4 тал /, 1986 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр нээлгэсэн Ч.Наранцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 6 тал/, нэхэмжлэгчийн 1981 оны 05 дугаар сарын 04-ний өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 7 тал/, нэхэмжлэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 9-10 тал/, Хэнтий аймгийн архивын тасгийн цалингийн тодорхойлолт /хх-ийн 12 тал/ гэрч Ц.Баатарцогт, Б.Цэнд-Аюуш нарын мэдүүлэг /хх-ийн 30-32 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон

                                                                 ТОГТООХ НЬ:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар нэхэмжлэгч Бодонгууд овогт Чимэддоржийн Наранцэцэгийг (РД: СЭ63032707) Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Шинэ-Өрнөлт нэгдлийн Баянзүрх бригадад 1981 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацаанд малчин, саальчнаар, Хэнтий аймгийн Ардын дуу бүжгийн Хан-Хэнтий чуулгад 1983 оны 05 дугаар сарын 06-ны өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд дуучин, жүжигчнээр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч Ч.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР