| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэвээндоржийн Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/00161/И/Т |
| Дугаар | 210/МА2026/00561 |
| Огноо | 2026-03-13 |
| Маргааны төрөл | Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулиар , |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2026/00561
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/00504 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.5, 130 дугаар зүйлийн 130.3, 280 дугаар зүйлийн 280.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч *******гийн бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, орон сууцыг хуваарьт хөрөнгөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Нийслэлийн Хан-Уул дүүрэг, ******* хороо, Арцатын ам /17100/, 1553 дугаар байр, 118 тоот хаягт байршилтай, 70,04 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг *******, ******* нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоож, орон сууцыг нэхэмжлэгч *******гийн өмчлөлд үлдээж, нэхэмжлэгч *******гаас 106,855,000 төгрөг гаргуулж, хариуцагч *******д олгож, орон сууцны өмчлөгчөөс ******* хассан бүртгэл хийхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, орон сууцнаас *******д ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
тогтоох хэсгийн 2 дахь заалтын нэхэмжлэгчээс 70,200 төгрөг гаргуулж, хариуцагчид гэснийг хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 778,150 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Ц.АЛТАНЦЭЦЭГ