Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 506

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


   Хэргийн индекс: 156/2016/00571/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Болдбаатар даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
            Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг, Баянмөнхийн 3-27 тоотод оршин суух, Харлагад овогт Шуумаржавын Соёлмаагийн (РД: СЮ66072206) нэхэмжлэлтэй

            “Ажиллаж байсан байдлыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ш.Соёлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Лхагвасүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

     Нэхэмжлэгч Ш.Соёлмаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэллийн шаардлагадаа: Миний бие нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Ахуйн үйлчилгээний комбинатад  1984 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд “Монгол пүүс” болон “Монгол гоёл” ББХК-нд1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус оёдолчноор ажилласан юм. Одоо би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул Хэнтий аймгийн нийгмийн даатгалын хэлтэс нь ажлаас халагдсан тушаал гараагүй учир энэ хугацааны ажилласан жилийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлага гарсан.
Иймд дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэжээ. /хх-ийн 1 тал/

Нэхэмжлэгч Ш.Соёлмаа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Ахуйн үйлчилгээний комбинатад  1984 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд “Монгол пүүс” болон “Монгол гоёл” ББХК-нд 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд оёдолчноор тус тус ажилласан юм. Би өндөр насны тэтгэвэрт гарах болсон тул ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон юм. Иймд миний дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү? гэв.

 

   Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Харлагад овогт Шуумаржавын Соёлмаа нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Ахуйн үйлчилгээний комбинатад  1984 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд, мөн  “Монгол гоёл” пүүс болон “Монгол гоёл” ББХК-нд 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Харлагад овогт Шуумаржавын Соёлмаа нь Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Ахуйн үйлчилгээний комбинатад  1984 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд, түүнчлэн  “Монгол гоёл” пүүс болон “Монгол гоёл” ББХК-нд 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус оёдолчноор ажиллаж байсан болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар /хх-ийн 1 тал/, нэхэмжлэгчийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 7-9 тал/, 1986 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр нээлгэсэн Ш.Соёлмаагийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар /хх-ийн 10-12 тал/, гэрч Б.Энхжаргал, О.Цэцгээ нарын мэдүүлэг /хх-ийн 22-24 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний  хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-т заасныг удирдлага болгон
                                                                                                                      
ТОГТООХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д  зааснаар нэхэмжлэгч Харлагад овогт Шуумаржавын Соёлмааг (РД: СЮ66072206) Хэнтий аймгийн Өндөрхаан хотын Ахуйн үйлчилгээний комбинатад  1984 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1992 оны 03 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд, мөн “Монгол гоёл” пүүс болон “Монгол гоёл” ББХК-нд 1992 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд тус тус оёдолчноор ажиллаж байсан болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч нь шүүгчийн захирамжаар улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.


ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                      Ж.БОЛДБААТАР